Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 00110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

            Нарийн бичгийн дарга                           Б.Ариунсанаа

 Улсын яллагч                                         Э.Энхбат  

             Шүүгдэгч                                                 Э.Бэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Э.Бэд холбогдох 1732000260017 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                            

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Орхон аймагт 1978 оны 01 дугаар сарын 27-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой гагнуурчин мэргэжилтэй, Эрдэнэд үйлдвэрийн Ган бөмбөлгийн цехэд гагнуурчин ажилтай, Орхон аймгийн Бор өндөр сумын согоот багийн 6-6-40 тоотод оршин суух хаягтай

Балжир овогт Энхболдын Бэ РД:ФМ78012714

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Э Бэ нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р багийн нутаг дэвсгэр, “Цагаан чулуут” гэх газарт Дархан-Уул аймгаас Улаанбаатар чиглэлийн төв асфальтан замд 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 23 цагийн үөд 74-71 УБВ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас эвдрэлийн улмаас замын хажууд зогсож байсан 25-12 ДАР улсын лугаартай Верна загварын тээврийн хэрэгслийг засварлаж байсан иргэн Б.Б Э.С нарыг мөргөж биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э Бэ мэдүүлэхдээ: ... 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр оройн 22 цагийн үед Улаанбаатар хотруу явж байх үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр  “Цагаан чулуут” гэх газарт эвдрэлийн улмаас замын хажууд зогсож байсан машиныг  засварлаж байсан Б, С нарыг мөргөж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан. Тухайн үед би 22 цаг 08 минутад утсаараа түргэн тусламж дуудсан байсан. Тэгээд түргэний машин ирээд 2 хохирогчоо аваад Улаанбаатар хотруу авч явж маргааш нь хагалгаанд оруулсан. Түүнээс хойш 2017 оны 07 дугаар сарын 28нд байцаагчтай уулзсан. Одоо хохирогч нарын биеийн байдал хэвийн байгаа, байнга холбоотой байгаа. Бт хагалгааны зардал 1200000 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 2400000 төгрөг төлсөн. Сад хагалгааны зардал 500000 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 1400000 гаран төгрөг өгсөн. Хохирол төлбөрийн хувьд барагдуулж дууссан гэжээ.  

          Мөрдөн байцаалтанд хохирогч Э.Сын “...Манай найз болох Мөнх-Эрдэнийн найз болох Б гэгч залуугийн машин Баянгол сумын урд эвдрээд засаад замын хажуу талд байж байтал араас нэг машин хурдтай орж ирээд намайг болон надтай хамт байсан хүмүүсийг мөргөсөн. Миний баруун гарын мөр хэсгээр хугарсан...Цаашид гомдол, санал гэх зүйл байхгүй. Харин ажилгүй байх хугацааны 1.500.000 төгрөг нэхэмжилмээр байна” гэх мэдүүлэг. /Хх-ийн 16 дугаар тал/

 

                 Мөрдөн байцаалтанд Иргэний нэхэмжлэгч Б.Мын “...Миний биед айхтар бэртэл, гэмтэл учраагүй ээ Би тухайн үед Бийн дэргэд байж байгаад мөргелтөд шүргүүлсэн төдий зүйл болсон. Миний зүгээс цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /Хх-ийн 18 дугаар хуудас/

 

                 Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №695 дугаартай “....

1.Б.Бийн биед баруун хөлийн дунд чөмөгний болон баруун талын 6-9-р хавирганы битүү хугарал  тархи доргилтын гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийи чэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх /хавтаст хэргийн 27-р тал/

 

                  Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №8713 дугаартай “.....

1.Э.Сын биед баруун атгаал ясны хугарал, дагзанд шарх, баруун ташаанд цус хуралт. зулгаралт баруун гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ”гэх /Хх-ийн 35 хуудас/

 

            Шүүгдэгч Э Бий хувийн байдлыг тогтоосон баримт иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 50-р хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 47-р хуудас/, ял шалгах  хуудас /ХХ-ийн 48-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:    

           

            Шүүгдэгч Э Бэ нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р багийн нутаг дэвсгэр, “Цагаан чулуут” гэх газарт Дархан-Уул аймгаас Улаанбаатар чиглэлийн төв асфальтан замд 2017 оны 06 дугаар сарын 30-ны одөр 23 цагийн үөд 74-71 УБВ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас эвдрэлийн улмаас замын хажууд зогсож байсан 25-12 ДАР улсын дугаартай Верна загварын тээврийн хэрэгслийг засварлаж байсан иргэн Б.Б, Э.С нарыг мөргөж биед нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

           

Прокуророос шүүгдэгч Э.Бэд хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Б.Б, Э.Сын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  байна.

 

Энэхүү гэмт хэрэг нь 2017 оны 06 дугаар сарын 30-ний өдөр үйлдэгдсэн байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нь дагаж мөрдөгдөж байсан 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дүгээр зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Бий үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай баримт хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байх тул Э.Бэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дүгээр зүйлийн 215,1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Бэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй  байна.

 

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад:

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас  Э.Бэд холбогдуулан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дүгээр зүйлийн 215.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

            2. Балжир овогт Энхболдын Бийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөний улмаас хохирогч Б.Б, Э.Сын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дүгээр зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Бийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

 

4. Энэ хэрэгт Э.Бэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурьдсугай. 

 

5. Э.Бэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ