Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 00099

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа

Улсын яллагч Э.Энхбат

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Оюунцэцэг, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа 

Иргэний хариуцагч Д.Дашдулам

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, Х.Сэргэлэнбат нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн М.Мөнхтулгад холбогдох 201718020151 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1996 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын цахилгаанчин, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр баг, Хэрх тосгоны Сүүл толгойн 2-44 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, 70 хувийн группэд байдаг, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Олхонууд овогт Мөнхбаярын Мөнхтулга.   /РД:МИ96080816/

 

Шүүгдэгч М.Мөнхтулга нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн орчимд иргэн Д.Дашдуламын эзэмшлийн Хонда пит загварын 48-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэ хэмжээний актыг зөрчин Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр баг, Хэрх тосгоны төв засмал замд зам тээврийн осол гаргаж 07 настай М.Түвшинбаатарыг мөргөсний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мөнхтулгын өгсөн ……  Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй, Мөрдөн байцаалтад ярьсан маань үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Оюунцэцэгийн өгсөн …… Миний хүү М.Түвшинбаатар 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зам тээврийн осолд орсон. Өдөр 12 цагийн үед болсон осол юм. Талийгаач миний 2 дахь хүү. Тухайн үед би нөхрийн хамт Мандал суманд ажилтай явж байсан. Ээж маань над руу утасдаад осол болсон талаар хэлсэн. Шүүгдэгчийн талыг би туслаагүй гэж хэлээгүй. Тусалж байсан нь үнэн. Би хүнээс мөнгө зээлж аваад хүүгийнхээ оршуулгын зардалд болон 21, 49 хоногийн зардалд хэрэглэсэн. Шүүгдэгчийн талаас зарцуулсан гэх 4 сая төгрөгийн зардлаас гадна би 5 сая төгрөгийн зардал гаргасан. Мөн өмгөөлөгч 2 сая төгрөгөөр хөлсөлсөн. Миний хувьд гомдолтой байна. Одоо нийт 7404467 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг

Иргэний хариуцагч Д.Дашдуламын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ..... Хохирогчийн тал манай өгсөн 3072000 төгрөгөөс гадна 7404467 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Миний хувьд төлбөл төлөөд өгчмөөр санагдаж байна. Даанч төлж чадахгүй болоод байна. Өөрийн тохирсон хэмжээнд бол төлье гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Н.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн ...... Миний хүү М.Түвшинбаатар 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 12:00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р баг“ Дэнжийн цагаан худаг”-ийн ойролцоо төв зам дээр авто машинд дайрагдаж гэмтэн ухаангүй байдалтайгаар Улаанбаатар хотын Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хүргэгдэн эрчимт эмчилгээний тасагт 5 хоног хэвтэн эмчлүүлж байх явцдаа 2017 оны 06 дугаар сарын 12-ны орой 20 цаг 45 минутанд нас барсан юм. Осол болох үед би Мандал сумын төвд ажилтай явж байсан. Миний хүү эмээ Наранчимэгийнхээ хашааны гадаа хүүхдүүдтэй хамт тоглож байсан юм байна лээ. Нөхөр бид хоёр болон эмээ, эгч нар нь хүүгээ эмнэлэгт сахиж байсан юм. Миний хүү М.Түвшинбаатар 2010 оны 02 сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэгт төрсөн. Хэвийн өсөж торниж байх явцдаа буюу 01 нас 05 сартай байх үед менингет өвчнөөр өвдөж үүний улмаас ярих, сонсох чадваргүй болсон байсан. Гэхдээ ойр зуурын юм ярьж эхэлж байсан. Сургуульд орох нас нь болоогүй байсан бөгөөд цэцэрлэгт явдаг байсан юм. Сэтгэцийн хувьд бол эрүүл сэргэлэн зан чанартай хүүхэд байсан юм гэх мэдүүлэг /Хх-н 20 дугаар хуудас/

Гэрч Г.Наранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн ...... Би тухайн өдөр тампарынхаа шалны модыг хүргэн Мөнх-эрдэнээр ховхлуулаад шороогоор дүүргүүлээд байж байсан. Тухайн үед боолт чангалах түлхүүр хэрэгтэй болоод хажуу айлаас түлхүүр гуйж аваад хэрэглэчихээд буцааж өгөөд гарч иртэл Мөнх-эрдэнийн 11 настай охин Оюун-эрдэнэ “эмээ, зам дээр Түвшинбаатар машинд дайруулчихсан” гээд уйлаад гүйж ирсэн. Би хашаанаас гараад харахад зээ хүү Түвшинбаатар төв зам дээр хэвтэж байгаа харагдахаар нь гүйгээд очсон. Намайг очиход М.Түвшинбаатар ухаангүй байдалтай байсан, дайрсан гэх улаан өнгөтэй машины жолооч залуу ойролцоо газарт зогсож байсан. Ингээд би Цагдаагийн байгууллагад болсон ослын талаар мэдээлэл өгсөн юм. Уг нь хүүхдүүд хашаан дотор л тоглоод явцгааж байдаг юм. Тухайн өдөр яагаад ч юм хашааны гадаа гарчихсан байж. Би ч гэрийн ажилдаа сатаараад тэр болгоныг анхаарч чадаагүй. Мэдээж замын ойролцоо явсныг нь мэдсэн бол би хориглолгүй яахав гэх мэдүүлэг /Хх-н 55 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч М.Оюундарийн мөрдөн байцаалтад өгсөн ..... Би тухайн өдөр эмээ Наранчимэгийн хашааны ойролцоо талийгаач болсон М.Түвшинбаатар, түүний дүү М.Төгсбаяр нарын хамт хөөцөлдөж тоглож байсан юм. /нүдэнднулимсцийлэгнэв/ М.Түвшинбаатар хажуугаар өнгөрдөг хар замыг хөндлөн гарахаар зам дээр гүйж явтал улаан өнгийн машин дээд талаас нь хурднаараа ирээд Түвшинбаатарыг дайраад дээгүүр гарчихсан. Тэгээд тэр дайрсан машин зогсоод жолооч нь гарч ирээд “та нар дүү, мүүгээ харахад яасан юм бэ” гэж намайг загнасан. Түвшинбаатар зам дээр хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Би хурдан гүйгээд эмээгийнд очиж тэнд байсан аав Мөнх-эрдэнэдээ “аав дүү Түвшинбаатар машинд дайруулчихлаа” гэж хэлсэн. Аав гэрээс гүйж гараад зам руу явсан. Аавтай хамт байсан эгч Оюун-эрдэнэ эмээгийн утас рууз алгаж дүүг машинд дайруулсан гэж хэлсэн. Ингээд аав Мөнх-эрдэнэ, Түвшинбаатар дүү дээр очихоор гүйгээд явсан ба араас нь бас эмээ Наранчимэг явсан. Би дахиж очоогүй. Бид гурав А үсгэн хэлбэртэй шонгийн модны яг хажууд ойрхон тоглож байсан. /хэргийн газрын үзлэгийн гэрэл зураг үзүүлэхэд А үсгэн хэлбэртэй шонгийн модны яг урд нь ойрхон байсан гэв/.Зам ойрхон байсан. Түвшинбаатар зам хөндлөн гарахаар гүйхээр нь би араас нь гүйх гэсэн чинь Түвшинбаатарыг машин мөргөчихсөн юм. Яг яах гээд зам хөндлөн гарахаар гүйснийг нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг /Хх-н 56 дугаар хуудас/

Гэрч М.Мөнх-эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн ...... Миний дүү М.Мөнхтулга 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр манай ээжийн эзэмшилд байдаг Хонда-фит маркийн 48-82 УНР улсын дугаартай автомашиныг Хэрх тосгоны Дэнжийн хэсгийн төв зам дээр жолоодож яваад бага настай М.Түвшинбаатарыг дайрч осол гаргаж, уг ослын улмаас М.Түвшинбаатар гэмтэж Улаанбаатар хотод Гэмтэл Согог Судлалын Үндэсний хүрээлэнд ухааангүй байдалтайгаар хүргэгдэж 5 хоногийн хугацаанд эмчлэгдэж байгаад нас барсан. Би уг осол болсон цагаас хойш М.Түвшинбаатарын ар гэрийнхэнтэй М.Түвшинбаатарыг эмнэлэгт сахиж эмчилгээнд шаардлагатай эм, тарианы төлбөр тооцоог төлж байсан. Ер нь бол уг явдалд маш их санаа зовж ээж, аавд нь ямар ч байсан дүү М.Мөнхтулгын өмнөөс болон өөрийнхөө ар гэрийнхэний өмнөөс бүх талын туслалцаа үзүүлэх ёстой гэж үзэж тусалсан юмаа. Одоо надад хохирол төлсөн тухай 3.000.000 /гурвансая/ гаран төгрөгийн баримт байна. Үүнээс гадна Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх явцад нь шаардлагатай болсон эм тариа, өөр бусад зүйлсийг авч өгч тусалсан, эмчлэгч эмч нарт нь тодорхой хэмжээний гар цайлгалтын мөнгө өгсөн, тусгай өрөө авч ар гэрийнхнийх нь хамт сахиж байсан гэх мэтээр баримтгүй хохирол ойролцоогоор 1.000.000 / нэг сая орчим төгрөг, нийт 4.000.000 / дөрвөн сая гаран төгрөгний хохирол төлсөн байгаа гэх мэдүүлэг /Хх-н 65 дугаар хуудас/

Шижээчийндүгнэлт 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр № 37 ......

Хариултууд:

1.Хариулт: Хонда-фит маркийн 48-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Олхонууд овгийн Мөнхбаярын Мөнхтулга, 07 настай М.Түвшинбаатар, түүний эцэг Мягмар нар замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн.

2.Хариулт: Хонда-пит маркийн 48-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Олхонууд овгийн Мөнхбаярын Мөнхтулга нь МУ-ын ЗХДүрмийн 9.Тээврийн хэрэгслийн хурд. 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна. Хохирогчийн эцэг Мягмар, түүний 07 настай М.Түвшинбаатар нь  тус сумын Хэрх тосгоны эрүүл мэндийн төвийн 2017 оны 06 сарын 19-ний өдрийн 19 тоот албан бичигт Мягмар овогт Түвшинбаатар нь тархины усжилтаас үүссэн хүүхдийн тархины саа оноштойгоор эмнэлэгийн хяналтанд байдаг. /МУ-ын ЗХД-ийн 3. Явган зорчигчийн үүрэг: 3.3 Сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд харгалзаж яваа хүн нь хүүүхдийг хөтөлж / тэвэрч явна. 3.9  Явган зорчигчид дор дурьдсан зүйлийг хориглоно. Ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх….гэснийг хүүхдийн эцэг Мягмар зөрчсөн.

3. Хариулт: Хариулт хоёрын хохирогчийн эцэг Мягмар, түүний 07 настай М.Түвшинбаатар нар зөрчсөн гэх /Хх-н 87 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлт № 1186 ......

Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний онош:

1.Толгойн гэмтэл. Баруун тал бөмбөлөгийн эд доторхи цус хуралт, няцралт. Эрүүний хугарал. Хэвлийн зүүн тал,ташаа цавины тархмал зулгаралт.

Дүгнэлт

1.Талийгаачид тархины баруун тал бөмбөлөгийн эд доторхи цус хуралт няцралт, эрүүний хугарал, хэвлийн зүүн тал ташаа цавины тархмал зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь доргих, үрэгдэх үед буюу авто ослын үед үүснэ.

3. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй.

4. Талийгаач ньтархины гэмтлийн улмаас тархи үхшин үхэлд хүргэжээ.

5.Цус нь 1-р бүлэг байна гэх /Хх-н 95-96 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /Хх-н 03-10 дугаар хуудас/

Хонда пит маркийн 48-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тэмдэглэл /Хх-н 13 дугаар хуудас/

М.Мөнхтулгын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг Мета маркийн хэмжигч багажаар шалгахад 0,00 % зааж байв гэсэн тэмдэглэл /Хх-н 17 дугаар хуудас/

Хохирол нэхэмжилсэн баримтууд /Хх-н 28-43 дугаар хуудас/

48-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /Хх-н 59 дүгээр хуудас/

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ /Хх-н 61 дүгээр хуудас/

Авто машин худалдах, худалдан авах гэрээ /Хх-н 62 дугаар хуудас/

Талийгаачийн оршуулгын ёслолд шүүгдэгчийн талаас гаргасан зардал /Хх-н 68-85 дугаар хуудас/

М.Мөнхтулгын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 110 дугаар хуудас/

М.Мөнхтулга нь урьд нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 111 дүгээр хуудас/

Хохирол төлбөрийн тооцоо /Хх-н 126 дугаар хуудас/

            Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Оюунцэцэгт шүүгдэгч М.Мөнхтулгаас 2310000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр бэлнээр төлсөн баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч М.Мөнхтулга нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн орчимд иргэн Д.Дашдуламын эзэмшлийн Хонда пит загварын 48-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэ хэмжээний актыг зөрчин Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр баг, Хэрх тосгоны төв засмал замд зам тээврийн осол гаргаж 07 настай М.Түвшинбаатарыг мөргөсний улмаас хүний амь нас хохирсон болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч М.Мөнхтулга нь шинээр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд  шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгчид оногдуулах хорих ялын доод хэмжээ хөнгөрсөн, эрх зүйн байдал нь дээрдсэн байх тул шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасныг баримтлан  ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгч М.Мөнхтулга нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас хүний амь нас хохирсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх бөгөөд энэ зүйл ангиар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэсэн улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах боломжтой байна.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Оюунцэцэг нь талийгаачийг оршуулах ёслолд шүүгдэгчийн талын гаргасан 3072000 төгрөгийн баримтаас гадна талийгаачийг оршуулах ёслолд өөрийн талаас гарсан зардал болон 21, 49 хоногуудад гарсан зардалд 5404467 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2000000 /хоёр сая/ төгрөг, нийт 7404467 төгрөгийг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан 2304765 төгрөгийг гаргуулах, өмгөөлөгчийн хөлс 2 сая төгрөгийг төлсөн нотлох баримтгүй тул хэлэлцэхгүйгээр орхих, үлдэх 3099702 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

 

Харин шүүгдэгчийн талаас талийгаачийг оршуулах ёслолд нотлох баримтаар 3072000 төгрөгийн, эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад нь 1000000 төгрөгийн зардал гаргасан, шүүх хуралдаанд бэлнээр 2310000 төгрөгийг хохирогч талд хүлээлгэн өгсөн байх тул хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй ба хохирол төлөгдсөн учир 48-82 УНР улсын дугаартай Хонда пит маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Мөнхтулгын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасч мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүүхдийн улаан эрээн өнгийн оймс 1 ширхэг, цэнхэр өнгийн адидас гэсэн бичигтэй углааш 2 ширхэг, улаан өнгийн автомашины замасканы хэлтэрхий 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, авто машины урд гуперийн чирэгдэх хэсгийн улаан өнгийн таг 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид буцаан олгох, М.Мөнхтулгын № 1039068 дугаартай АВ ангиллын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Олхонууд овогт Мөнхбаярын Мөнхтулгыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Мөнхтулгад мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж уг хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар М.Мөнхтулгад оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүүхдийн улаан эрээн өнгийн оймс 1 ширхэг, цэнхэр өнгийн адидас гэсэн бичигтэй углааш 2 ширхэг, улаан өнгийн автомашины замасканы хэлтэрхий 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, авто машины урд гуперийн чирэгдэх хэсгийн улаан өнгийн таг 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид буцаан олгох, М.Мөнхтулгын № 1039068 дугаартай АВ ангиллын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.    

 

5. М.Мөнхтулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

6. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Оюунцэцэг нь өмгөөлөгчид төлсөн хөлс, зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

7. Энэ хэргийн улмаас Д.Дашдуламын эзэмшлийн Хонда пит маркийн 48-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Мөнхтулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Б.ХЭРЛЭН.