Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 142/шш2024/01078

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ************-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О****************-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: *********** нарын хооронд байгуулагдсан 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3/606 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу *********** тоотод байрлах 75 м.кв бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч ********** болохыг тогтоолгох, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тул гэрээний алдангид 93.750.000 төгрөг гаргуулах тухай, орон сууцны захиалгын гэрээний дагуу дутуу барьсан орон сууцны талбайн зөрүү 2,02 мкв талбайн үүнэ 5,050,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргийн гүйцэтгэлд алданги 46,875,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

хариуцагчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энхсаруул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************, ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь *****************тай 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3/606 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, гэрээгээр ************* хорооллын нутаг дэвсгэрт баригдаж буй 2 дугаар ээлжийн 3-р блокны 6 дугаар давхарын 606 тоотод байрлах 75 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг 1 мкв талбайг 2.500. төгрөгөөр тооцож нийт 187.500.000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1 дэх хэсэгт заасны дагуу ******* нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 68.000.000 төгрөгийн урьдчилгааг ****************-ны ************ төот дансанд, урьдчилгааны үлдэгдэл бөлөх 25,750,000 төгрөгийг хутацаанд нь **************-ны ************** төөт дансанд шилжүүяеэн. Тус гэрээнд 2022 өны 2 дугаар улирал буюу 2022 өны 07 дугаар сарын 30-ны өдөр орон сууцыг ашиглалтанд оруулж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон, Тиймээс өөрсдийн амьдарч байсан 2 өрөө орон сууц болон машины гражийн хамт зарж байрны урьдчилгаа төлбөрийг төлсөн. Гэтэл гэрээнд заасан хугацаанд орон сууц ашиглалтанд ороогүй. 3 дугаар блокоо бариагүй байж 4, 5 дугаар блокоо барьсан. Яагаад 3 дугаар блокыг бариагүй байж алгасаж бариад байгаа юм бэ гэж асуутал ямар нэгэн хариу хэлээгүй.

 

Гэтэл одоо манайх захиалсан орон сууц баригдаж байгаа 3 дугаар блокыг барьж ашиглалтанд орох дөхөөд иртэл *********** нь орон сууц захиалгын гэрээг шинэчилнэ, байрны үнийг нэмнэ, мөнгө нэмж төл гэх хууль бус, гэрээний бус шаардлагыг тавьж эхэлсэн. Гэрээг ямар үндэслэлээр дахин шинэчлэж байгуулах гээд байгаа талаар юу ч хэлээгүй, орон сууцны үнийг ямар үндэслэлээр нэмж байгаа талаар албан бичиг хүргүүлэхэд Тэлмэн Бүтээн байгуулалт ХХК нь хариу огт өгөөгүй. Манай зүгээс гэрээг дахин шинэчилж байгуулах боломжгүй гэхэд тус компанийн ...мөнгө нэмж төлөхгүй бол байрыг чинь өөр хүнд зарна, наад хуучин гэрээ чинь зүгээр л цаас хууль үйлчлэхгүй, Монголд үнэн гэж байхгүй, хууль шүүхээрээяваад үз, юм олж долоохгүй... гэж тус компанийн борлуулалтын менежер ************* хэлдэг. Анхнаасаа орон сууцны үнийг 2 тал харилцан тохиролцеоны үндсэн дээр гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд заасан хугацаанд орон сууцыг барьж ашиглалтанд оруулалгүй намайг гэр бүлээр минь хохироочихоод одоо илт үндэслэлгүйгээр гэрээний үнийг өөрчлөх, үнэ нэмэх талаар шаардаж, тулгаад байгаа ойлгохгүй байна, Миний хувьд тус компаниас болж 2021 оны 12 дугаар сард өөрийн орон сууц, автомашины зогсоолоо худалдаж, тус компанид итгэж орон сууц захиалгын гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг нь төлж үүнээс хойш орон сууц хөлслөн амьдарч, сүүлдээ орон сууц хөлсөлж дийлэхээ болиод айлын хажуу өрөөнд эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байна, Хэрэв ******* нь гэрээний үүргээ бүрэн хэрэгжүүлсэн бол бидний 2022 оны 8 дугаар сараас хойш өөрийн мөнгөн хөрөнгөө урьдчилан төлж, хөрөнгө оруулсан өөрийн гэсэн тав тухтай орон байрандаа амьдарч байх ёстой байтал одоог хүртэл уг орон сууцыг ашиглалт өгөлгүй, гэрээний үүргээ зөрчиж, намайг болон гэр бүлийг минь хохироож байна. Одоогоор миний бие орои сууц хөлслөн амьдарсаи хугацааны төлбөрөө нэхэмжлээгүй бөгөөд харин цаашид уг компани нь хууль бус шаардлагаа тавьсаар байвал нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх болно. Харин талуудын хоороид бичгээр байгуулагдсан гэрээний 4.4-т гэж зааснаар ******* нь гэрээний үүргээ биелүүлэлгүй, зөрчссөн тул 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр хүртэл нийт 18 сар буюу 550 хоног /нэг хоногийн 0,2 хувийн алданги 375.000 төгрөг/ 206.250.000 төгрөг, хуульд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан дагуу 50 хувь буюу 93.750.000 төгрөгийн алдангийг шаардах эрх орон сууц захиалагчид үүссэн байна. Иймээс *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3/606 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу *********** тоотод байрлах 75 м.кв бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч ******* болохыг тогтоолгож, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тул гэрээний алдангид 93.750.000 төгрөг гаргуулж өгөхийг хүсэе гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ******* би тус шүүхэд *******-д холбогдуулан ************* тоотод байрлах 75 мкв бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 93,750,000 төгрөгийн алданги гаргуулах, нэхэмжлэлийн шаардлага өмнө нь гаргасан билээ. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч компанийн зүгээс удаа дараа үлдэгдэл төлбөрийг төлөх мдэгдэл өгч байсны дагуу миний бие орон сууцыг хүлээн авсны дараа төлөхөөр тохиролцсон үлдэгдэл төлбөрийг урьдчилж төлсөн. Гэтэл уг орон сууцыг одоо хүртэл хүлээлгэж өгөөгүй төдийгүй орон сууц нь шатамхай барилгын материалаар барьж байгаад шатсн ба хариуцагч компани нь одоог хүртэл бидний хооронд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3/606 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байсаар байна.

Миний бие уг хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч нараараа дамжуулан уг орон сууцны талбайн бодит хэмжээг тогтоолгохоор хүсэлт гаргасан ба шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлттэй танилцтал уг орон сууцны талбайн хэмжээ нь 72,98 мкв талбайтай болохыг тогтоосон байна. Угтаа миний бие уг компанитай 2021.12.20-ны өдрийн 3/606 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ээр 75 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцож, 1 кв талбайн үнийг 2,500,000 төгрөгөөр тогтоож, улмаар нийт 75 кв талбайн үнэ гэж 187,500,000 төгрөгийг төлсөн. Гэтэл бодит байдал дээр 2,02 мкв талбай дутуу барьсан байх ба одоо уг талбайн хэмжээг одоо нэмэгдүүлэх боломжүй болсон байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч компани биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг хүлээлгэн өгөх ёстой байдаг. Гэтэл манайд хүлээлгэн өгнө гэж байгаа 606 тоот орон сууц бодит байдал дээр 72,98 мкв талбайтай болох нь тогтоогдсон байх тул уг орон сууцны үнэ гэж төлсөн 187,500,000 төгрөгөөс буцаан 5,050,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь 2021 оны 12р сарын 20-ний өдөр *******т баригдаж буй *************-ний орон сууцнаас сонгон "Орон сууц захиалгын гэрээ хийсэн. Уг гэрээний нийт үнийн дүн 187.500.000, төгрөг ба үүнээс урьдчилгаанд 68.000.0000 төгрөгийг, мөн 25.750.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. ****************-ний *******т барьж буй уг орон сууцны хувьд ашиглалтад орсон бөгөөд нэхэмжлэгч нь "Орон сууцыг хүлээн авахдаа үлдэгдэл төлбөрийг төлөх үүргийг зөрчсөөр байна. -ний хувьд нэхэмжлэгчээс бусад захиалагч нартайгаа холбогдон мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгчтэй холбогдож асуудлыг шийдэж, гаргалгаа гаргах гэж дуудахаар ирдэггүй, тайлбар, мэдэгдэл хүргүүлэхээр хариу өгдөггүй байсан нь ийм нөхцөл байдалд хүргэж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд авагдсан 2022 оны 07-р сарын 31-ний өдрөөс тоолон алданги нэхэмжилж буй нь Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 206-р зүйлийн 206.1-т зааснаар зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчмыг зөрчсөн гэж үзэж болохоор байна. Иймд дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэмэлт хариу тайлбартаа: ************** нь нэхэмжлэгч *******ээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад, эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: *************** нь ***************** үйлчилгээтэй, орон сууцны хотхоны 2 дугаар ээлжийн барилга угсралтын үйл ажиллагааг явуулж, 2024.01.12-ны өдөр Улсын комиссын актаар 100 хувь ашиглалтанд оруулаад байна. Манай компани нь барилга угсралтын үйл ажиллагааны шатанд иргэн **************тэй 2021.12.20-ны өдөр "Орон сууцны захиалгын №3/606 дугаартай гэрээ"-г бичгээр байгуулж, гэрээний дагуу талууд тодорхой эрх, үүрэг хүлээх нөхцөл байдал үүссэнтэй маргаангүй болно. Харин барилга угсралтын үйл ажиллагаа явагдаж байх цаг хугацаанд *************-ийн зүгээс урьдчилан тооцоолох боломжгүй цементний нийлүүлэлтийн тасалдал, импортын барааны саатал зэрэг гэнэтийн буюу давагдашгүй хүчин үзйлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн байдаг. ***************-ийн зүгээс барилга угсралтын үйл ажиллагаа явагдаж байх цаг хугацаанд иргэд, захиалагчдаас ирүүлсэн санал хүсэлтийг тухай бүр нь шийдвэрлэж, хэдийгээр хугацаа хэтрүүлсэн боловч гэрээний үүргээ 100 хувь гүйцэтгэн 2024.01.12-ны өдөр барилгыг ашиглалтанд оруулсан байна. Талуудын харилцан тохиролцож байгуулсан гэрээний 4.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагч **************нь орон сууцыг ашиглалтанд орох өдрөөс өмнө гэрээний үлдэгдэл төлбөр 93.750.000 төгрөгийг ************** дугаартай дансанд төлж барагдуулах үүрэгтэй. Ингээд барилгыг улсын комисс хүлээн авснаас хойш захиалагч *********д гэрээнд заасан төлбөрийг төлж барагдуулах, төлбөрөө төлөөд орон сууцыг хүлээн авах талаар бичгээр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, үүргээ биелүүлэхээс зориуд зайлсхийж, төлбөр төлөхгүй байх захиалгын үнээр 187.500.000 төгрөгийн үнэтэй, одоогийн ханшаар 240,000,000 төгрөгний үнэтэй орон сууцыг зөвхөн урьдчилгаанд төлсөн 93.750.000 төгрөгөнд тооцуулах авах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. *************** нь захиалагч ************тэй гэрээ байгуулснаас хойш үүссэн "Эрээн хотын Ардын захиргааны 2022.01.22-ны өдрийн "Авто замын боомтоор чингэлгүүдийг эхний ээлжийн сугалаагаар нэвтрүүлэх тухай мэдэгдэл" болон 2022.02.20-ны өдрийн "Авто замын боомтоор чингэлгүүдийг хоёр дугаар ээлжийн сугалаагаар нэвтрүүлэх мэдэгдэл", Тээвэр зуучийн *************-ийн 2022.01.27-ний өдрийн мэдэгдлээр тогтоогдсон хилээр импортлон оруулж ирэх бараа материалын саатал болон дотоодын түүхий эдийн хомсдлоос шалтгаалсан давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй бөгөөд энэ талаар Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгогдсон гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээнд тодорхой тусгасан байна. Иймд манай компанийн зүгээс гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаа хэтрүүлсэн тул алданги төлөх үүрэггүй болно. Түүнчлэн ***************-ийн зүгээс захиалагч иргэн ************д 2024.02.19, 2024.02.22-ны өдрүүдэд тус тус гэрээний үлдэгдэл төлбөр 93.750.000 төгрөгийг 2024.02.25-ны өдрийн дотор төлж барагдуулахыг бичгээр мэдэгдсэн байдаг. Нэхэмжлэгч *********** нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд ************ийн зүгээс түүнд 2024.03.4-ны өдрийг хүртэлх хугацаанд нэмэлт хугацаа олгох боломжтой бөгөөд энэ хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тохиолдолд "Орон сууцны захиалгын №3/606 дугаартай гэрээ"-ний 6 дахь хэсгийн 6.1.4 дэх заалт, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлахыг энэхүү хариу тайлбараар дахин мэдэгдэж байна. Захиалагч ********* нь шүүхэд нэхэмжлэл гаргасан нь гэрээгээр хүлээсэн үүргээ төлөхийг хойшлуулах, төлөхөөс татгалзах үндэслэлд тооцогдохгүй тул *************-ийн зүгээс мэдэгдэлд тусгагдсан хугацаанд гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээг цуцлаж, талуудын хооронд хүлээсэн эрх, үүргийг дуусгавар болгон, урьдчилгаа төлбөрийг буцаан олгох болно гэжээ.

 

Хариуцагч ************-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ************* нь иргэн ***********тэй 2021 оны 12 сарын 20-ны өдөр №3/606 дугаартай оронсууц захиалгын гэрээ байгуулсан. Тус гэрээний 2.1-т заасны дагуу ***************** мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны нийт 187,500,000 төгрөгийг үнийн дүнгээр худалдан авахаар тохиролцсон. Гэрээний 4.2-т гэрээний үлдэгд төлбөр буюу 93,750,000 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүргийг 2022 оны 07 сарын 30-ны өдөр төлж барагдуулах үүрэгтэй байсан. Гэвч энэхүү үүргийг зөрчиж 2024.03.18-ны өдөр үлдэгдэл төлбөрийг төлсөн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг болон гэрээний 4.4-т заасны дагуу 2022.07.31-ний өдрөөс 2024.03.17-ны өдрийг хүртэл төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн нийт 596 хоног бөгөөд 93,750,000 төгрөгийн 0,2 хувийн алданги нь нэг хоногт 187,500 төгрөг бөгөөд үүнийг 596 хоногт үржүүлэн тооцоход 111,750,000 төгрөгийн үнийн дүнгийн алдангийг гэрээний үүргийн дагуу төлөх үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 93,750,000 төгрөгийн 50 хувь болох 46,875,000 төгрөгийн гэрээний алдангийг иргэн *************ээс гаргуулж, ********************-д олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ******************ийн нэхэмжлэлтэй, ********************-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

 

***************** нь *******************-тай 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3/606 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, гэрээгээр ********************тоотод байрлах 75 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг 1 мкв талбайг 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгөөр тооцож нийт 187.500.000 /нэг зуун наян долоон сая таван зуун мянган/ төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1 дэх хэсэгт заасны дагуу ************** нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 68.000.000 /жаран найман сая/ төгрөгийн урьдчилгааг *********************К-ны *********************** тоот дансанд, урьдчилгааны үлдэгдэл болох 25.750.000 /хорин таван сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг хугацаанд нь Тэлмэн Бүтээн байгуулалт ХХК-ны ны 5439223213 тоот дансанд шилжүүлсэн. Тус гэрээнд 2022 оны 2 дугаар улирал буюу 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр орон сууцыг ашиглалтанд оруулж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Ийнхүү үүрэг гүйцэтгэгч *****************-ийн зүгээс үүргийг гүйцэтгэх буюу барилгыг ашиглалтанд хүлээлгэн өгөх хугацааг 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байхаар харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулсан атлаа уг орон сууцыг ашиглалтын шаардлага хангахгүй, шатамхай материалаар барьсан байсан нь хожим тус орон сууцны гадна фасад нь маш хурдан хугацаанд шатсан. Түүгээр ч зогсохгүй, одоо барьсан байгаа уг орон сууцны бодит талбайн хэмжээ нь гэрээнд заасан 75 мкв талбайдаа ч хүрэхгүй байгаа нь шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хариуцагч ***************** нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон газар, цаг хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх учиртай байтал, гэрээгээр хүлээсэн хугацаа 2 жил шахуу буюу одоогоор 704 орчим хоногоор хэтрүүлж одоог хүртэл орон сууцыг хүлээлгэн өгөөгүй, гэрээгээр тохиролцсон 75 мкв талбай бүхий орон сууцыг захиалгаар барьж өгөхөөр тохиролцсон атлаа бодит байдал одоо барьж байгуулсан байгаа орон сууц нь 72,98 мкв буюу 2,02 мкв дутуу баригдсан, анх сурталчилгаа явуулж, загварын байр харуулж байхдаа доторх засал болон гадна фасад нь металл фасад галд шатдаггүй гэж байснаа одоо барьж байгаа барилгын гадна фасад нь шатамхай материалаар барьсан, уг ашиглалтанд оруулсан гэх барилгаа улсын комисст хүлээлгэн өгсөн гэх атлаа одоог хүртэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.2.1-т зааснаар хүлээлгэн өгөөгүй болно.

 

****************-ийн хувьд бичгээр байгуулсан гэрээний 4.2-т зааснаар 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр орон сууцыг ашиглалтанд оруулснаар орон сууцны үнийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх эрх үүсэхээр, захиалагчийн хувьд ашиглалтанд уг орон сууцыг хүлээн авснаар орон сууц захиалан бариулах гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг үүсэхээр тохиролцсон. Гэвч ******* нь уг орон сууцыг 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар ашиглалтанд хүлээлгэн өгөх нь битгий хэл суурийг нь ухаж зарим хэсэг цутгалтыг хийснээс өөр барилгыг барих ажлыг гүйцэтгээгүй болно. Нөгөө талаас *******ийн хувьд барилгын суурь ухсан, дутуу цутгасан үр дүнг хүлээн авахаар тохиролцоогүй, харин улсын комисс ашиглах боломжтой гэж дүгнэсэн, зориулалтын дагуу ашиглах боломжтой, биет байдлъш доголдолгүй, эрхийн зөрчилгүй 75 мкв талбай бүхий орон сууцыг хүлээн авахаар тохиролцсон. Харин ч *******ийн хувьд уг орон сууцыг хүлээн аваагүй байхдаа буюу 2024.03.18-ны өдөр үлдэгдэл 50 хувь төлбөр болох 93.750.000 төгрөгийг төлсөн бөгөөд уг нотлох баримтыг гаргаж өгсөн байгаа болно. Иймээс хариуцагч *******-ийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь гэрээ болон хуульд үндэслээгүй, шаардах эрхийн үндэслэл нь нотлогдохгүй илт худал шаардлага гаргасан байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс: итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.12.20-ны өдрийн 3/606 дугаартай орон сууц захиалгын гэрээ, ************** тоот дансны хуулга, дотоод шилжүүлгийн маягт, *******ийн *******-д гаргасан мэдэгдэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******-ийн 2024.02.19-ний өдрийн 0219/01 дугаартай мэдэгдэл, *******ээс буцаан хүргүүлсэн мэдэгдлийн хариу, гэрэл зураг, *******-иас 2024.02.24-нд ирүүлсэн 0222/01 дугаартай албан бичиг, гэрэл зураг, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас: зээлийн гэрээ, барьцааны гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *************, ******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3/606 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу ******* ******* сум, ******* баг, 2А хорооллын 3-р блокны 6 дугаар давхарын 606 тоотод байрлах 75 м.кв бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч ******* болохыг тогтоолгох, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тул гэрээний алдангид 93.750.000 төгрөг гаргуулах тухай, орон сууцны захиалгын гэрээний дагуу дутуу барьсан орон сууцны талбайн зөрүү 2,02 мкв талбайн үүнэ 5,050,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргийн гүйцэтгэлд алданги 46,875,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нь орон сууц захиалгын гэрээний дагуу 75 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 2.500.000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсоны дагуу хариуцагчид мөнгийг төлсөн боловч орон сууцыг хугацаанд нь ашиглалтанд оруулаагүй тул гэрээний алдангид 93.750.000 төгрөг нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч нь 2021 оны 12 сарын 20-ны өдөр *******т баригдаж буй *******-ийн орон сууцнаас сонгон орон сууц захиалгын гэрээ хийсэн. Уг гэрээний нийт үнийн дүн 187.500.000 төгрөгийг,мөн 25.750.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.*******-ний *******т барьж буй орон сууцны хувьд ашиглалтанд орсон бөгөөд нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авахдаа үлдэгдэл төлбөрийг төлөх үүргийг зөрчсөөр байна. *******-ний хувьд нэхэмжлэгчээс бусад захиалагч нартайгаа холбогдон мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгчтэй холбогдож асуудлыг шийдэж,гаргалгаа гаргах гэж дуудахаар ирдэггүй,тайлбар,мэдэгдэл хүргүүлэхээр хариу өгдөггүй байсан нь ийм нөхцөл байдалд хүргэж байна. Захиалгын үнээр 187.500.000 төгрөгийн үнэтэй,одоогийн ханшаар 240.000.000 төгрөгийн үнэтэй орон сууцыг зөвхөн урьдчилгаанд төлсөн 93.750.000 төгрөгт тооцуулан авах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж *******, ******* сум, ******* баг, 2А хорооллын *******************тоотод байрлах 75 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 2.500.000 төгрөгөөр захиалан бариулж худалдаж авах, хариуцагч нь 2022 оны 07 сарын 30-ны өдөр орон сууцыг хүлээлгэж өгөх үүргийг хүлээжээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 68.000.000 төгрөг, урьдчилгааны үлдэгдэл 25.750.000 төгрөгийг хугацаанд нь хариуцагчийн ин дахь ************** тоот данс руу шилжүүлсэн байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-д Гүйцэтгэгч нь захиалагчид орон сууцыг 2022 оны 2-р улиралд багтаан барьж улсын комисст хүлээлгэж өгсний дараа ашиглалтанд оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын актыг үндэслэн орон сууцыг акт үйлдэн хүлээлгэн өгнө гэж заасан боловч хариуцагч орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй, 4.2-д захиалагч нь үлдэгдэл төлбөр болох нийт 93,750,000 төгрөгийг орон сууц ашиглалтанд орох өдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө гүйцэтгэгч талын ны тоот дансанд шилжүүлнэ гэсэн боловч хариуцагч нь 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр орон сууцыг ашиглалтанд оруулаагүй.

 

Хариуцагч гэрээний 3.2,6.2.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, барилгын ажлын явц, ямар шатанд явж байгаа талаар болон гэрээний 6.2.8-д заасны дагуу захиалагчид орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа хойшлогдох талаар урьдчилан мэдэгдэж,мэдээлэл өгөөгүй байна. Нэхэмжлэгч ******* нь улсын комиссын акт гарсаныг мэдээд 2024 оны 3 сарын 19-ний өдөр үлдэгдэл төлбөрийг төлсөн гэж тайлбарлаж байх ба нийт 187,500,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан боловч хариуцагч орон сууцыг хүлээлгэн өгөөгүй байна.

 

Иймд 2024 оны 03 дүгээр сарын 19-ний өдрөөс хойших алдангийг тооцвол 1 хоногийн алдангийн хэмжээ, нийт төлбөр 187,500,000 төгрөгөөс гэрээний 4.4-т заасан хэмжээ болох 1 хоногийн 0,2 хувиар тооцвол 375.000 төгрөг болж байна. Ийнхүү 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 12 хоног, 2024.04 сард 30 хоног, 2024.05 сард 31 хоног, 2024.06 сард 30 хоног нийт 103 хоног х 375.000 =38.625.000 төгрөг, Нийт алдангийг тооцвол 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 12-ныг хүртэл 559 хоногт тооцвол алданги 104.812.500 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 01-нй өдрийг хүртэл алданги 38.625.000 төгрөг, нийт 143.437.500 төгрөг болж байна.

 

Мөн хариуцагч нь 2022 оны 07 сарын 31-ний өдрөөс эхлэн тооцоход 2022 онд нийт 183 хоног, 2023 онд 365 хоног, 2024 оны 01 дүгээр сарын 12-нд улсын комиссын акт гарсан гэж үзвэл 11 хоног үүрэг зөрчсөн. Ийнхүү 2022 оны 2-р улиралд багтаан ашиглалтанд оруулахаар хүлээсэн бол 2024 оны 1 дүгээр сарын 12-нд ашиглалтанд оруулснаар нийт 559 хоног үүргийн зөрчил үүсчээ. Нийт төлсөн төлбөр болох 93,750,000 төгрөгөөс гэрээний 4.4-т зааснаар 0,2 хувиар алданги тооцвол 1 хоногийн алдангийн хэмжээ нь 93,750,000 төгрөг х 0,2% =1876300 төгрөг, 559 хоногийн алданги 559х187,500 төгрөг= 104,812.500 төгрөгийн алданги болж байна. 01 сарын 31-ний өдөр хүртэл нийт 18 сар буюу 550 хоног гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчсөн байх бөгөөд нэг хоногийн 0.2 хувийн алданги 375.000 төгрөг, нийт 206.250.000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д ...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу нийт анзын хэмжээ 93.750.000 болж байгааг шүүхээс 80.000.000 болгон бууруулж хариуцагчаас гаргуулж, 46,875,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд засныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,343 дугаар зүйлийн 343.1,232 дугаар зүйлийн 232.6,232.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг *******, ******* сум, ******* баг, ************** өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч *******-иас алданги 80.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас талбайн зөрүү 5.050.000 төгрөг, алданги 13.750.000 төгрөг болон 46,875,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 888,400 төгрөг, хариуцагчийн төлсөн 392,325 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 557,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН