Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2019/0357

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, П.Т*******ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Газрын алба, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох ...Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эх гудамж, 3******* тоотын орох гарах гарцыг хааж, хууль бусаар барьсан хашааг буулгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хууль бусаар барьсан хашааг албадан буулгахыг Нийслэлийн Газрын албанд даалгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Т*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э******* нь тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд болох О.Б******* нь нэхэмжлэгчийн орох, гарах гарцыг гаргаж өгөхөөр тохирч, зөвшилцөл хийсэн тул нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэг, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа энэхүү хүсэлтээр илэрхийлж байна. байна.

Иймд хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Т******* нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд хандан ...Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эх гудамж, 3******* тоотын орох гарах гарцыг хааж, хууль бусаар барьсан хашааг буулгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хууль бусаар барьсан хашааг албадан буулгахыг Нийслэлийн Газрын албанд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э*******ээс 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.1нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байх бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Газрын алба, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 122 дугаар зүйлийн 122.2-д Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласан бөгөөд

нэхэмжлэгч П.Т*******ээс 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э*******д олгосон итгэмжлэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-д ....нэхэмжлэгчийн шаардлагаас бүрэн эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж заасан эрхийг тусгайлан олгосон байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгч П.Т*******ээс Нийслэлийн Газрын алба, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан ...Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эх гудамж, 3******* тоотын орох гарах гарцыг хааж, хууль бусаар барьсан хашааг буулгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хууль бусаар барьсан хашааг албадан буулгахыг Нийслэлийн Газрын албанд даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч П.Т*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА