Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2019/0391

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн би ПХХК, П ХХК нарын нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2014 оны ... дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар тогтоолын "П" ХХК, "П" ХХК нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ПХХК, П ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан уг газрын 2014 оны ... дугаар сарын 13-ны өдрийн ... тоот тогтоолын 2 дахь заалт буюу манай компаниудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд гаргасан.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 2 дахь заалтаар 2014 оны ... дугаар сарын 13-ны өдрийн ... тоот тогтоолын 2 дахь заалт буюу ПХХК, П ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд манай нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болсон тул 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "П" ХХК, "П" ХХК нараас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2014 оны ... дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар тогтоолын "П" ХХК, "П" ХХК нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2014 оны ... дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар тогтоолын 2 дахь заалтаар газрын тосны бүтээгдэхүүний импортын 90-ээс дээш болон доош октантай автобензин, дизелийн түлшний зах зээлд "П" ХХК, П ХХК, "П" ХХК, П ХХК-иудыг давамгай байдалтай харилцан хамаарал бүхий аж ахуй эрхлэгчээр тогтоосон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар тогтоолын 2 дахь заалтаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2014 оны ... дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар тогтоолын 2,3 дугаар заалтыг хүчингүй болсонд тооцож, нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

Дээр дурдсан үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн маргаан бүхий 2014 оны ... дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар тогтоолын 2 дахь заалтыг хариуцагч хүчингүй болгосон, тодруулбал, шүүх захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгосон актыг дахин хүчингүй болгох хуулийн зохицуулалт байхгүй, уг тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал арилсан, мөн тогтоолтой маргах шаардлагагүй болсон байна.

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухайгаа илэрхийлсэн байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дд "П" ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1/93 тоот итгэмжлэл, "П" ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1/74 тоот итгэмжлэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзах эрхийг олгосон байх бөгөөд түүнд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйл, 69 дүгээр зүйлд тус тус заасны дагуу уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлаж, тэрээр түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан ПХХК, П ХХК нарын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан гаргасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2014 оны ... дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар тогтоолын "П" ХХК, "П" ХХК нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэ нь бусад этгээд уг асуудлаар бие даасан нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН