| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/00441/И |
| Дугаар | 135/шш2024/00610 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 135/шш2024/00610
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:135/2024/00441/и
Дархан-Уул аймаг дахь сум *******ын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ***** өргөн чөлөө, ****байранд байрлах, ***** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ***** баг, өөрийн байранд байрлах, *****ХХК,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ***** баг, ***** байр, ***** тоотод оршин суух, ******* овогт ******* *******,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ***** баг, ***** байр, ***** тоотод оршин суух, ******* овогт ******* нарт холбогдох,
104,577,693.60 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, *****,
Хариуцагчийн төлөөлөгч *****,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *****газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...104,577,693.60 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид нь шүүх хуралдааны явцад эвлэрсэн эвлэрэлдээ:
***** итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, ***** нар нь зээлийн гэрээний үүрэг болох 104,577,643.60 төгрөгөөс 13,355,977.30 төгрөгөөс татгалзаж, үлдэх 91,355,716.30 төгрөгийг дараах хуваарийн дагуу хариуцагч *****ХХК төлүүлнэ. Үүнд:
1. 2024 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 4 сая төгрөг,
2. 2024 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 4 сая төгрөг,
3. 2024 оны 07 сарын 30-ны өдрийн дотор 4 сая төгрөг,
4. 2024 оны 08 сарын 30-ны өдрийн дотор 4 сая төгрөг,
5. 2024 оны 09 сарын 30-ны өдрийн дотор 4 сая төгрөг,
6. 2024 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 4 сая төгрөг,
7. 2024 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 4 сая төгрөг,
8. 2024 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 4 сая төгрөг,
9. 2025 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 4 сая төгрөг,
10. 2025 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 4 сая төгрөг,
11. 2025 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 20 сая төгрөг,
12. 2025 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 31,355,716.30 сая төгрөгийг дээрх хуваарийн дагуу төлнө.
Хариуцагч нь дээрх хуваарийн дагуу төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд хамтран хариуцагч *****гийн өмчлөлийн *****дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** баг, **** хороолол, ***** байр, ***** тоот хаягт орших авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахыг ***** хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Мөн шүүх хуралдааны явцад гаргасан хүсэлтдээ:
... ***** нь зээлдэгч компанид ямар нэг хувьцаа эзэмшдэггүй, барьцаа хөрөнгийн өмчлөгч биш тул *****г зээлийн гэрээний үүргээс чөлөөлж, түүнийг хамтран хариуцагчаар оролцуулахаас татгалзаж байна. Зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь *****ХХК-с гаргуулах, барьцааны гэрээний үүргийг ***** шаардаж нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *****газар нь анх хариуцагч *****ХХК, *****, ***** нарт холбогдуулан 104,577,693.60 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч *****гаас татгалзаж, хариуцагч *****ХХК-ий төлөөлөгч *****тай эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй бөгөөд зохигчид нь шүүх хуралдааны явцад харилцан тохиролцож, нэхэмжлэгч *****газар нь хариуцагч ***** болон нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 13,355,977.30 төгрөгөөс татгалзаж, үлдэх 91,355,716.30 төгрөгийг хариуцагч *****ХХК, ***** нар нь 2024 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 4 сая төгрөг, 2024 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 4 сая төгрөг, 2024 оны 07 сарын 30-ны өдрийн дотор 4 сая төгрөг, 2024 оны 08 сарын 30-ны өдрийн дотор 4 сая төгрөг, 2024 оны 09 сарын 30-ны өдрийн дотор 4 сая төгрөг, 2024 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 4 сая төгрөг, 2024 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 4 сая төгрөг, 2024 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 4 сая төгрөг, 2025 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 4 сая төгрөг, 2025 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 4 сая төгрөг, 2025 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 20 сая төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 31,355,716.30 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан болно.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох гэж хуульчилсан байна.
Дээрх хуульд зааснаар зохигчдын байгуулсан эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 611,729 төгрөгийг хариуцагчаас гаргуулж төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ***** нэхэмжлэлтэй, хариуцагч *****ХХК, *****, ***** нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч *****газар нь хариуцагч ***** болон нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 13,355,977.30 төгрөгөөс татгалзаж, үлдэх 91,355,716.30 төгрөгийг хариуцагч *****ХХК, ***** нар нь 2024 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 4 сая төгрөг, 2024 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 4 сая төгрөг, 2024 оны 07 сарын 30-ны өдрийн дотор 4 сая төгрөг, 2024 оны 08 сарын 30-ны өдрийн дотор 4 сая төгрөг, 2024 оны 09 сарын 30-ны өдрийн дотор 4 сая төгрөг, 2024 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 4 сая төгрөг, 2024 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 4 сая төгрөг, 2024 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 4 сая төгрөг, 2025 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 4 сая төгрөг, 2025 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 4 сая төгрөг, 2025 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 20 сая төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 31,355,716.30 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 611,729 төгрөгийг хариуцагчаас гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7***** зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ