Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 135/шш2024/00607

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/00277

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ***** хороо, ***** гудамж, ***** тоотод оршин суух, ******* овогт *****ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ***** хороонд байрлах, ***** холбогдох,

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** цахимаар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** цахимаар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ***** дугаар гүйцэтгэх хуудасны дагуу ***** ХХК-аас 344,223,337 төгрөг гаргуулахаар нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ******н өмчлөлийн Хан-Уул дүүргийн ***** хороо, ***** гудамжг, ***** тоот хаягт байрлах 47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолоор битүүмжлэн хураан авсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ****** дугаартай мэдэгдлүүдээр ***** ХХК-д үл хөдлөх хөрөнгийн үнийн саналаа ирүүлэх, 2 өрөө байр 236,421,672 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг тус тус мэдэгдсэн байна. Гэтэл тус байрны хамтран өмчлөгч ***** нь энэ байрыг 2018 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн орон сууц санхүүжилтийн гэрээгээр 70,497,000 төгрөгийн санхүүжилтээр өмчлөөд авсан. Тухайн байрны хамтран өмчлөгч нь байна. Тиймээс ***** нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-т заасан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно гэсэн заалтын дагуу уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож өөрийн өмчлөлийн орон сууцны талаар мөн хуулийн 33 дугаар зүйлд зааснаар үнэлгээний талаар санал хүсэлтээ гаргах, 122 дугаар зүйлийн 122.1-т төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд тухайн эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж болно гэсэн заалтын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхтэй байсан. Гэтэл нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тус 2 өрөө байрыг 90,000,000 төгрөгөөр албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан. Энэ орон сууцны үнэлгээ болон худалдан борлуулсан ажиллагааны талаар өмчлөгч *****д мэдэгдсэн талаар ямар нэгэн баримт бичиг бол ирээгүй. Мөн үнийн санал аваагүй. Тиймээс нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ***** дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мөн газрын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 4-121/26664 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгож ***** нь орон сууц өмчлөх эрхийнхээ дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож санал хүсэлтээ гаргах эрхийг нь хангаж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хан-Уул дүүргийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 6 дугаартай нотариатын мэдэгдэх хуудсаар ***** ХХК-аас 344,223,337 төгрөгийг гаргуулж ***** ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч үүргээ биелүүлээгүй, төлбөрөө төлөөгүй. ***** ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох ***** болон түүний нөхөр ***** нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн ***** хороо, ***** гудамжг, ***** тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай 47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-д заасны дагуу 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ***** тоот тогтоолоор битүүмжилж, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ***** тоот тогтоолоор хураан авч тогтоолын хувийг төлбөр төлөгчид гардуулан өгч тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгч нараас үнийн санал авах тухай мэдэгдэл хүргүүлэхэд төлбөр авагч талаас 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 326 дугаартай албан бичгээр хөндлөнгийн шинжээч томилуулах тухай хүсэлтийг ирүүлсэн. Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5***** зүйлийн 55.2-т заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10/380 тоот шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээчин ***** томилж тухайн орон сууцны зах зээлийн үнийг тогтоолгоход 236,421,672 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгчид танилцуулж тэмдэглэлээр баталгаажуулсан. Тиймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эд хөрөнгө хураах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 сарын 09-ний өдрийн ******, 2023 оны 10 сарын 25-ны өдрийн ******, 2023 оны 12 сарын 12-ны өдрийн ***** 2023 оны 12 сарын 26-ны өдрийн ***** дугаартай мэдэгдлүүд, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 12 сарын 05-н өдрийн ***** дугаартай тогтоол, орон сууц санхүүжилтийн ***** дугаартай гэрээ, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 08-ны өдрийн ***** дугаартай гүйцэтгэх хуудасны канондсон хуулбар зэрэг баримтыг ирүүлсэн байна.

 

4. Хариуцагч талаас Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 08-ны өдрийн ***** дугаартай гүйцэтгэх хуудас, 2021 оны 10 сарын 05-ны өдрийн *****дугаартай нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай ***** дугаартай тогтоол,   нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн мэдээлэл, ****** иргэний үнэмлэх болон мэдээлэл, Хан-Уул дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ***** дугаартай албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдэл, ****** шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явуулсан албан бичиг, ***** шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай *****ын хүсэлт, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12/19 дугаартай анхны дуудлага худалдааг явуулах тухай тогтоол, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ***** ХХК-д хүргүүлсэн 2023.12.16-ны өдрийн ***** дугаартай мэдэгдэл, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 13/1*****тай тогтоол, 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Гомдол гаргагч *****ын ***** холбогдуулан гаргасан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 сарын 05-ны өдрийн ***** дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мөн 2023 оны 12 сарын 26-ны өдрийн ***** дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, *****ын орон сууц өмчлөх эрхийнхээ дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож, санал хүсэлтээ гаргах эрхийг хангуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Гомдол гаргагч тал шүүхэд гаргасан гомдлынхоо үндэслэлийг ... Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 сарын 08-ны өдрийн ***** дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу ***** ХХК-иас 344,233,337 төгрөг гаргуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус компанийн захирал ****** өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3-р хороо, 17060 үйлдвэр гудамжны 47б байрны 112 тоот хаягт байрлах 47 мкв 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хураан авч, үнэлүүлэн, улмаар дуудлага худалдаагаар худалдан борлуулсан байна. Гэтэл тус орон сууцны хамтран өмчлөгч *****д орон сууцны үнэлгээ болон худалдан борлуулах талаар мэдэгдээгүй, эрхийг хангаагүй тул тус ажиллагаатай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчсөн тул гомдол үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч тал татгалзаж буй үндэслэлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд эд хөрөнгө битүүмжлэх, хураах зэрэг манай ажиллагаа явагдахад ***** байсан. Үндсэн төлбөр төлөгч нь ***** ХХК байгаа бөгөөд үнийн саналын талаар талуудад мэдэгдсэн. Дуудлага худалдааны тогтоолыг гардуулахаар гэрийнх нь хаягаар очиход ******, ***** нар хамт гэртээ байдаг байсан. Энэ хүмүүс нь эхнэр, нөхөр юм. Иймээс тус ажиллагаануудыг мэдээгүй гэж үндэслэлгүйгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргадаг болно.

4. Гомдол гаргагч ***** нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд эд хөрөнгийн хамтран өмчлөгч, гуравдагч этгээдийн хувиар гомдол гаргасан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д: Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд ... энэ хуулийн 6.2.3, 6.2.4-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд, ... гаргана гэж заасны дагуу тус шүүхэд гомдол гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн болно.

5. Хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 10 сарын 05-ны өдрийн *****дугаартай Нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулах тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 184.1, 184.3-т зааснаар Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч ***** 2021 оны 09 сарын 22-ны өдрийн 0006 дугаартай нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулж, 2021 оны 10 сарын 08-ны өдрийн ***** дугаартай гүйцэтгэх хуудас олгожээ.

Тус гүйцэтгэх хуудсаар төлбөр төлөгч ***** ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч *****/-аас нийт 344,223,337 төгрөг гаргуулж, төлбөр авагч ***** ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч *****/-д олгохоор заасан байна.

Энэхүү гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2021 оны 12 сарын 10-ны өдрийн ***** дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн, улмаар 2022 оны 06 сарын 09-ний өдрийн ***** дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор ******, ***** нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох ***** улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн ***** хорооо, ***** гудамж, ***** тоот хаягт байрлах 47 мкв 2 өрөө орон сууцыг битүүмжилж, тэмдэглэл үйлдэн төлбөр төлөгч ***** ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох ******эр гарын үсэг зуруулсан, мөн 2023 оны 03 сарын 03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 10 сарын 03-ны өдрийн *****/221-1 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор тус үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч, тэмдэглэл үйлдсэн, 2023 оны 10 сарын 09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр мөн өдрийн ******, ***** дугаартай мэдэгдлийг хүлээлгэн өгсөн байна.

Мөн хэрэгт төлбөр төлөгч ***** ХХК-ийн захирал ****** болон ***** нарын тус тусдаа ***** гаргасан 2023 оны 10 сарын 09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай хүсэлт, 2023 оны 11 сарын 07-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, тус тогтоолыг танилцуулсан тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 11 сарын 13-ны өдрийн тэмдэглэл, 2023 оны 12 сарын 05-ны өдрийн ***** дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023 оны 12 сарын 26-ны өдрийн ***** дугаартай мэдэгдэл, 2024 оны 01 сарын 05-ны өдрийн /тогтоолын огноо 2023 оны 01 сарын 05 гэсэн нь талуудын тайлбараар техникийн шинжтэй алдаа гэсэн болно/ 13/1*****тай албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, 2024 оны 01 сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг авагджээ.

6. Иргэний хуулийн 17***** зүйлийн 175.3-т: Үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй, 177 дугаар зүйлийн 177.1-т: Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан дээр дурдсан баримтуудаас үзэхэд гомдол гаргагч ***** нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тухайлбал 2023 оны 03 сарын 03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд Төлбөр төлөгч ***** ХХК-ийн гүйцэтгэх захирал ****** өмчлөлийн .... тоотод ирэхэд нөхөр ***** байв. ***** нь манай эхнэр байхгүй, манайх төлбөрийг барагдуулах нь үнэн... гэсэн байх бөгөөд тус тэмдэглэлд ***** гарын үсэг зурсан, мөн 2023 оны 10 сарын 09-ний өдрийн үнийн санал ирүүлэх хугацаа тогтоосон, төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүсгэн байгуулагчийн хөрөнгийг төлбөрт суутгахаар албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах талаарх мэдэгдлүүдийг гардуулсан тухай шийвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд ****** гарын үсэг зурсан, ***** гарын үсэг зурахаас татгалзсан тэмдэглэл үйлдсэн байдал, 2023 оны 10 сарын 09-ний өдөр ***** нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргаж байсан зэргээс үзэхэд гомдол гаргагч *****д хуульд заасан дуудлага худалдаанд оролцох, үнийн санал гаргах зэрэг өмчлөгчийн хувиар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл дээрх байдлаар гомдол гаргагч ***** нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд оролцож, санал хүсэлт гаргаж байсан, тухайн явагдаж байгаа ажиллагаануудыг мэдэж байсан үйл баримт тогтоогдож байна гэж үзнэ.

7. Гомдол гаргагч тал нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчид албан ёсоор бичгээр мэдэгдэл хүргүүлээгүй, зөвхөн ***** ХХК-д мэдэгдлийг хүргүүлдэг байсан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаар *****ын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хуульд заасан үндэслэлээр оролцох эрхийг хязгаарласан, хориглосон, татгалзсан аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргаж байсан үйл баримт тогтоогдохгүй байгаа бөгөөд Иргэний хуулийн 17***** зүйлийн 175.3, 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасан эрхээ хэрэгжүүлж тус ажиллагаанд оролцох эсэх нь гомдол гаргагч *****ын хүсэл зоригоос шууд хамааралтай юм.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэж байсан атлаа тус ажиллагаанд өмчлөгч, гуравдагч этгээдийн хувиар оролцоогүй байдалд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа эрх бүхий этгээдийг буруутгах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх мэдэгдлүүдийг өмчлөгч *****д бичгээр тусгайлан хүргүүлээгүй гэх үндэслэл нь тус ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Иймд *****ын шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

8. Гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11***** зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д тус тус заасныг баримтлан *****ын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 сарын 05-ны өдрийн ***** дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023 оны 12 сарын 26-ны өдрийн ***** дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, *****ын шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож, санал хүсэлтээ гаргах эрхийг хангуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ