Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0437/З |
Дугаар | 128/ШШ2019/0356 |
Огноо | 2019-06-07 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2019/0356
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн би Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор М.Нямжавын дүгнэлттэй, Баянгол дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэслэгч П.Чинзоригт холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Баянгол дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэслэгч П.Чинзориг шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Баянгол дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэслэгч П.Чинзориг би 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 56 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Доржготовын Мөнхбаярыг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон бөгөөд дээрх шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсэгт холбогдогч Долгор овогтой Цогзолмаагийн гаргасан зөрчилд гурван зуун нэгжтэй тэнцэх торгууль шийтгэл оногдуулсугай гэж өөрийн буруутай үйлдлээс болж холбогдогчийн нэрийг буруу бичсэн байна.
Иймд гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгч тусална уу гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор М.Нямжав нь Баянгол дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэслэгч П.Чинзоригт холбогдуулан Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэслэгч П.Чинзоригийн 56 дугаартай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрт өөрчлөлт оруулах-аар прокурорын дүгнэлт гаргасан байна.
Уг прокурорын дүгнэлтийг хариуцагч Баянгол дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэслэгч П.Чинзориг нь хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр бичгээр илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор М.Нямжавын Баянгол дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэслэгч П.Чинзоригт холбогдуулан гаргасан Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэслэгч П.Чинзоригийн 56 дугаартай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно., 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасны дагуу уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй тухай шүүгчийн захирамжийн үр дагаврыг хариуцагчид тайлбарлан танилцуулсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор М.Нямжавын Баянгол дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэслэгч П.Чинзоригт холбогдуулан гаргасан Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэслэгч П.Чинзоригийн 56 дугаартай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрт өөрчлөлт оруулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН