| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/01062/И |
| Дугаар | 142/Шш2024/01038 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 142/Шш2024/01038
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: *********-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *************-д холбогдох
723,360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... хариуцагч ******* нь манай байгууллагаас 2023 оны 05 сарын 16-ны өдөр ********* тоот зээлийн гэрээ байгуулж хувийн хэрэгцээндээ лизингээр 599,800 төгрөгийн 6 сарын хугацаатай, сарын 4%-ийн хүүтэй зээл авсан. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 11 сарын 16-нд дууссан. Харилцагч зээлийн гэрээний хугацаанхд зээлийн төлбөрөө 2023 оны 06 сарын 21-нд нэг удаа төлсөн. Үлдсэн саруудад зээлийн төлөлт хийгдээгүй зөрчил үүссэн. Манай байгууллагаас холбогдох утас руу дуудлага хийнэ, мессэж илгээнэ, гэр бүлийн мэдээлэл гэсэн хүмүүсийн дугаар луу залгаж, аман болон бичгэн хэлбэрээр гэрт нь биечлэн шаардлага хүргүүлсэн боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлж төлөлт хиийгээгүй. Зээлдэгчээс 2024 оны 05 сарын 28-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн 255 хоногийн нэмэгдүүлсэн хүү 187,992.11 төгрөг, үндсэн зээл 499,833.33 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөгийг нийт 723,360.79 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн улсын тэмдэгтийн хураамжны төлбөр 21,766.76 төгрөгийг зээлдэгч талаас гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Бямбадорж овогтой Золзаяа /ФВ89061606/ нь ***********-аас нэхэмжилсэн 723,360 төгрөгийг 2024 оны 09 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан 723,360 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулах талаарх гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан 723,360 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,766.76 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 10,883.38 төгрөг, төрийн сангаас 10,883.38 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Онч-Энх ББСБ ХХК-д олгосугай.
3.Энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН