Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 135/шш2024/00682

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2024/00452/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** баг, ***** тоотод оршин суугаа, ***** овогт ****** ***** нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, ***** хороо, ***** тоотод оршин суугаа, ******* овогт ******* ****** холбогдох,

"Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *****,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Хариуцагч ***** цахимаар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ***** нь хариуцагч *****д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь *****тэй 2012 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн. Бид хоёрын дундаас 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүү ***** төрсөн. *****иргэний үнэмлэхийн зөрчилтэй байсан учир гэрлэлтийн баталгаагүй. Өөрийн гэсэн гэр оронгүй хадмынхаа гэрт амьдарч байсан. Тэрээр хүүхдээ 2 нас хүрсний дараа орхиж явсан. Тэрнээс хойш нэг ч удаа хүүхэдтэйгээ утсаар ярьж байгаагүй, ирж уулзаа ч үгүй. Мөнгөн тусламж ч үзүүлж байгаагүй. Иймд эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

2. Хариуцагч ***** шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие *****тай 2013 оноос 2017 он хүртэл хамтран амьдрах хугацаанд хүү төрсөн. Би урд нь гэр бүлийн баталгаатай 3 хүүтэй байсан. Бага хүү дунд сургуульд, дунд хүү коллежид сурдаг байсан тул хүүхдүүдээ өөрийн хийсэн ажлын цалингаас тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлэх мэтийн үед удаа дараа хэрүүл хийж дарамтлах болон хутга мэс барьж хөөж туудаг, мөн ах дүүс нь эгч утсаар болон биеэр ирж байх байхгүйг дуудан доромжлох, ална, зодно гэх мэтийн заналхийлдэг байсан мэтийн шалтгааны улмаас явах шийдвэр гаргасан. Би өөрийн хүү болох ***** оюутан сурагч болох үед нь эцэг хүний ёсоор тусалж дэмжинэ. Хэрвээ ***** хүү ***** асран хамгаалж чадахгүй байгаа гэж үзэж байгаа бол би хүүгээ авах хүсэлтэй байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар төрсний бүртгэлийн лавлагаа, Дархан сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Амин холбоо өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Хаан банкны тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, төрөлтийн түүх, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ***** хариуцагч *****д холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ***** нь *****тэй *****тэй 2012 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн. Бид хоёрын дундаас 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүү ***** төрсөн. *****иргэний үнэмлэхийн зөрчилтэй байсан учир гэрлэлтийн баталгаагүй. Өөрийн гэсэн гэр оронгүй хадмынхаа гэрт амьдарч байсан. Тэрээр хүүхдээ 2 нас хүрсний дараа орхиж явсан. Тэрнээс хойш нэг ч удаа хүүхэдтэйгээ утсаар ярьж байгаагүй, ирж уулзаа ч үгүй. Мөнгөн тусламж ч үзүүлж байгаагүй хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байна.

 

3. Хариуцагч ***** нь *****тай 2013 оноос 2017 он хүртэл хамтран амьдрах хугацаанд хүү төрсөн. Бид урд гэр бүлийн баталгаатай 3 хүүтэй байсан. Багахүү дунд сургуульд, дунд хүү коллежид сурдаг байсан тул хүүхдүүдээ өөрийн хийсэн ажлын цалингаас тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлэх мэтийн үед удаа дараа хэрүүл хийж дарамтлах болон хутга мэс барьж хөөж туудаг, мөн ах дүүс нь эгч утсаар болон биеэр ирж байх байхгүйг дуудан доромжлох, ална, зодно гэх мэтийн заналхийлдэг байсан мэтийн шалтгааны улмаас явах шийдвэр гаргасан. Би өөрийн хүү болох ***** оюутан сурагч болох үед нь эцэг хүний ёсоор тусалж дэмжинэ гэх тайлбарыг гаргасан болно.

4. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2012 онд танилцаж, дотно харилцаатай болж, улмаар тэдний дундаас 2015 оны 01 сарын 08-ны өдөр хүү Б.***** төрсөн болох нь хэрэгт авагдсан ***** *****-ий ***** дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

5. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т: хүүхэд төрснөөс эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д: гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн, төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т: эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хүү Б.*****д эцэг *****эс хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй.

6. Хүү Б.***** нь төрсөн цагаасаа хойш эх *****гийн асрамжид байгаа бөгөөд талууд хүүхдийн асрамжид маргаагүй. Нэхэмжлэгч хүүхдийн асрамжийн талаар шаардлага гаргаагүй болно.

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *****э 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж тооцон 57,533 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д тус тус заасныг баримтлан 2015 оны 01 сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.***** 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг *****эс тэтгэлэг гаргуулсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *****д олгож, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамж тооцон 57,533 төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ