| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03784/И |
| Дугаар | 181/ШШ2024/02897 |
| Огноо | 2024-07-31 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 181/ШШ2024/02897
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, **** дугаар хороо, Сөүлийн гудамж, Сөүл Плаза, **** тоот хаягт оршин байрлах, Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: З.И эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.
/нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хонгорзул өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК нь зээлдэгч З.И 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ******дугаартай Зээлийн гэрээ байгуулан 26,600,000 /хорин зургаан сая зургаан зуун мянга/ төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн.
Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй удаа дараа зөрчил гаргаж байсан тул гэрээний үүргийг биелүүлэхийг шаардахаар оршин суух хаягаар очиход тухайн тоотод оршин суудаггүй мөн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад гэрийн хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд зээлдэгч З.И одоо хаана оршин суугаа нь тодорхойгүй, түүнтэй холбоо тогтоож чадахгүй байх тул ИХШХШтХ-ийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.И эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд З.И эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-д Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК нь өөрийн оршин байгаа дүүргийн шүүхэд иргэний эрх зүйн маргааны хариуцагч болох З.И эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Нэхэмжлэгч Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК нь хариуцагч З.И 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр №********** дугаартай Зээлийн гэрээ байгуулсан байх тул гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргахад нь хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж З.И үзэх үндэслэл хэрэгт хавсаргасан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
З.И нь зээл авах үедээ оршин сууж байсан Сүхбаатар дүүрэг, ****дүгээр хороо, ****town хотхон, ****дугаар байрны **** тоот хаягт оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2024/***** дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК нь хариуцагч болох З.И оршин байгаа хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасны дагуу нэхэмжлэлийг хангаж, хариуцагч нарыг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу Цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан тул З.И эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.И /РД:******/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд З.И /РД:******/-ыг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хонгорзул, холбоо барих утас: *******/ талд мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гадан авахыг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гахдан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн залж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ