Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2019/0363

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын

эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сайханзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төгөлдөр, хариуцагч Э.Билгүүн нарыг оролцуулан иргэн Түшиг Престиж ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөр хяналтын улсын байцаагч Э.Билгүүнд холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төгөлдөр, хариуцагч Э.Билгүүн нарын хороонд байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

  1. Нэхэмжлэгч талаас ажилтныг ажилд авахдаа хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй зөрчлийг гаргасан болохыг зөвшөөрч, хариуцагч талаас зөрчлийн тухай хуулиар арга хэмжээг авахдаа компанийн эрх зүйн байдлыг дордуулсан арга хэмжээ бүхий хууль хэрэглэснийг хүлээн зөвшөөрөв;
  2. Нэхэмжлэгчийн зүгээс Зөрчлийн тухай хуулийн 9.18-ын 2 дахь зүйл, 3.4-ийн 3 дахь зүйлийг үндэслэн 150.000 төгрөгийн төлбөрийг 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор Төрийн сангийн 2611038142 тоот дансанд төлнө;
  3. Хариуцагчийн зүгээс 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0064324 дүгээр шийтгэлийн хуудсыг дээрх хуульд нийцүүлэн 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор өөрчлөн завсарлахаар хүлээн зөвшөөрөхөөр тус тус тохиролцож энэхүү гэрээг байгуулав гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Түшиг Престиж ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөр хяналтын улсын байцаагч Э.Билгүүнд холбогдох зөрчлийн хэрэгт гомдол гаргагч, хариуцагч нар нь харилцан тохиролцож, эвлэрснээ баталгаажуулан, Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулж, шүүхэд ирүүлсэн байна.

Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дугаар зүйлийн 21.1.1-д ... хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.3-д Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн байна гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төгөлдөр, хариуцагч Э.Билгүүн нар нь харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төгөлдөр, хариуцагч Э.Билгүүн нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дүгээр зүйлийн 68.4-т заасныг баримтлан Түшиг Престиж ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөр хяналтын улсын байцаагч Э.Билгүүнд холбоглох ...хуулийн 68 дүгээр зүйлийн 68.4-т заасныг баримтлан Түшиг Престиж ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөр хяналтын улсын байцаагч Э.Билгүүний 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0064324 тоот шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА