| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/00615/И |
| Дугаар | 135/шш2024/00676 |
| Огноо | 2024-05-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 135/шш2024/00676
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:135/2024/00615/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** баг, *****тоотод оршин суух Шар хиргис овогт ******* ******* (утас: *****)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** баг, ***** байр, ***** тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас:*****)-д холбогдох,
6,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...***** зээлүүлсэн 4,000,000 төгрөг, түүний хүү 400,000 төгрөг, алданги 1,600,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ***** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
...***** 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр яаралтай мөнгөний хэрэг гараад 4,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. Ингээд эхний саруудад хүүгээ төлсөн. ***** намайг 1,000,000 төгрөг нэмээд өгчих гэсэн боловч миний бие боломжгүй тул өгч чадаагүй. Тэгээд би 1,500,000 төгрөгийг өгчих гэхээр нь би чадахгүй гэсэн. Тэгсэн шүүхэд өгнө гэсэн. Одоо би 1,500,000 төгрөгийг 3 сарын хугацаатай буюу 5, 6, 7 дугаар саруудад 500,000 төгрөгөөр, улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч ******нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
...***** нь 1,500,000 төгрөгийг гаргаж өгөх боломжтой гэсэн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Харин улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг буцаан гаргуулах хүсэлтэй байна. ***** нь миний мөнгийг 5, 6, 7 сар 3 хувааж төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 6,000,000 төгрөгийг 1,500,000 төгрөг болгон бууруулж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ****** нэхэмжлэлтэй, хариуцагч ***** холбогдох иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, мөн хуулийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,000,000 төгрөгийг 1,500,000 төгрөг болгон бууруулж, тус төлбөрийг 5, 6, 7 дугаар саруудад 3 хуваан 500,000 төгрөгөөр, улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөгийн хамт төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн байна.
4.Талуудын байгуулсан дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас зохигчдын эвлэрсэн байдлаар улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *****олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ****** нэхэмжлэлтэй, хариуцагч ***** холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 1,500,000 төгрөгийг 5, 6, 7 дугаар саруудад 500,000 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *****ээс улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *****олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ