| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2019/0444/З |
| Дугаар | 128/ШШ2019/0380 |
| Огноо | 2019-06-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2019/0380
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онарыг оролцуулан Б.Бийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох Сүхбаатар дүүргийн Засаг даргын жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ... тоот албан бичгийг хүчингүй болгох, жагсаал цуглааныг бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах тухай захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Хүүхдүүдийн төлөө жагсаж цуглаж байгааг бид дэмжиж байна. Таны зорилгыг бид буруутгаагүй. Яг тухайн цаг мөч өөрөө боломжгүй байсан. Бидэнд заасан хугацаанд жагсаал, цуглаан хийж болохгүй шүү гэсэн албан бичиг ирсэн. Ази номхон далайн том үйл ажиллагаа болж байхад Сүхбаатарын талбай, Төрийн ордон орчимд жагсаал цуглаан хийж байвал тэдгээр хүмүүс ойлгохгүй байсан. Иргэн Б.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх нь иргэн Б.Бийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ... тоот албан бичгийг хүчингүй болгох, жагсаал цуглааныг бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээр Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онь шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Бийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ... тоот албан бичгийг хүчингүй болгох, жагсаал цуглааныг бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд гаргасан тайлбараар илэрхийлжээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Б.Бийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ... тоот албан бичгийг хүчингүй болгох, жагсаал цуглааныг бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бт олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.
Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болно.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ