Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2019/0353

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, Б.Э*******ийн нэхэмжлэлтэй Сангийн яамны Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн улсын ахлах байцаагч Н.Б*******, О.Э*******, мэргэжилтэн Б.Г******* нарт холбогдох захиргааны хэргийг

 

 

ХЯНАВАЛ:

 

 

Сангийн яамны Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн улсын ахлах байцаагч Н.Б*******, О.Э*******, мэргэжилтэн Б.Г******* нараас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Б.Э*******ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Сангийн яамны улсын ахлах байцаагчид болон мэргэжилтэн нарын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 30/******* дугаар акт болон хавсралтын Н.Г*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, төлбөрийг чөлөөлсөн шүүхийн шийдвэр гаргахад татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэжээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэжээ.

Сангийн яамны Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн улсын ахлах байцаагч Н.Б*******, О.Э*******, мэргэжилтэн Б.Г******* нар нь Б.Э*******ийн Монгол Улсын Сангийн яамны улсын ахлах байцаагчид болон мэргэжилтэн нарын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 30/******* дугаар акт, түүний хавсралтын Н.Г*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөс үүсэх үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Б.Э*******ийн Монгол Улсын Сангийн яамны улсын ахлах байцаагчид болон мэргэжилтэн нарын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 30/******* дугаар акт, түүний хавсралтын Н.Г*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Сангийн яамны Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн улсын ахлах байцаагч Н.Б*******, О.Э*******, мэргэжилтэн Б.Г******* нар хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ