Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2024/02989

 

 

 

 

 

 

2024он 07рын 05дөр

182/ШШ2024/02989

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа би,

Нэхэмжлэгч:  тоотод байрлах БУМ ББСБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин суух Ө овогт Эын Ч /РД: /-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Э.Чаас 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 1,000,000 төгрөг, зээлийн хүү 5,900,055 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,107,419 төгрөг, нийт 8,007,474 төгрөгөөс 7,007,474 төгрөг хөнгөлж буй тул 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Миний бие БУМ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Чад холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа болно. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах нөхцөлөөр эвлэрэв.

Үүнд хариуцагч Э.Ч нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 05-ны 200,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны 200,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч БУМ ББСБ ХХК-д төлөхөөр тохиролцов.

Нэхэмжлэгч нь энэ талаар хариуцагчид холбогдуулан дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн хариуцагч Э.Ч нь эвлэрлийн гэрээгээр тохиролцсон графикийг зөрчвөл нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх эрхтэйг талууд ойлгож байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч БУМ ББСБ ХХК нь хариуцагч Э.Чад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Э.Ч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 05-ны 200,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны 200,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч БУМ ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийн 50 хувь болох 14,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данснаас 14,275 төгрөг, хариуцагч Э.Чаас 14,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Э.Ч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 05-ны 200,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны 200,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч БУМ ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийн тал хувь болох 14,275 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 14,275 төгрөг, хариуцагч Э.Чаас 14,275 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч БУМ ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА