Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2019/0345

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Н*******ын дүгнэлттэй, Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын улсын байцаагч О.Э*******д холбогдох Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын улсын байцаагч О.Э*******гийн 014******* дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын улсын байцаагч О.Э******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Н*******ын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 38 дугаар прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Н*******ын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 38 дугаар дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын улсын байцаагч О.Э******* нь Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын улсын байцаагч О.Э*******гийн 014******* дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлага бүхий Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Н*******ын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 38 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, тайлбараа 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Н*******ын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын улсын байцаагч О.Э*******гийн 014******* дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай 38 дугаар дүгнэлтийг хариуцагч Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын улсын байцаагч О.Э******* хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ М.БАТЗОРИГ