Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2019/0355

 

Гомдол гаргагч гомдлоосоо

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Монгол банкны Хяналт шалгалтын газрын Тусгай хяналтын албаны хянан шалгагч Н.З*******гийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 005******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан К******* ХХК-ийн гомдолтой зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч К******* ХХК-ийн эрх залгамжлагч Банкны эрх хүлээн авагч шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ...К******* ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас тус шүүхэд хянагдаж байгаа К******* ХХК-иас Монгол банкны Хяналт шалгалтын газрын Тусгай хяналтын албаны шалгагч Н.З*******гийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 005******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлыг дэмжихгүй, гомдлоосоо бүхэлд нь татгалзаж байна. Иймд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Монгол банкны Хяналт шалгалтын газрын Тусгай хяналтын албаны хянан шалгагч Н.З*******гийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 005******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан К******* ХХК-ийн гомдлоосоо татгалзаж буйгаа гомдол гаргагчийн эрх залгамжлагч К******* ХХК-ийн эрх залгамжлагч Банкны эрх хүлээн авагч ийнхүү шүүхэд бичгээр ирүүлжээ.

Гомдлоосоо татгалзах хүсэлтийг гомдол гаргагчийн эрх залгамжлагч К******* ХХК дахь банкны эрх хүлээн авагч М.А******* тус шүүхэд бичгээр гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж зааснаар гомдол гаргагчийн эрх залгамжлагч нь ийнхүү Монгол банкны Хяналт шалгалтын газрын Тусгай хяналтын албаны хянан шалгагч Н.З*******гийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 005******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлоосоо татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл з******* илэрхийлсэн тул гомдол гаргагч гомдлоосоо татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гомдол гаргагч нь гомдлын дээрх шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн гомдол гаргагч нь Монгол банкны Хяналт шалгалтын газрын Тусгай хяналтын албаны хянан шалгагч Н.З*******гийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 005******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлын шаардлагаар дахин гомдол гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч К******* ХХК-ийн эрх залгамжлагч Банкны эрх хүлээн авагч нь Монгол банкны Хяналт шалгалтын газрын Тусгай хяналтын албаны шалгагч Н.З*******д холбогдуулан гаргасан Монгол банкны Хяналт шалгалтын газрын Тусгай хяналтын албаны шалгагчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 005******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий гомдлоосоо бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу гомдол гаргагч нь уг асуудлаар шүүхэд дахин гомдол гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА