Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2017/ШЦТ/37

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж, шүүгч Ц.Дагиймаа, М.Мандахбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

Улсын яллагч: Н.Цогтбаяр,

Хохирогчийн өмгөөлөгч: В.Удвал, Г.Энхбаяр,

Иргэний хариуцагч: Д.Б,

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ

Шүүгдэгч Ц.Ж-ийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

Шүүгдэгч Б.Д, Н.Б нарын өмгөөлөгч: М.Алтанчимэг

Шүүгдэгч Т.Г-ын өмгөөлөгч: Б.Алтанчимэг

Шүүгдэгч Ц.Ж, Н.Б, Т.Г, Б.Д

Иргэдийн төлөөлөгч: Б.Цэрэндэжид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ж, Б.Д, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б, Т.Г нарт холбогдох эрүүгийн 201403000383 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 10 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Архангай аймгийн Ихтамир сум Эрдэнэтолгой багийн Хөшөөт гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, 2008 оны 12-р сарын 03-ны өдрийн Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 87 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6-д зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар ял хойшлуулсан, 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 127 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдэж 2 жилийн хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Ц.Ж

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 01 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эмээгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5 дугаар багт оршин суух, 2011 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн мөн шүүхийн 120 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Н.Б

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 08 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад хэлний багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, дүү, хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сум 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэл эдэлж байгаагүй, Т.Г

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 12 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгчийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сум 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.Д

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Жнь 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт оршин суух хохирогч Д.Ч-ийн гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч Асер маркийн нөтбүүк компьютер хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт оршин суух хохирогч Р.Э-ын гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч, 4 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний монетон бөгж, монетон гинж кулонтой, эмэгтэй хүний манан улаан хөөрөг, эрэгтэй хүний мөнгөн хар өнгийн чулуун шигтгээтэй бөгж, хурц сүх зэрэг эд зүйлсийг хулгайлж, 770.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт оршин суух хохирогч Э.Э-ийн гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч, шунахайн сэдэлтээр нөтбүүк, мөнгөн аяга, хуримын хос монетон бөгж, монетон гинж кулонтой, жи мобайлын модем, эрэгтэй хүний цамц, эрэгтэй хүний костюм, цүнх, эмэгтэй өмд зэрэг эд зүйл хулгайлж 2.939.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт оршин суух хохирогч Н.Б-ын гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч, Д.Б-ын дунд гарын шүрэн толгойтой хаш хөөрөг 1 ширхэг, эрэгтэй хүний очиртой мөнгөн бөгж, зургийн аппарат зэрэг эд зүйл хулгайлж нийт 8.165.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт оршин суух хохирогч Б.Ж-ийн гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч хурган дотортой үстэй дээл 3 ширхэгийг хулгайлан авч нийт 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 04 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн төвд байрлах хохирогч П.М-ийн хүнсний дэлгүүрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч 450.000 төгрөг хулгайлсан,

2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт оршин суух хохирогч Ж.Л-ийн гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч нөтбүүк, хромон гутал зэрэг эд зүйл хулгайлж 351.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт оршин суух хохирогч Б.М-ын гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч мөнгөн хазаар, гар утас зэргийг хулгайлж, 280.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт оршин суух хохирогч Ч.Б-ын гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 2 ширхэг, Могул маркийн нөтбүүк зэрэг эд зүйл хулгайлж нийт 590.000 төгрөгийн хохирол учуулсан,

2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт оршин суух хохирогч Ч.Б-ийн гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч Асер маркийн нөтбүүк, Эйчпи /НР/ маркийн нөтбүүк зэргийг хулгайлан авч нийт 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Жамбалсүрэн нь С.Бат-Өлзийтэй бүлэглэн 2012 оны 12 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт оршин суух хохирогч Б.О-ы байшинд шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч сарлагийн шүдлэн үхрийн бүтэн мах, хонины жижиглэсэн бүтэн мах 1 ширхэг, адууны бөөрөнхий хөшиглүүр мах 3 ширхэг, ямааны 3 ширхэг хөшиглүүр мах зэргийг хулгайлж 1.241.500 төгрөгийн хохирол учруулсан,

 2012 оны 11 дүгээр сарын 28-29 нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт оршин суух хохирогч Д.Ө-ын гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч телевизор, үстэй дээл, гутал, 2 кг шар тос, 5 кг цагаан будаа зэргийг хулгайлж 875.000 төгрөгийн хохирол учруулсан,

2012 оны 11 дүгээр сарын 13-14 нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт оршин суух хохирогч Ч.У-ын гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч LCD телевизор, плаш, диск, бор өнгийн орны бүтээлэг, залгуур, мөнгөн ээмэг, бөгж зэрэг эд зүйлс хулгайлж 481.000 төгрөгийн хохирол учруулсан,

2012 оны 11 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт оршин суух хохирогч С.З-ийн байшинд шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч хонины гулууз мах, 1 ширхэг, адууны гуя 1 ширхэг, хурууд ааруул 5 кг, аарц 5 кг, тогооны өрөм, хонины хярамцаг, цувдай, сүү 15 кг зэргийг хулгайлж 478.500 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Ж, Н.Б нар нь бүлэглэн 2014 оны 05 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт оршин суух хохирогч С.Д-ын гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч 2 ширхэг мөнгөн цөгц, шүрэн толгойтой мөнгөн бугуйвч, жижиг аяга мөнгөлөг цул мөнгө, цэнхэр өнгөтэй дээлийн даавуу, цэнхэр дээлийн саатай торго, 2 ширхэг сувдан зүүлт, ХАСЕ маркийн нөтбүүк, залгуурын хамт, хар өнгөтэй цүнх 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс, хадган бүс, шүрэн шигтгээтэй мөнгөн бөгж 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 2.798.000 төгрөгийн хохирол учруулсан,

2012 оны 09 дүгээр сарын 27-ны орой Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо багт хохирогч Д.И-ийн гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч үстэй дээл 1 ширхэг, мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, сувдан даруулга 1 ширхэг, жинсэн өмд 1 ширхэг, Босс үнэртэй ус 1 ширхэг, Нокио маркийн гар утас 1 ширхэг, саарал өнгийн цүнх 1 ширхэг зэргийг хулгайлж, 1.230.000 төгрөгийн хохирл учруулсан,

2012 оны 09 дүгээр сарын 27-ны орой Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо багт оршин суух хохирогч Д.Ц-ийн гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч, мөнгөн хэрэглэлтэй эмээл 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг, сур зэргийг хулгайлж 4.030.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Ж, Б.Д нар нь бүлэглэн 2014 оны 04 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор баг Нарьбулаг гэх газраас хохирогч П.Б-ын гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч хаш соруултай гаанс, хуучны бүх хэрэглэлтэй хэт хутга, эмэгтэй хүний хурган дотортой дээл, 2 ширхэг хөөрөг зэргийг хулгайлж, 20.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд оршин суух хохирогч Д.Г-ийн гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний савхин дээл, орчин үеийн хөөрөг, 140.000 төгрөг зэргийг хулгайлж, нийт 340.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Архангай аймгийн Чулуут сум “Зуун мод” багт оршин суух хохирогч Б.Д-ийн гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 3 ширхэг зэргийг хулгайлж 659.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2014 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Цохио гэх газарт оршин суух хохирогч Ц.Л-ийн гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч мөнгөн бүс, хуучин хурган дотортой дээл 2 ширхэг, Болор архи зэргийг хулгайлж 2.515.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 04 дүгээр сарын сүүл 05 дугаар сарын эхээр Архангай аймгийн Тариат сум Сансар хороололд оршин суух хохирогч Т.Г-ын гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч, үстэй дээл 3 ширхэг, эрэгтэй монгол гутал 1 ширхэг, хром гутал 1 ширхэг, эмэгтэй хүний савхин дээл 1 ширхэг, эрэгтэй хүний ээтэн хоншоортой гутал 1 ширхэг, эмээлийн гөлөм 1 ширхэг, хар чингис архи 1 ширхэг, Экс архи 1 ширхэг зэргийг хулгайлж 4.127.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 04 дүгээр сарын сүүл 05 дугаар сарын эхээр Архангай аймгийн Чулуут сумын Дээд хороололд оршин суух хохирогч Н.Л-ийн гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч хуучны эмээлийн мөнгөн хэрэглэл, мөнгөн хазаар, Мустанг-5 маркийн мотоцикль зэргийг хулгайлж 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2014 оны 04 дүгээр сарын сүүл 05 дугаар сарын эхээр Архангай аймгийн Тариат суманд оршин суух хохирогч Ц.Б-ийн гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч хуучны үндсэн бор тагштай мөнгөн аяга хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 09 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Эрдэнэмандал сум Өлзийтэд оршин суух хохирогч Л.Л-ын гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч, үстэй дээл 2 ширхэг, орчин үеийн хөөрөг 1 ширхэг, монетон хослол, DVD тоглуулагч, мөнгөн аяга 2 ширхэг зэргийг хулгайлж 3.825.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багь оршин суух иргэн С.С-ын гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 3 ширхэгийг хулгайлж 540.000 төгрөгийн,

 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн нутаг Өлзийт хороололд оршин суух С.С-ын гэрээс эд зүйл хулгайлан авч 1.576.000 төгрөгийн, Өлзийт хороололд оршин суух иргэн Б.С-ийн байшингийн цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч “Хаан” банкны виза карт, биет 81.000 төгрөг зэргийг хулгайлан авч 86.000 төгрөгийг, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн нутаг, Зөөлөн гэх газар оршин суух иргэн П.Т-ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж гурвалжин хэлбэрийн мөнгөн сахиус, 7 ширхэг суран хазаар хулгайлж 160.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Ц.Ж нь нийт 30 удаагийн хулгайн үйлдлээр бусдад 68.521.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан, Б.Д нь нийт 13 удаагийн хулгайн үйлдлийн улмаас бусдад 40.768.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

Шүүгдэгч Н.Б, Т.Г нар нь урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн 2013 оны 07 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт оршин суух хохирогч С.Н-ийн гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн хэрэглэлтэй эмээл, мөнгөн хазаар, эрэгтэй мөнгөн бүс, эмэгтэй мөнгөн бүс, мөнгөн аяга 5 ширхэг, алтан бөгж 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 8.485.000 төгрөгийн хохирол учруулсан ба Н.Б нь нийт 4 удаагийн үйлдлээр бусдад 16.543.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол Т.Г нь 1 удаагийн үйлдлээр бусдад нийт 8.485.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Архангай аймгийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Ж-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “Би 2012 оноос хэрэгт холбогдсон. Байцаалтаа үнэн зөвөөр өгсөн байгаа. 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хулгайлсан хохирогч Б-ын хөөргийг иргэний хариуцагчид зарсан. Энэ хүн надад хуучны хэт хутга, гаанс зурмал бурхан, хөөрөг захидаг байсан. Тухайн үед би энэ хүнд буруу гарын хөөрөг байгаа юм гэхэд энэ хүн яахав гэсэн. Би 50000 төгрөгөөр өгмөөр байна гэсэн чинь энэ хөөрөг 50000 төгрөг хүрэхгүй гээд 35.000 төгрөгөөр авъя гэсэн. Өрөөнд нь ороод мөнгөө өгөөд явсан. Тухайн үед ахдаа хөөрөг зарсан энээ тэрээ гэж хэрэгүй шүү. Энээ тэрээ болвол хөөргөө мөнгөөр нь буцаагаад авч болно гэсэн. Би энэ хүнийг 2012 оноос хойш таньдаг болсон. Энэ үйлдлийг шалгахад байцаагч ирж хөөрөг авсан уу гэхээр нь би хөөргийг нь авсан гэж хэлээд тухайн үед энэ хүний нэрийг  хэлээгүй явуулсан. Тэр хөөрөг чинь өндөр үнэлэгдээд байна. 10 саяыг өгч чадах уу гэхээр нь би Б гэдэг хүнд зарсан гэж хэлсэн. Б гэж хүн дээр очиж ирээд надаас байцаалт авсан. Тэр хүн чинь Хашаат гэлүү хаашаа гэлээ нэг хүнд өгөөд явуулсан гэсэн гэж хэлсэн. Тэр хөөргийг олж өг эсхүл өөр хөөрөг өг гэсэн. Би энэ хүнийг захиалагч  гэж хулгайн үйлдлээр олж ирсэн гэдгийг мэдэж авсан талаар нь эхлээд юм яриагүй. Би 08 дугаар сарын 25-ны өдөр батлан даалтанд гараад иргэний хариуцагч Б-оос хөөрөг олж өгөх үү гэсэн чинь өөр хөөрөг олж өгнө гэсэн. Шүүх хуралд ороход хөөрөг өгөөгүй байсан болохоор би хурал дээр энэ хүнийг шалгуулахаар хүсэлт өгсөн. Би хөөрөгний үнийн талыг нь энэ хүнээс гаргуулмаар байна. Би дахиж ийм хулгайн хэрэгт орохгүй. Би тал хохирлыг нь төлсөн байгаа. Зарим айлын эд зүйл эзэндээ очсон байгаа. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Би үйлдлүүдээ үнэн зөвөөр  хүлээсэн. Айлаас авсан зүйлээ үнэн зөвөөр хэлсэн. Би өндөр настай ээжийнхээ хамт байдаг. Залуу насаа буруу ашиглаж хулгай хийж байсандаа гэмшиж байна. Надад одоохондоо хохирол төлбөр төлөх боломж байхгүй. Би залуу насандаа ажил хийж хохирогч нарын хохирлыг заавал барагдуулна гэж бодож байгаа. Та бүхэн надад хөнгөн ял өгнө үү” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчийн гэрээс нэг ширхэг гаанс, цагаан чулуун хөөрөг, хурган дотортой дээл зэргийг хулгайлсан. Хэт хутга гаансыг иргэний хариуцагч Б-д 600.000 төгрөгөөр зарсан. Хохирогч Б-ын нэхэмжлээд байгаа хөөргийг би аваагүй. Би энэ талаар хүсэлт өгч шалгуулж байсан. Энэ хөөргөний асуудлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бусад үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байгаа. Учруулсан хохиролыг өөрийн биеэр ажил хийж нөхөн төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “Би хэргээ үнэн зөвөөр хүлээсэн. Хохирлоо төлнө. 4 удаагийн үйлдлээ зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Т.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “Би хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Хохирол төлбөрөө барагдуулсан  байгаа. Өөр зүйлгүй” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Д.Ч-ийн мөрдөн байцаалтанд 2012-10-16-нд өгсөн мэдүүлэгт: “...2012 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн өглөө би 08 цаг 4 минутанд хичээлдээ явсан. Хичээлдээ явахаасаа өмнө флашаар нөтбүүкнээсээ юм хуулж авсан. Нөтбүүкээ цүнхэнд нь хийгээд VCD дээрээ тавиад хичээлдээ явсан. Тэгээд өдөр 12 цаг өнгөрөөгөөд гэртээ ирээд хаалгаа онгойлгож орсон. Дотор талын цоож жаахан гацаж онгойсон. Тэгээд гэртээ ороод цүнхээ тавиад гараа угаагаад, зурагтаа асаагаад нөтбүүкээ авах гэсэн байхгүй байхаар нь ээж рүү утасдаж нөтбүүк авсан уу гэж асуухад үгүй гэсэн. Дүүгээсээ асуухад дүү бас үгүй гэсэн. Тэгээд ээж цагдаа дуудсан...” /хх 11-12/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч Р.Э-ын мөрдөн байцаалтанд 2012-11-01-нд өгсөн мэдүүлэгт: “...Хэсэг байж байгаад том өрөөний урд талын вакуум, цонх онгорхой байсан болохоор уг цонхыг хаачихаад сервантан дотроос өөрийнхөө бөгжийг авч зүүх гэтэл сервант дотор байсан 4 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг монетон гинж кулонтой, цулгуй хийцтэй эрэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг, замагт ногоон өнгөтэй эмэгтэй хүний улаан өнгийн хув толгойтой, зэс халбагатай, зэс нуухтай жижиг манан хөөрөг 1 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бөгж, дундаа хар өнгийн чулуун шигтгээтэй 1 ширхэг, хурц сүх 1 ширхэг хацар хэсэгт 1953 гэсэн бичээстэй, нэг талдаа гагнаастай, эдгээр зүйлс алга болж надад нийт 1.128.000 төгрөгийн хохирол учирсан...” / хх 77-80/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.О-ы мөрдөн байцаалтанд 2012-12-03-нд өгсөн мэдүүлэгт: “...Тэгэхээр нь би гараад хартал амбаарын хаалга цоожныхоо хажуу хэсгээр хөшигдөж цүү нь сугарч хаалга нь онгорхой байсан. Цоож хаалгандаа зүүлттэй байсан. Амбаарлуугаа ороод хартал миний янзалж цэгцэлж тавьсан идэшний махнууд алдагдсан байсан. Манай амбаараас сарлагийн шүдлэн үхрийн бүтэн мах, /50кг-н 2 ширхэг шар өнгийн шуудайнд хийж тавьсан байсан/ хонины жижиглэсэн бүтэн мах 1 ширхэг, /үүнийг шар өнгийн шуудайнд хийсэн байсан/ адууны бөөрөнхий хөшиглүүр мах 3 ширхэг, /шар торонд хийж боосон/ ямааны 3 ширхэг хөшиглүүр /шар торонд хийж боосон/ махнууд хулгайд алдагдаж нийт надад 1.151.500 төгрөгийн хохирол учруулсан...” / хх 109-111/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч Д.Ө-ын мөрдөн байцаалтанд 2012-12-07-нд өгсөн мэдүүлэгт: “...Намайг Улаанбаатар хотод байхад манай гэрт 2012 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 01-ний хооронд гал тогооны өрөөний вакум цонхыг хөшиж хүн орж телевизор хулгайлсан байна гэж манай эхнэр М утсаар ярьсан. Тэгээд өөрөө ирж гэртээ байсан эд зүйлүүдийг бүртгэж үзэхэд телевизорын тавиур доор байсан хурган дотортой шинэ дээл, гутлын шүүгээнд байсан эрэгтэй хүний бор өнгийн цахилгаантай, урт түрийтэй гутал, хөргөгчинд байсан түмпэнд хөлдөөгөөд ховхолсон 2 кг шар тос, 5 кг будаа зэрэг зүйлүүд алга болсон ба 975.000 төгрөгийн хохирол учруулсан...” / хх 180-181/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ч.У-ын мөрдөн байцаалтанд 2012-12-12-нд өгсөн мэдүүлэгт: “...2012 оны 11 дүгээр сарын 13-наас 15-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт хашаанд байх манай монгол гэрт хулгай орж Самсунг маркийн LCD зурагт, орны бүтээлэг, флаш, шүрэн шигтгээтэй мөнгөн бөгж, DVD тоглуулагч зэрэг эд зүйлс алдагдаж 481.000 төгрөгийн хохирол учирсан...” / хх 204-205/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч С.З-ийн мөрдөн байцаалтанд 2012-12-17-нд өгсөн мэдүүлэгт: “...2012 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт хашаанд байх манай байшингийн хаалганы цоожны цүү суга татаад хулгайч орж хонины гулууз мах 2 ширхэг, адууны гуя, хурууд ааруул, аарц, өрөм, хонины хярамцаг, сүү зэрэг эд зүйлс хулгайд алдагдаж надад нийт 454.000 төгрөгийн хохирол учирсан...” /хх 228-230/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч Д.Б-ын мөрдөн байцаалтанд 2014-03-24-нд өгсөн мэдүүлэгт: “...2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай охин Ц надруу яриад манайд хулгай орчихож, бурхан дээр байсан мөнгө, таны хөөргийг аваад явсан байна гэсэн. Би 2012 оны цагаан сараар хүргэн Б-д цагаан өнгийн хаш хөөргөө бариулсан юм. Б цагаан сараар барьчихаад далд хийчихдэг байсан. Энэ хөөрөг нь цагаан өнгийн хаш хөөрөг, мөргүй, шүрэн толгойтой, толгойныхоо хажууд нарийхан цавтай, төмөр нуухтай, таваг нь толгойноосоо илүү гарсан, зэс халбагатай, хуучны дунд гарын хөөрөг байгаа юм. Манай аав барьж байгаад надад үлдээсэн хөөрөг юм. Хөөргөө 10.000.000 төгрөгөөр үнэлнэ...” /хх 605-606/ гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Ж.Э-ын мөрдөн байцаалтанд 2014-06-16-нд өгсөн мэдүүлэгт: “...2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт хашаанд байх гэрээсээ өглөө 08 цагийн үед гараад ажил руу гаа явсан. Тэр өдрийнхөө орой 20 цаг гээд гэртээ ирэхэд дүү Л ирчихсэн байсан. Ингээд гэртээ сууж байгаад байшингийн гадна хаалгыг хаах үед жижиг өрөөний цонхны хөшиг сэвсэн болохоор нь би өөрөө очиж үзэхэд цонхны салхивч онгорхой хаах гэсэн чинь цонхны рам сэтэрчихсэн харагдсан болохоор нь нөтбүүк рүүгээ харахад байхгүй байсан болохоор нь хулгайч орсон байна гэдгийг мэдээд дуудлага өгсөн. Манайхаас Dell маркийн нөтбүүк, мөнгөн аяга 7 ширхэг, хуучин зургийн аппарат 2 ширхэг, хуримын хос монетон бөгж, Улаанбаатар архи 3 ширхэг, монетон гинж, жи мобайлын модем, эрэгтэй хүний цамц, эрэгтэй хүний костюм, цүнх, эмэгтэй хүний өмд зэрэг эд зүйл хулгайд алдагдаж нийт 3.651.000 төгрөгний хохирол учирсан...” /хх 654-657/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ж.Л-ийн мөрдөн байцаалтанд 2014-05-12-нд өгсөн мэдүүлэгт: “...Би 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гэрээсээ 11 цагийн үед гэрээ цоожлоод гэрийн түлхүүрийг үүдний амбаарын дээвэр шийфэрийн завсар хийгээд явсан. Орой 19 цаг үед ээж над руу залгаад манай байшингийн цонх онгорхой авдранд байсан чиний Нөтбүүк, хромон гутал алга болсон байна, чи авсан юм уу гэхээр нь гэртээ ирсэн. Жижиг өрөөний цонхоор ороод авдранд дотор байсан нөтбүүк, хромон гутал алга болсон байсан. Миний алдсан нөтбүүк 3 жил хэрэглэж байсан Dell i-3 үзүүлэлттэй, хромон гутал нь цагаан сараар худалдаж аваад 3 хоног өмссөн орос гутал байсан 651.000 төгрөгний хохирол учирсан...” /хх 709-711/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч С.Д-ын мөрдөн байцаалтанд 2014-05-22-нд өгсөн мэдүүлэгт: “...Би 2014 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хөдөө ажлаар яваад Эрдэнэбулган сумын 3 дугаар багт байдаг гэртээ ирсэн. Би гэртээ байж байгаад орой 17 цагийн үед дүү У-ын гэрт очих гээд явсан юм. Дүү У-ын гэрт очиж хэсэг байж байгаад хонохоор болоод тэндээ хоноод өглөө 08 цагийн үед гэртээ ирээд гэрээ онгойлгож ортол гэрт байдаг эд зүйлд хөдөлгөөн орчихсон байсан. Би хулгай орсон байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс 2 ширхэг мөнгөн цөгц, шүрэн толгойтой мөнгөн бугуйвч, жижиг аяга мөнгөлөх цул мөнгө, цэнхэр өнгийн дээлийн торго, сувдан зүүлт 2 ширхэг, Hasse маркийн хуучин нөүтбүүк залгуурын хамт, цүнх 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс, хадган бүс, мөнгөн бөгж 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан...” /хх 750-755/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.М-ын мөрдөн байцаалтанд 2014 оны 05 дугаар сарын 28-нд өгсөн мэдүүлэгт: “...2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр орой 17 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутагт байх хашаанд байх гэрээсээ Цагаан даваа давж айлд очихоор өөрийнхөө машинаар явсан. Ингээд орой 21 цагийн үед буцаад гэртээ ирсэн. Гэрт ирээд хашаандаа цэцэг тарьчихаад 22 цагийн үед байшиндаа ороод сууж байтал хоймор байсан бурхны хадаг хөдөлчихсөн харагдсан болохоор лавлаж хартал бурханы жааз дотор хийсэн 20.000 мянган төгрөг, байшингийн баруун хойд талын дээд үзүүрт өлгөсөн мөнгөн хазаар, хоймрийн мөлхөө тавилга дээр байсан нэг ширхэг хөх өнгийн Нокиа маркийн гар утас эдгээр зүйлс алга болсон байсан. Тэгээд яаж алга болсон юм бол гэж бодоод гэрийнхээ цонхнуудыг шалгаад үзтэл гал зуухны өрөөний зүүн талын цонхны жижиг порчиг цонхыг гаднаас нь түлхэж онгойлгосон бололтой түгжээний хэсэг тахийгаад цонх онгорхой харагдсан учир хулгайч орсон байна гэж ойлгоод цагдаагийн байгууллага руу би дуудлага өгсөн. Манайхаас мөнгөн хазаар, нокиа маркийн гар утас, 20.000 төгрөг хулгайд алдагдсан...” /хх 825-826/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ч.Б-ын мөрдөн байцаалтанд 2014-.05-28-нд өгсөн мэдүүлэгт: “...2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр орой хэдэн цагийн үед гэдгийг нь санахгүй байна Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн хашаанд байх байшингийнхаа том өрөөнд байх авдар дотор өөрийнхөө Mogul маркийн хар өнгийн нөтбүүкийг хийсэн. Тухайн өдөр хөдөө Булган сум руу явахаар болоод явахаасаа өмнө бурханы гүнгэрвааны саваас хөөргөө авахад дотор нь байсан хоёр мөнгөн аяга байсан. Ингээд 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өглөө 10 цагийн үед гэртээ ирээд нөтбүүк хэрэглэх гээд авдраа онгойлгож үзэхэд байхгүй байсан. Мөн гүнгэрваанд байсан хоёр ширхэг мөнгөн аяга тус тус алга болсон болохоор цагдаагийн байгууллага руу би өөрөө дуудлага өгсөн. Манайхаас хар өнгийн Mogul маркийн нөөтбүүк, дунд гарын цулгуй хуучин хэрэглэж байсан мөнгөн аяга, жижиг мөнгөн аяга тус тус хулгайд алдагдсан...” /хх 865-866/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ч.Б-ийн мөрдөн байцаалтанд 2014-06-11-нд өгсөн мэдүүлэгт: “...2014 оны 05 дугаар сарын дундуур яг хэдний өдөр байсныг тодорхой хэлж мэдэхгүй байна. Тухайн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутагт байх өөрийнхөө байшингаас хоёр 2 ширхэг нөтбүүк компьютерийг хулгайд алдсан. Тэр үед манай байшинд хулгайч орж дээрх компьютерүүдийг алдсан талаар мэдээгүй учир нь байгаа байх гэж бодож байсан. Ингээд 2014 оны 05 дугаар сарын сүүлээр компьютер байхгүй байна гэдгийг мэдээгүй байж байгаад сүүлд нь цагдаагийн байгууллагаас энэ талаар мэдсэн. Манай алдсан нөтбүүк Aser, Hp маркийн хэрэглэж байсан хуучин нөтбүүкүүд байгаа юм....” /хх-910/ гэсэн мэдүүлэг

Хохирогч Б.Ж-ийн мөрдөн байцаалтанд 2014-06-27-нд өгсөн мэдүүлэгт: “...Манайх Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутагт байдаг. 2 хүүхэд Архангай аймгийн төвд сургуульд сурдаг би өөрөө аймаг хөдөө хоёрын дунд ирэн очин байдаг юм. 2014 оны 04 дүгээр сард манай хоёр хүүхдийн сургууль нь амраад бид нар хөдөө гэртээ очсон байсан. Нэг өдөр манай нөхөр Отгонболд аймагт байх гэрээ эргэж очсон чинь авдар дотор байсан миний хурган дотортой цэцгэн хээтэй торгон гадартай дээл, мөн дугуй хээтэй ягаан өнгийн торгон гадартай мөн хурган дотортой дээл, манай нөхрийн дугуй хээтэй бор торгон гадартай хурган дотортой дээлнүүд хулгайд алдагдсан байсан Дээрх дээлнүүдийг Ж гэдэг хүн хулгай хийсэн байсныг нь сүүлд мэдээд цагдаад өргөдөл өгсөн юм...” /хх 926-927/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч С.Н-ийн мөрдөн байцаалтанд 2013-07-09-нд өгсөн мэдүүлэгт: “...2013 оны 07 дугаар сарын 06-ны өдөр манайх аймгийн төвөөс Янгиртай хясааны “Хэвтээгийн дов” гэх газар луу гэрээ гаргаж барьсан. Тэгээд буцаж 17 цагийн үед аймгийн төвийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт байх байшингаасаа үлдсэн дутуу зүйлээ авахаар ирсэн. Байшиндаа ирээд дутуу зүйлээ аваад 20 цагийн үед буцаад Янгиртай хясаанд байх гэртээ ирсэн. Ингэж явахдаа байшингийнхаа хаалга үүдийг цоожилж шалгачихаад явсан. Маргааш өглөө нь 09 цагийн үед манай баруун талын хашааны Г гэх залуу над руу утсаар ярьж танай байшингийн цонх чинь онгорхой байна гэж хэлсэн. Тэгэхээр нь шууд давхиад иртэл хашааны хаалга гаднаасаа цоожтой байсан. Хашааны хаалга онгойлгож байшин руугаа очиход байшингийн дунд өрөөний босоо салхивч онгорхой салхивчны торыг ялааны торыг урж газар хаясан байсан. Би хулгай орж гэж бодоод цагдаад мэдэгдсэн. Манайхаас 12 завхай хэрэглэлтэй эмээл 1 ширхэг, битүү ороолттой мөнгөн хазаар 1 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, мөнгөн аяга 5 ширхэг, алтан бөгж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг тус тус хулгайд алдсан байсан...” /хх 507-509/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч П.М-ийн мөрдөн байцаалтанд 2014-04-08-нд өгсөн мэдүүлэгт: “...Би 2014 оны 04 сарын 04-ний орой 18 цагийн үед дэлгүүрээ хаагаад хүүхдээ цэцэрлэгээс нь аваад харьсан. Маргааш нь буюу 2014 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр амралтын өдөр юм чинь хөдөө явж ямаагаа самнана гэж байсан. Тэгээд би хөдөө явахдаа ойр зуурын юм аваад явъя гээд өглөө 09 цагийн үед дэлгүүр дээрээ ганцаараа ирээд урд хаалгаараа орж дэлгүүр дотроос айлд ганзага хийх юм эмхлүүлсэн. Урд өдөр нь надад Ш гэдэг залуу 109.500 төгрөг өгөөд 50 кг гурил аваад очоорой, 66.000 төгрөгийг нь ДДШ сунгуулаарай гэж орхисон байсан. Мөн Ш өмнө нь өртэй байсан 70.000 төгрөгөө надад өгөөд дээр нь нэмж 20.000 төгрөгний наймаа хийсэн юм. Би Ш-ийн мөнгийг шилжүүлье гэж бодоод түрийвчнээсээ мөнгөө авах гэтэл түрийвчин дотор байсан бүх мөнгө алга болсон байсан. Түрийвч нь хоосон байж байсан. Тэгээд би дэлгүүрт хулгай орж гэж бодоод хаагуур орсон юм гээд цонхнууд руугаа хартал хажуу талын амралтын өрөөний цонхны порчиг бага зэрэг онгойсон байсан. Би ямар ч байсан энэ цонхоор орсон юм гэж бодсон. Манай дэлгүүрээс яг 450.000 төгрөг алга болсон байна лээ. Би өөрөө урд орой нь тоолж улаан өнгийн түрийвчиндээ хийсэн юм. Энэ мөнгөний 109.500 нь Ш гэдэг залуугийнх байсан. Тэгэхдээ хүний юмыг алдсан юм чинь гэж бодоод өөрөөсөө мөнгө гаргаж ДДШ-ийн төлбөрийг нь хийж гурилыг нь авч өгсөн. Миний алдсан мөнгөний 300 гаруй мянган төгрөг нь 10000-тын дэвсгэрт байсан. Тэгээд үлдсэн нь 5000, 1000, 500-тын дэвсгэрт байсан. 20000-тын дэвсгэрт бол байгаагүй. Энэ онд орлогоо бичээгүй. Өөрөө дэлгүүртээ зогсдог болохоор тэгэх шаардлагагүй. Өдөрт янз бүрээр байдаг. Хамгийн багадаа 70.000-80.000 төгрөг ордог. Одоо бол ноолуурын үе байгаа болохоор 250.000-300.000 төгрөгний орлого олж байна. Тухайн өдөр би өөрийн дэлгүүрийн орлого дээрээ нэмж Ш гэх залуугийн 109.500 төгрөг байсан. Мөн Ш-оос 70.000 төгрөгний өрөө авсан. Мөн Ихтамир сумын доохон байдаг У гэх залуу манай дэлгүүрээс зээлж авсан гурилынхаа 41.000 төгрөгийг өрөндөө өгсөн. Тэр өдөр У гэдэг эмэгтэй ямааны мах худалдаж авч 20.000 төгрөгний наймаа хийсэн. Бусад мөнгө нь орлогын мөнгө байсан...” /хх 979-980/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч П.Б-ын мөрдөн байцаалтанд 2014-09-30-нд өгсөн мэдүүлэгт: “...2014 оны 04 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө байх гэж бодож байна 24 цагийн үед гэртээ харьтал манай гэрийн үүдний цоожийг эвдэж авдрын цүүг таслаад хулгай орсон байсан. Манай гэрээс 15 см орчим цагаан хаш соруултай 30 орчим см урт гаанс, 35-40 см орчим урттай мөнгөн тоногтой хэт хутга, эмэгтэй хүний хурган дотортой дээл, сийлбэртэй цагаан толгойтой зааны ясан хуучны хөөрөг, сүүлийн үеийн цагаан чулуун хөөрөг зэрэг эд зүйл хулгайд алдсан. Алдсан эд зүйлээ олж авмаар байна, гомдолтой байна...” /хх 1171-1173/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч Д.Г-ийн мөрдөн байцаалтанд 2014-09-30-нд өгсөн мэдүүлэгт: “...гэрт байх юмаа бүртгэж үзэхэд орчин үеийн жижиг бор шаргалдуу өнгөтэй улаан толгойтой ногоон өнгийн хөөрөг, эмэгтэй хүний урт савхин дээл, биет 140.000 төгрөг алга болсон байсан...” /хх 1286-1287/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Д-ийн мөрдөн байцаалтанд 2014-07-29-нд өгсөн мэдүүлэгт: “...2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн чинь байшингийн хойд талын цонхыг хагалаад хулгай орж 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, мөнгөн тоногтой ширэн бүс байхгүй болсон байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” /хх 1306/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ц.Л-ийн мөрдөн байцаалтанд 2014-09-30-нд өгсөн мэдүүлэгт: “...юмаа бүртгэж үзтэл миний өөрийн мөнгөн хэрэглэлтэй бүс, 2 ширхэг хурган дотортой дээл, Болор архи 1 ширхэг, төмөр савтай нэрийг нь мэдэхгүй архи 1 ширхэг, алга болсон байсан. Манай гэрийн цоожны даруулыг тахийлгаж дараад орчихсон байсан...” /хх 1320-1322/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч Т.Г-ын мөрдөн байцаалтанд 2014-09-29-нд өгсөн мэдүүлэгт “...2014 оны 04 дүгээр сарын сүүл 05 дугаар сарын эхээр яг хэдэнд гэдгийг нь мэдэхгүй байна манай сумын төвд байдаг Сансар хорооллын 12-03 тоот хашаанд байх байшинд хулгай орсон байсан. Манайхаас 3 үстэй дээл, 1 ширхэг эмэгтэй савхин дээл, 1 ширхэг монгол гутал, 1 ширхэг ээтэн хоншоортой гутал, 1 ширхэг хром гутал, 2 ширхэг архи, 1 ширхэг эмээлийн гөлөм зэрэг эд зүйл хулгайд алдсан. Хулгайд алдсан хром гутал, ээтэн хоншоортой гутал, монгол гутал, эмэгтэй хүний савхин дээл зэргийг олж авсан, бусад эд зүйлээ олж авмаар байна...” /хх 1341-1343/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ц.Б-ийн мөрдөн байцаалтанд 2014-09-29-нд өгсөн мэдүүлэгт: “...Цагдаа хулгай орсон байна гэхээр нь эд зүйлээ бүртгэж үзтэл авдарт байсан 1 ширхэг дээр үеийн мөнгөн аяга алга болсон байсан өөр юм хулгайд алдагдаагүй байсан...” /хх 1392-1393/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч Л.Л-ын мөрдөн байцаалтанд 2014-09-30-нд өгсөн мэдүүлэгт: “...Манайхаас 2 хурган дотортой дээл, орчин үеийн хөөрөг 1 ширхэг, сүүлийн үеийн дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний монетон хослол гинж, бөгж, ээмэг, двд /DVD/ тоглуулагч зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. Алдсан эд зүйлээ олж авмаар байна...” /хх 1413-1415/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч Л.Б-ын мөрдөн байцаалтанд 2015-12-03-нд өгсөн мэдүүлэгт: “...Манай аав болох Ц.Л-ийн гэрт 2014 оны 09 дүгээр сарын 10-ны үед хөдөө өвөлжөөн дээр байхад нь хулгай орж мөнгөн бүс, үстэй дээл 2 ширхэг, архи зэрэг эд зүйл хулгайд алдагдсан. Гэтэл манай аав 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан. Хохиролоо барагдуулаад авчихвал гомдол саналгүй...” /хх 1821-1822/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч Н.Л-ийн мөрдөн байцаалтанд 2014 оны 09 дүгээр сарын 29-нд өгсөн мэдүүлэгт: “...ажил явдлыг өнгөрөөчихөөд гэр лүүгээ явахаар мотоциклио хайгаад олоогүй. Тэгээд авдраа уудлаад үзтэл мөнгөн хазаар, эмээлийн 6 завхай мөнгөн хэрэглэл байхгүй байсан. Мотоциклио хүлээж авсан. Алдсан эд зүйлээ олоод авчихвал гомдолгүй...” /хх 1369/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч Д.И-ийн мөрдөн байцаалтанд 2012-10-01-нд өгсөн мэдүүлэгт: “...би хулгай орчихсон юм биш үү гээд нөхөртөө хэлтэл манай хүүхэд Д онгойлгосон байх гэж хэлээд түрүүлж ороод лаа шүдэнз хайж байгаад хамаг юм ундуй сундуй болж манайд хулгай орсон гээд хэлтэл манай хойд хаалга дуугарсан тэгээд цагдаад мэдэгдсэн. Манай гэрээс хурган дотортой дээл 3 ширхэг мөнгөн аяга, бор тагш, мөнгөн бугуйвч, сувдан даруулга, жинсэн өмд, босс үнэртэй ус, саарал өнгийн цүнх, нокиа маркийн гар утасны шинэ гэр зэрэг эд зүйл хулгайд алдсан. Маш их гомдолтой байна...” /хх 1467-1468/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч Д.Ц-ийн мөрдөн байцаалтанд 2012-10-02-нд өгсөн мэдүүлэгт: “...2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 18 цагийн үед эхнэртэйгээ харьтал манай гэрийн хашааны урд талаас 2 банзыг сугалаад авсан байсан. Гайхаад байшингаа хартал гал тогооны өрөөний цонхны дээд, доод салхивч онгорхой байсан. Манайхаас бүрэн тоноглолтой мөнгөн чимэгтэй эмээл, дунд гарын мөнгөн аяга, мөнгөн тоногтой эмэгтэй бүс, орны бүтээлэг, сур зэрэг эд зүйл хулгайд алдсан...” /хх 1484/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч С.С-ын мөрдөн байцаалтанд 2016-03-29-нд өгсөн мэдүүлэгт “...Би ажилдаа явсан. Манай эхнэр гэрээ сахиад үлдсэн. Тэгтэл орой гэртээ иртэл манай эхнэр гэрт хулгай орсныг нь мэдээгүй байсан. Тэгээд би тамхи татахаар тамхиа хайтал манай эхнэр манай мөнгөн аяганууд алга болсон байна гээд л хулгай орсныг мэдсэн. Дээр үеийн ямар нэгэн хээгүй, дунд гарын хэмжээтэй мөнгөн аяга. Энэ аягаа 200.000 төгрөгөөр, доороо хээтэй сүүлийн үеийн багш Ч.Х-д дурсгав гэсэн бичигтэй аяга байсан. Манай эхнэрт ангийн хүүхдүүд нь дурсгаж байсан юм. Энэ аягыг 200.000 төгрөгөөр, Улсын сайн малчин Д.О-аас дурсгав гэсэн бичигтэй сүүлийн үеийн мөнгөн аяга байсан. Энэ аягаа 200.000 төгрөгөөр буюу 3 ширхэг аягаа нийтэд нь 600.000 төгрөгөөр үнэлж байна. Гомдол санал байхгүй. Авсан зүйлсээ бүрэн бүтэн олж авсан...” /хх 9 дүгээр хав 13-19/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч С.С-ын мөрдөн байцаалтанд 2016-04-11-нд өгсөн мэдүүлэгт : “...Өлзийт багт байх гэртээ эхнэр Ц-ийн хамтаар очиход байшингийн дунд цонх онгорхой байсан бөгөөд тухайн үед хулгай орсон талаар мэдээгүй байж байтал хажуу талын С гэх айлд хулгай орж мөнгөн аяга алга болсон байна гэж сонсоод өөрийнхөө эд хогшлыг хартал хойд өрөөний авдрын цоож эвдэрч дотор талаас нь 1 шил 1 литрийн Абсалют архи, 2 шил 0.75 литрийн болор архи, 1 шил 0.75 литрийн шар чингис архи, урд  өрөөний шүүгээнд байсан Эл Ди тамхи /нарийн 6 хайрцаг/ хүрэн өнгийн гар цүнхэнд байсан бэлэн 875.000 алга байсан ба ширээн дээр байсан дунд гарын 2 мөнгөн аяга, мөн гогцоо цул алтан бөгж эрэгтэй хүнийх алга болсон байсан...” /хх 9  дүгээр хав 77-79/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.Ж мөрдөн байцаалтанд 2012-12-04-нд өгсөн мэдүүлэгт: “...14 цагийн орчим намайг ажил дээр байхад эхнэр Р.Э миний утасруу залгаж ярихдаа манай байшингийн цонх онгойчихсон байна. Сервант дотор байсан 4 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг монётон гинж кулонтой, цулгуй хийцтэй эрэгтэй хүний монётон бөгж 1 ширхэг тус тус алга болсон байна гэж надад мэдэгдсэн. Түүнээс хойш алдагдсан эд зүйлсээ ахин бүртгэж үзэхэд эмэгтэй хүний жижиг манан хөөрөг, эрэгтэй хүний хар шигтгээтэй мөнгөн бөгж тус тус алга болсон байсан...” / хх 82/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Ж.Н-н мөрдөн байцаалтанд 2012-12-03-нд өгсөн мэдүүлэгт: “...Эхнэр маань идэш хоолоо шуудайлж янзална гээд үлдсэн. Намайг эрүүлжүүлэх байранд байхад өглөө манай эхнэр ирж надад өнгөрсөн шөнө амбаарт хулгай орж мах алдагдсан байна гэж хэлсэн. Би эрүүлжүүлэхээс гарсныхаа дараа гэртээ очиж махаа бүртгэж үзэхэд сарлагийн шүдлэн үхрийн бүтэн мах, адууны 2 бүтэн гуя, хонины бүтэн гулууз мах 1 ширхэг, хонины жижиглэж эвдсэн бүтэн мах 1 ширхэг, адууны бөөрөнхий хөшиглүүр 3 ширхэг, ямааны хөшиглүүр 3 ширхэг алдагдсан байсан...” /хх 112/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Ч-ын мөрдөн байцаалтанд 2012-11-08-нд өгсөн мэдүүлэгт: “...Хар өнгийн Асер маркийн 2012 оны 04 дүгээр сард 750.000 төгрөгөөр худалдан авсан нөтбүүк цүнхний хамт алдагдсан. Өөр эд зүйлс алга болоогүй...” /хх 13/ гэсэн мэдүүлэг,

Гэрч С.А-ийн мөрдөн байцаалтанд 2012-10-08-нд өгсөн мэдүүлэгт: “...Өдөр 12 цагийн үед манай том хүү Д.Ч надруу утсаар ярьж хэлэхдээ ээжээ нөүтбүүк алга байна. Манай гэрт нэг л хулгай орсон шинжтэй байна гэхээр нь би нөүтбүүкийг авч яваагүй болохоо хэлсэн...” /хх 15/ гэсэн мэдүүлэг,

Гэрч З.Б-ийн мөрдөн байцаалтанд 2013-01-08-нд өгсөн мэдүүлэгт: “...Ж гэх залуу хашаа руу ороод нэг намхан биетэй залуугийн хамт адууны 2 бүтэн гуя, нэг бүтэн хонины гулууз мах, шар шуудайнд жижиглэж хийсэн хонины бүтэн мах авч гарч ирсэн...” /хх 115/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.М-ын мөрдөн байцаалтанд 2012 оны 12 дугаар сарын 07-нд өгсөн мэдүүлэгт: “...Манай гэрт 2012 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 01-ний хооронд гал тогооны өрөөний вакум цонхыг хөшиж хүн орж телевизор, телевизорын тавиур доор байсан хурган дотортой шинэ дээл, гутлын шүүгээнд байсан эрэгтэй хүний бор өнгийн цахилгаантай урт түрийтэй гутал, хөргөгчинд байсан төмпөнд хөлдөөгөөд ховхолсон шар тос 2 кг, 5 кг будаа зэрэг зүйлүүд алга болсон...” /хх 182/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтанд 2012-12-21-нд өгсөн мэдүүлэгт: “...2012 оны 11 дүгээр сарын 13-наас 15-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт хашаанд байх манай монгол гэрт хулгайч орж эд зүйлс алдагдсан. Манай гэрийн хаалганы даруулга болох 10-н литрийн савны хөнгөн цагаан тагийг нугалж дараад хаалгыг онгойлгож гэрт орсон байсан...” /хх 206/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Ж.Б-ийн мөрдөн байцаалтанд 2013-07-09-нд өгсөн мэдүүлэгт: “...Манайх 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед хөдөө гэрээ гаргаж барьсан. Тэндээ төвхнөж дуусчихаад нөхөр маань дутуу зүйлээ төвийнхөө байшингаас авахаар ганцаараа буцаж яваад 20 цагийн үед гэртээ эргэж ирсэн. Тэгээд бид хоёр хөдөө гэртээ хонож амарсан. Маргааш өглөө нь босоод байж байхад манай хажуугийн хашааны залуу нөхөртэй утсаар яриад байшингийн цонх онгорхой байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгойн 50-10 тоотод байх байшиндаа 10 цаг 40 миниутын үед иртэл гадаа хашааны хаалга цоожтой, байшингийн хаалга цоожтой байсан. Байшингийн урд талын дунд цонхны босоо салхивч онгорхой байсан. Цонхоороо хартал мухарын өрөөний хоёр авдар онгорхой доторхи эд зүйлсийг гаргаад эмх замбраагүй тараасан харагдсан. Тэгэхээр нь нөхөр бид хоёр хулгай орж гэж бодоод аймгийн цагдаад мэдэгдсэн. Манайхаас 12 завхай мөнгөн хэрэглэлтэй эмээл 1 ширхэг, битүү ороолттой мөнгөн хазаар 1 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, мөнгөн аяга 5 ширхэг, эмэгтэй алтан бөгж 1 ширхэг, эмэгтэй монетон бөгж 1 ширхэг тус тус хулгайд алдагдсан байсан...” /хх 510-511/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Э.Э-ын мөрдөн байцаалтанд 2014-05-28-нд өгсөн мэдүүлэгт: “...2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт хашаанд байрлах байшинд хулгай орсон байна гэх мэдээллийг шалгах явцад уг хэргийг Ц.Ж үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон учир Ц.Жг орон байрны бусад хулгайн хэргүүдтэй холбон шалгахад Жн нь Цогт-Уул, Бор толгой, Наранбулаг, Цагаандаваа, Арслан цохио зэрэг гэр хорооллуудаар удаа дараа хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон. Цогт-Уул болон, Наран булагийн айлуудаас эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдэхдээ Н.Б-тай бүлэглэн үйлдсэн, мөн хулгайлсан эд зүйлсээ Н.Б-д өгч заруулдаг, одоо Б-ын гэрт Цагаан даваа, Цогт-Уулаас хулгайлсан 2 ширхэг зөөврийн компьютер байгаа гэж Ц.Ж ярьсаны дагуу Н.Б-ын гэрт очиход Б нь Наранбулагийн гэртээ ганцаараа байсан бөгөөд Ж-ийн чамд өгсөн 2 ширхэг зөөврийн компьютер хаана байна гэж асуухад би хотын хүнд зарсан, тэр хүнээ танихгүй, гэрт байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь худлаа яриад нуугаад байгаа юм биш биз гэж хэлэхэд Б нь худлаа яриагүй, та үз, өөр хийх газар байхгүй гээд авдараа өөрөө онгойлгож доторх зүйлсийг нь гаргаж харуулж эхэлсэн. Тэр үед нь дээлнүүдийн завсраас битүү ороолт бүхий 5 ширхэг товруутай, амгай, зуузай нь гуулин, амгайныхаа 2 үзүүрт морины толгойн дүрстэй, шаргал өнгийн суртай мөнгөн хазаар гарч ирсэн. Уг хазаарыг хэнийх болохыг асуухад Б нь уг хазаарыг энэ айлынх гэж хэлсэн учир би тэр хазаарыг У-ын хазаар юм байх гэж ойлгосон. Гэхдээ Цагаан даваад хулгай орсон хэрэгт мөнгөн хазаар алдагдсан байсан учир уг хазаарыг мөн байж магадгүй гэж үзээд түр хураан авсан. Тэгээд Б, Ж нарыг Цагдаагийн газар хүргэж ирээд Б-тай ярилцлага хийхэд гэрээс нь гарсан хазаарыг миний хазаар, би Г гэдэг хүнээс авсан гэж хэлсэн, тэгэхээр Г-ын талаар асуухад хаана байдаг, хэн болох талаар тодорхой зүйл хэлж чадахгүй байсан. Тухайн үед тэр хазаарыг өмнө хазаар алдагдсан орон байрны хулгайн хэргийн хазааруудын содон шинж тэмдэгтэй харьцуулан үзэхэд нь 2013 оны 07 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Бортолгойн С.Н-ийн байшингийн цонхоор хулгай орж мөнгөн хэрэглэлтэй эмээл, хазаар, бусад эд зүйлс алдагдсан хэргийн хазаарын зурагтай адилхан байсан. Тэгэхээр нь би тэр зургийг хазаарын хамт Б-д үзүүлэхэд Б нь би өмнө худлаа ярьсан юм аа, энэ хазаарыг 2013 оны 08 сард хөдөө Урт булаг гэх газар ногттой, хазаартай эзэнгүй сул морь явж байхаар нь хазаарыг нь мулталж авсан. Тэр морь хэний морь гэдгийг мэдэхгүй гэж хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл яриагүй, би хэдэн жил шоронд явах нь тодорхой болчихлоо тиймээ гэж надаас асууж байсан...” /хх 544-545/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Ц-ын мөрдөн байцаалтанд 2014-03-23-нд өгсөн мэдүүлэгт: “...Би 2014 оны 03 дугаар сарын 18-ны өглөө 09 цагт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы хашаанд байх гэрээсээ нөхөр Б-ын хамт гарч ажилдаа явсан. Манай хүү Ц нь гэртээ ганцаар үлдсэн. Хүү маань сургууль руугаа 10 цагт явна гэж байсан. Өдөр нь 14 цагийн үед манай хүү над руу гар утсаар яриад байшингийн хаалганы цоожийг хөшсөн байна цоожийг нь зүгээр зүүгээд орхисон байна гэж хэлсэн. Тэгээд би зүгээр байлгүй гэж бодоод юм бодолгүй орхисон. Хүү маань гэртээ ороод гэрийн эд зүйлийг нүдээрээ хартал зүгээр байсан гэж надад хэлсэн. Тэгээд би ажлаа тараад 18 цаг өнгөрөөж гэртээ ирсэн. Гэртээ ирээд хоол цайгаа хийж идчихээд байж байгаад 21 цагийн үед би зурагтаныхаа урд очтол бурхан хөдөлчихсөн, жаазтай бурханы шилэн дотор байсан 5000 төгрөг алга болсон байсан. Тэгээд би цүнхээ онгойлгож бичиг баримтаа байгаа эсэхийг шалгахад зүгээр байсан. Тэгээд дараа нь арын өрөөнд байдаг авдраа онгойлгож үзэхэд дээд давхарт нь байдаг эмийн улаан савыг доош нь хөмөрч харуулаад тавьсан байсан. Авдар доторх эд зүйлсээ үзтэл 2 дээлний завсар хавчуулаад хийсэн байсан аавын хөөрөг мөн авдар дотор байсан зургийн аппарат алга болсон байсан. Хөөрөгний дайлан нь хоосон байсан. Өдөр цоож хөшихөд хулгай орсон юм байна гэж бодоод цагдаад мэдэгдсэн. Нөхөр сүүлд нь ирээд том өрөөнд мөлхөө тавилган дээр байсан мөнгөн бөгж нь алга болсноо мэдсэн. Хөөрөг нь дунд гарын шүрэн толгойтой, цагаан өнгийн хаш хөөрөг байсан. Энэ хөөрөг нь хуучны хөөрөг байгаа юм. Манай аав Б-ын хөөрөг манай нөхөр барьдаг байсан юм. О-той мөнгөн бөгж, Саnon гэсэн бичигтэй зургийн аппарат тус тус хулгайд алдсан...” /хх 609-612/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.Б-ын мөрдөн байцаалтанд 2014-03-23-нд өгсөн мэдүүлэгт: “...Цагаан өнгийн дунд гарын хаш хөөрөг. Энэ хөөрөг нь шүрэн толгойтой, төмөр нуухтай, зэс халбагтай байсан. Толгой дээрээ цав гарсан нарийхан зураастай байсан. Энэ хөөргийг манай хадам аав Б барьж бай гээд надад 2012 оны цагаан сараар өгсөн юм. Хөөрөгний эзэн бол манай аав байгаа юм. Энэ хөөрөг нь аавын хуучны хөөрөг аав хөөрөгнийхөө үнийг хэлэх байх. Өөрийн очиртой мөнгөн бөгжөө 15.000 төгрөгөөр үнэлнэ...” /хх 613/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Ц-ийн мөрдөн байцаалтанд 2013-03-30-нд өгсөн мэдүүлэгт: “...2014 оны 03 дугаар сарын 18-ны өглөө аав, ээж хоёр ажилдаа явсан. Би спорт хороо руу 10 цагийн үед гэрээсээ гарч явсан.Тэгээд бэлтгэлээсээ 13 цагийн үед гэртээ ирсэн. Ирээд байшингийнхаа хаалгыг онгойлгох гэтэл цоож нь цоожлогдоогүй зүүлттэй байсан. Цоожийг нь хөшсөн байдалтай байсан. Тэгээд гэртээ ороод гэрийнхээ эд хогшил, тавилгыг үзтэл бүрэн бүтэн байгаа юм шиг манай зүйлс хөдөлгөөнгүй харагдсан. Энэ талаар ээж рүү гээ утсаар ярьж хэлсэн. Тэгээд би буцаж 16 цагийн үед гарахдаа хаалгаа нууц цоожоор нь цоожилчихоод явсан. Орой гэртээ ээжийнхээ хамт ирсэн. Тэгээд хоол цайгаа идчихээд байж байтал ээж бурханы өмнө байсан мөнгө алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд бид нар гэрийнхээ юмнуудыг дахиж үзтэл хойд өрөөнд байсан авдар дотроос өвөөгийн хөөрөг, аавын мөнгөн бөгж, зургийн аппарат алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн...” /хх 614-615/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтанд 2014-06-24-нд өгсөн мэдүүлэгт: “...2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үдээс өмнө 11 цагийн орчимд санагдаж байна намайг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Жамьян Аваргын хөшөөний ойролцоо явж байхад миний араас нэг залуу дуудаж тэр залуутай уулзахад уг хүн надад цагаан өнгөний хаш хөөрөг энэ хөөргийг авах уу гэсэн. Би тухайн үед уг хөөргийг авч чадахгүй гэсэн боловч тэр хүн надаас гуйсаар байгаад би түүнээс хаш хөөргийг 35.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн өдөр Цэргийн баяр байсан болохоор би Хашаат билүү Хотонт сумын нэг залуутай хамт 1 архи уучихсан байсан болохоор надтай хамт явсан тэр залуу өөрөөсөө 10.000 төгрөг гаргаад бид хоёр дундаасаа 35000 төгрөгөөр нийлүүлээд нөгөө хөөрөг зарсан залууд мөнгөө өгсөн. Тэр үед надтай хамт явсан Хотонт, Хашаатын тэр залуу уг хаш хөөргийг надад өгчих гээд байхаар нь би түүнд өгсөн. Хамт явсан хүнийхээ нэрийг болон хаана оршин суудаг болохыг мэдэхгүй. Учир нь тэр залуу намайг таньдаг байсан болохоор цэргийн баярын өдөр хамт архи уучихсан юм. Би хуучны эдлэлийг сайн мэднэ. Миний харснаар дунд гарын өнгөний хаш гэж нэрлэдэг шүрэн толгойтой, толгой нь дундуураа хагарсан төмөр нуухтай, зэс халбагатай хөөрөг байсан. 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрөө надтай хамт явсан Хашаат билүү Хотонтын залууд өгчихсөн. Би уг хөөргийг буцааж олж авах гээд араас нь хөөцөлдөж байгаа боловч нөгөө хүнийхээ нэр, хаягийг мэдэхгүй болохоор үнэндээ олж чадахгүй байна. Би хулгай эд зүйл гэдгийг мэдэж байсан бол юу гэж тэр хүнээс авах юм бэ, хямд зарж байгаа болохоор нь худалдаад авсан, хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй...” /хх 617/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.А-ын мөрдөн байцаалтанд 2014-06-25-нд өгсөн мэдүүлэгт: “...2014 оны 04 сард өдрийг нь санахгүй байна би аймгийн төв ороод “Наран” бааранд сууж байтал Ц.Ж орж ирсэн. Тэгээд Ж-тэй уулзаад нэг ширээнд суутал надад зургийн аппарат үзүүлээд үүнийг нэг шил архинд тавьчих гэхээр нь би авъя гэж хэлсэн. Ц.Ж намайг дараа нэг сим карт аваад өгчихөөрэй гэж хэлээд аппаратаа надад өгсөн. Үүнээс хойш Ж-тэй уулзаж сим картыг нь авч өгч чадалгүй би Улаанбаатар хот явсан. Зургийн аппарат нь одоо надад байгаа. Саnоn гэсэн бичигтэй саарал өнгийн зургийн аппарат гаднах уут гэрнийх нь хамт өгсөн. Зай байгаагүй. Надад одоо аппарат нь хэвээрээ байгаа. Хулгайнх гэдгийг нь одоо л мэдэж байна. Тухайн үед Б гэж дууддаг, дэлдэн чихтэй залуутай явсан. Ц.Ж халамцуу байсан, өөрийнхөө аппарат гэж хэлээд архинд тавиад уучихъя гэхээр нь би ширээн дээр авсан байсан архи, пивоноосоо өгөөд цуг уучихъя гээд аппаратыг нь авсан юм...” /хх 619-620/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Л-ийн мөрдөн байцаалтанд 2014-06-25.-нд өгсөн мэдүүлэгт: “...2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт хашаанд байх Э эгчийнхээс өдөр 12 цагийн үед айлд очихоор гарсан, Тэгээд тэр өдрийнхөө орой 19 цаг өнгөрөөгөөд буцаад гэртэй ирсэн. Удаагүй 20 цагийн үед манай эгч Э ажлаа тараад ирсэн. Ингээд гэртээ сууж байхад эгч байшингийн цонх онгорхой байна гэж надад хэлээд бид хоёр цонхоо үзэхэд цонхны салхивч онгорхой хаах гэсэн чинь цонхны рам сэтэрчихсэн харагдсан болохоор нөтбүүк бусад зүйлсийг шалгаж үзэхэд мөнгөн аяганууд байхгүй байсан болохоор хулгайч орсон байна гэдгийг мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Алдагдсан эд зүйлсийг бүртгэж үзэхэд жижиг өрөөнд байсан цоожгүй жижиг төмөр сейфнээс дунд гарын зургаан 6 ширхэг мөнгөн аяга, хуримын хос монетон бөгж, Dell маркийн нөтбүүк нэг ширхэг, Canon маркийн зургийн аппарат нэг ширхэг, Sony маркийн сонирхогчийн аппарат, бурханы дээж хийдэг дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, бэлэн мөнгө 12.000 төгрөг энэ мөнгө нь бурханы мөнгө байгаа юм. Улаанбаатар архи 0.75 литрийнх 3 ширхэг, Жи-Мобайлийн модем нэг ширхэг тус тус хулгайд алдагдсан байсан...” /хх 658/ гэжээ.

Гэрч Ж.О-ын мөрдөн байцаалтанд 2014-06-26-нд өгсөн мэдүүлэгт: “...2014 оны 05 дугаар сарын эхээр санагдаж байна намайг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд Бортолгойд айлд байхад орой 18 цагийн үед Ж дуудаад бид Бортолгойд уулзахад “Б” буюу Д-тэй хамт ирээд надад нэг ширхэг зургийн аппарат, нэг ширхэг мөнгөн аяга үзүүлсэн. Мөн хоёр шил “Улаанбаатар” нэртэй 0.75 литрийн архитай явсан. Би Ж-ээс дээрх эд зүйлсийг худалдаж аваагүй явуулсан. Ж нэг ширхэг мөнгөн аяга, зургийн аппаратыг хаана хэнд зарсан болохыг би мэдэхгүй. Миний харснаар нэг ширхэг дунд гарын мөнгөн аяга хээтэй болон хээгүй байсныг мэдэхгүй байна. Зургийн аппаратыг аппаратны зориулалтын хар өнгийн үүрдэг том цүнхэнд хийсэн харагдсан. Зургийн аппаратыг цүнхнээс нь гаргаж үзээгүй...” /хх 659-660/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.Л-ийн мөрдөн байцаалтанд 2014-07-01-нд өгсөн мэдүүлэгт: “...Ц.Ж 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутагт байх манай ломбарданд хоёр ширхэг хос бөгж 100.000 нэг зуун мянган төгрөгний барьцаанд тавьсан. Үүнээс хойш тэр хүн ахин ирээгүй бөгжөө аваагүй байж байгаад өнөөдөр буюу 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр цагдаагийн байгууллагад уг хоёр ширхэг монетан бөгжийг хураалгасан юм. Эд зүйлс барьцаанд авсан тэмдэглэл, хоёр ширхэг хос монетан бөгжийг танд хүлээлгэн өглөө.Зээлийн үндсэн мөнгө 100.000 төгрөг, 2 сарын зээлийн хүү 30.000 төгрөг нийт 130.000 төгрөг нэхэмжилнэ...” /хх 661-664/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Д-ийн мөрдөн байцаалтанд 2014-05-16-нд өгсөн мэдүүлэгт: “...Би 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Наранбулагт байх гэрээсээ 09 цагийн үед гарсан. Манай хүүхэд Л 11 цагийн үед гэрээ цоожлоод гараад явсан байсан. Би орой 18 цаг 40 минутын үед гэртээ ирсэн гэрт хулгай орсоныг мэдээгүй гэрт байгаа эд зүйл ямар нэгэн хөдөлгөөн ороогүй байсан тэгээд би цүнхээ авдарандаа хийх гэж авдарны дээр тавьсан хулдаасан доороос түлхүүрээ авч авдараа онгойлгосон чинь авдаран дотор байсан Л-ий нөтбүүк, хороомон гутал байхгүй байсан. Л-ээс гутал нөтбүүкээ авсан юм уу гэж асуухад аваагүй гэж хэлсэн тэгээд хулгай орсныг мэдсэн. Манай байшингийн том өрөөний цонхыг түгжээгүй хаасан байсан бурхан дээр байсан нэг мянган төгрөг байхгүй байсан манай гэрээс өөр эд зүйл хулгайд алдагдаагүй байсан цагдаад дуудлага өгсөн...” /хх 712-713/ гэсэн мэдүүлэг,

Гэрч С.Н-ын мөрдөн байцаалтанд 2014-05-28-нд өгсөн мэдүүлэгт: “...2014 оны 05 сарын 18-ны 17 цагийн үед манай гэрт буюу Эрдэнэбулган сумын 2-р багт миний төрсөн эгч Д ирээд хэсэг сууж байгаад хоносон юм. Хоноод өглөө 08 цагийн үед Д эгч гэртээ харих гээд гэрээс гарч явсан. Тэгээд удалгүй над руу утсаар яриад манай гэрт хулгай орсон бололтой гэрт байгаа эд зүйл эмх замбараагүй байдалтай байна гэж хэлсэн. Би цагдаа дээр ирээд дуудлага өгөөд Д эгчийн гэрт очтол манай гэрээс нөтбүүк, улаан ягаан шүрэн шигтэгээтэй мөнгөн бугуйвч, мөнгөн бөгж 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс, хадган бүс, 2 ширхэг мөнгөн цөгц, дээлийн цэнхэр өнгөтэй даавуу, торго зэрэг зүйлс алдсан байсан гэж хэлсэн...” /хх 755/ гэсэн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч 1973 онд төрсөн Л.А-ийн мөрдөн байцаалтанд 2014-06-16-нд өгсөн мэдүүлэгт: “...2014 оны 02 дугаар сарын үед Б над руу утсаар хэлэхдээ ажаа надад мөнгөн хазаар, эмээлийн хэрэглэл байгаа шүү сонирхож үзвэл үзээрэй гэж хэлж байсан. Түүнээс хойш 2014 оны 04-05 дугаар сарын үед хугацааг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Тухайн үед намайг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд гэртээ байхад миний утас руу Б залгаад ажаа надад хазаар байна үзэх үү гэхээр нь би түүнд аваад ир үзье гэсэн. Ингээд тэр өдрөө орой 18 цагийн үед Б манай гэрт ирээд надад мөнгөн хазаар үзүүлсэн би нэг хазаарыг 300.000 гурван зуун мянган төгрөгөөр түүнээс худалдаж авсан. Нэг хазаар нь таван товруутай задгай ороолттой мөнгөн хазаар харагдсан. Дараа нь 2014 оны 05 дугаар сарын үед Б над руу утсаар яриад эгчээ надад мөнгөний хэрэг байна хэдэн цаас зээлээч гэхээр нь би мөнгөгүй гэхэд тэр Тэгвэл нөтбүүк барьцаанд тавья та надад 350.000 төгрөг өгчих гэхээр нь би түүнд зөвшөөрөөд 350.000 төгрөг бэлнээр өгч хар өнгийн нөтбүүк компьютерийг барьцаанд авч үлдсэн. Би марк дугаарыг нь мэдэхгүй. Би мөнгөн хазаарыг Б-аас худалдаж авахдаа энэ чинь буруу гарын эд зүйл биш биз дээ тийм бол эгч нь авч чадахгүй гэдгээ түүнд хэлж байсан. Б миний мөнгөн хазаар байгаа юм гэж хэлээд л надад зарсан. Уг эд зүйлсийг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Би 650.000 төгрөг нэхэмжилнэ...” /хх 826-827/ гэсэн мэдүүлэг,

Гэрч М.Ж-ийн мөрдөн байцаалтанд 2014-06-10-нд өгсөн мэдүүлэгт: “...2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өглөө 10 цагийн үед манай нөхрийн ажлын нөтбүүк, гүнгэрваанд байсан 2 ширхэг мөнгөн аяга тус тус алга болсон...” /хх 867/ гэсэн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Т.Б-ийн мөрдөн байцаалтанд 2014-06-10-нд өгсөн мэдүүлэгт: “...2014 оны 05 дугаар сарын сүүлээр нэг хүн жижиг мөнгөн аяга 40.000 төгрөгний барьцаанд тавьсан. Би нийт 40.000 төгрөг болон хүү 5000 нийт 45.000 төгрөг нэхэмжилж байна...” /хх 868-869/ гэсэн мэдэүүлэг,

Гэрч С.И-ы мөрдөн байцаалтанд 2014-06-23-нд өгсөн мэдүүлэгт: “...2014 оны 05 дугаар сарын дундуур яг хэдний өдөр байсныг тодорхой хэлж мэдэхгүй байна. Тухайн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг Арслан цохиол хашаанд байх манай байшингаас хоёр 2 ширхэг нөтбүүк компьютер алга болсон байсан Эхлээд компьютерүүд алдагдсан болохыг мэдээгүй сүүлд нь цагдаагийн байгууллагаас мэдсэн. Хар өнгийн Аser маркийн хэрэглэж байсан нөтбүүк 4-5 жил хэрэгпэж байгаа. Саарал өнгөтэй гэмээр “Нр” маркын хэрэглэж байсан нөтбүүк 3 жил орчим ашигласан...” /хх 911/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Ч.О-ын мөрдөн байцаалтанд 2014-07-02-нд өгсөн мэдүүлэгт: “...Манайх нэг гэр аймгийн төвд нэг гэр Хөдөө Булган суманд байдаг би өөрөө малтайгаа хөдөө, эхнэр 2 хүүхэдтэйгээ аймгийн төвд Цагаан давааны 30-21 тоотод байдаг юм 2014 оны 04 дүгээр сард хүүхдийн сургууль амраад эхнэр хүүхдүүд хөдөө гэртээ ирсэн байсан хойгуур гэрийн авдар дотор байсан миний хурган дотортой дээл, мөн эхнэрийн хурган дотортой 2 дээл нийт 3-н дээл алдагдсан байсан. Би 2014 оны 04 дүгээр сард яг хэдэн байсныг нь санахгүй байна нэг өдөр гэрээ очиж эргэсэн чинь хаалганых нь цоожны тав далийсан байсан тэгэхээр нь би онгойлгож тавыг нь буцаагаад тэгшлэн цоожилсон тэгээд 2 хоногийн дараа дахин ирж эргээд дээлээ алга болсон байсныг нь мэдсэн юм...” /хх 928-929/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Ц-ийн мөрдөн байцаалтанд 2014-04-08-нд өгсөн мэдүүлэгт: “...2014 оны 04 дүгээр сарын 05-ны өглөө манайх хөдөө явж ямаагаа самнана гээд эхнэр дэлгүүрээсээ юм аваад ирье гээд явсан. Тэгснээ удалгүй дэлгүүрт хулгай орсон байна, түрийвчинд байсан 450.000 төгрөг алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд би буцаад эхнэрийнхээ хамт дэлгүүр дээр очиход зүүн талын цонхны жижиг порчик онгорхой байсан. Эхнэр үүгээр хулгай орж, би өчигдөр цоожлоод явсан гэж хэлсэн. Би цонхны порчикийг үзтэл нарийн юмаар хөшиж онгойлгосон байдалтай байна лээ...” /хх 981/ гэсэн мэдүүлэг,

Гэрч А.Д-ын мөрдөн байцаалтанд 2014-04-11-нд өгсөн мэдүүлэгт: “...Би 2014 оны 04 сарын 04-ний өдөр эхнэр Э-ийн хамт хөдөө гэрээсээ Ихтамир сумын төврүү ноолуураа авч орж ирээд ноолуураа Ж гэдэг эмэгтэйд тушаасан. Тэгээд М эгчийн дэлгүүрт орж цагаан сараар авсан юмныхаа өр болох. 70.000 төгрөг өрөндөө өгсөн. Тэгээд эхнэр 20.000 төгрөгний наймаа хийсэн. Бид хоёр ДДШ картаа сунгах гэтэл 18 цаг өнгөрчихсөн байхаар нь М эгчид та 1 дэх өдөр карт сунгачихаарай гээд бэлэн 66.000 төгрөг өгсөн. Мөн М эгч 04 сарын 09, 10-ны үеэр доошоо Бугат баг руу манайхны байгаа газар луу явна гэхээр нь аймгаас 50 кг гурил аваад очоодохоорой гээд бэлэн 43.500 төгрөг нэмж орхисон. 4 сарын 7-ны өдөр манай ДДШ сунгагдсан байсан. М эгч 2014.04.09-нд манайд 50 кг гурил аваачиж өгсөн. Ингэж гурил авчирч өгөхдөө та хоёрыг очсоны чинь шөнө манай дэлгүүрт хулгай ороод мөнгөө алдчихсан. Эгч нь өөрөөсөө мөнгө гаргаад гурилыг чинь аваад ирлээ, ДДШ-ийг чинь сунгасан шүү гэж хэлсэн...” /хх 982/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Р.Э-ийн мөрдөн байцаалтанд 2014-04-11-нд өгсөн мэдүүлэгт: “...2014 оны 04 сарын 04-ний өдөр нөхөр бид хоёр ноолуураа Ихтамир сумын төвд авчирч тушаасан. Тэгээд бид хоёр Ихтамир сумын төвд байдаг М эгчийн дэлгүүрт орсон. М цагаан сараар юм авч өр тавьсан байсан 70000 төгрөгөө өгсөн. Би өөрөө 20000 төгрөгний ойр зуурын юм авч наймаа хийсэн. Тэгээд банк хаасан болохоор нь М эгчийг ДДШ-ийн карт сунгачихаарай гээд бэлэн 66.000 төгрөг өгсөн. М эгч 2014 оны 04 сарын 09,10-ны манайхны тийшээ явна гэхээр нь аймгаас 50 кг гурил аваад очоодхоорой гэж хэлээд бэлэн 43.500 төгрөг нэмж үлдээсэн. Манай ДДШ 2014 оны 04 сарын 07-ны өдөр сунгагдсан байсан. М эгч манайд 2014 оны 04 сарын 09-ний өдөр 50 кг гурил авчирч өгсөн. Ингэж ирэхдээ та хоёрыг очсны чинь шөнө манай дэлгүүрийн порчикоор хулгай орж дэлгүүрт байсан та хоёрын мөнгө, орлогынхоо мөнгийг бүгдийг нь алдсан гэж хэлсэн. Нийт бид хоёрын мөнгөтэй нийлээд нийт 450.000 төгрөг алдсан гэж хэлсэн. М эгч хүний юм авч үлдээд алдчихсан юм чинь эгч нь өөрөөсөө мөнгө гаргаад гурилыг чинь авсан, ДДШ-ийг чинь сунгасан шүү гэж хэлсэн...” /хх 983/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.У-ийн мөрдөн байцаалтанд 2014-04-10-нд өгсөн мэдүүлэгт: “...Би 2014 оны 04 сарын 04-ний өдөр хүүхдээ цэцэрлэгээс авахын өмнө ирж “Бугат” нэртэй дэлгүүрт орж ямааны мах 20.000 төгрөгөнд авсан. Ямааны мах 1 кг нь 4000 төгрөг гэж байсан. Мөн 2000 төгрөг мушгиа гоймон кг-аар авсан. Тэгээд би тооцоогоо бэлнээр хийсэн. Би нийт 22.000 төгрөг наймаа хийсэн...” /хх 984/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Э.Т-ийн мөрдөн байцаалтанд 2014-04-10-нд өгсөн мэдүүлэгт: “...2014 оны 04 сарын 04-ний өдөр би хөдөөнөөс эхнэрийнхээ хамт орж ирэн ноолуур өгч мөнгөтэй болоод өмнө нь хүнсний дэлгүүрээс 50 кг-ийн Буудай гэсэн нэртэй гурил зээлээр авсан байсныхаа мөнгө болох 41.000 төгрөгийг өгсөн. Тэгээд би өөр наймаа хийгээгүй...” /хх 985/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Ш.Ц-ийн мөрдөн байцаалтанд 2014-08-24-нд өгсөн мэдүүлэгт: “...2013 оны зун наадмын өмнө нэг удаа өдөр 14-15 цагийн үед Г орж ирж байсан санагдаж байна. Цагийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан үд өнгөрсөн байсан, яг хэдэнд гэдгийг нь санахгүй байна ганцаараа орж ирээд мэндэлчихээд бие хаа сайн уу гэж жаахан хуучилж байгаад гарсан. Шөнө орой ирж байсан удаа байхгүй. Ер нь манайхаар нэг их орж гараад байдаггүй...” /хх 1050/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.Г-ын мөрдөн байцаалтанд 2014-09-30-нд өгсөн мэдүүлэгт: “...2014 оны 04 дүгээр сарын дундуур Б ах шөнө манайд ирээд манайд хулгай орчихсон байна гэхээр нь хамт сумын төв явж өгсөн. Авдарнаас нь 2 хөөрөг, гаанс, үстэй дээл, хэт хутга алга болсон өөр эд зүйл алга болоогүй байсан...” /хх 1174-1175/ гэсэн мэдүүлэг,

Гэрч С.М-ийн мөрдөн байцаалтанд 2014-11-27-нд өгсөн мэдүүлэгт: “...Би Б-оос хэт хутга авсан үгүйгээ санахгүй байна. Би өөрөө хуучны эдлэл зарж борлуулдаг байнга л хүнээс эд зүйл авч борлуулдаг болохоор аль 6 сарын үйл явдлыг санахгүй байна. Б өөрөө надад зарсан гээд байгаа болохоор би түүнээс авсан юм байлгүй дээ. Хэрвээ тэр хутга нь одоо надад байгаа бол байх л ёстой Б-ынх шиг яриад байгаа шиг шинж тэмдэгтэй хутга одоо надад байхгүй. Би үнэндээ санахгүй байна. Урт цагаанд нэг л П байдаг. Энэ хүн одоогоос 2 сар орчмын өмнө нас барсан...” /хх 1184-1185/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтанд 2014-10-08-нд өгсөн мэдүүлэгт: “...2014 оны 05 дугаар сард над руу нэг хүн утсаар яриад хуучны эдлэл авдаг хүн мөн үү гэхээр нь мөн байна гэхэд би хэт хутга, гаанс үзүүлэх гэсэн юм гэхээр нь яах гэж байгаа талаар асуухад зарна гэсэн. Тэгэхээр нь ахад нь мөнгө байхгүй сонирхохгүй гэж хэлэхэд дахиж залгаад мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь хэдэд өгөх юм гэхэд 600.000 төгрөгөөр зарна гэхээр нь ямар ч байсан үзье гээд гэрийн хажууд 3 дугаар сургуулийн хашаанд дотор ирчихлээ гэж намайг дуудсан. Тэгээд очоод үзтэл 20 орчим насны туранхай бор царайтай, дэлдэн чихтэй залуу зогсож байсан. Тэгээд үзтэл хадгаар оосорлосон гинжгүй жижигэвтэр хэт хутга, хүрэн улаан арьсан уутанд хийсэн 13-14 см орчим урт цагаан хаш соруултай гаанс барьчихсан зогсож байсан.Тэгээд үзээд ахад нь мөнгө байхгүй гэсэн чинь найз охин сургууль төгсөх гээд мөнгөний хэрэг болоод байна гээд байсан. Тэгээд мөнгө олж тэр гаанс, хэт хутга хоёрыг 600.000 төгрөгөөр худалдаж авсан. Би худалдаж аваад гэртээ 10 гаран хонуулаад Эрээн явах замдаа Улаанбаатар хотод Уртцагааны дэлгүүрт зарчихсан. Гаансыг нь П гэх хүнд зарчихсан. Би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй ээ. Би хүнд хулгай хийх талаар зааж өгөөгүй ээ, хуучны эдэл авна гэдэг хаяг тавьж утсаа үлдээсэн болохоор над руу залгасан байх. Би Урт цагааны тэнд Д гэдэг бүтэн нэрийг нь мэдэхгүй хүнд хутгыг нь зарсан. П гэдэг хүнд гаансыг нь зарсан. П өнгөрсөн намар 09 дүгээр сард нас барсан сураг гарсан. Би гаанс, хутгыг нь олох санаатай явсан П нас барсан нь үнэн байна лээ. Тэгээд Д гэдэг хүн хутгыг нь цааш нь зарчихсан, П нас барсан болохоор эд зүйлээ олж авч чадаагүй...” /хх 1218-1219/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Ж.Э-ын мөрдөн байцаалтанд 2014-09-30-нд өгсөн мэдүүлэгт: “...2014 оны 09 дүгээр сарын дунд үеэр Г-той таарсан чинь сумын төвд байдаг байшингаа ухуулчихсан, хулгай орсон савхин дээл, бэлэн мөнгө төгрөг алга болчихсон байна гэж ярьж байсан...” /хх 1288-1289/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Ц-ын мөрдөн байцаалтанд 2014-09-30-нд өгсөн мэдүүлэгт: “...Ганзориг надтай таараад сумын төвд байдаг байшинд хулгай орсон байна, цонхоор нь орсон байх гэж байсан. Яг хэзээ хулгай орсныг мэдэхгүй...” /хх 1290-1291/ гэсэн мэдүүлэг,

Гэрч С.М-ийн мөрдөн байцаалтанд 2014-09-30-нд өгсөн мэдүүлэгт: “...Манайх 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдөр сургуулийн хүүхдүүд хүргэж өгч тэрнээс хойш ороогүй байж байгаад нөхөр Ганзориг 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос ирэхдээ байшиндаа ороод хулгай орсон талаар мэдсэн байсан. Тэр хооронд хэзээ хулгай орсныг мэдэхгүй. Манай байшингаас савхин дээл, хөөрөг, 140.000 төгрөг алдсан байсан...” /хх 1292-1293/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Д-ийн мөрдөн байцаалтанд 2014-09-29-нд өгсөн мэдүүлэгт: “...Манай нөхөр 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хот яваад 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ирсэн. Гэтэл манай гэрт хулгай орж 2 ширхэг мөгөн аяга, 1 ширхэг мөнгөн бүс байхгүй болсон байсан...” /хх 1307-1308/ гэсэн мэдүүлэг

Гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтанд 2014-09-30-нд өгсөн мэдүүлэгт: “..аав Л-ийн гэрт хулгай орчихсон манай гэр зүгээр байсан. Тухайн үед 2 ширхэг үстэй дээл, 1 ширхэг мөнгөн бүс аавынхаас хулгайд алдсан байсан...” /хх 1323/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Т.А-ийн мөрдөн байцаалтанд 2014-09-30-нд өгсөн мэдүүлэгт: “...манайхаас 2 ширхэг хурган дотортой дээл, 1 ширхэг мөнгөн бүс, 2 ширхэг архи хулгайд алдсан...” /хх 1325-1326/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Ө-ын мөрдөн байцаалтанд 2014-09-29-нд өгсөн мэдүүлэгт: “...Г-ын эхнэр манайд орж ирээд байшинд хулгай орж эд зүйл хулгайд алдсан байна гэсэн...” /хх 1344-1345/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтанд 2014-09-29-нд өгсөн мэдүүлэгт: “...Л-ийн байшингаас нэг өндөр залуу мотоциклийг нь гаргачихсан байшингийн үүдэнд зогсож байсан. Тэр залууг танихгүй болохоор хулгай хийж байна гэж мэдээгүй. Тэгтэл сүүлд байшингаас нь мотоцикл алга болсон байна гэж байсан...” /хх 1370-1371/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Д-ийн мөрдөн байцаалтанд 2014-09-29-нд өгсөн мэдүүлэгт: “...Л гэдэг айлаас 2014 оны хавар байшингаас нь мотоцикл алга болсон гэсэн сураг байсан. Мөн Д-ийн байшинд хулгай орсон сураг байсан...” /хх 1372-1373/ гэсэн мэдүүлэг

Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтанд 2014-09-29-нд өгсөн мэдүүлэгт: “...Манайхаас дунд гарын хуучны мөнгө аяга хулгайд алдсан талаар нөхөр Б хэлсэн. Аяганы дунд хэсгээр үндсэн бор тагш цухуйсан, хуучны эд болохоор ирмэгээр нь хүүхдүүд хазсан мөнгөн аяга байсан...” /хх 1396/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.М-ийн мөрдөн байцаалтанд 2014-09-30-нд өгсөн мэдүүлэгт: “...авдарны цүүг эвдээд хурган дотортой дээл 2 ширхэг, орчин үеийн хөөрөг 1 ширхэг, монетон хослол, 2 ширхэг мөнгөн аяга, двд /DVD/ тоглуулагч зэрэг эд зүйл хулгайд алдсан байсан...” /хх 1416/ гэсэн мэдүүлэг, 

Иргэний нэхэмжлэгч А.Т-ын мөрдөн байцаалтанд 2014-09-29-нд өгсөн мэдүүлэгт: “... 2014 оны 04 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотоос ирээд байж байтал манайд өдрийн 15-17 цагийн орчим хулгай орсон. Айлд очоод гэртээ иртэл байшингийн цоожийг эвдсэн байсан. Манай авдрын цоожийг эвдсэн, нэг авдарны цоожийг эвдлэх гээд мушгиад эвдлээд онгойлгоогүй орхисон, мөн нокиа маркийн гар утас хулгайд алдсан...” /хх 1347/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Ю.Ө-ын мөрдөн байцаалтанд 2014-09-29-нд өгсөн мэдүүлэгт: “...манай бэр Т-ынд тухайн үед цоожийг нь мушгиад өдрөөр хулгай орсон гэж байсан яг юу алдсаныг нь мэдэхгүй байна...” /хх 1351/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Г-ын мөрдөн байцаалтанд 2012-10-01-нд өгсөн мэдүүлэгт: “...манай дүү И сандарсан байдалтай залгаад манайд хулгай орсон байна гэж хэлсэн. Ингээд би цагдаа дуудаж өгсөн...” /хх 1470/ гэсэн мэдүүлэг,

Гэрч О.Т-ын мөрдөн байцаалтанд 2012-10-29-нд өгсөн мэдүүлэгт: “...лаа шүдэнз асаах гэтэл гэрийн бүх юм ундуй сундуй болчихсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Манайхаас хурган дотортой дээл, мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн бөгж, жинсэн өмд, гар утасны гэр, эхнэрийн сувдан даруулга, саарал цүнх, манай хүүхэд Д-ын төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн дэвтэр зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан...” /хх 1473/,

Гэрч Д.О-ийн мөрдөн байцаалтанд 2012-11-02-нд өгсөн мэдүүлэгт: “...Тэгээд гэртээ ирсэн чинь хашааны баруун талын өнцгөөс 3 банз сугалчихсан байсан. Гайхаад байшингаа тойроод гал зуухруугаа хартал 2 салхивч нь онгорхой байсан. Тэгээд хулгай орсон байна гээд цагдаад дуудлага өгсөн...” /хх 1491/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Т.М-ийн мөрдөн байцаалтанд 2012-11-16-нд өгсөн мэдүүлэгт:  “...Ц гуайн баруун талын эзгүй хашааны хаалганы дэргэд өндөр нам 2 залуу Ц гуайн хашааны баруун талд банз хадаад зогсож байгаа бололтой байсан. Тэр 2 залуу 2-уулаа дээлтэй цэнхэр өнгийн шинэвтэр мотоциклтой байсан. Тэгээд тэр хоёрын хажууд цэнхэр том цүнх байсан. Тухайн үед би Ц гуайн дүү нар ирсэн байгаа юм болов уу гэж бодоод нэг их юм бодоогүй. Харин маргааш нь Ц гуайн гэрт нь хулгай орсныг мэдсэн. Тэр хоёр хүн өмнө нь үзэгдээгүй хүмүүс байсан...” /хх 1493/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Ч.Х-ийн мөрдөн байцаалтанд 2016-04-16-нд өгсөн мэдүүлэгт “...Манай хүүхдүүд хотод байдаг болохоор нөхөр бид 2 хамт байдаг юм. Би 10 цаг 30 минутын цагийн үед усанд яваад 11 цаг 00 минутын үед гэртээ ирсэн. Гэртээ орж ирэхэд гал тогооны өрөөнд байсан савтай ус асгарсан байхлаар нь нөхрийнхөө хөөргийг үзтэл байхаар нь санаанд ороогүй. Орой манай нөхөр ажлаасаа ирээд намайг тамхи олоод өгөөч гэхээр нь тамхийг нь хайж байгаад том өрөөн дотроос 3 ширхэг мөнгөн аяга алга болсныг мэдсэн...” /хх 9 дүгээр хав 25-27/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.Т-ын мөрдөн байцаалтанд 2016-05-27-нд өгсөн мэдүүлэгт: “...Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн үнэлгээний хуудсан дээр аяганы шинж чанар хэмжээ, хохирогчийн аягаа үнэлсэн үнэлгээг бичсэн байсан. Хохирогч өөрөө нэг аягаа 200.000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлүүлж байгаа аяганууд хэрэглэж байсан гэдгээр нь хохирогчийн үнэлсэн үнэлгээнээс 10 хувь бууруулж үнэлсэн. Манай суманд шинэ дунд гарын сүүлийн үеийн аягануудыг хувь хүмүүс хоорондоо 200.000 төгрөгийн ханштай зардаг. Дэлгүүрээр шинэ аяга зардаг зүйл байхгүй...” /хх 9 дүгээр хав 28-29/ гэсэн мэдүүлэг,

Гэрч П.Ч-ын мөрдөн байцаалтанд 2016-05-28-нд өгсөн мэдүүлэгт: “...Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн үнэлгээний хуудсан дээр аяганы шинж чанар хэмжээ, хохирогчийн аягаа үнэлсэн үнэлгээг бичсэн байсан. Хохирогч өөрөө нэг аягаа 200.000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлүүлж байгаа аяганууд хэрэглэж байсан гэдгээр нь хохирогчийн үнэлсэн үнэлгээнээс доогуур бууруулж үнэлсэн. Манай суманд дунд гарын сүүлийн үеийн мөнгөн аягануудыг 180.000-200.000 төгрөгийн ханштай байгаа. Тийм учраас орон нутгийнхаа ханштай уялдуулж хэрэглэж байсан хуучин сүүлийнх гэдгээр  нь 1 ширхэг мөнгөн аягыг нь 180.000 төгрөгөөр үнэлэгдсэн...” /хх 9 дүгээр хав 30-31/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Ц-ын мөрдөн байцаалтанд 20.16-05-27-нд өгсөн мэдүүлэгт: “...Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн үнэлгээний хуудсан дээр аяганы шинж чанар хэмжээ, хохирогчийн аягаа үнэлсэн үнэлгээг бичсэн байсан. С.С хулгайд алдсан мөнгөн аягаа тус бүрд нь 200.000 төгрөгөөр үнэлсэн байсан. С.С-ын хулгайд алдсан гэх мөнгөн аяганууд хэрэглэж байсан гэдгээр нь хохирогчийн үнэлсэн үнэлгээнээс доогуур бууруулж үнэлсэн. Манай суманд дунд гарын сүүлийн үеийн мөнгөн аяга 180.000-200.000 төгрөгийн ханштай байгаа. Тийм учраас орон нутгийнхаа ханштай уялдуулж хэрэглэж байсан гэдгээр нь нэг ширхэг аягыг 180.000 төгрөгөөр үнэлсэн юм...” /хх 9 дүгээр хав 32-33/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Ж-ын мөрдөн байцаалтанд 2016-04-11-нд өгсөн мэдүүлэгт: “...Эрдэнэмандал сумын Өлзийт багийн Өлзийт хороололд өөрийнхөө хашаанаас гарахад өөрийн аавын хашааны цаахан талд улаан өнгийн мотоциклтой үл таних бор саарал гэмээр дээлтэй хувцастай хүн мотоциклынхоо дэргэд цааш хараад сууж байсан бөгөөд мотоциклынхоо арын ачаан дээрээ цагаан шуудайтай зүйл ганзагалаж дарж байсан. Би тухайн үед нүүр царайг нь хараагүй. Би тухайн үед юун хүн юм болоо гэж бодоод аавынд ороод нээх удалгүй гарч ирэхэд мөн л нөгөө хүн байж байсан. Би тэгээд гэртээ орсон дараагаар нь гадаа гарч харахад нөгөө хүн байхгүй байсан. Тэгээд манай хажуу саахалт айлуудад хулгай орсон талаар сонсоод хажуу айл Д гэдэг айлын байшинг хартал хаалга нь онгорхой байхаар нь Д эгчийн төрсөн дүү Ш гэх хүнд очиж хэлсэн ийм асуудал болсон...” /хх 9 дүгээр хав 82/ гэсэн мэдүүлэг,

Гэрч О.М-ын мөрдөн байцаалтанд 2016-04-11-нд өгсөн мэдүүлэгт: “...Орой 19 цаг 45 минутын орчим улаан өнгийн мустанг маркийн мотоциклтой мотоциклынхоо арын ачаан дээр цагаан өнгийн шуудайтай зүйл сураар ганзагласан сурны үзүүр нь нилээд унжсан байдалтай үл таних 2 хүн байсан бөгөөд жолоо барьж явсан хүн нь саарал өнгийн дээлтэй хувцастай санагдаж байх бөгөөд сундалж явсан хүн нь бараан өнгийн дээлтэй түрүүтэй хар гуталтай гэмээр явсан. Шатахуун аваад явсан. Тэгтэл дээрх хүмүүс дараагаар нь Өлзийт хороололд С болон өөр айлуудад хулгай орж эд зүйл алдагдсан талаар сонссон бөгөөд цагдаа нар ирж манай ажлын камерын бичлэгийг үзээд явсан. Ийм асуудал болсон...” /хх 9 дүгээр хав 83/ гэсэн мэдүүлэг,

Гэрч М.Ц-ийн мөрдөн байцаалтанд 2016-04-15-нд өгсөн мэдүүлэгт: “...Тэгээд манай нөхөр С бид 2 хамт 19 цаг 40 минутын үед харьсан. Гэртээ харьсан даруйдаа орсонг мэдээгүй. Гэртээ орсны дараа цонх онгорхой байгааг мэдсэн. Тэгээд л гэрт хулгай орсонг мэдсэн. Манай хажуу талын С эгч залгаад манай гэрт хулгай орсон байна. Танайх гэрээ үзсэн үү авдар саваа үзээрэй гэж хэлэхээр нь авдраа үзтэл авдарны цоожны цүүг мушгиад эвдсэн байсан. Манай байшингаас авдар дотор байсан 1 ширхэг Абсалют гэсэн нэртэй 1 ширхэг архи, 2 ширхэг болор нэртэй архи, 2 ширхэг Шар чингис нэртэй архи, манай нөхөр С-ын алтан бөгж, урд талын өрөөнөөс эд ди нэртэй тамхи 6 хайрцаг, бэлэн мөнгө 875.000 төгрөг, 2 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлс алга болсон...” /хх 9 дүгээр хав 86-89/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Ш-ын мөрдөн байцаалтанд 2016-04-11-нд өгсөн мэдүүлэгт: “...Би 2016 оны 03 дугаар сарын 22-ны орой 19-20 цагийн үед гэртээ байж байтал манай урд хашааны Ж эгч хүрч ирээд Д-ын байшинд хулгай орсон байна гэж хэл өгсөн ингээд би хэргийн газарт очтол байшингийн хаалганы цоожийг эвдэн хулгай орсон байсан ба намайг байшинд ороход бүх эд зүйл эмх замбараагүй байсан. Чухам байшин дотроос юу алга болсон талаар мэдэхгүй. Ингээд байшингийн эзэн өөрийн төрсөн эгч Д руу утсаар залгаж танай байшинд хулгай орсон талаар хэлж ярисанд эгч маань маргааш нь Улаанбаатар хотоос ирсэн бөгөөд байшин дотроос ямар нэгэн эд зүйлс алга болоогүй байна гэж хэлсэн...” /хх 9 дүгээр хав 90/ гэсэн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Б.С-ийн мөрдөн байцаалтанд 2016-04-12-нд өгсөн мэдүүлэгт: “...2016 оны 03 дугаар сарын 22-ны орой 19-20 цагийн үед Эрдэнэмандал сумын Өлзийт багийн Өлзийт хороололд байшингийн үүдний цүүг нь суга татан байшинд орж авдрын цүүг мөн ижил сугалсан байсан ба хувцасны шүүгээнд байсан 20.000-тын дэвсгэрт 3 ширхэг, 10.000-тын дэвсгэрт 1 ширхэг, 5000-тын дэвсгэрт 1 ширхэг, болон 1000-тын дэвсгэрт 5 ширхэг, бурханы урд талд 500-тын дэвсгэрт 2 ширхэг байсан чинь алга болсон байсан. Цүнхэн дотор Г.Х гэсэн нэртэй хаан банкны виза карт байсан чинь алга болсон байсан, гомдол саналгүй...” /хх 9 дүгээр хав 93-94/ гэсэн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч П.Т-ийн мөрдөн байцаалтанд 2016-04-14-нд өгсөн мэдүүлэгт: “...Тэгээд маргааш нь 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр манай гэрээс 7 ширхэг суран хазаар, ээжийн надад өгсөн мөнгөн сахиус зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан, гомдол саналгүй...” /хх 9 дүгээр хав 98-100/ гэсэн мэдүүлэг,

Гэрч З.П-ын мөрдөн байцаалтанд 2016-04-14-нд өгсөн мэдүүлэгт:  “...Тэгтэл манай хүү Т 2016 оны 03 дугаар сарын 23-нд гэртээ харьж ирээд манай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Би тэр өдрөө ирээгүй маргааш нь ирж үзэхэд ямар нэгэн сэжигтэй зүйл ажиглаагүй. Манай хүүгийн 7 ширхэг суран хазаар, мөнгөн сахиус зэрэг эд зүйл алга болсон...” /хх 9 дүгээр хав 105-107/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Р.З-ын мөрдөн байцаалтанд 2016-04-14-нд өгсөн мэдүүлэгт: “...2016 оны 03 дугаар сарын 22-ны орой манай нөхөр Т 19 цагийн үед утсаар залгаж манай хаваржааны гэрт хулгай орсон байна гэж хэлсэн бөгөөд маргааш өдөр 14 цагийн үед гэртээ ирэхэд авдар сав ундуй сундуй болгосон байсан. Манай нөхөр Т хэдэн суран хазаар байсан алга, мөнгөн гурвалжин сахиус байхгүй байна гэж хэлсэн...” / хх 9 дүгээр хав 110-111/ гэсэн мэдүүлэг,

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-6, 68-69, 103-104, 314, 586-587, 639, 696-697, 732-734, 812-813, 848-849, 973-974, 1300-1301, 1457/

- Фото зургийн үзүүлэлт /хх 7-8, 47-49, 70-71, 75, 81, 108, 178, 315-316, 318, 502-504, 516-520, 533, 536, 588-589, 640-641, 698-699, 702, 705, 735-736, 747, 814-815, 822, 850-851, 975-976, 1162, 1169, 1302, 1318, 1337-1338, 1364, 1386-1390, 1408-1411, 1459-1461/

- Эд зүйлийн үнэлгээ /хх 17, 91-92, 122, 189, 219, 232, 333, 335, 381, 512, 621-622, 665-666, 716, 758-759, 829, 872, 912, 932, 1009, 1188, 1294, 1311, 1327, 1352-1353, 1377, 1401, 1418, 1458, 1481/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 43-46, 746, 1160-1161, 1317, 1360, 1406-1407/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 61-62, 153-154, 378-379, 579-580, 786, 805-806, 946, 1002-1003, 1006-1007, 1251-1252/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 74, 317, 534-535, 700-701, 816, 857, 907, 1168, 1362,-1363/

- Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Засаг даргын тодорхойлолт /хх 98, 273, 1262, 1277/

- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1, 4 дүгээр багийн Засаг даргуудын тодорхойлолтууд /хх 1004, 1255/

- Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт /хх 1276/

- Архангай аймгийн Ихтамир сумын Төрийн сангийн төлөөлөгчийн тодорхойлолт /хх 95/

- Архангай аймгийн Өгийнуур сумын Төрийн сангийн төлөөлөгчийн тодорхойлолт /хх 1278/

- Шийтгэх тогтоолууд /хх 164-166, 282-285, 290-291, 404-405, 787-790, 895-896, 1717-1758/

- Хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /хх 198-199, 539, 590-591, 642-644, 743-744, 854-855, 860-861/

- Эд зүйл хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан тэмдэглэл /хх 177, 201-202, 505-506, 645-646, 650-652, 748, 1339, 1365, 1537/

- Таньж олуулсан тухай тэмдэглэл /хх 530-532, 592-593, 647-649, 703-704, 821, 858-859, 862-863, 908/

- Бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 997/

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /хх 1163-1164

- Шинжилгээ хийлгэх тогтоол /хх 1189, 1191, 1823-1825/

- Шүүх, сэтгэц гэм судлалын магадлагаа /хх 1190, 1192/

- Хөрөнгийн үнэлгээ /хх 1826-1831/ хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Ж нь 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт Уулд оршин суух хохирогч Д.Ч-ийн гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч Асер маркийн нөтбүүк компьютер хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт оршин суух хохирогч Р.Э-ын гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч, 4 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний монетон бөгж, монетон гинж кулонтой, эмэгтэй хүний манан улаан хөөрөг, эрэгтэй хүний мөнгөн хар өнгийн чулуун шигтгээтэй бөгж, хурц сүх зэрэг эд зүйлсийг хулгайлж, 770.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт оршин суух хохирогч Э.Э-ийн гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч, шунахайн сэдэлтээр нөтбүүк, мөнгөн аяга, хуримын хос монетон бөгж, монетон гинж кулонтой, жи мобайлын модем, эрэгтэй хүний цамц, эрэгтэй хүний костюм, цүнх, эмэгтэй өмд зэрэг эд зүйл хулгайлж 2.939.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт оршин суух хохирогч Н.Б-ын гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч, Д.Б-ын дунд гарын шүрэн толгойтой хаш хөөрөг 1 ширхэг, эрэгтэй хүний очиртой мөнгөн бөгж, зургийн аппарат зэрэг эд зүйл хулгайлж нийт 8.165.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт оршин суух хохирогч Б.Ж-ийн гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч хурган дотортой үстэй дээл 3 ширхэгийг хулгайлан авч нийт 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 04 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн төвд байрлах хохирогч П.М-ийн хүнсний дэлгүүрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч 450.000 төгрөг хулгайлсан,

2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт оршин суух хохирогч Ж.Л-ийн гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч нөтбүүк, хромон гутал зэрэг эд зүйл хулгайлж 351.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт оршин суух хохирогч Б.М-ын гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч мөнгөн хазаар, гар утас зэргийг хулгайлж, 280.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт оршин суух хохирогч Ч.Б-ын гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 2 ширхэг, Могул маркийн нөтбүүк зэрэг эд зүйл хулгайлж нийт 590.000 төгрөгийн хохирол учуулсан,

2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт оршин суух хохирогч Ч.Б-ийн гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч Асер маркийн нөтбүүек, Эйчпи /НР/ маркийн нөтбүүк зэргийг хулгайлан авч нийт 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Ж, С.Б-тэй бүлэглэн 2012 оны 12 дугаар сарын 02-03-нд шилжх шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт оршин суух хохирогч Б.О-ы байшинд шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч сарлагийн шүдлэн үхрийн бүтэн мах, хонины жижиглэсэн бүтэн мах 1 ширхэг, адууны бөөрөнхий хөшиглүүр мах 3 ширхэг, ямааны 3 ширхэг хөшиглүүр мах зэргийг хулгайлж 1.241.500 төгрөгийн хохирол учруулсан,

 2012 оны 11 дүгээр сарын 28-29 нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт оршин суух хохирогч Д.Ө-ын гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч телевизор, үстэй дээл, гутал, 2 кг шар тос, 5 кг цагаан будаа зэргийг хулгайлж 875.000 төгрөгийн хохирол учруулсан,

2012 оны 11 дүгээр сарын 13-14 нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт оршин суух хохирогч Ч.У-ын гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч LCD телевизор, плаш, диск, бор өнгийн орны бүтээлэг, залгуур, мөнгөн ээмэг бөгж зэрэг эд зүйлс хулгайлж 481.000 төгрөгийн хохирол учруулсан,

2012 оны 11 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт оршин суух хохирогч С.З-ийн байшинд шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч хонины гулууз мах, 1 ширхэг, адууны гуя 1 ширхэг, хурууд ааруул 5 кг, аарц 5 кг, тогооны өрөм, хонины хярамцаг, цувдай, сүү 15 кг зэргийг хулгайлж 478.500 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Ж, Н.Б нарын бүлэглэн 2014 оны 05 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-уулд оршин суух хохирогч С.Д-ын гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч 2 ширхэг мөнгөн цөгц, шүрэн толгойтой мөнгөн бугуйвч, жижиг аяга мөнгөлөг цул мөнгө, цэнхэр өнгөтэй дээлийн даавуу, цэнхэр дээлийн саатай торго, 2 ширхэг сувдан зүүлт, ХАСЕ маркийн нөтбүүк, залгуурын хамт, хар өнгөтэй цүнх 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс, хадган бүс, шүрэн шигтгээтэй мөнгөн бөгж 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 2.798.000 төгрөгийн хохирол учруулсан,

2012 оны 09 дүгээр сарын 27-ны орой Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо багт хохирогч Д.И-ийн гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч үстэй дээл 1 ширхэг, мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, сувдан даруулга 1 ширхэг, жинсэн өмд 1 ширхэг, Босс үнэртэй ус 1 ширхэг, Нокио маркийн гар утас 1 ширхэг, саарал өнгийн цүнх, 1 ширхэг зэргийг хулгайлж, 1.230.000 төгрөгийн хохирл учруулсан,

2012 оны 09 дүгээр сарын 27-ны орой Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо багт оршин суух хохирогч Д.Ц-ийн гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч, мөнгөн хэрэглэлтэй эмээл 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг, сур зэргийг хулгайлж 4.030.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Ж, Б.Д нарын бүлэглэн 2014 оны 04 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор баг Нарьбулаг гэх газраас хохирогч П.Б-ын гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч хаш соруултай гаанс, хуучны бүх хэрэглэлтэй хэт хутга, эмэгтэй хүний хурган дотортой дээл, 2 ширхэг хөөрөг зэргийг хулгайлж, 20.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд оршин суух хохирогч Д.Г-ийн гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний савхин дээл, орчин үеийн хөөрөг, 140.000 төгрөг зэргийг хулгайлж, нийт 340.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Архангай аймгийн Чулуут сум “Зуун мод” баг Ногоон довд оршин суух хохирогч Б.Д-ийн гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 3 ширхэг зэргийг хулгайлж 659.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2014 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Цохио гэх газарт оршин суух хохирогч Ц.Л-ийн гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч мөнгөн бүс, хуучин хурган дотортой дээл 2 ширхэг, Болор архи зэргийг хулгайлж 2.515.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 04 дүгээр сарын сүүл 05 дугаар сарын эхээр Архангай аймгийн Тариат сум Сансар хорооллын 12-03 тоотод оршин суух хохирогч Т.Г-ын гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч, үстэй дээл 3 ширхэг, эрэгтэй монгол гутал 1 ширхэг, хром гутал 1 ширхэг, эмэгтэй хүний савхин дээл 1 ширхэг, эрэгтэй хүний ээтэн хоншоортой гутал 1 ширхэг, эмээлийн гөлөм 1 ширхэг, хар чингис архи 1 ширхэг, Экс архи 1 ширхэг зэргийг хулгайлж 4.127.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 04 дүгээр сарын сүүл 05 дугаар сарын эхээр Архангай аймгийн Чулуут сумын Дээд хороололд оршин суух хохирогч Н.Л-ийн гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч хуучны эмээлийн мөнгөн хэрэглэл, мөнгөн хазаар, Мустанг-5 маркийн мотоцикль зэргийг хулгайлж 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2014 оны 04 дүгээр сарын сүүл 05 дугаар сарын эхээр Архангай аймгийн тариат сум Дэнжид оршин суух хохирогч Ц.Б-ийн гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч хуучны үндсэн бор тагштай мөнгөн аяга хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 09 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Эрдэнэмандал сум Өлзийтtд оршин суух хохирогч Л.Л-ын гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч, үстэй дээл 2 ширхэг, орчин үеийн хөөрөг 1 ширхэг, монетон хослол, DVD тоглуулагч, мөнгөн аяга 2 ширхэг зэргийг хулгайлж 3.825.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багт оршин суух иргэн С.С-ын гэрт шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 3 ширхэгийг хулгайлж 540.000 төгрөгийн,

 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн нутаг Өлзийт хороололд оршин суух С.С-ын гэрээс эд зүйл хулгайлан авч 1.576.000 төгрөгийн, Өлзийт хороолоlд оршин суух иргэн Б.С-ийн байшингийн цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч “Хаан” банкны виза карт, биет 81.000 төгрөг зэргийг хулгайлан авч 86.000 төгрөгийг, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн нутаг, Зөөлөн гэх газар оршин суух иргэн П.Т-ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж гурвалжин хэлбэрийн мөнгөн сахиус, 7 ширхэг суран хазаар хулгайлж 160.000 төгрөгий хохирол учруулсан буюу Ц.Ж- нь нийт 30 удаагийн хулгайн үйлдлээр бусдад 68.521.000 төгрөгийн хохирол учруулсан, Б.Д- нь нийт 13 удаагийн хулгайн үйлдлийн улмаас бусдад 40.768.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт үйлдсэн.

Шүүгдэгч Н.Б, Т.Г нар нь урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн 2013 оны 07 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгойд оршин суух хохирогч С.Н-ийн гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн хэрэглэлтэй эмээл, мөнгөн хазаар, эрэгтэй мөнгөн бүс, эмэгтэй мөнгөн бүс, мөнгөн аяга 5 ширхэг, алтан бөгж 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 8.485.000 төгрөгийн хохирол учруулсан ба Н.Б нь нийт 4 удаагийн үйлдлээр бусдад 16.543.000 төгрөгийн, Т.Г нь 1 удаагийн үйлдлээр бусдад нийт 8.485.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад баримт зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд тусгайлсан санал гаргаагүй болно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүхээс шүүгдэгч Ц.Ж-г хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Д-ийг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Н.Б-ыг давтан, бүлэглэж, орон байранд нэвтэрч, машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг  хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Шүүгдэгч Т.Г-ыг бүлэглэж, орон байранд нэвтэрч, машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг  бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Ж, Б.Д нарын эрх зүйн байдал дээрдэж байх тул Архангай аймгийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ж-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4,

 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 болгон тус тус нийцүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.

2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б, Т.Г нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Ж, Б.Д, Н.Б, Т.Г нар нь гэмт хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, тэдэнд шүүх ял оногдуулсан болно.

Шүүгдэгч Ц.Ж, Б.Д, Н.Б, Т.Г нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан эрүүгийн хариуцлага оногдуулах зүйтэй.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч В.У, Г.Э нар нь “Иргэний хариуцагчаар тогтоогдсон Д.Б-оос хохирогч нарт учирсан хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэж тайлбарладаг бөгөөд 2002 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар “Иргэний хариуцагчаар насанд хүрээгүй яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдийг татан оролцуулж болно” гэж зохицуулсан, мөн иргэний хариуцагчаар тогтоогдсон Б-ыг эрүүгийн хэрэгт захиалагчаар оролцсон эсэхийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байх тул  хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулах боломжгүй байна. Иймд хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж, Б.Д нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч Н.Б нь 230 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Т.Г нь 85 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж-ийн цагдан хоригдсон 1278 хоног, шүүгдэгч Б.Д-ийн цагдан хоригдсон 621 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулсан тооцож,

шүүгдэгч Ц.Ж-ээс 325.000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бортолгойд оршин суух Д.Ө-т 8.015.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохиод оршин суух Б. Ц-т 1.139.000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулагт оршин суух Ж.Э-т 1.167.500 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг Цогт-Уулд оршин суух С.Д-т 90.000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг, Цагаан даваанд оршин суух Б.М-т 100.000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг Арслан цохионд оршин суух Ч.Б-т 2.200.000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Хамрын гол гэх газар оршин суух Б.Ж-д 88.000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг, Заан хошууд оршин суух П.М-д 10.050.000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн Ихбулаг гэх газарт оршин суух П.Б-д 329.500 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод баг, Ногоон довд оршин суух Б.Д-т 170.000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн Өнөрт оршин суух Д.Г-т 1.257.500 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Дөрвөн цохио гэх газар оршин суух Ц.Л 1.233.500 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур баг Хадат гэх оршин суух Т.Г 2.500.000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн Хангал гэх газарт оршин Н.Л-д 1.912.500 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн Өлзийтэд оршин суух Л.Л-т 615.000 төгрөг гаргуулж хохирогч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо багийн Сансарт оршин суух Д.И-д 788.000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булагт оршин суух С.С-т 375.000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Дэнжид оршин суух Ц.Б-т 45.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Архангай аймгийн Тариат сумын Мандалд оршин суух А.Т-д 130.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 72 айлын орон сууцад Н.Л-д 45.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг, Цагаан даваанд оршин суух Т.Б-д 43.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг, Өлзийт хороололд оршин суух Б.С-д 80.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэуул баг П.Т-д тус тус олгож, нийт 32.698.500 төгрөгийг гаргуулах,  

Шүүгдэгч Д.Д-ээс 10.050.000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн Ихбулаг гэх газарт оршин суух П.Б-д 329.500 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод баг, Ногоон довд оршин суух Б.Д-т 170.000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн Өнөрт оршин суух Д.Г-т 1.257.500 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Дөрвөн цохио гэх газар оршин суух Ц.Л 1.233.500 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур баг Хадат гэх оршин суух Т.Г-д 2.500.000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн Хангал гэх газарт оршин Н.Л-д 1.912.500 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн Өлзийтэд оршин суух Л.Л-т 788.000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булагт оршин суух С.С-т 375.000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Дэнжид оршин суух Ц.Б-т 45.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Архангай аймгийн Тариат сумын Мандалд оршин суух А.Т-д 43.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг, Өлзийт хороололд оршин суух Б.С-д 80.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэуул баг П.Т-д тус тус олгож, нийт 18.704.000 төгрөг гаргуулах,

Шүүгдэгч Н.Б-аас 2.432.500 төгрөг гаргуулж, 1.167.500 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг Цогт-Уулд оршин суух С.Д-т 615.000 төгрөг гаргуулж хохирогч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо багийн Сансарт оршин суух Д.И-д 650.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уулд оршин суух Л.А-д тус тус олгож, нийт 4.865.000 төгрөгийг гаргуулах, хохирогч Д.Ч, Р.Э, Б.О, Ч.У, С.З, Ж.Л, Ч.Б, Д.Ц, С.С нарт хохирол төлөгдсөн болохыг дурдаж,

Шүүгдэгч Т.Г нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний өмчлөлийн хөх өнгийн  Мустанг-5 маркийн мотоциклийг  хураан авч гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ж, Д.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Н.Б, Т.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Ж, Д.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Н.Б, Т.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3 дугаар зүйлийн 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн   2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн  1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ж-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 болгон тус тус нийцүүлэн өөрчилсүгэй. 

2. Шүүгдэгч Ц.Ж-г хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Д-ийг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Н.Б-ыг давтан, бүлэглэж, орон байранд нэвтэрч, машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Т.Г-ыг бүлэглэж, орон байранд нэвтэрч, машин механизм хэрэглэж  бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б, Т.Г нарт  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж-г 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ийг 4 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Ж-д оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 4 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг  тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Шүүгдэгч Н.Б нь 230 цагдан хоригдсон, шүүгдэгч Т.Г нь 85 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий  анийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж-ийн цагдан хоригдсон 1278 хоног, шүүгдэгч Б.Д-ийн цагдан хоригдсон 621 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулсан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар

шүүгдэгч Ц.Ж-ээс 325.000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойд оршин суух Д.Ө-т 8.015.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохиод оршин суух Б.Ц-т 1.139.000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулагт оршин суух Ж.Э-т 1.167.500 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг Цогт-Уулд оршин суух С.Д-т 90.000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг, Цагаан даваад оршин суух Б.М-т 100.000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг Арслан цохиод оршин суух Ч.Б-т 2.200.000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Хамрын гол гэх газар оршин суух Б.Ж-д 88.000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг, Заан хошууд оршин суух П.М-д 10.050.000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн Ихбулаг гэх газарт оршин суух П.Б-д 329.500 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод баг, Ногоон довд оршин суух Б.Д-т 170.000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн Өнөрт оршин суух Д.Г-т 1.257.500 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Дөрвөн цохио гэх газар оршин суух Ц.Л 1.233.500 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур баг Хадат гэх оршин суух Т.Г 2.500.000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн Хангал гэх газарт оршин Н.Л-д 1.912.500 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн Өлзийтэт оршин суух Л.Л-т 615.000 төгрөг гаргуулж хохирогч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо багийн Сансарт оршин суух Д.И-д 788.000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булагт оршин суух С.С-т 375.000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Дэнжид оршин суух Ц.Б-т 45.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Архангай аймгийн Тариат сумын Мандалд оршин суух А.Т-д 130.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 72 айлын орон сууц-д оршин суух Н.Л-д 45.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг, Цагаан даваад оршин суух Т.Б-д 43.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг, Өлзийт хороололд оршин суух Б.С-д 80.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч  Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэуул баг П.Т-д тус тус олгож, нийт 32.698.500 төгрөгийг гаргуулах,  

Шүүгдэгч Д.Д-с 10.050.000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн Ихбулаг гэх газарт оршин суух П.Б-д 329.500 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод баг, Ногоон довд оршин суух Б.Д-т 170.000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн Өнөрт оршин суух Д.Г-т 1.257.500 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Дөрвөн цохио гэх газар оршин суух Ц.Л 1.233.500 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур баг Хадат гэх оршин суух Т.Г-д 2.500.000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн Хангал гэх газарт оршин Н.Л-д 1.912.500 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн Өлзийтэд оршин суух Л.Л-т 788.000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булагт оршин суух С.С-т 375.000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Дэнжид оршин суух Ц.Б-т 45.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Архангай аймгийн Тариат сумын Мандалд оршин суух А.Т-д 43.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг, Өлзийт хороололд оршин суух Б.С-д 80.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэуул баг П.Т-д тус тус олгож, нийт 18.704.000 төгрөгийг гаргуулах, 

Шүүгдэгч Н.Б-аас 2.432.500 төгрөг гаргуулж, 1.167.500 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг Цогт-Уулд оршин суух С.Д-т 615.000 төгрөг гаргуулж хохирогч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо багийн Сансарт оршин суух Д.И-д 650.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уулд оршин суух Л.А-д тус тус олгож, нийт 4.865.000 төгрөгийг гаргуулах төгрөгийг гаргуулах, хохирогч Д.Ч, Р.Э, Б.О, Ч.У, С.З, Ж.Л, Ч.Б, Д.Ц, С.С нарт хохирол төлөгдсөн болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч Т.Г нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүйг дурьдсугай.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний өмчлөлийн хөх өнгийн  “Мустанг-5” маркийн мотоциклийг  хураан авч  гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулсугай. 

10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ж, Д.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Н.Б, Т.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Ж, Д.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Н.Б, Т.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЭНХ-АМГАЛАН

ШҮҮГЧ                                   Ц.ДАГИЙМАА

М.МАНДАХБАЯР