Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2017/ШЦТ/177

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж Улсын яллагч: Д.Эрдэнэсоёл Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа Шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч Р.Уранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201705000139 тоот хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн,******* овогт ******* ******* / *******/

2. Монгол Улсын иргэн,******* овогт ******* ******* / / Үйлдсэн хэргийн талаар Шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 31-нд шилжих шөнө *******той бүлэглэж, машин механизм ашиглан Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг “Цээл” гэх газраас ийн эзэмшлийн 4 тооны адууг хулгайлж бусдад 1700000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, Шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 31-нд шилжих шөнө 2 мидтай бүлэглэж, машин механизм ашиглан Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг “Цээл” гэх газраас ийн эзэмшлийн 4 тооны адууг хулгайлж бусдад 1700000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2015 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн үеэр ******* бид хоёр Өлзийт сумаас аймгийн төв рүү цуг орж ирсэн. Тэгээд аймагт байж байгаад тэр өдрөө Жинст сумруу явсан чинь очих айлаа олоогүй. Өлзийт сум руу гэрлүүгээ буцаад явж байтал замын хажууд бөөн адуу тааралдахаар нь тэр адуунуудаас 4 адууг нь тасдаж хөөж яваад Өлзийт сумын төвийн доогуур нь гаргаж туугаад Өлийн даваа гэдэгт орхичихоод *******ын гэрт нь очиж хоносон. 2015 оны 12 дугаар сарын үед хээр гүү нь алга болчихсон, тэгээд даага нь манай адуунд байсан. Тэр үед ******* бид хоёр миний цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклиор явсан,....Дааганууд нь нэг нь бор хээр, нэг нь шар хээр зүсмийн, хүрээтэй загасан тамгатай байсан, гүүнүүд нь хоёулаа хээр зүсмийн байсан, тамга нь сайн мэдэгдээгүй. Манай адуунд бор хээр даага нь өөрийнхөө ээж гүүтэйгээ нийлсэн байсан .. гэх мэдүүлэг /хх-ийн 94-96 / Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2015 оны 08 дугаар сарын сүүлээр би яг өдрийг нь санахгүй байна. ******* бид хоёр Өлзийт сумаас аймгийн төв орж ирээд мотоцикльдоо бензин авчихаад Жинст сумруу нэг охинтой уулзах гээд явсан чинь тэр айлаа олоогүй. Өлзийт сумруу буцаад гэрлүүгээ явж байтал замын хажууд адуунууд байсан ба захад нь 4 адуу байхаар нь ******* бид хоёр тэр 4 адууг адуунаас нь тасдаж хөөж яваад Өлзийт сумын төвийн урдуур гаргаад хөөж явсаар байгаад ”Өлийн даваа” гэдэг газар давааны өвөрт нь тэр 4 адуугаа орхичихоод гэртээ очоод унтаад өгсөн. Тэгээд өглөө босоод ирсэн чинь тэр 4 адуу нь манай адуунд нийлээд хүрээд ирсэн. 10 хоногийн дараа *******ын азарга нь нэг даагатай гүүг нь өөрийнхөө адуунд хураачихсан байсан. 2015 оны өвөл нь би өөрийнхөө азаргатайгаа хамт нэг азарга, нэг гүүтэйгээ хамт тэр айлын гүү, азарга хоёртой хамт алдсан, эрж хайсан боловч олдоогүй., тэр чигээр нь орхичихсон. Тэр гүү, даага хоёр нь *******ын адуунд нийлчихсэн байснаа гүү нь үхсэн гэсэн, даага нь одоо хязаарлан насны үрээ болчихсон. Эзэнд нь зүсээр нь хүлээлгэж өгсөн. Ойролцоогоор 30 км тууж явж өөрийнхөө гэрийнхээ ойролцоо аваачаад орхисон юм. Бид хоёр замд байхаар нь л хөөгөөд явчихсан . Тэр үед ******* бид хоёр *******ын цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклиор явж байсан. Тэр 4 адуу нь хоёр хээр гүү, улаан хээр даага, бор хээр даага байсан. Бор хээр дааганых нь тамга нь загас шиг л тамга байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 86-88 /

Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2015 оны 07 дугаар сард Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг “Шар нүдэнгийн дээд худаг” гэдэг газар отор хийж байсан. Манай нөхөр 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нас барсан. Тэгээд 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр талийгаачийнхаа 49 хоногийг хурааж буян хийх гээд манай хүү бид хоёр адуугаа усалчихаад орхиж явсан. 3 хоноод ирэх учраас адуугаа хэн нэгэнд захиж үлдээгээгүй. Баянхонгор аймгийн төвд буяны ажлаа хийчихээд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр манай хүү малруугаа яваад би аймгийн төвд үлдсэн. 3 адуун дээрээ очиход 2 даагатай гүү алга болчихсон байна, мөн манай адуу их хөлөрчихсөн усан дээр орж ирлээ гэхээр нь би том хүүгээ руу явуулсан юм. тэр хавиар мотоциклиор явж хайгаад олоогүй. Алдсан 4 адуу нь 2 даагатай 2 нас гүйцсэн гүү байгаа. Гүүнүүд нь хоёулаа чандмань тамгатай, даага нь зөрсөн загасан тамгатай байсан.Бүдүүн хээр гүү нь урьд нь 9 унагалсан, нас гүйцсэн бүдүүн гүү, бор хээр зүсмийн гүү нь урьд нь 2 унагалсан нас гүйцсэн бүдүүн гүү байсан. Харин дааганууд нь 1 настай эр дааганууд байсан юм. Энэ адуунууд нь миний эзэмшлийн адуу байгаа юм. Тэр үед нэг азарга адуу буюу 17 тооны адуу байснаас 4 адуугаа хулгайд алдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 43-45/

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр би мал руугаа явсан бөгөөд Өлзийт сумын Цээл гэдэг газарт очсон. Тэнд байдаг худаг дээр манай адуунууд байж байсан бөгөөд адуунаас 2 гүү, 2 даага алга болсон байсан. Тэгээд би аймгийн төвд үлдсэн ээж рүүгээ утсаар хэлэхэд байж бай би очъё гээд ээж ирээгүй, ахыг явуулсан байсан. Тэгээд би малаа хариулаад манай ах тэр хавиар явж адуугаа хайсан боловч олоогүй. Тэр адуунууд манай ээжийн эзэмшлийн адуу байгаа юм. Нийтдээ том, жижиг нийлсэн 17 тооны адуу байснаас 4 адуу буюу 2 гүү, 2 даага нь алга болсон байсан. Тэр Цээл гэдэг газарт байдаг худгаас манайх адуугаа усалдаг бөгөөд намайг тэр худаг дээр очиход манай адуунууд худаг дээр ирчихсэн байсан. Тэгээд бүх адуунууд юманд хөөгдсөн юм шиг бүгд хөлөрчихсөн, хөлс нь хатчихсан байсан. Ээж бид 2 аймгийн төв рүү явахдаа адуугаа хэн нэгэнд захиж үлдээгээгүй, Цээл гэдэг газар байдаг худгаас услаад тэнд нь орхиод явсан. Манай адуу угаасаа тэр хавиар эргэлдээд бэлчээрлээд байж байдаг байсан. Улаан хээр гүү, бор хээр гүү, улаан хээр даага, нэг нь бор хээр зүсмийн сартай даага байсан. Гүүнүүд нь чандмань, дааганууд нь чандмань тамгатай байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 /

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Манай дүү Баасандорж нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө миний утас руу залгаад манай адуунаас 2 гүү, 2 даага алга байна, өглөө өмнөөс хойшоо ширүүн орж ирсэн гэж хэлсэн. Тухайн үед би аймагт байсан, тэгээд шууд Цээлийн худаг гэх газарт очиход адуу хөлрөөд хатсан байдалтай, адуу байсан гэх газарт машины мөр байхгүй, ганц нэг мотоциклийн мөр байсан. Мотоциклийн мөр нь огцом дугуйрсан байдалтай, адуу хөөсөн байх магадлалтай байсан. *******, ******* хоёртой уулзахад тэр хоёр Жинст сум орох гэж яваад ороогүй, буцах замдаа шөнө адуу байхаар нь сигналдсан чинь 4 тооны адуу нь үргээд тасарсан, тэгэхээр нь тэр чигээр нь туугаад өөрийнхөө адуунд нийлүүлсэн гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 52-53 /

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “ ... эд зүйлсийг 1848000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 66-67/ -Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1-2/, хураан авах тогтоол, тэмдэглэл / ххийн 19-22/, үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 23-24/, фото зураг / хх-ийн 25-26/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх-ийн 27-28/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг / хх-ийн 28-31/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл / хх-ийн 31-42/, шүүгдэгч *******, ******* нарын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 101-102/, Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2017. 04.24- ний өдрийн, 2017.05.25-ны өдрийн 48 тоот тодорхойлолтууд /хх-ийн 102-103, 104-105/, шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 103-104/, шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн /104-105/ 4 зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц , хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.

Шүүгдэгч *******, ******* нар шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 31-нд шилжих шөнө *******той бүлэглэж, машин механизм ашиглан Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг “Цээл” гэх газраас ийн эзэмшлийн 4 тооны адууг хулгайлж бусдад 1700000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын ... замын хажууд бөөн адуу тааралдахаар нь тэр адуунуудаас 4 адууг нь тасдаж хөөж яваад Өлзийт сумын төвийн доогуур нь гаргаж туугаад Өлийн даваа гэдэгт орхичихоод *******ын гэрт нь очиж хоносон. 2015 оны 12 дугаар сарын үед хээр гүү нь алга болчихсон, тэгээд даага нь манай адуунд байсан. Тэр үед ******* бид хоёр миний цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклиор явсан… гэх мэдүүлэг / хх-ийн 94-96/

шүүгдэгч *******... замын хажууд адуунууд байсан ба захад нь 4 адуу байхаар нь ******* бид хоёр тэр 4 адууг адуунаас нь тасдаж хөөж яваад Өлзийт сумын төвийн урдуур гаргаад хөөж явсаар байгаад ”Өлийн даваа” гэдэг газар давааны өвөрт нь тэр 4 адуугаа орхичихоод гэртээ очоод унтаад өгсөн. Тэгээд өглөө босоод ирсэн чинь тэр 4 адуу нь манай адуунд нийлээд хүрээд ирсэн. .. гэх мэдүүлэг / хх-ийн 86-88/

хохирогч ийн... Алдсан 4 адуу нь 2 даагатай 2 нас гүйцсэн гүү байгаа. Гүүнүүд нь хоёулаа чандмань тамгатай, даага нь зөрсөн загасан тамгатай байсан.Бүдүүн хээр гүү нь урьд нь 9 унагалсан, нас гүйцсэн бүдүүн гүү, бор хээр зүсмийн гүү нь урьд нь 2 унагалсан нас гүйцсэн бүдүүн гүү байсан. Харин дааганууд нь 1 настай эр дааганууд байсан… мэдүүлэг /хх-ийн 43-45/, гэрч ийн.. намайг тэр худаг дээр очиход манай адуунууд худаг дээр ирчихсэн байсан. Тэгээд бүх адуунууд юманд хөөгдсөн юм шиг бүгд хөлөрчихсөн, хөлс нь хатчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 /,

гэрч... *******, ******* хоёртой уулзахад тэр хоёр Жинст сум орох гэж яваад ороогүй, буцах замдаа шөнө адуу байхаар нь сигналдсан чинь 4 тооны адуу нь үргээд тасарсан, тэгэхээр нь тэр чигээр нь туугаад өөрийнхөө адуунд нийлүүлсэн гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 /, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын ... эд зүйлсийг 5 1848000 төгрөгөөр үнэлсэн.......тайлан / хх-ийн 66-67/, зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Шүүгдэгч *******, ******* нар мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д ... оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ... гэж заасныг баримтлан, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар... нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно... гэж зааснаар шүүгдэгч *******, ******* нарт аймгийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж , шүүгдэгч *******, ******* нарын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч Л *******, ******* нар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******, ******* нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч *******, ******* нар гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв. Уг хэргийн улмаас шүүгдэгч *******, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******ын эзэмшлийн даюн маркийн мотоциклийн хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна. Хэргийн учир шүүгдэгч *******ын эзэмшлийн... 5 тооны эм хонь ....битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн, шүүгдэгч *******ын эзэмшлийн ....5 тооны ямаа.... битүүмжилсэн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрх эд зүйлсүүдийг 6 хэрэгцээний дагуу шүүгдэгч *******, ******* нарт буцаан олгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч******* овогт ******* *******,******* овогт ******* ******* нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. шүүгдэгч******* овогт ******* *******, шүүгдэгч******* овогт ******* ******* нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* хорих ял оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар, шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь хэргийг учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн ....5 тооны эм хонь.... битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн, шүүгдэгч *******ын эзэмшлийн ....5 тооны ямаа.... битүүмжилсэн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрх эд зүйлсүүдийг хэрэгцээний дагуу шүүгдэгч *******, ******* тус тус буцаан олгосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******ын эзэмшлийн Даюун маркийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий 7 этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА