Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 142/шш2024/01062

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ***********-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: **********-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үрчлэлт хүчингүй болгуулах тухай иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Хариуцагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2009 оны 05 сарын 14-ний өдөр өөрийн ээж ******* овогтой *******т өөрийн төрсөн охин болох *******ын ******* үрчлүүлсэн. Одоо өөрийн охин болох ******* овогтой ******* өөрийн нэр дээр шилжүүлж *******ын ******* болгох хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* миний бие нь өөрийн төрсөн охин *******ын охин болох ******* 2009 оны 05 дугаар сарын 14-нд үрчилсэн болно. Одоо өөрийн төрсөн ээж болох *******д эргэн өгөхийг миний бие хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, ********* өрхийн эмнэлгийн тодорхойлолт, ******* багийн Засаг даргын тодорхойлолт, үрчлэн авсан тухай бүртгэлийн гэрчилгээ, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан үрчлэлт хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь ******* нь 2001 оны 12 дугаар сарын 03-нд төрсөн охин ******* 2009 оны 05 дугаар сарын 14-ний өдөр үрчлэн авсан байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2009 оны 05 сарын 14-ний өдөр өөрийн ээж ******* овогтой *******т өөрийн төрсөн охин болох *******ын ******* үрчлүүлсэн. Одоо өөрийн охин болох ******* овогтой ******* өөрийн нэр дээр шилжүүлж *******ын ******* болгох хүсэлтэй байна гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч ******* миний бие нь өөрийн төрсөн охин *******ын охин болох ******* 2009 оны 05 дугаар сарын 14-нд үрчилсэн болно. Одоо өөрийн төрсөн ээж болох *******д эргэн өгөхийг миний бие хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, 62 дугаар зүйлийн 62.1-д заасныг баримтлан 2001 оны 12 дугаар сарын 03-нд төрсөн охин *******, *******аас *******д 2009 оны 05 дугаар сарын 14-нд үрчлүүлсэн 12 дугаартай үрчлэлтийн гэрчилгээг хүчингүйд тооцсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д заасныг баримтлан 2001 оны 12 дугаар сарын 03-нд төрсөн охин ******* *******ын асрамжаас төрсөн эх *******ын асрамжинд шилжүүлсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН