| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03472/И |
| Дугаар | 181/ШШ2024/02674 |
| Огноо | 2024-07-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2024/02674
| 2024 оны 07 сарын 02 өдөр | Дугаар 181/ШШ2024/02674 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, **** дугаар хороо, ***** дүгээр хороолол, Денверийн гудамж, Офис констракшны байранд оршин байх, *******,******* /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Н.Отгончимэг оролцов.
/нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Доржсугар нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.2, 23 дугаар зүйлийн 23.1.7, 23.1.11 дэх хэсэгт заасны дагуу хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн Отгоны Тайван /*************/-д Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ни өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан Ажлын байрыг дэмжих хөтөлбөр-ийн 4.0-т заасны дагуу 100 хувийн эргэн төлөх нөхцөлтэй, 36 сарын хугацаатай, 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 3/133 тоот гэрээ байгуулан олгосон.
Гэрээний дагуу ******* утсаар холбогдож, гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу эргэн төлөлтөө хийхийг сануулж байсан боловч 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд иргэн О.Тайван нь 4,300,000 төгрөгийн эргэн төлөлтийн өртэй байна.
Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 21-нд нэхэмжлэл гаргасан боловч тухайн нэхэмжлэл гаргах үед оршин сууж байсан гэх Сүхбаатар дүүргийн ***** дугаар хороо, Бэлхийн ***** дугаар гудамж, ***** тоотод суудаггүй, хаяг тодорхойгүй тул хэргийг хэрэсэхгүй болгох шүүгчийн ****** тоот захирамж гарсан.
Хаягандаа байхгүй захирамж гарсан тул ******* *****, ***** дугаарын утсаар холбогдож хаана амьдарч байгааг тодруулахад Сүхбаатар дүүргийн ***** дугаар хороо, Бэлхийн ***** дугаар гудамж, ******* тоотод хэсэг хуагцаанд амьдрахгүй байсан, одоо энэ хаягандаа буцаж ирсэн тайлбарласан тул 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дахин Сүхбаатар дүүргийн ****** дугаар хороо, Бэлхийн ******** дугаар гудамж, ******** тоот хаягаар нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ********** тоот захирамж гарсан.
Улмаар ******* ****** ****** дугаарын утсаар холбогдоход Сүхбаатар дүүргийн ***** дугаар хороо, **** ********* тоотод оршин сууж байгаа гэх боловч Сүхбаатар дүүргийн **** дугаар хорооноос лавлагааг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр авахад ямар нэгэн бүртгэлгүй, амьдардаггүй болно гэсэн хариу 54 тоот албан бичгээр ирсэн.
Одоогоор О.Тайван нь санхүүгийн дэмжлэг авах үедээ амьдарч байсан Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо, Бэлхийн ******* дугаар гудамж, ********* тоотод оршин суухгүй байгаа, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй, утсаар холбогдоход хаягаа буруу хэлж өгч байгаа тул ******* эрэн сурвалжилж өгнө үү гэж гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******,******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-д Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч *******,******* нь өөрийн оршин байгаа дүүргийн шүүхэд иргэний эрх зүйн маргааны хариуцагч болох ******* эрэн сурважлуулах хүсэлтийг гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Нэхэмжлэгч *******,******* нь ******* 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүрэг шаардаж нэхэмжлэл гаргахад нь хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж ******* үзэх үндэслэлтэй байна.
О.Тайван нь Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, Бэлхийн ******* дугаар гудамж, ********* тоот хаягт оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ********* дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Сүхбаатар дүүргийн **********дугаар хорооны тодорхойлолтоор тус тус тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч *******,******* нь хариуцагч болох *******ийн оршин байгаа хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасны дагуу нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу Цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан тул ******* эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **********овогт ********* ********** /РД:*************/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Т /РД:*************/-г эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.
3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Доржсугар, холбоо барих утас:***************/ талд мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт мэдэгдсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ