Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2019/0388

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат би, Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Бт холбогдох Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны ахлах прокурор А.Д-ийн дүгнэлттэй зөрчлийн хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны ахлах прокурор А.Д- нь тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Б 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ...  дугаартай шийтгэлийн хуудасны Олсон хэсэгт ... АХХК нь өөрийн эзэмшлийн Исүзү маркийн ... улсын дугаартай автомашиныг иргэн Б.Б-аар жолоодуулан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М ферм рүү буюу Сонгинохайрахн дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 30 толгой гахайг мал, амьтны гарал үүслийн гэрчилгээгүй, авто тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйтгэл хийгдсэн баримт бичиггүйгээр тээвэрлэж, дотоод хяналт шалгалтыг мөрдөөгүй... гэж,

Шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад ...АХХК-ийн гаргасан..., Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай... гэж, 6 дахь заалтад ...АХХК-д хүргүүлсүгэй... гэж зөвтгөн өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Бт холбогдуулан, улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ...  дугаар хуудсаар шийтгэл оногдуулахдаа мал, амьтны гарал үүслийн гэрчилгээгүй, авто тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйтгэл хийгдсэн баримт бичиггүйгээр тээвэрлэж, дотоод хяналт шалгалтыг мөрдөөгүй гэх зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичсэн байна.

 Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Б нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тухайгаа 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд бичгээр илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны ахлах прокурор А.Д-ийн Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Бын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ...  дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Б нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ...  дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны ахлах прокурор А.Д-ийн Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Бт холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Бын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ...  дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлтийг хариуцагч мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ