Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2019/0367

 

Гомдол гаргагч гомдлоосоо татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат би, Сүүхүнгий ХХК-ийн гомдолтой, Сүхбаатар дүүргийн Татварын байцаагч Ж.Ичинхорлоо, О.Мөнхчулуун нарт холбогдох Сүхбаатар дүүргийн Татварын улсын байцаагч Ж.Ичинхорлоо, О.Мөнхчулуун нарын гаргасан 2522018033 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдолтой зөрчил шалган шийдвэрлэх хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюун-Эрдэнэ нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Сүүхүнгий ХХК нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын татварын улсын байцаагч нарын 2522018033 дугаар шийтгэлийн хуудсаар ноогдуулсан нөхөн татвар 5,000,000 төгрөг, торгууль, алдангийн 2,590,110 төгрөгийг төлж барагдуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар тус шүүхэд Сүхбаатар дүүргийн Татварын улсын байцаагч Ж.Ичинхорлоо, О.Мөнхчулуун нарын гаргасан акттай холбогдуулан гаргасан гомдлын шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ, 28.2.3-д нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх..., 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй., 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид ... гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж тус тус заажээ.

Сүхбаатар дүүргийн Татварын байцаагч Ж.Ичинхорлоо, О.Мөнхчулуун нарт холбогдуулан гаргасан гомдлоосоо гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татгалзаж буйгаа шүүхэд бичгээр гаргаж, татварын байцаагч нарын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2522018033 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан нөхөн татварын 5,000,000 /таван сая/ төгрөг, торгууль, алдангийн 2,590,110 /хоёр сая, таван зуун ерэн мянга, нэг зуун арван/ төгрөгийг Татварын ерөнхий газрын дансанд төлсөн баримтыг шүүхэд ирүүлж, гомдлоосоо татгалзсанаас гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул гомдол гаргагч гомдлоосоо бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Татварын байцаагч Ж.Ичинхорлоо, О.Мөнхчулуун нарт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Татварын улсын байцаагч Ж.Ичинхорлоо, О.Мөнхчулуун нарын гаргасан 2522018033 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлоосоо гомдол гаргагч Сүүхүнгий ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Гомдол гаргагч нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ