Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 135/шш2024/00661

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2023/01866/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны М.Оюунцэцэг , шүүх хуралдааны иргэний хэргийн шүүх ,

 

: Улаанбаатар хот, Багануур дүүрэг, ***** хороо, ***** хороолол, ***** тоотод оршин суух ******* овогт ******* *****нэхэмжлэлтэй,

 

: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** баг, ***** хороолол, ***** хотхон, ***** байр, ***** тоотод оршин суух ******* ******,

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сайхан сум, ***** баг, ***** байр, ***** тоотод оршин суух ******* овогт ******* ******* нарт ,

 

“Зээлийн гэрээний үүрэгт нийт 180,466,200 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй èðãýíèé õýðãèéã õÿíàí õýëýëöýâ.

 

Ø¿¿õ õóðàëäààíä оролцогчид:

Нýõýìæëýã÷ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Жамъян,

Хариуцагч *****,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,

Хариуцагч ***** өмгөөлөгч Н.Дэлгэрнаран

Ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Э.Сувдаа íàð îðîëöîâ.

 

(Хариуцагч ***** хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)

 

 ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:  

   1. Нэхэмжлэгч ***** итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** нийт 180,466,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.

   Үүнд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*****тай ажил хэргийн шугамаар танилцсан ба улмаар итгэсний үндсэн дээр 2015 оны 12 сараас хойш тодорхой хэмжээгээр түүний хүсэлтийн дагуу мөнгө зээлдүүлж байсан ба тэрээр мөнгөө хугацаандаа зохих хэмжээгээр хүүгийн хамт төлдөг байсан. 2022 оны 03 сарын 08-ны өдөр найз н.***** гэрт ирүүлж 18,500 доллар бэлнээр авхуулсан. *****ы хүсэлтээр дахин 2022 оны 06 сарын 04-ний өдөр 3200 доллар дансаар нь шилжүүлсэн.

Мөн 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 06 сарын 29-ний өдрийг хүртэл удаа дараагийн гүйлгээгээр *****ы ***** дугаар дансанд 76,000,000 төгрөг, *****ы хүсэлтээр Аэр маркетын билетийн төлбөрт 29,579,500 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 2022 оны 7 сарын эхээр яаралтай мөнгө хэрэг боллоо гээд 30,000,000 төгрөгийг найз ***** явуулан авхуулсан. Түүнийг дүү ***** авч өгсөн бөгөөд би дүү ***** буцаан төлсөн баримтыг хавсаргасан байгаа.

 

Ингээд нийт 135,579,500 төгрөг, 21,700 долларыг зээлсэн байсан. 21,700 долларыг нэхэмжлэл гарах үеийн ханшаар тооцоход 74,886,700 төгрөг, нийт 210,466,200 төгрөг авах ёстой. Үүнээс 30,000,000 төгрөгийг ***** нь өгсөн. Үүнийг хасаад 180,466,200 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...***** нь 200 доллар буюу 500 гаруй мянган төгрөгийг шилжүүлсэн гэж яриад байдаг. Тэр нь 18,500 долларыг тоолж авахад дотор нь хуучин онтой буюу банк хүлээж авахгүй хоёр ширхэг 100 доллар гарч ирсэн байдаг. Тэрийг нь буцааж өгсөн. ***** 200 долларын мөнгөө *****ын данс руу хийсэн. ***** худлаа яриад байгаа гэдэг нэгдүгээрт үүгээр нотлогдоно. Хоёрдугаарт ***** машин дотор мөнгө хүлээж авсан гэх асуудал дээр бас эргэлзээтэй зүйл мэдүүлсэн байна. Гэрчийг худлаа яриад байна гэж үзэж байгаа. Мөн хариуцагч нарын тайлбараас харахад гурван хүүхэд өвлөгч учраас өвлөгдөх хөрөнгө дээр өв тооцогдохгүй гэдэг агуулга яриад байх шиг байна. Бид нар ямар насанд хүрээгүй хүүхдийг хариуцагчаар таталтай нь биш. Тийм учраас хууль ёсны төлөөлөгч ээжийг нь хариуцагчаар татаж байгаа гэдгийг шүүх анхаарч үзэхийг хүсье. Гуравдугаарт хөрөнгийг өвлөж авчхаад бусдад шилжүүлээд байгаа юм. Тайлбарлахдаа маргаантай, мөн бусдад өртэй байсан учраас өгчихсөн гээд байна. Яагаад ***** 180,000,000 төгрөг дээр маргахгүй өгчхөж болоогүй хэр нь бусад хүмүүс дээр маргаантай юмыг арилжаагаар, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд байгаа юм. Энэ нь хариуцлагаас зутгах гээд байгаа харагдаж байна. Мөн *****, ***** нарын иргэний маргаантай асуудал дээр зүгээр хариуцлагаас мултарч үлдэх гээд бие биеийгээ шүүхдээд байна гэж харж байна. Тийм учраас энэ өвлөж авсан хөрөнгө талийгаачийн *****гээс зээлж авсан мөнгийг төлөхөд хангалттай хүрэлцэхүйц байна. Мөн ***** гэж хүн өв хүлээгээд авчихсан. Тэгэхээр шүүх өв хүлээж авахдаа хэд хэдэн хувиар яаж авсан бэ гэдгийг хэрэгт авагдсан баримтаар шүүгээд харах байх гэж найдаж байна. Бид нэхэмжилж байгаа үнийн дүнгээ маш тодорхой он сартай нь хэлж байгаа. Баримтаар тогтоогдож байгаа тул маргаад байх зүйл байхгүй гэж харж байна. Мөн 18,500 долларыг хүлээгээд авсан үйл баримт видео бичлэг хэрэгт авагдсан үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. Өнөөдрийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ асуудлыг хангах хууль зүйн бүрэн үндэслэл байгаа. Таныг бол *****тэй ямар нэгэн харилцаатай байсан гэдэг утгаар биш талийгаачаас өв хөрөнгө хүлээж авсан этгээдийн чинь хувьд хариуцагчаар татаж нэхэмжлэлээ гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна” гэв.

 

   3. Хариуцагч ***** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь  ***** гэдэг хүнийг танихгүй. Бидний хооронд мөнгө төгрөгийн талаар өгөө, аваа байхгүй. Манай нөхөр амьд сэрүүн байхдаа бусадтай нийлж бизнес хийдэг байсан. Ажилд нь ерөөсөө оролцдоггүй байсан учраас мөнгө төгрөг нь хаашаа орж, гарч байгаа болон бусад нарийн ширийн асуудлыг мэдэхгүй. Ээж болон эхнэр хүнийхээ хувьд ар гэрийнхээ ажлыг зохицуулаад явдаг байсан. Нас барсны дараагаар нь тал талаас маш их өр төлбөр гарч ирсэн. Гэрээтэй зээлүүдийг нь төлсөн. Харин ***** гэдэг хүн найз нь гээд байгаа *****тай утсаар холбогдсон. Надтай ч гэсэн утсаар холбогдож өр төлбөрийн талаар ярьсан. Өөрөө бас ирж уулзсан. Уулзахдаа өглөг, авлагаа бичдэг дэвтрээ харуулж байсан. Тэгэхэд нь би ийм их хэмжээний өр байгаа гэдгийг нь мэдэхгүй юм байна гэж хэлж байсан. Энэ өндөр дүнтэй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад гэвэл би өөрөө ганцаараа төрийн ажил хийдэг. Дээр нь үлдсэн гурван хүүхэд болон асаргааны аав ээжтэйгээ амьдардаг, надад байр л үлдсэн. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Төлөх ямар ч боломж, бололцоо байхгүй. Нэмээд хэлэхэд өгчихсөн мөнгийг нэхэмжлээд байгааг үнэхээр гайхаж байна. 18,500 долларыг хүүтэй нь өгчихсөн” гэв.

 

   4. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээр хариуцагчийн ашиг сонирхлыг хамгаалж оролцож байна. Иргэний хуулийн 240.1.2-т заасан хувийн салшгүй холбоотой тохиолдолд үүрэг хүлээгч нас барсан тохиолдолд үүрэг дуусгавар болно. Бидний яриад байгаа гол зүйл нь нас барсан хүнтэй холбоотой өр төлбөрийн асуудал яригдаж байгаа учраас хууль ёсны өвлөгч нь хэн юм гэдэг асуудал. Мөн өвлөгч тал өнөөдөр юу хүлээж авчаад энэ маргаантай асуудал яригдаад байгаа гэдэг нь гол асуудал юм. Нотариатын танхимаас ирсэн баримт дээр 500 гаруй сая төгрөгийн хөрөнгийг яах аргагүй ***** хүлээж авсан. Гэхдээ маш их өр төлбөртэй байсан. 5 үл хөдлөх хөрөнгө хүлээж аваад авто зогсоолууд, байр зэргийг бусдад шилжүүлж өгсөн байгаа. Дээр нь Сэлэнгэд байгаа байртай холбоотой асуудал шүүх дээр маргаантай байгаа. Нотариатын танхимаар баталгаажсан ***** одоо хүүхдүүдтэйгээ амьдарч байгаа 14 дүгээр багт байрлах олимп хотхоны 274,000,000 төгрөгийн байр байгаа. Үүнд дээр бол маргахгүй. Гэхдээ 274,000,000 төгрөгийн байр чинь 2 хүний өмч. Ганц талийгаачийн хөрөнгө биш. Хоёр хүний хөрөнгө учраас талийгаачид ногдох хэсгийг ярихдаа иргэний хуулийн 129 дүгээр зүйлийг үндэслэнэ. 274,000,000 төгрөгийг хоёр хуваахаар 137,000,000 төгрөг болж байна. 137,000,000 төгрөгөө 5 ам бүлдээ хуваахаар 27,500,000 төгрөг болж байна. 27,500,000 төгрөгийн ард хэдэн өвлүүлэгч байгаа вэ гэхээр гурван хүүхэд болон ***** мөн дээр нь Сэлэнгэ аймгийн нотариатчийн баталсан ээж Энхтуяа, ***** гээд нийт зургаан хүн байгаа. 27,500,000 төгрөгийг 6 хүнд хуваахаар нэг хүнд 4-5 сая төгрөг л оногдож байна. Иргэний хуулийн 535 дугаар зүйлд заасан өвлөгчийн хариуцлага, 129 дүгээр зүйлд заасан гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох зэргийг анхаарч үзэхийг хүсье. Нас барсан хүний хөрөнгүүд нь хэд юм, мөн хэд оногдож байгаа гэдгийг анхаарах нь зүйтэй байх. Үүнийг анхаарч үзэхдээ хариуцагч хоёр хүн байгаа, холбогдох хэсгийг хасах байх. Мөн нэхэмжлэгч 180,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс 30,000,000 төгрөгийг авсан гэдгээ зөвшөөрч байна. 150,000,000 төгрөгийн тухайд гэвэл тэр үеийн зах зээлийн ханшаар 60,400,000 төгрөгийг төлчихсөн гээд яагаад зүтгээд байгаа вэ гэхээр сүүлд ***** гэрч орж ирсэн. 18,500 долларыг яг *****, талийгаач хоёр ч өгч авалцсан юм биш. ***** *****т хүлээлгэж өгсөн байдаг. Тийм учраас *****аа энэ 18,500 долларыг чи авсан байна. Энийгээ яаж төлснөө гарга гээд дахин дахин гэрчээр оруулахад ***** нь яах аргагүй бид найман шаргаас очиж 19,350 доллар солиулж аваад Чингис хаан буудал дээр машинтайгаа зогсож байгаад талийгаач бид гурав дахин дахин тоолж байгаад аваачиж өгсөн. Төлөгдчихсөн шүү гэсэн учраас 18,500 долларыг зөвшөөрөхгүй. 29,000,000 төгрөгийн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. ***** талийгаачид өгсөн гэдэг баримт бол ирээгүй. 2015 оноос хойш талийгаач энэ хүн хоёрын хооронд хэдэн төгрөг өгч авалцчихаад хэдэг төгрөг өгөх гээд байгаа юм гэдгийг маш сайн шүүсэн. Миний тооцоогоор бол 66,000,000 төгрөг, танайхаар бол 76,000,000 төгрөг. Энэ нь бол нотлогдоод байдаг. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ үүрэг хүлээгч хүн нь ***** биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өвлөж авсан хөрөнгийн хэмжээнд шүүх дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Хариуцагчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна” гэв.

 

5. Хариуцагч ***** шүүхэд гаргасан тайлбартаа: “... ***** 180,466,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хүү ***** 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зуурдаар таалал төгсөж, бидний гэр бүлд үгээр хэлэхийн аргагүй уй гашуу тохиосон. Хүү маань бусадтай хамтарч бизнес хийдэг байсныг мэдэх ч ***** гэж хүнд өртэй байсныг би мэдэхгүй. Миний бие ***** нь эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл 2-р багийн 39-р байрны 21 тоотод 1992 оноос хойш гэр бүлээрээ амьдарч байгаа бөгөөд анх хувьчилж авах үедээ гэр бүлийн бүх гишүүдийн нэрийг оруулж бүртгэсэн байдаг юм. Угтаа бол миний өмчийн байр. Үхсэн хүн үг хэлэхгүй гэгчээр шүүхэд өөрийн ах дүү нарыг гэрчээр дуудаж, талийгаач хүүг маань өртэй хүн болгож, ард нь үлдсэн бэлэвсэн эхнэр болон надаас их хэмжээний мөнгө нэхэж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Дэлгэрнаран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хариуцагч ***** нь тухайн хэрэг дээр хамтран хариуцагчаар оролцож байгаа боловч *****д холбогдох нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа ер нь бол *****эс нэхэмжилж байгаа гэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хариуцагч нараас гэдэг тайлбарыг хэлж байна. Гэвч нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг тэнцүү хувааж байгаа юм уу эсхүл өвлөсөн хувьд нь тооцоод тодорхой дүн нэхэж байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Тодорхойгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна гэж үзэж байна. Ер нь бол шаардлага тодорхойгүй байгаа учраас тааж тайлбар хэлж байна. *****г хамтран хариуцагчаар татах хүсэлтдээ өвлөх эрхийн гэрчилгээгээр *****д энэ орон сууц өвлөгдсөн. Тиймээс хамтран хариуцагчаар оролцуулъя гэсэн учраас тухайн орон сууцтай холбоотой тайлбарыг өгч байна. Уг орон сууц нь 1999 онд ***** болон түүний гэр бүлийн гишүүд болох ******, *****, талийгаач ***** нарын өмчлөлд бүртгэгдсэн байдаг. Уг орон сууцдаа ***** эхнэр хүүхдийн хамт одоог хүртэл амьдарч байгаа. Хүү ***** нь 2022 онд нас барснаар тухайн орон сууцыг бусдад барьцаалах буюу зээлийн барьцаанд тавих зорилгоор үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан. Гаргуулахдаа хууль ёсны өвлөгч буюу гурван хүүхдэд нь ногдох хувийг өгсөн байдаг. ***** зүгээс талийгаач *****аас өвлөж авсан хөрөнгө бол байхгүй. Иймд *****д хамаарах нэхэмжлэлийн шаардлага байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

7. Нэхэмжлэгч талаас төрөл сандангийн лавлагаа, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ***** тодорхойлолт, Нийслэлийн тойргийн нотариатч *****т өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаар гомдлын шаардлага гаргах тухай 2023 оны 03 сарын 01-ний өдрийн 44, 2023 оны 02 сарын 17-ны өдрийн хүсэлт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

8. Хариуцагч талаас *****ы нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, *****, ***** нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, *****, ***** нарын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн ***** дугаартай гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.*****ын дансны хуулга, тооцооны гэх баримт, шилжүүлгийн баримтууд, Л.*****ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Таван богд финанс ББСБ-ын 2023 оны 01 сарын 02-ны өдрийн ******дугаартай зээлийн гэрээ, ***** дугаартай барьцааны гэрээ, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 15-ны өдрийн ***** дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн *****, *****дугаартай гэрээ,  *****дугаартай арилжааны гэрээ, ******, ***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг ирүүлсэн байна.

 

9. Шүүхийн журмаар хариуцагч талын хүсэлтээр *****ы ***** дугаартай дансны хуулга, Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч Х.Бадамгэрэлээс бүртгэлийн 160 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, Нийслэлийн тойргийн нотариатч Ц.Энхтуяагаас бүртгэлийн 21-27 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, Аэр маркет ХХК-аас зорчигчийн төлбөр хийсэн тухай лавлагааг болон гэрч Л.*****, Б.*****, Д.Батбуян нараас гэрчийн мэдүүлгийг авч, нэхэмжлэгч ***** гар утас болон вайбер чат, бичлэг зэрэгт үзлэг хийж, ******* банкнаас АНУ-ын долларын ханшийн лавлагааг болно.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч ***** 112,913,944 төгрөг гаргуулж, үлдэх хэсэг болох 67,552,256 төгрөгийн шаардлагыг болон хариуцагч *****д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ “...***** нөхөр талийгаач *****д харилцан итгэлцлийн үндсэн дээр мөнгө зээлдүүлдэг байсан. 2022 оны 03 сарын 08-ны өдөр 18,500 доллар бэлнээр, 2022 оны 06 сарын 04-ний өдөр дансаар 3200 доллар, 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 06 сарын 29-ний өдрийг хүртэл дансаар 76,000,000 төгрөг, *****ы хүсэлтээр Аэр маркетын билетийн төлбөрт 29,579,500 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр бэлнээр 30,000,000 төгрөг нийт төгрөгөөр тооцоход 135,579,500 төгрөг, 21,700 долларыг зээлсэн. Долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцоход 74,886,700 төгрөг болж байгаа бөгөөд нийт 210,466,200 төгрөгийг *****д зээлдүүлсэн байна. Гэтэл ***** нь 2022 оны 09 сард нас барсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө өв хүлээн авагч ***** нийт 30,000,000 төгрөгийг буцаан төлсөн. Иймээс түүний өв хүлээн авагч эхнэр *****, эцэг ***** нараас  нь нийт 180,466,200 төгрөг гаргуулах үндэслэлтэй” гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч ***** нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, татгалзаж байгаа үндэслэлээ: “Миний бие нь  ***** гэдэг хүнийг танихгүй. Бидний хооронд мөнгө төгрөгийн талаар өр төлбөр байхгүй. Манай нөхөр амьд сэрүүн байхдаа бусадтай нийлж бизнес хийдэг байсан бөгөөд хэнтэй ямар мөнгө төгрөг хэнээс авсан талаар нарийн зүйлийг мэдэхгүй. Нас барсны дараа нь тал талаас маш их өр төлбөр гарч ирсэн. Гэрээтэй зээлүүдийг нь төлсөн. Харин энэ өндөр дүнтэй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би өөрөө ганцаараа төрийн албан хаагчийн ажил хийдэг. Дээр нь үлдсэн гурван хүүхэд болон асаргааны аав ээжтэйгээ амьдардаг байр л үлдсэн. Төлөх ямар ч боломж, бололцоо байхгүй. Нөгөө талаас 18,500 долларыг өгсөн гэдгийг найз нь хэлж байгаа тул өгчихсөн мөнгийг нэхэмжлээд байгааг үнэхээр гайхаж байна. Мөн нөхрийнхөө нэр төрийг бодоод *****д 30,000,000 төгрөг өгсөн байгаа. Одоо нэмж өгөх үндэслэлгүй” гэж маргадаг болно.

 

4. Хэрэгт авагдсан нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр ***** нь 2022 оны 09 сарын 15-ны өдөр нас барсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч ***** нь 2023 оны 02 сарын 17, 2023 оны 2023 оны 03 сарын 01-ний өдөр тус тус Нийслэлийн нотариатчид өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаар гомдлын шаардлага гаргах тухай хүсэлт гаргажээ. /1 дүгээр хх-ийн 24-25, 38 дугаар тал/

Үүний дагуу нэхэмжлэгч ***** нь *****ы хууль ёсны өвлөгч болох түүний эхнэр *****эс гэрээний үүргийг шаардаж, 2023 оны 11 сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

5. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч *****, Л.***** нарын эзэмшлийн Хаан банкны ***** дугаартай дансны хуулгаар 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 сарын 29-ний өдрийг хүртэл нийт 76,000,000 төгрөгийг Хаан банкны ***** дугаарын дансанд “*****” гэсэн утгаар шилжүүлсэн, мөн 2022 оны 06 сарын 25-ны өдөр ***** дугаарын данс руу 20,000,000 төгрөгийг гүйлгээний “80800000 2455” гэх, 2022 оны 06 сарын 25-ны өдөр ***** дугаарын данс руу 9,579,500 төгрөгийг гүйлгээний “enhshaikhand ahiljuul гэх  утгатайгаар тус тус шилжүүлсэн байна. /1 дүгээр хх-ийн 7-16 дугаар тал/

 

2022 оны 06 сарын 24-ний өдөр *****гээс 3200 долларыг “*****д 3200$” гэсэн гүйлгээний утгатайгаар ***** дугаартай данс руу шилжүүлсэн болох нь ***** эзэмшлийн Хаан банкны 5012098654 дугаартай долларын дансны хуулгаар тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 17 дугаар тал/

 

Гэрч Л.*****ийн “... 2022 оны 03 сарын 08-ны өдөр ээж утсаар яриад *****ы найз ***** очиж 18,500  доллар авна гэж хэлсэн. Ээж *****18,500 доллар надад бэлнээр байсан юм. Тэгээд ***** энэ өдөр ирж авсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.*****ын “... ***** нь ***** 18,500 доллар зээлж аваад 10 хувийн хүүтэй 20,350 доллар болгож төлөхөөр тохиролцсон гэж надад хэлж байсан. Мөнгө аваачиж төлдөг өдөр 1000 доллар дутсан. *****ы мөнгө миний дансанд байсан бөгөөд тухайн өдөр төлөх гэхэд үлдэгдэл нь хүрээгүй. ... 18,500 долларыг хэнээс хэзээ зээлж авсан талаар санахгүй байна. Миний бодлоор төлсөн юм чинь авсан нь үнэн. Төлөхөд нь хамт явсан...” гэсэн мэдүүлгээр *****гээс ***** нь 18,500 долларыг бэлнээр авсан гэх нэхэмжлэгч талын тайлбар тогтоогдож байна. /2 дугаар хх-ийн 40-43 дугаар тал/

 

Мөн нэхэмжлэгч нь бэлнээр өгсөн 30,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардлага гаргасан байгаа бөгөөд энэ талаарх гэрч ***** “... ямар ч байсан 7 сард яг наадмын өмнөхөн талийгаач ***** гэрийн хаяг зааж өгөөд хүнээс 30,000,000 төгрөг над руу явуулаад өг гэсний дагуу би гэрт нь очиж мөнгийг нь бэлнээр аваад *****ы данс руу хийсэн” гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан байна./2 дугаар хх-ийн 45-46 дугаар тал/

Шүүгчийн захирамжийн дагуу Хаан банкнаас нотлох баримтаар ирүүлсэн Хаан банкны ***** дугаартай *****ы эзэмшлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар 2022 оны 07 сарын 10-ны өдрийн 2 удаагийн гүйлгээгээр нийт 30,000,000 төгрөгийн гүйлгээ *****ы дансанд орсон байх тул дээрх гэрчийн мэдүүлэг баримтаар давхар нотлогдож байна гэж үзнэ. /1 дүгээр хх-ийн 228 дугаар тал/

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад Аэр маркетын онгоцны билетийн төлбөрт *****ы хүсэлтээр шилжүүлсэн 29,579,500 төгрөгийг шаардаж байгаа бөгөөд 2022 оны 06 сарын 25-ны өдөр ***** дугаарын данс руу 20,000,000 төгрөгийг гүйлгээний “80800000 2455” гэх, 2022 оны 06 сарын 25-ны өдөр ***** дугаарын данс руу 9,579,500 төгрөгийг гүйлгээний “enhshaikhand ahiljuul гэх  утгатайгаар тус тус шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч ***** Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Шүүгчийн захирамжийн дагуу 2024 оны 03 сарын 13-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн “Аэр Маркет” ХХК-ийн А001/22 дугаартай албан бичгээр “Аэр Маркет” ХХК-ийн ***** тоот дансанд ***** данснаас 20,000,000 төгрөг, ***** дугаартай данснаас 9,579,500 төгрөгийг нэр бүхий зорчигчдын төлбөр хийсэн байна” гэжээ. /2 дугаар хх-ийн 34-р тал/

Зохигчдын хүсэлтээр ***** Iphone-10 /iphone Xs Max-NT6H2LL/A// маркийн гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглээр *****  дугаараас *****ы ********* дугаарын утасруу бичсэн захианд “2022 оны 06 сарын 25-ны 12:05 цагт Дансны нэр Аэрмаркет Хаан банк: ***** утга: 808000002455 29,549,500 төгрөг гэсэн байх ба 2022 оны 07 сарын 10-ны 12:26 цагт *****  гэж зурвас илгээхэд Баярлалаа эгч минь аминд орлоо гэсэн байна... ” гэж бичигдсэн байдал тогтоогдож байгаа бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн тайлбартаа тохирч байна.  /2 дугаар хх-ийн 48-53 дугаар тал/

 

Дээр дурдсан баримтуудаар *****гээс *****д 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 135,579,000 төгрөг, 3200 доллар, 2022 оны 03 сарын 08-ны өдөр 18,500 доллар тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байна гэж үзэхээр байна.

 

Мөн хэрэгт авагдсан хариуцагч ***** Хаан банкны ***** дугаартай дансны хуулгаар нэхэмжлэгч ***** ***** дугаартай дансанд 2023 оны 01 сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 02 сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг “****** зээл төлөлт” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна. /1 дүгээр хх-ийн 46-47 дугаар тал/

Дээр дурдсан гэрч Б.*****ын “... 18,500 долларын 10 хувь нь 1850 доллар болж байгаа. Энэ нь нийтдээ 20,350 доллар болно. Үүнээс 1000 доллар дутуу төлсөн учир 19,350 доллар болж байгаа юм. ...Өөрийн данснаас мөнгө гаргаад валют солиод хамт аваачиж өгсөн мөнгийг төлөөгүй гэж нэхэмжилж байгаад маш их харамсаж байна” гэсэн мэдүүлгээр зээлсэн 18,500 доллар, хүүгийн хамт гэж нийт 19,350 долларыг ***** нь *****д буцаан төлсөн үйл баримт тогтоогдож байна гэж үзнэ.

 

7. Дээрх үйл баримтаас дүгнэж үзэхэд ***** болон ***** нарын хооронд хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна.

 

 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т: “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .... шилжүүлэх, зээлдэгч нь .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282.4-т: “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар зээлийн гэрээний үүрэгт нийт 30,000,000 төгрөг, 18,500 долларыг тус тус буцаан төлсөн байна. Талууд зээлийн гэрээг амаар тохирсон бөгөөд хүү авах эрхгүй тул хүү гэж төлсөн 850 долларыг зээлийн нийт үүргээс хасаж тооцох үндэслэлтэй юм.  

 

Иймд зээлийн гэрээний *****д ногдох нийт үүрэг нь 135,579,500 төгрөг, 21,700 доллар байх бөгөөд үүнээс буцаан төлсөн төлбөр болох 30,000,000 төгрөг, 19,350 долларыг хасаж тооцоход 105,579,500 төгрөг, 2,350 доллар буюу 7,334,444 төгрөг /2350$* 3.121,04 төгрөг/, нийт 112,913,944 төгрөгийг ***** нэхэмжлэгч *****д төлөх үүрэгтэй байна.

  

Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа долларын ханшийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар гэж 1 долларыг 3,451 төгрөгөөр тооцсон бөгөөд Дархан-Уул аймаг дахь ******* банкны хэлтсээс ирүүлсэн 2024 оны 05 сарын 03-ны өдрийн 50 дугаартай албан бичгээр 2022 оны 06 сарын 17-18-ны өдрүүдэд долларын ханш 3,121.04 төгрөг байсан болохыг тодорхойлсон.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлөхөөр заасан тул 2022 оны 06 дугаар сард 3200 долларыг зээлдүүлсэн байх тул долларын ханшийг дээрх албан бичигт заасан дүнгээр тооцсон болно.

 

8. Гэрээний нэг тал болох зээлдэгч ***** нь 2022 оны 09 сарын 15-ны өдөр нас барсан бөгөөд нэхэмжлэгч ***** нь Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-т: “Өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаархи гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч буюу гэрээслэл биелүүлэгч, нотариат, эсхүл эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллагад гаргана”, 536.2-т: “Үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 536.1-д заасны дагуу гомдлын шаардлага гаргасан бол түүний хариуг авсан, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.

  

9. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-т: “Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж заажээ.

 

Хариуцагч ***** нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар *****ы хууль ёсны өвлөгч байх бөгөөд хэрэгт авагдсан 2023 оны 09 сарын 25-ны өдрийн 0021 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** баг, ***** хороолол, ****** байр, зоорийн давхар 1 тоот, 16,53 м.кв 15,000,000 төгрөгийн үнэ бүхий автозогсоолыг насанд хүрээгүй 3 хүүхэдтэй хамтран 100 хувиар, 0022 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** баг, ***** хороолол, ***** байр, ***** байр 3 тоот, 137,02 м.кв талбайтай 274,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 50 хувиар насанд хүрээгүй 3 хүүхэдтэй хамтран, 0023 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Дархан сумын 14 дүгээр баг, 3 дугаар хороолол, 106/1 байр 54 тоот, 84,5 м.кв, 152,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 100 хувь насанд хүрээгүй 3 хүүхэдтэй хамтран, 0024 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Сэлэнгэ аймгийн Сайхан сум ***** баг, ***** гудамж, *****, тоот, 92 м.кв талбайтай 60,000,000 төгрөгийн үнэ бүхий хувийн сууцыг 50 хувиар насанд хүрээгүй 3 хүүхэдтэй хамтран, 0025 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Сэлэнгэ аймгийн Сайхан сум 2-р баг, Дөмбөн хороололд 1448,7 м.кв талбайтай, 10,000,000 төгрөгийн үнэ бүхий газрыг 100 хувиар насанд хүрээгүй 3 хүүхэдтэй хамтран, 0026 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр *****ы Хаан банкны ***** дансны дугаар 100 хувь дангаар, 0027 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр “Авто зогсоол захиалгын гэрээ” №25Г 2022 оны 03-р сарын 10-ны өдөр Иргэн *****, ***** нарын хооронд байгуулсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 14-р баг, Олимп 2 гудамж 200/1 байрны зоорийн давхрын 18 м.кв талбайтай 25 тоотын 27,000,000 төгрөгийн үнэ бүхий автозогсоолын захиалгын гэрээний дагуу эрх, хөрөнгийг дангаар тус тус өвлөн авчээ. /2 дугаар хх-ийн 5-29 дүгээр тал/

Мөн 2022 оны 12 сарын 26-ны өдрийн 0160 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын 02-р багийн 39-р байрны 21 тоот, 37,78 м.кв, 40,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өвлүүлэгчид оногдох 25 хувийг насанд хүрээгүй 3 хүүхэд болох ******, *****, ***** нар хамтран өвлөж, бусад өвлөгч болох *****, *****, ***** нар нь өвөөс татгалзсан байна. /2 дугаар хх-ийн 250 дугаар хуудас/

Дээрх баримтуудаар хариуцагч ***** өвлөн авсан эд хөрөнгүүд нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих нийт үүрэг болох 112,913,944 төгрөгийн хэмжээнд хүрч байх тул 112,913,944 төгрөгийг хариуцагч *****эс гаргуулж, нэхэмжлэгч *****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 67,552,256 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг зөвхөн хариуцагч *****д ногдох өвийн хэмжээгээр тооцсон болохыг дурдаж байна.

   Хариуцагч ***** нь тухайн өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авсан зарим эд хөрөнгүүдийг бусдад шилжүүлсэн, одоо байхгүй гэж тайлбарлаж, холбогдох баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн байгаа боловч нэгэнт өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авсны дараа бусдад шилжүүлсэн байгаа нь түүний тайлбараар тогтоогдож байх тул дээрх хуульд заасан өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

   10. Нэхэмжлэгч тал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар *****г татан оролцуулсан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар ***** нь эд хөрөнгө өвлөн авсан байдал тогтоогдохгүй байх тул дээрх хуульд зааснаар үүрэг хүлээх үндэслэлгүй байна гэж үзэж түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч ***** өмгөөлөгч ***** хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ***** хариуцагч *****д өр төлбөрийн талаар үзүүлж байсан тооцоо хийсэн дэвтэрт үзлэг хийлгэх тухай хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч талаас тийм дэвтэр байхгүй гэсэн тайлбарыг гаргаж байх тул шүүгчийн захирамж биелэгдэх боломжгүй болсон үндэслэлээр талуудын хүсэлтээр, мөн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэхүү дэвтрийн хуулбар гэх нотлох баримтын шаардлага хангаагүй 1 хуудас хуулбар баримтыг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү захирамжид зохигчдын хэн аль нь гомдол гаргахгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болохыг тус тус дурдаж байна.

Мөн хариуцагчийн өмгөөлөгчөөс Б.*****ын 5040172318 тоот дансны 2022 оны 03 сарын 22-ны өдрийн ***** тоот дансанд долларын шилжүүлэг хийсэн талаарх гүйлгээний баримт, лавлагааг Хаан банкнаас гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч энэхүү хүсэлтээсээ татгалзсан болно.

11. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,060,281 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *****эс улсын тэмдэгтийн хураамжид 722,519 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2,115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2-т тус тус заасныг баримтлан, хариуцагч *****эс 112,913,944 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 67,552,256 төгрөгийн болон хамтран хариуцагч *****д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 56 äóãààð ç¿éëèéí 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 7 äóãààð ç¿éëèéí 7.1.1-т тус тус çààñíыг баримтлан íýõýìæëýã÷ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,060,281 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *****эс улсын тэмдэгтийн хураамжид 722,519 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *****д îëãîñóãàé.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ