Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 135/ШШ2024/00887

 

 

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 135/ШШ2024/00887

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хэргийн индекс: 135/2024/00393/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* байр, ******* тоотод оршин суух, *******, ******* овогт ******* ын ******* ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* тоотод оршин суух, , овогт ийн д холбогдох,

46,945,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг цуцалсантай холбогдуулан 29,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.Анхбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И. ******* болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

******* овогтой ******* миний бие нь өөрийн өмч болох Дархан-Уул аймгийн Дархан сумын байрны тоотын "Тэнгэрийн хишиг" хүнсний дэлгүүрийг ь овогтой /ийн ийн эгч /-д 2022 оны 06 сард түрээслүүлсэн. Үүний дараа баг ******* тоотод байрлах хашаа байшин ,дэлгүүр бүхий үл хөдлөх хөрөнгөө зарахаар зар тавихад Б. нь худалдаж авъя зээл судлуулж үзье гэж санал тавьсан. Б. нь зээлийн шийдвэр нь хашаа байшин дээр гарахгүй, орон сууц дээр гарах юм байна та Ёотонгын /Н. нэр дээр байсан / байранд байгаа байрныхаа гэрчилгээгээ миний нэр дээр шилжүүлээд өгчих зээл аваад танд өгье, дараа жилийн намар хадлан тариалан дуусахаар 9-10 сард байрны гэрчилгээг тань суллаж өгөөд та манай авч байгаа хашаа байшин дэлгүүрийнхээ гэрчилгээг тэр үед нь манайд шилжүүлээд өгөөрэй гэж бид харилцан тохиролцож, дэлгүүрээ би 70,000,000 төгрөгөөр үнэлснийг тэд болно хэмээн зөвшөөрч харилцан тохиролцсон билээ. Үүнд: 28 мкв-Палкан байшин, 65 мкв -Хүнсний дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө , 795 мкв бүхий газар /Дэлгүүрийн лангуу, хөргөгч-2ш, хөлдөөгч-2ш, кассын машин, 8.3 сая төгрөгийн хүнсний бараа зэргийг энэ үнэнд оролцуулан бодож 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шилжүүлсэн. Б. "Тэнгэрийн хишиг" дэлгүүрт түрээсэлж байхдаа борлуулж байсан бараа, бүтээгдэхүүний үнэ 13 сая төгрөгийг хоорондын тооцоогоор бодож дэлгүүр худалдан авах үнийн дүнгээс хасуулж /70,000,000-13,000,000/ үлдэгдэл 57,000,000 төгрөгийг төлнө гэсэн боловч бэлэн мөнгөгүй байсан учраас надад танай байрны 2 өрөө орон сууцыг чинь Б. нь өөрийнхөө нэр дээр шилжүүлэн 55,000,000 төгрөгийн зээл аваад үлдэгдэл 57,000,000 төгрөгөө төлье гэж гуйсан. Тэгээд миний байрыг барьцаалаад Төрийн банкнаас 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 55,000,000 төгрөгийн зээлээ авсан боловч надад өгөх мөнгөө өгөлгүй 140801860287- Н. ын дансанд орсон өнгөнийхөө 30% 16,500,000 төгрөгийг / банканд урьдчилгаанд байршуулсан / хүнээс зээлсэн юмаа буцаагаад өгч байгаач хүнээс мөнгө авахаар өгье гэснийх нь дагуу шилжүүлсэн. Үүнээс хойш / И. ******* / 2023 оны 03 сард -4,500,000 ,2023 оны 04 сард-10,0000,000 сая төгрөг шилжүүлсэн, намар 9-р сард Зээлээ чөлөөлж манай байрыг суллаж өгөх ёстой байсан боловч зээлээ чөлөөлж өгөхгүй байхаар нь би араас нь хөөцөлдсөөр байж өөрийн нэр дээрээ итгэмжлэх хийлгэн авч Б. ын Сэлэнгэ аймгаас авсан зээлийг 2023 оны 12 сарын 14 өдөр нөхөр Н. ын хамт очиж 37,526213.68 төгрөгийг өөрийн Төрийн банкны данс болох данснаас төлж Татварын мөнгийг бас өөрөө төлөн байраа Н. дээр шилжүүлж авсан. Өөрөөр хэлбэл миний байрыг барьцаанд тавьж авсан 55,000,000 төгрөгөөрөө Б. нэр дээрээ байдаг дээрх зээлүүдээ хаасан болно. Харин надад худалдах худалдан авах гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 41,130,000 төгрөгийг төлөөгүй 2023 оны 01 дугаар сарын 10-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаа хожиж намайг хохироож байна. Б. анх надад өөр хүн буюу дүүгээ авна гэсэн ойлголт огт хэлээгүй, өөрөө л авч юм шиг ойлгуулж байсан. Гэтэл Б. нь миний эд хөрөнгөөр өөрийн нэр дээр байгаа зээлийг хаасан, тодорхой удаан хугацаанд дэлгүүрийг үнэ төлбөргүй ашиглаж, ашиг олсон, бас өөрөө энэ гэрээнээс бултаж, дүүгийнхээ нэр дээр гэрээ байгуулсан, ингэснийхээ дараа дахин хугацаа авах зорилго агуулсан зэрэг нь анхнаасаа залилан мэхэлсэн шинжтэй байсан гэж бодож байна. Б. -н талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулна мөн Төрийн банканд ажилладаг гэсэн түүнийг банканд ажиллах ёс зүйгүй, энэ тухай байгууллагад нь гомдол гаргаж, оролцсон оролцоо бүх үйлдлийг нь шалгуулна. Анх бид худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийгээгүй зөвхөн амаар бүх зүйлийн талаар ярьж тохиролцсон байдаг. Б. ас мөнгөө авъя гэтэл та манай ээжтэй холбогдоод үлдэгдэл мөнгөө аваарай гэсэн /Пунцагжавын / ээж нь дэлгүүрийг хүү Б. эрдэнэд авч өгч байгаа хүү дээрээ зээл судлуулна гээд 18-н ин дээр хамт очиж уулзаад 41,000,000 төгрөгийн зээл гарахаар болоод Хашаа байшин, дэлгүүр, газрын гэрчилгээг тэдний нэр дээр, 2024 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр Б. ын дүү Б. тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Банкны зээл нь, зээлийн нөхцөл шаардлагыг хангасан учраас зээл гарах болтол дахиад ямар нэг шалтаг шалтгаан ярьж өнөөдрийг хүртэл хойшлуулсаар байгаад гомдолтой байна. Иймд Б. эс худалдах худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл 41,000,000 төгрөг, 2024 оны 02 сарын 01-ээс 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 29 хоногийн алданги 5,945,000 төгрөг, нийт 46,945,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

*******ын ******* аас тус шүүхэд хандаж гаргасан Худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийн биелэлт 41,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие ээж Ц. гийн хамт нэхэмжлэлд дурдсан газрыг дэлгүүртэй нь худалдан авахаар эгч Б. ар дамжуулан 70 сая төгрөгөөр И. ******* аас худалдан авахаар тохирч 29 сая төгрөгийг бэлнээр болон бараа, материал өгөх байдлаар төлсөн. Үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар зээл авахаар гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулж, зээлийн материалаа банканд өгөх үед тухайн газрын гэрчилгээ дээрх хэмжээ нь бодит байдлаас хамаагүй бага хэмжээтэй болохыг мэдсэн. Анх үйл ажиллагаа явуулахаар төлөвлөснөөс бага хэмжээтэй газар байгаа, гэрээгээр шилжүүлэн өгсөн хөрөнгө нь биет байдлын доголдолтой байсан тул гэрээг цуцалж өгсөн, авсан зүйлээ буцаах тухай И. ******* д мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэрээг цуцалсантай холбоотой гаргах өөрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн гаргах болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна:

Нэхэмжлэгч Б. Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, гудамж тоот хаягтай байрлах өмчлөлийн газрыг, дээр нь байрлах хүнсний дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамт нийт 70 сая төгрөгөөр И. ******* аас худалдан авахаар тохирч 29 сая төгрөгийг бэлнээр болон бараа, материал өгөх байдлаар төлсөн. Үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар зээл авахаар гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулж, зээлийн материалаа банканд өгөх үед тухайн газрын гэрчилгээ дээрх хэмжээ нь бодит байдлаас хамаагүй бага хэмжээтэй болохыг анх олж мэдсэн. Анх худалдаж авахаар очиж үзэхэд бараг 1000 орчим мкв хэмжээтэй том газартай, нэмж байшин бариад амьдрах, дэлгүүрээ өргөтгөх зэргээр ашиглах боломжтой гэж үзэн худалдаж авахаар шийдвэрлэсэн боловч 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нотариат дээр гэрээ хийж өмчлөх эрх шилжүүлэх үед газрын гэрчилгээ, кадастрын зургийг харахад 795 мкв хэмжээтэй болохыг олж мэдсэн. Танай газар бодит байдлаас хамаагүй бага хэмжээтэй юм байна, холбогдох байгууллагаар хэмжүүлж үзээд үнэхээр бага байвал гэрээгээ цуцлах тухай *******д мэдэгдэж, зээл гарсан байсан боловч төлбөрийг өгөхөөс татгалзсан юм. Тухайн газрыг Дархан хотод газрын кадастр, хэмжилтийн үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл бүхий Гео Од ХХК-д хүсэлт гарган хэмжүүлэхэд бодит байдал дээрх хашаалсан газрын хэмжээ 927.6 мкв буюу гэрчилгээ дээрх хэмжээнээс 132.6 мкв-аар илүү газар хашаалсан байсан. Мөн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-аас албан мэдэгдэл ирүүлсэн ба уг мэдэгдэлд дээрх хашаа нь эрчим хүчний байгууламжийн хамгаалалтын зурвасыг зөрчсөн байна гэсэн. Энэхүү мэдэгдэлтэй холбоотойгоор Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-д хүсэлт гаргаж тодруулахад 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03/376 тоот албан бичгээр тус хашаа нь 6/0,4 кВ-ын АТП-101 дэд станцын хамгаалалтын зурвасыг зөрчсөн тул 3,8 метр буцааж татахыг мэдэгдсэн хариу ирсэн. Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан 'Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм-ийн 2.2 дугаар зүйлд заасан хүснэгтэд 1-20 кВ хүртэлх дэд станц нь тал бүр тийш 10 метрийн хамгаалах зурвастай байх ёстой ба манайх хашаагаа газрын кадастрын зурагт зааснаар буцааж татсан ч гэсэн энэхүү хамгаалалтын зурвасыг зөрчсөн хэвээр байхаар байна. Гео Од компаниар дэд станцаас 10 метрийн зайтай хашаагаа татсан байдлаар зургийг гаргуулж үзэхэд 755,3 мкв газартай болохоор байгаа дүгнэлт мөн гарсан. Иймд энэхүү газар нь бодит байдлаас хамаагүй бага хэмжээтэй байсан, мөн эрчим хүчний дэд станцын хамгаалалтын зурвасыг зөрчсөн байдалтай байгаа, газрыг цаашид зориулалтын дагуу ашиглах ямар ч боломжгүй доголдолтой байх тул худалдан авагчийн зүгээс гэрээг цуцалж урьдчилж төлсөн 29,000,000 төгрөгийг Л. ******* аас гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч И. ******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Б. , П. нараас тус шүүхэд "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" \ Өмчлөлийн газар \, "Худалдах, худалдан авах гэрээ " \ үл хөдлөх хөрөнгө\ -г цуцалсантай холбогдуулан худалдагчид урьдчилж төлсөн 29,000,000 сая төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч дараах тайлбарыг гаргаж байна. Дээрх гэрээнүүдийг хэдийгээр 2024 оны 01 дүгээр сарын 31-нд Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн хэдий ч бидний хооронд Дархан сумын баг Пионерын 4-34 тоотын хашаа, дэлгүүрийн зориулалттай байшин, амьдрах зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ нь 2022 оны 8 сард амаар хийгдэж, гэрээний зүйлийг П. д 2023 оны 01 дүгээр сарын 10-нд хүлээлгэн өгснөөр П., Б. нарын эзэмшил, ашиглалтад бүрэн шилжсэн учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Худалдах, худалдан авах гэрээний зүйл нь газар, хашаа, байшин байна. Харин цахилгааны шит нь гэрээний зүйл буюу газар, хашаа, байшингийн биет байдалд хамааралгүй.

П. , Б. нь худалдах, худалдан авах гэрээний зүйлийг хүлээн авснаас \эзэмшсэнээс \ хойш 1 жил гаруй хугацаа өнгөрсөн \Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр огноотой мэдэгдэл \

П. , Б. -д Дархан Сэлэнгийн цахилгааны түгээх сүлжээ ХК-ийн Дархан сумын 1 дүгээр багийн Пионерын гудамжинд байрлах 6\0,4 кв-ын АТП-101 дэд станцыг шилжүүлэх ажил хийгдэх гэж байгаа гэх албан бичгийн тухай мэдэгдсэн

Гэрээний зүйл болох газрыг 2004 онд Аймгийн Засаг даргын 159 дүгээр захирамжаар иргэн Д. д өмчлүүлж байсан, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийг Монгол улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан байна.

Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02\1448 дугаар албан бичигт хашааг татах тухай дурдсанаас өөрөөр И. ******* д ямар нэгэн шаардлага мэдэгдэл ирүүлж байгаагүй.

Худалдах, худалдан авах гэрээний зүйлээс одоо 28 мкв хэмжээтэй амьдрах зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Б. , П. нурааж устгасан гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 01 сарын 31-ний өдрийн 0488 дугаартай, 0489 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, худалдах , худалдан авах гэрээ /нотариатаар гэрчлүүлсэн/ зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлийн цэгийг хүлээлгэн өгсөн акт, кадастрын зураг, Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-аас П. д олгосон өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-нийн албан мэдэгдэл зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

Шүүхээс зохигч талын хүсэлтээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн тоот гэрчилгээтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Пионерын 4 дүгээр гудамж, 34 тоот хашаа байшин, Улсын бүртгэлийн 2003011732 дугаарт бүртгэлтэй, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн тоот гэрчилгээтэй 28 м.кв талбайтай хувийн орон сууц, Улсын бүртгэлийн 2003000095 дугаарт бүртгэлтэй, Газар өмчлөх эрхийн тоот гэрчилгээтэй, 4506901673 нэгж талбайн дугаартай 795 м.кв талбайтай газрын эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн түүхчилсэн лавлагаа,

Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас Б. ийн газар өмчлөх тухай хүсэлт, 2024 оны 01 сарын 31-ний өдрийн 0488 дугаартай, 0489 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, худалдах , худалдан авах гэрээ, Г-2003000095 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай гэрчилгээ, өргөдөл гомдлын бүртгэлийн карт, Б. ын газар өмчлөх тухай хүсэлт, И. ******* ын өргөдөл, Б. ын өргөдөл, И. *******, Б. , Б. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, С. , М. нарын гэрчийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар бүрдүүлжээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И. ******* нь хариуцагч Б. д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 41,000,000 төгрөг, гэрээнд зааснаар алданги 5 945,000 төгрөг нийт 46,945,000 төгрөг гаргуулах, хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг цуцалсантай холбогдуулан гэрээний төлбөрт өгсөн 29,000,000 төгрөгийг нэхэмжлэгч И. ******* аас буцаан гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн тул гэрээг цуцалж гэрээний дагуу төлбөрт шилжүүлсэн 29,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нь шаардлагынхаа үндэслэлийг тодруулж ... Анх Б. тай худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийгээгүй зөвхөн амаар бүх зүйлийн талаар ярьж тохиролцсон байдаг. Б. ас мөнгөө авъя гэтэл та манай ээжтэй холбогдоод үлдэгдэл мөнгөө аваарай гэсэн /Пунцагжавын / ээж нь дэлгүүрийг хүү Б. -эрдэнэ д авч өгч байгаа хүү дээрээ зээл судлуулна гээд 18-н Хаан банкин дээр хамт очиж уулзаад 41,000,000 төгрөгийн зээл гарахаар болоод Хашаа байшин, дэлгүүр, газрын гэрчилгээг тэдний нэр дээр, 2024 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр Б. ын дүү Б. тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Банкны зээл нь, зээлийн нөхцөл шаардлагыг хангасан учраас зээл гарах болтол дахиад ямар нэг шалтаг шалтгаан ярьж өнөөдрийг хүртэл хойшлуулсаар байгаад гомдолтой байна. Иймд Б. эс худалдах худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл 41,000,000 төгрөг, 2024 оны 02 сарын 01-ээс 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 29 хоногийн алданги 5,945,000 төгрөг, нийт 46,945,000 төгрөг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

Хариуцагч татгалзлын үндэслэлийг ... Миний бие хүү Б. ийг хашаа, байшинтай болгох зорилгоор И. ******* тай уулзаж нэхэмжлэлд дурдсан газрыг дэлгүүртэй нь худалдан авахаар Б. ар дамжуулан 70 сая төгрөгөөр И. ******* тай тохирч 29 000 000 төгрөгийг бэлнээр болон бараа, материал өгөх байдлаар төлсөн. Үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар зээл авахаар гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулж, зээлийн материалаа банканд өгөх үед тухайн газрын гэрчилгээ дээрх хэмжээ нь бодит байдлаас хамаагүй бага хэмжээтэй болохыг мэдсэн. Анх үйл ажиллагаа явуулахаар төлөвлөснөөс бага хэмжээтэй газар байсан мөн эрчим хүчний дэд станцын хамгаалалтын зурвасыг зөрчсөн газрыг цаашид ашиглах боломжгүй гэрээгээр шилжүүлэн өгсөн хөрөнгө нь биет байдлын доголдолтой байсан тул гэрээг цуцалж өгсөн, авсан зүйлээ буцаах тухай И. ******* д мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч И. ******* нь өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, гудамж, тоот, 795 м.кв хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн 2003000095 дугаарт бүртгэлтэй, тоот гэрчилгээтэй, 4506901673 нэгж талбарын дугаартай 795 м.кв газар, тус хаягт байрлалтай 65 м.кв хэмжээтэй хүнсний дэлгүүрийн зориулалттай, дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн тоот гэрчилгээтэй байшин, улсын бүртгэлийн 2003011732 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн тоот гэрчилгээтэй 28 м.кв талбайтай хувийн орон сууцыг худалдан борлуулахаар зар тавихад өмнө нь танилын харьцаатай байсан Б. нь худалдаж, авъя зээл судлуулъя гэсэн санал тавьсан байна.

Б. нь зээлийн шийдвэр нь хашаа, байшин дээр гарахгүй, орон сууц дээр гарах юм байна, та ёотонгийн байранд байгаа байрныхаа гэрчилгээг миний нэр дээр шилжүүлээд өгөөч зээл аваад танд өгье, дараа жилийн намар хадлан тариалан дуусахаар 9-10 сард байрны гэрчилгээг тань суллаж өгөөд та манай авч байгаа хашаа, байшингийнхаа гэрчилгээг тэр үед нь шилжүүлээд өгөөрэй гэж тохиролцсоны дагуу Б. д өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сум баг, хороолол байрны тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б. , түүний нөхөр Н. нартай 2022 оны 8 сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлж, улмаар буцаан авсан үйл баримт нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээ, төлбөр шилжүүлсэн баримт зэрэг нотолгооны хэрэгслүүдээр тогтоогдож байна.

Үүний дараа өөрийн өмчлөлийн эд хөрөнгүүд болох Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, гудамж, тоот, 795 м.кв хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 65 м.кв хэмжээтэй хүнсний дэлгүүрийн зориулалттай байшин, 28 м.кв талбайтай хувийн орон сууцыг түүний ээж П. гийн эзэмшилд 2023 оны 1 сарын 10-ны өдөр шилжүүлсэн байх ба энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан. / хх-ийн 80-90 дүгээр тал/

П. нь уг орон сууцыг өөрийн хүү Б. д худалдан авч өгөх зорилгоор 1 жил гаран эзэмшилдээ байлгаж зээл хөөцөлдөж улмаар наас зээл авах боломжтой болсон үндэслэлээр талууд тохиролцож 2024 оны 1 сарын 31-ний өдөр бүртгэлийн дугаар 0488 дугаар бүхий Үл хөдөл эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг И. *******, Б. нар байгуулж 795 м.кв газрын үнэ 10,000,000 төгрөгөөс, урьдчилгаа төлбөр 4,500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 5,500,000 төгрөгийг ны зээлээр төлөхөөр, мөн өдрийн 0489 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж 65 м.кв хүнсний дэлгүүрийн зориулалттай байшинг 60,000 000 төгрөгөөр тохирч урьдчилгаа 11,000,000 төгрөгийг бэлнээр, 13,500,000 төгрөгийг бараагаар тооцож төлсөн үлдэгдэл 35,500,000 төгрөгийг ны зээлээр төлнө гэж тохирчээ.

Тухайн үед худалдан авагч тал буюу хариуцагч Б. нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн эзэмшилдээ 1 жил гаруйн хугацаанд байлгаж байхдаа уг хашаан дотор байрлалтай 28 м.кв талбайтай хувийн орон сууцыг буулгаж, газар дээр нь хундаам цутгасан байх ба уг үл хөдлөх эд хөрөнгийг гэрээгээр шилжүүлэх боломжгүй болсон үндэслэлээр улсын бүртгэлд хандаж бүртгэлийг хүчингүй болгосон болох нь И. ******* ын өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийн лавлагаагаар тогтоогдож уг үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй.

Дээрх гэрээний дагуу Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, гудамж,  тоот, 795 м.кв хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн 2003000095 дугаарт бүртгэлтэй, тоот гэрчилгээтэй, 4506901673 нэгж талбарын дугаартай 795 м.кв газар, тус хаягт байрлалтай 65 м.кв хэмжээтэй хүнсний дэлгүүрийн зориулалттай, дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн тоот гэрчилгээтэй байшинг хариуцагч Б. ийн өмчлөлд шилжүүлсэн байна. /хх 37-40 дүгээр тал/

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйл, 189 дүгээр зүйлд заасан талуудын хүсэл сонирхлын дагуу хийгдсэн хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Хариуцагч Б. нь гэрээнд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний төлбөрт бэлнээр болон бараа материал оролцуулж 29,000,000 төгрөг төлсөн байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө ...шилжүүлэх, худалдан авагч нь үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлтэй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.5-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж тохиролцсон боловч гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг гэрээгээр тохироогүй байна.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 41,000,000 төгрөгийг худалдан авагч тал нь ямар хугацаанд төлж барагдуулах, уг хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гэрээний хариуцлага тооцох талаар талууд гэрээндээ тусгаагүй байна.

Иймд хариуцагч Б. ээс худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 41,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И. ******* д олгож, гэрээний хариуцлага болох алданги 5,945,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Сөрөг нэхэмжлэлийн талаар.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...анх уг газрыг очиж үзэхэд 1000 орчим м:кв хэмжээтэй том газартай, нэмж байшин бариад амьдрах, дэлгүүрээ өргөтгөх зэргээр ашиглах боломжтой гэж худалдан авах болсон. Гэтэл 2024 оны 1 сарын 31-ний өдөр өмчлөх эрхийг шилжүүлэхээр нотариат дээр очоод газрын гэрчилгээг харахад 795 м.кв хэмжээтэй болохыг мэдсэн. Тухайн газрыг Дархан хотод газрын кадастр, хэмжилтийн үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл бүхий Гео од ХХК-д хүсэлт гарган хэмжүүлэхэд бодит байдал дээрх хашаалсан газрын хэмжээ 927,6 м.кв буюу гэрчилгээ дээрх хэмжээнээс 132.6 м.кв-аас илүү газар хашаалсан байсан.

Мөн 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-аас албан мэдэгдэл ирүүлсэн ба уг мэдэгдэлд дээрх хашаа нь эрчим хүчний байгууламжийн хамгаалалтын зурвасыг зөрчсөн байна хашаагаа 3,8 метр буцааж татахыг мэдэгдсэн. Иймд доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн тул гэрээг цуцалж, урьдчилж өгсөн 29000 000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Гео од ХХК-ны Нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн акт, кадастрын зураг, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ны Өргөдлийн хариу, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм, мэдэгдлийг ирүүлжээ.

Нэхэмжлэгч нь гэрээ цуцлахаас өмнө доголдлын талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх арга хэмжээг авах байсан. Гэтэл шууд гэрээг цуцална гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг авах үедээ, өөрийн эзэмшилд байлгаж байх хугацаандаа энэ талаар мэдэх боломжтой байсан боловч хүлээн авсан тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн нотолгооны хэрэгслүүдээр Дархан сум баг Пионер 4-р гудамж 34 тоот, 4506901673 нэгж талбарын дугаартай 795 м.кв гэр, хашааны зориулалттай газрыг анх аймгийн Засаг даргын 2004 оны 159 дугаар захирамжаар иргэн Д. д өмчлүүлсэн. Иргэн О. нь 2020 онд иргэн Б. аас тус газрыг шилжүүлэн авсан бөгөөд 2024 онд 306/0488 дугаартай нотариатын хэлцлээр иргэн Б. д өмчлөх эрхээ шилжүүлсэн байна. И. ******* иргэн аас худалдан авах үед хашааны урд талаасаа өргөн 4,5х25,9 газар илүү хашаалсан зөрчилтэй байсан байна. / хх-ийн42-51/

Хариуцагч талаас ирүүлсэн Гео од ХХК-ны Нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн акт, кадастрын зургаар газрын хэмжээ 927,6 м.кв буюу гэрчилгээ дээрх хэмжээнээс 132,6 м.кв-аар илүү хашаалсан, уг газарт хашаа барихдаа 6/0,4 кв-ын АТП-101 дэд станцын хамгаалалтын зурвасыг зөрчиж 3,3 м зайд барьсан болох нь Гео од ХХК-ны Нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн акт, кадастрын зураг, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ны Өргөдлийн хариу, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм, мэдэгдэл, гэрч М. Лхагвсүрэн, С. нарт хууль сануулан авсан мэдүүлэг зэрэг нотолгооны хэрэгслүүдээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, 255 дугаар зүйлийн 255.1-д дараах тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана, 255.1.1-д эд хөрөнгө хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад гэжээ.

Хариуцагч нь доголдлын талаар Гео-Од ХХК-наар кадастрын зураг гаргуулахад болон Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-аас мэдэгдэл ирэхэд мэдсэн гэж шаардлагаа тодруулсан боловч уг доголдлыг эд хөрөнгөө хүлээн авах үед ээ мэдэх боломжтой байхад хүлээн авсан байх тул түүнийг шаардах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагчийн гаргасан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг цуцалсантай холбогдуулан гэрээний төлбөрт өгсөн 29,000,000 төгрөгийг нэхэмжлэгч И. ******* аас буцаан гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д тус тус зааснаар хариуцагч Б. эс 41,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И. ******* д олгож, гэрээний алданги 5,945,000 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг цуцалсантай холбогдуулан гэрээний төлбөрт өгсөн 29,000,000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392,675 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302,950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 362,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА