Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2024/02742

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 19

181/ШШ2024/02742

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ****** дүгээр хороо, Туул гол гудамж, ***** дугаар байр, ***** тоот хаягт оршин суух, Б.З /РД:************/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, **** дүгээр хороо, Олимп-5 дугаар гудамж, Аюуд тауэр *************** дүгээр давхар, *********тоот хаягт оршин байх, Э.Э.П ХХК /РД:**************/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: амины орон сууц захиалгын гэрээний үүрэгт 217,980,545 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Буяндаваа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч тал гаргасны хүлээн авч түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.З, хариуцагч Э.Э.П ХХК-д холбогдуулан амины орон сууц захиалгын гэрээний үүрэгт 217,980,545 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Миний бие Б.З нь Э.Э.П ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ****** дугаартай амины орон сууц захиалах гэрээг байгуулсан.

Тус гэрээгээр Э.Э.П ХХК нь Сонгинохайрхан дүүрэг ***** дүгээр хороо, **************** вилла хотхоны ****** блокийн ******** тоотод 73.1 м.кв амины орон сууцыг дулаан зогсоолын хамт 2021 оны 4 дүгээр улиралд багтааж барьж, ашиглалтад оруулж өгөх, харин миний бие 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор орон сууцны төлбөрт 168,130,000 төгрөг, ашиглалтад орох үед дулаан зогсоолын төлбөрт 18,000,000 төгрөг тус тус төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн.

Миний бие гэрээнд заасны дагуу амины орон сууцны төдбөрт 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 168,000,000 төгрөгийг Э.Э.П ХХК-ийн Хаан банкны дансанд төлж гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлсэн.

Гэтэл Э.Э.П ХХК нь амины орон сууцны захиалгын гэрээний үүргээ биелүүлээгүй, улмаар гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч тодорхой үр дүн гараагүй, орон сууцны барилгыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхгүй явсаар байна.

Ингээд миний бие 2023 оны 08 дугаар сарын 16-нхы өдөр Э.Э.П ХХК-д хандан гэрээт ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй, улмаар гүйцэтгэж дуусах хугацаа тодорхойгүй байсан тул гэрээг цуцалж төлбөрийг буцаан авах тухай хүсэлтийг гаргасан боловч миний гэрээний дагуу төлсөн 168,130,000 төгрөгийн төлбөрийг өнөөдрийг хүртэл буцаан олгохгүй байна.

Талуудын хооронд байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ************* дугаартай Амины орон сууц захиалгын гэрээний 7.6-д Гүйцэтгэгч тал гэрээний 7.1-д зааснаар бусад шалтгааны улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги захиалагч талд төлөх бөгөөд энэ заалт нь амины орон сууцны төлбөрөө 100 хувь төлсөн захиалагчид хамааралтай болно гэж заасан байна.

Э.Э.П ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд гэрээ цуцлах өдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл үүрэг гүйцэтгэх хугацааг 593 хоногоор хэтрүүлсэн. Улмаар гэрээний 7.6 дахь заалтын дагуу хоног тутамд 84,065 төгрөгийн алданги төлөх үүрэг үүсгэж байгаа бөгөөд нийт алдангийн хэмжээ 49,850,545 төгрөг болсон бөгөөд энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасанд нийцэж байна.

Иймд хариуцагч Э.Э.П ХХК-иас амины орон сууц захиалгын гэрээний төлбөрт 168,130,000 төгрөг, алданги 49,850,545 төгрөг нийт 217,980,545 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

1.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Буяндаваа шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаархи тайлбартаа:

Талуудын хооронд 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний 1.3-д зааснаар амины орон сууц гэдэгт 1 мкв-ыг нь 2,300,000 төгрөг байх бөгөөд дулаан зогсоолын үнэ 18,000,000 төгрөг нэмэгдэж нийт 186,130,000 төгрөг гэж заасан байна. Гэтэл хариуцагч хариу тайлбартаа 186,130,000 төгрөгөөр төлөх ёстой байснаас 168,130,000 төгрөгийг хүлээн авсан гэж байна. Гэрээнд зогсоолын буюу орон сууцны дагалдах хэсгийн төлбөрийг ашиглалтад орсны дараа төлөхөөр талууд харилцан тохиролцсон. Ингээд ашиглалтад өгөх гэж 2021 оны үнийн дүн, инфляц, төгрөгийн ханшийн сулрал энэ тэр нь захиалагч талд маш их хохирлыг бий болгож байна. Тэрнээс хойш 2024 он удахгүй дуусаад 2025 он гарлаа. Нийтдээ 4 жилийн хугацаанд нийт 200,000,000 гаруй төгрөгийг үндсэндээ хэрэглээд байшин барилга ч байхгүй, буцаагаад мөнгийг нь төлдөггүй нөхцөл байдлыг хариуцагч тал үүсгэсэн. Захиалагчийн зүгээс харьцангуй тэвчээртэй хандаж гэрээ байгуулагдсанаас хойш багагүй хугацааны дараа шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Шүүхэд нэхэмжлэлээ гаргаснаас хойш шүүх хуралдаан болох хүртэл үндсэндээ нэг жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Тэгэхээр хариуцагчийн гаргасан тайлбар ямар ч байсан нэхэмжлэгчийн өгсөн 168,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. 2 дугаарт хариуцагч үндэслэлээ буруу тайлбарлаж байгаа, алданги төлөхгүй гэдэг асуудал буюу мэтгэлцээний гол үндсэн зүйл бол алдангийн асуудал. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд алдангийг 0,5 хүртэл хувиар тооцож болохоор заасан. Гэтэл алдангийн хэмжээ байж болох хамгийн доод түвшиндээ тохирсон байгаа 0,05%-аар. Алданги тохирсон ч гэсэн амины орон сууцын төлбөрийг 100% төлөөгүй гэж маргаж байгаа нь өөрөө үндэслэлгүй. Би сая дурдлаа. Энэ зогсоолын төлбөрөөс буюу 18,000,000 төгрөг дутуу байгаа хэсэг нь гэрээний 7.6-д заасан 100% төлөөгүй гэдэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна. Мөн алданги тохирсон байхад амины орон сууцын төлбөрийг 100% төлсөн, төлөөгүй гэдгээр нь хязгаарлах заалты гэрээнд оруулсан нь хууль зөрчсөн хэлцэл, зохицуулалт. Учир нь алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тогтооно гэж байгаа, тэр нь 100% байна уу, төлбөрийнхөө 50% байна уу гэдэг нь чухал биш. Тэгэхээр энэ заалт өөрөө хуульд нийцсэн байх ёстой. Хуульд нийцээгүй заалт учраас энэ заалтыг хэрэглэх нь үндэслэлгүй. Энд хуулийн зохицуулалт 100% төлсөн төлбөрийн алдангийг тооцно гэдэг зохицуулалт байхгүй. Төлөөгүй төлбөрөөс буюу төлөөгүй нь хариуцагчийн үүрэг нь 168,130,000 төгрөгт хамаарч байгаа учраас алданги тооцсон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хариуцагч этгээд хариу тайлбараа нотлох үүрэгтэй. Хариу тайлбар болон итгэмжлэл 2-оос өөр ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй байгаа. Үүнийг нотлох баримт шинжлэн судлах үед шүүх анхаарсан байх гэж бодож байна. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, 168,00,000 төгрөг, алданги 49,850,000 төгрөг, нийтдээ 217,980,545 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

2.Хариуцагч Э.Э.П ХХК-ийн төлөөлөгч Л.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд нэхэмжлэгч Б.З №******* тоот Амины орон сууц захиалгын гэрээний төлбөрт 168,130,000 төгрөг, алданги 49,850,545 төгрөг нийт 217,980,545 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Манай байгууллагад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Манай амины орон сууцны захиалгын төсөл нь цагийн үеийн давагдашгүй хүчин зүйл, Ковид-19 цаг тахал, барилгын материалын үнийн өсөлт зэргээс хамаарч, тодорхой хугацаагаар хойшлох үед манай хамт олон аль болохоор төлөвлөсөн ажлаа гүйцэтгэсээр ирсэн. Манай төсөл 2022 онд төслийнхөө 50 хувийг гүйцэтгэж, банкны санхүүжилт авахаар төлөвлөсөн байсан ба 2022 оны 05 дугаар сараас банк санхүүгийн салбар зээлийн үйл ажиллагаа бүрэн зогсоож бидний ажилд хүндрэл учирсан.

Гэвч бид 2023 онд барилгын үйл ажиллагаа үргэлжлүүлэхээр бэлтгэл ажил хийгдэж, банкны хөрөнгө оруулалт оруулахад бэлтгэсэн байсан боловч 2023 оны эхний улирлаас гэнэтийн нөхцөл байдал үүссэнээр манай үйл ажиллагаанп сөргөөр нөлөөлж, бидний зүгээс түр зогсолт хийсэн. 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс ажил явагдаж эхэлсэн.

№************ тоот Амины орон сууцны захиалгын гэрээний 1.3-т заасны дагуу АОС-ны үнэ гэдэгт нийт 186,130,000 төгрөг байсан гэсэн бөгөөд нэхэмжлэгч Б.З-аас 168,130,000 төгрөг гэрээний дагуу хүлээн авсан. Тус гэрээний 7.6-т Гүйцэтгэгч тал гэрээний 7.1-д зааснаас бусад шалтгааны улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх хэмжээний алданги захиалагч талд төлөх бөгөөд энэ заалт нь АОС-ын төлбөрөө 100 хувь төлсөн захиалагчид хамааралтай болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.З нь АОС-ны үнийг 100 хувь төлөөгүй байсан тул алданги тооцох нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч талын шаардсан 217,980,545 төгрөгөөс алданги 49,850,545 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.Хэрэгт цугларсан нотлох баримтууд:

3.1.Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамжид 1,247,853 төгрөг төлсөн баримт, Э.Э.П ХХК, Б.З нарын 2021.06.28-ны өдөр байгуулсан Амины орон сууц захиалгын гэрээний хуулбар, төлбөр төлөх хугацааны графикийн хуулбар, гэрээний хавсралт 01, Худалдаа хөгжлийн банкаар 168,130,000 төгрөг шилжүүлсэн баримт, Б.З-ын Э.Э.П ХХК-д гаргасан 2023.08.16-ны өдрийн хүсэлт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.З-аас Г.Г-т олгосон итгэмжлэл, төлөөлөгч Г.Г-ийн өмгөөлөгч З.Б-тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг гаргаж өгсөн.

3.2.Хариуцагч талаас: Э.Э.П ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гүйцэтгэх захирал Л.Б-ээс Д.А-д олгосон итгэмжлэл, гүйцэтгэх захирал Д.Д-ээс Д.Д-д олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

5.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

Үүнд: Нэхэмжлэгч Б.З нь Э.Э.П ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Амины орон сууц захиалгын гэрээг бичгээр байгуулж, 73.1 м.кв байр болон дулаан зогсоолын хамт нийт 186,130,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Э.Э.П ХХК-ийн Хаан банкны дансанд 168,130,000 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд орон сууцыг барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, өгсөн 168,130,000 төгрөгөө буцаан гаргуулах, хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс гэрээний 7.6-д зааснаар алданги 49,850,545 төгрөг, нийт 217,980,545 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэжээ.

 

6.Хариуцагч Э.Э.П ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Б анх шүүхэд өөрөө ирж нэхэмжлэлийн хувийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гардаж авсан 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хариу тайлбараа гаргаж өгсөн, бичгийн баримт өгөөгүй. Хариуцагч нь 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.А-г оролцуулах итгэмжлэл олгосон, мөн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Д-г оролцуулах итгэмжлэлийг тус тус олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-д болон хариуцагч компанид мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг хүргүүлж мэдсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасны дагуу хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгч хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

7.1.Нэхэмжлэгч Б.З нь хариуцагч Э.Э.П ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ******** дугаартай Амины орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр Э.Э.П ХХК нь Сонгинохайрхан дүүрэг ***** дүгээр хороо, *************** хотхоны АОС-ын ******* барилгыг 2021 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах, Б.З нь нийт үнэ 186.130.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 4-9/

Гэрээний ерөнхий нөхцөл, зохигчийн хооронд хийгдсэн тохиролцоо зэргээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

7.2.Гэрээ байгуулсантай холбоотойгоор 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Амины орон сууц захиалгын гэрээ-ний 3.1-д төлбөрийг 2021.07.05-ны өдөр Хаан банк дахь Э.Э.П ХХК-ийн ************** дансанд тушаана. 3.2-т Үлдэгдэл төлбөрийг 2021 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Хавсралт №1-д заасан хуваарийн дагуу төлж барагдуулна гэж, хавсралт буюу Төлбөр төлөх хугацаа график-т Төлбөр төлөх хугацааг 2021 оны 07 сарын 05-ны өдөр дансаар 168,130,00 төгрөг, Ашиглалтанд орох үед дансаар 18,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсоны дагуу Б.З нь 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 168,130,000 төгрөгийг тус компанийн гэрээнд заасан Хаан банкны ******дансанд шилжүүлэн төлсөн боловч уг орон сууцны барилгын ажил нь гэрээгээр тохирсон хугацаанд буюу 2021 оны 4 дүгээр улиралд багтааж ашиглалтанд оруулах өдрийн байдлаар барилгын ажил эхлээгүй, ашиглалтад ороогүй, цаашид гэрээний үүргийг гүйцэтгэгч биелүүлэх эсэх нь тодорхойгүй болсон, орон сууцыг барьж ашиглалтад оруулах үүргээ биелүүлэх боломжгүй (1.8 жил өнгөрсөн байхад суурь болон хөнгөн блокоор хана өрсөнөөс өөр ажил хийгдээгүй) нөхцөл байдал илэрхий болсонтой холбоотойгоор нэхэмжлэгч Б.З гэрээнээс татгалзах нөхцөл байдал үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

7.3.Нэхэмжлэгч Б.З нь хариуцагч Э.Э.П ХХК-д гэрээнд заасан 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 168,130,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн баримт, Б.З-аас Э.Э.П ХХК-д 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ...гэрээнд заасан хугацаанаас 1,8 жил өнгөрсөн байхад суурь болон хөнгөн блокоор хана өрсөнөөс өөр дорвитой ажил хийгдээгүй. Иймд манай гэрээг цуцалж, сууцны үнэ болох 168,130,000 төгрөгийг 2023 оны 8 дугаар сарын 31-ний дотор буцаан олгоно уу. Мөнгийг буцааж олгоогүй тохиолдолд гэрээнд заасны дагуу алдангийн хамтаар хуулийн байгууллагад хандахыг мэдэгдье гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд уг хүсэлтийнх нь доод хэсэгт Хүсэлт хүлээн авсан Л.Б ************ гэж бичсэн баримтаар хариуцагч Э.Э.П ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна. /хх 11/

7.4.Талуудын байгуулсан Амины орон сууц захиалгын гэрээ-ний 2.4-т Барилгыг 2021 оны 4 дүгээр улиралд багтааж, ашиглалтад оруулна гэж заажээ.

Хариуцагч Э.Э.П ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд барилгыг барьж, ашиглалтад оруулах үүргээ биелүүлсэн болохоо нотлох үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч Б.З нь хариуцагч Э.Э.П ХХК-д гэрээ цуцлахыг мэдэгдэж, төлсөн мөнгөө буцаан авахаар 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүсэлтээ бичгээр гаргаж өгснийг, хариуцагч компанийн захирал Л.Б хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна.

 

8.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж заасан.

Хариуцагч Э.Э.П ХХК нь гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлсэн болохоо нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгч Б.З нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.

 

9.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч Э.Э.П ХХК нь захиалагчтай харилцан тохирч гэрээг цуцалснаар өөрт шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг буцаан өгөх үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийн төлсөн нийт 168,130,000 төгрөгийг хариуцагч Э.Э.П ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Б.З-т олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

10. Мөн нэхэмжлэгч гэрээний 7.6-д Гүйцэтгэгч тал гэрээний 7.1-д зааснаас бусад шалтгааны улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувьтай тэнцэх хэмжээний алданги Захиалагч талд төлөх бөгөөд энэ заалт нь АОС-ны төлбөрөө 100 хувь төлсөн Захиалагид хамааралтай болно. гэж зааснаар 2022.01.01-ний өдрөөс 2023.08.16-ны өдрийг хүртэл 593 хоногийн (168,130,000 х 0,05%) 84,065 төгрөгөөр тооцон 49,850,545 төгрөгийн алдангийг хариуцагчаас шаардсан нь гэрээг бичгээр байгуулж, тохиролцсон заалт болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцнэ гэж үзлээ.

 

11. Зохигчийн байгуулсан гэрээний 3.2-т Үлдэгдэл төлбөрийг 2021 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Хавсралт №1-д заасан хуваарийн дагуу төлж барагдуулна гэж, хавсралт буюу Төлбөр төлөх хугацаа график-т Төлбөр төлөх хугацааг 2021 оны 07 сарын 05-ны өдөр дансаар 168,130,00 төгрөг, Ашиглалтанд орох үед дансаар 18,000,000 төгрөг төлөх-өөр зааж тохиролцсон байх тул талуудын энэхүү тохиролцоог нэхэмжлэгчийн шаардаж буй эрхэд хамааралтай, хариуцагчийг үүргээ биелүүлээгүй гэж үзэх хуульд заасан үндэслэл болно гэж шүүхийн зүгээс үзлээ.

 

12.Хариуцагч талын татгалзалын үндэслэлд дурдсан ...Тус гэрээний 7.6-т Гүйцэтгэгч тал гэрээний 7.1-д зааснаас бусад шалтгааны улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх хэмжээний алданги захиалагч талд төлөх бөгөөд энэ заалт нь АОС-ын төлбөрөө 100 хувь төлсөн захиалагчид хамааралтай болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Золбаяр нь АОС-ны үнийг 100 хувь төлөөгүй байсан тул алданги тооцох нь үндэслэлгүй гэж үзэж байна. гэх тайлбарыг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

 

13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 1,247,853 төгрөг төлснийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1,247,853 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Э.П ХХК-иас 217,980,545 /хоёр зуун арван долоон сая есөн зуун наян мянга таван зуун дөчин таван/ төгрөгийг гаргуулж Б.З-т олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,247,853 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э.Э.П ХХК-иас 1,247,853 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Золбаярт олгосугай.

 

3.Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ****** дүгээр захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-д заасан арга хэмжээ авсан нь мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасан журмын дагуу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр байхыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ