| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/03904/И |
| Дугаар | 181/ШШ2023/02871 |
| Огноо | 2023-09-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 181/ШШ2023/02871
| 2023 09 18 | 181/ШШ2023/02871 |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ***** дүгээр хороо, Парисын гудамж, Ай Си тауэр, *****давхарт байрлах И Б ББСБ ХХК /рд:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ****** дугаар хороо, ***** ***** гудамж, *****тоот хаягт оршин суух О.М /рд:**********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 4,386,222.94 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч О.М нь манай компанитай 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр *********** дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай, богино болон урт хугацаат Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдснаар зээлдэгч нь Цахим зээлийн эрх нээх гэрээний 1.3.3 дахь хэсэгт заасан Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг ашиглах, зээл авах эрх нээгдсэн.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгө шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно хэмээн заасны дагуу зээлдэгч О.М цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Роскеt/ аппликейшнаас:
1.2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******* дугаартай зээлийн дансны дугаартай 4,075,000 /дөрвөн сая далан таван мянган төгрөг/-ийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, зээлдэгчийн 5131139084 банкны тоот дансанд хүлээн авсан.
2.2023 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 7803330104 дугаартай зээлийн дансны дугаартай 713,400 /долоон зуун арван гурван мянга дөрвөн зуун төгрөг/-ийн урт хугацаат зээлийг 30 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй, зээлдэгчийн ************ банкны тоот дансанд хүлээн авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-т зааснаар Цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч зээл тус бүрийн хувиаарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ зөрчиж зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй тул 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1.2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4,075,000 /дөрвөн сая далан таван мянган төгрөг/-ийн зээлийн үлдэгдэл нь:
Үндсэн зээл: 3,184,877 /гурван сая нэг зуун наян дөрвөн мянга найман зуун далан долоон төгрөг/ төгрөг
Үндсэн хүү: 537,153.51 /таван зуун гучин долоон мянга нэг зуун тавин гурван төгрөг тавин нэгэн мөнгө / төгрөг
Нэмэгдүүлсэн хүү: 26,170.82 /хорин зургаан мянга нэг зуун далан төгрөг наян хоёр мөнгө / төгрөг
Нийт: 3,748,201.32 /гурван сая долоон зуун дөчин найман мянга хоёр зуун нэг төгрөг гучин хоёр мөнгө / төгрөг
2.2023 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 713,400 /долоон зуун арван гурван мянга дөрвөн зуун төгрөг/-ийн зээлийн үлдэгдэл нь:
Үндсэн зээл: 612,806.92 /зургаан зуун арван хоёр мянга найман зуун зургаан төгрөг ерэн хоёр мөнгө / төгрөг
Үндсэн хүү: 13,095.6 /арван гурван мянга ёрөн таван төгрөг жаран мөнгө / төгрөг
Нэмэгдүүлсэн хүү: 2,619.12 /хоёр мянга зургаан зуун арван есөн төгрөг арван хоёр мөнгө / төгрөг
Нийт: 628,521.64 /зургаан зуун хорин найман мянга таван зуун хорин нэгэн төгрөг жаран дөрвөн мөнгө / төгрөг
Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: 9,500 /есөн мянга таван зуун төгрөг/ үүнд нотариатын зардал болно.
Иймд хариуцагч О.М-с нийт 4,386,222.94 /дөрвөн сая гурван зуун наян зургаан мянга хоёр зуун хорин хоёр төгрөг ерөн дөрвөн мөнгө / -ийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.М нь хариуа тайлбартаа О.М миний бие нь И.Х ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж санал нийлж байна. Би бээр авсан зээлээ эргүүлж бүрэн гүйцэд төлж дуусгах бөгөөд 2024 оны 01 сарын 10 гэх нь сүүлийн хугацаанд бүрэн төлж дуусгана гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.Х ББСБ ХХК нь хариуцагч О.М холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,386,22.94 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,386,22.94 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбарыг шүүхэд ирүүлж, уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сарантуяа зөвшөөрсөн байна.
Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, О.М холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч И.Х ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 4,386,22.94 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч О.М нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч И.Х ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,130 төгрөгөөс 42,565 төгрөгийг улсын орлого болгож, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 42,565 төгрөгийг, хариуцагч О.М 42,565 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч И.Х-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ