Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2024/02276

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 06

181/ШШ2024/02276

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, **** дугаар хороо, Сөүлийн гудамж, *****, Твин тауэр-1, ***** давхарт оршин байрлах, ******* ББСБ ХК /РД:6060854/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Д.Гантулгыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Н.Отгончимэг оролцов.

/нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бямбадорж өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв/

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч ******* нь ******* ББСБ ХК-тай 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ******** дугаартай Зээлийн эрх нээх гэрээ, ************** дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулж, 10,000,000 төгрөгийг, сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн.

Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсан цагаас хойш огт эргэн төлөлт хийгээгүй байна.

Зээлийн гэрээний 2.1.11-т ноцтой зөрчил гэж... зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөх хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн ... үйлдлийг ойлгохоор зааснаас үзэхэд хариуцагч нь зээлийн гэрээний 5.4; 6.2.5 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 10.2-т заасан, гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нөхцөлийг үүсгэж байгаа бөгөөд дээрх тохиолдолд зээлийн гэрээний 7.1,4-т зааснаар зээлдүүлэгч нь гэрээг дангаар цуцлах эрхтэй байна.

Зээлдэгч нар нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 4,235,583.59 төгрөг, зээлийн хүүнд 889,733.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 141,172.18 төгрөг, авлага 16,000 төгрөг, нийт 5,282,489.18 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Манай байгууллагын зүгээс зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргасан боловч шүүхээс 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн **************** дугаар захирамжаар ...хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй... гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Зээлдэгч ******* нь өөрийн бүртгэлтэй хаягт болон зээл авч байх үедээ ******* ББСБ ХК-д бүртгүүлсэн хаягтаа оршин суудаггүй, холбоо барих утасны дугаараа өөрчилжсөн байгаа тул нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн хаягийг тодорхойлж, нэхэмжлэл гаргах боломжгүй байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* /РД:ЧН*************/-ыг эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Гантулгыг эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-д Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь өөрийн оршин байгаа дүүргийн шүүхэд иргэний эрх зүйн маргааны хариуцагч болох Д.Гантулгыг эрэн сурважлуулах хүсэлтийг гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь *******тай 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдр №************* дугаартай зээлийн эрх нээх гэрээ, мөн өдөр №**************** дугаартай барьцааны гэрээ тус тус байгуулсан ба гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргахад нь хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж Д.Гантулгыг үзэх үндэслэлтэй байна.

******* нь Сүхбаатар дүүрэг, ****** дугаар хороо, Их тойруу *********** байр, *********** тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн **************** дугаартай захирамжаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч болох Д.Гантулгын оршин байгаа хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасны дагуу нэхэмжлэлийг хангаж, хариуцагч нарыг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу Цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан тул Д.Гантулгыг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц овогт Д.Г /рд:ЧН************/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Гантулгыг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбадорж, холбоо барих утас:****************/ талд мэдэгдэхийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газарт мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гадан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гахдан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн залж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ