Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 135/шш2024/00690

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2023/00016/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** баг, ***** байр, ***** тоотод оршин суух, ******* овогт******* ***** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Үйлдвэрийн бүс өөрийн байранд байрлах “*****” ХХК-д холбогдох,

"Ашигтай загвар ашигласны төлбөрт 535,368,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, *****в, *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов. 

 

 ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:  

1. Нэхэмжлэгч ****** ашигтай загвар ашигласны төлбөрт 535,368,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 “Миний бие нь 1989 онд ХБНГ улсад металлургийн инженер мэргэжлээр их сургуульд суралцаж төгсөж, 1991 онд *****ийн Цувимал бүтээгдэхүүн *******лэх цехэд технологийн инженерээр ажилд орж, ажиллаж байх хугацаандаа *****ийн бүтээмжийг дээшлүүлж, бүтээгдэхүүний тоо, нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хийж гүйцэтгэсэн. Энэхүү ажлын маань нэг бүтээл болох R-40 мм-ийн гөлгөр ган туйван *******лэх технологи юм. Тус бүтээл нь *****ийн бутлагч тээрмийн ган бөмбөлгийг хийдэг гол материал бөгөөд Монгол улсад ганц болох тус бүтээлээрээ миний бие Монголын Оюуны өмчийн газраас 2005 оны 12 сарын 28-ны өдөр ашигтай загварын гэрчилгээ буюу түүнийг өмчлөх онцгой эрхийг өөрийн нэр дээр авсан. /1993,06,25-ны өдрийн Патентийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан бүртгэлд авсан анхдагч огноо/. Тус Патентийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “...ашигтай загварын гэрчилгээ 7 жилийн хугацаанд хүчинтэй байна” гэж заасны дагуу уг хугацаа нь 2012.12.28-ны өдөр хүртэл хүчинтэй юм.

Өнөөдрийг хүртэл ***** нь миний энэхүү ашигтай загварын бүтээлээр 2005 оноос ган туйван *******лэж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаандаа ашиглаж ***** болон өөр бусад *******үүдэд ган туйван нийлүүлж тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасны дагуу гэрээ байгуулахгүйгээр одоог хүртэл ашиг үр шимийг нь хүртсээр байгаа билээ. Ашигтай загварын гэрчилгээг 2005.12.25-ны өдөр авснаас хойш удалгүй Патентийн тухай хууль 2006.01.19-ний өдөр шинэчилсэн найруулга орж, тус хуулиар 1993.06.25-ны өдрийн хуулийг хүчингүй болсонд тооцсон. 2006 оны Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т “шинэ бүтээл, ашигтай загвар ... тэдгээрийг турших, *******лэлд нэвтрүүлэх ажилд оролцож хяналт тавих, оюуны бүтээлээ үнэлэх эрхтэй”, 16.1.5-д ашигтай загварыг ашиглаж олсон бусад этгээдийн орлогоос зохих хэмжээний төлбөр авах эрхтэй” гэж заасны дагуу ашигтай загварын зохиогч ****** би 2005.12.28-ны өдрөөс 2012.12.28-ны өдрийг хүртэл 7 жилийн хугацаанд *****т тус R-40 мм-ийн гөлгөр ган туйванг борлуулсан нийт орлогын цэвэр ашгийн 10 хувьтай тэнцэх төлбөр болох 535,368,000 төгрөгийг нэхэмжилж байна.

*****ээс ***** УБҮйлдвэрт 2005-2012 онд нийлүүлсэн R-40 мм-ийн гөлгөр ган туйвангийн үр ашгийн тооцоолол:

-2005 оноос 2009 онд R-40 мм, R-80 мм-ийн ган туйван нийлүүлсэн ба нийт 49,357 тонн нийлүүлсэн. Үүнээс 30% нь 14,804 тонн R-40 мм-ийн гөлгөр ган туйван нийлүүлсэн.

-2009 оноос 2012 онд 7,500 тонн R-40 мм-ийн гөлгөр ган туйванг нийлүүлсэн ба ингээд 2005-2012 онд 14,807 тонн+7500 тонн=22,307,тонн R-40 мм-ийн ган туйванг нийлүүлсэн байна.

-Борлуулалтын нийт орлого 22,307тонн*600,000 төгрөг /хамгийн бага дүнгээр/=13,384,200,000 төгрөг,

-Цэвэр ашиг: 22,307тонн*240,000 төгрөг /цэвэр ашиг/=5,353,680,000 төгрөг,

-Ашигтай загвар ашиглуулсны төлбөр: 5,353,680,000 төгрөгийн 10 хувьтай тэнцэх төлбөр болох 535,368,000 төгрөг нэхэмжилж байна.

Патентийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу талууд ашигтай загвар ашиглах, ашиглуулах тохиолдолд лицензийн гэрээ байгуулах, гэрээндээ төлбөрийн хэмжээг тусгах хэдий ч хариуцагч компани патент эзэмшигч надтай гэрээ байгуулаагүй нь түүнийг төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Хэдийгээр бидний хооронд патент ашиглах гэрээ байгуулагдаагүй боловч хариуцагч компани тухайн ашигтай загвар R-40 мм-ийн гөлгөр ган туйванг үйл ажиллагаандаа хэрэглэж, борлуулж ашиг олж байгаа нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна.

Мөн Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-д Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна гэж заасны дагуу ******  ашигтай загварын гэрчилгээ буюу түүнийг өмчлөх онцгой эрх нь эдийн бус хөрөнгөд хамаарч байх тул тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөд хамаарахгүй байхаар хуульчилжээ.

Иймд хариуцагч компаниас одоогийн дагаж мөрдөж буй 2021.05.06-ны өдрийн Патентийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын ашиглалтаас төлбөр авах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагчаас ашигтай загвар ашигласны төлбөрт 535,368,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

   2. Хариуцагч ***** ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч *****шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Тус ******* нь 1993 онд байгуулагдсан бөгөөд жилд 100 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн *******лэх хүчин чадалтай Цувимал *******лэх цех нь ган бэлдцийг халааж даралтаар боловсруулан ган цувимал бүтээгдэхүүн *******лэдэг. Тус цехийн дизайныг боловсруулахдаа япон мэргэжилтнүүд 115мм*115мм хөндлөн огтлолтой 2000мм урттай бэлдцээс D10-D38 хүртэлх иржгэр ган туйван, Ф10-Ф40 хүртэлх гөлгөр ган туйван, 45x45 булан төмөр *******лэхээр тооцон тоног төхөөрөмжийн сонголтыг хийж угсарч суурилуулсан байдаг. Үйлдвэр байгуулагдсан эхний жилүүдэд Япон улсын мэргэжилтнүүд ирж ажилчдыг сургаж дадлагажуулах ажлыг 2004 он хүртэл хийсэн байна. *****ийн санал тавьсны дагуу 2005 онд “*****” ТӨХК-ийн захирлын тушаалаар ажлын хэсэг гарч R40 мм-ийн голчтой гөлгөр ган туйван *******лэх бэлтгэл ажлыг хангах *******лэлийн туршилтыг хийхээр болсон. Тухайн үед туршилтын ажлыг ерөнхий инженер ***** ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж *******лэлийн бэлтгэл ажлыг хангуулан *******лэлийн туршилтыг хийж *******лэлд нэвтрүүлсэн. Ажлын хэсгийн гишүүнээр Үйлдвэр технологийн хэлтсийн дарга ******, цувимал *******лэх цехийн дарга *****, цувимал *******лэх цехийн технологи инженер *****, ******* технологи хэлтсийн инженер *****, Засвар механикийн албаны механик инженер ******, ахлах ган цувигч *****, *****, *****, ган сувигч *****, Токарийн суурь машины оператор *****, Бул гайдны тохируулагч оператор *****, *****, ***** нар ажилласан. Үйлдвэрлэлийн туршилтын ажлын хүрээнд Үйлдвэр технологийн хэлтсийн дарга ****** Ф38-ым гөлгөр гам туйван *******лэх булны калибрын системийг суурь болгон ашигласан ба сүүлийн 11-р калибрын Ф38,5 мм хэмжээтэй калибрыг Ф40,5 мм болгон өөрчилж зураг гарган булны зоролтыг токарчин *****аар боловсруулалт хийлгэсэн. Дээрх булыг ашиглан *******лэлийн туршилтыг хийсэн. Туршилтаар сүүлийн 11-р калибраар бүтээгдэхүүн гаргахад R-40 мм ган туйван геометр хэмжээснийхээ шаардлагыг хангахгүй байсан байна. ******ын 2005 онд авсан R40 гөлгөр ган туйван *******лэх арга” ашигтай загварын патентад туссан калибрын систем дээрх нийт 11 оролтын эхний 7 оролт буюу эхлэн боловсруулах цувих машины С-1-С-7 хүртэлх калибрын систем нь Ф38 гөлгөр ган туйвангийн калибрын системийг өөрчлөөгүй “*****" ТӨХК-ийн калибрын системээр явж байсан. Дараагийн 4 оролт буюу Завсар төгсгөлийн цувих машинуудын Н-2-Н5 хүртэлх калибрын систем ******ын калибрын системийн хэмжээснээс өөр хэмжээтэй Р40-ийн *******лэл явагдсан байна.

2. Иргэн ****** нь 2005 оны 12 сарын 28-ны өдөр Оюуны өмчийн газраас “R40  гөлгөр ган туйван *******лэх арга” Ашигтай загварын гэрчилгээг авсан байна. 1993 оны 06 сарын 25-ны өдрийн Патентийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т “... Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар хамтран сэдэж бүтээсэн зохиогчид патент авах эрхийг хамтран эдэлнэ” гэж заажээ.

Гэтэл дээрх туршилтыг хийхэд ажлын хэсгийн гишүүнээр ******* технологийн хэлтсийн дарга ******, Цувимал *******лэх цехийн дарга *****, Цувимал *******лэх цехийн технологи инженер *****, Үйлдвэр технологи хэлтсийн инженер *****, Засвар механикийн албаны механик инженер ******, ахлах ган цувигч *****, *****, *****, ган сувигч *****, Токарийн суурь машины оператор *****, Бул гайдны тохируулагч оператор *****, *****, *****нар мөн Япон мэргэжилтэн TAKEUCHI  нар ажилласан байна. Иргэн ******ын R40 гөлгөр ган туйван *******лэх арга гэх ашигтай загвар дан ганц ****** хийгээгүй, тухайн үед ажиллаж байсан хүмүүсийн бүтээлийг албан тушаалын байдлаа ашиглан зөвхөн өөрийнхөө нэр дээр Оюуны өмчийн газар бүртгүүлсэн байна гэж үзэхээр байна.

3. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д Ашигтай загварын гэрчилгээ эзэмшигч тухайн бүтээлийг бусдад ашиглуулахдаа гэрээ байгуулна” мөн зүйлийн 2-т “... Гэрээнд бүтээл ашиглах нөхцөл хүрээ, хугацаа, төлбөрийн хэмжээ, түүнийг төлөх журам зэргийг тусгана” гэжээ. Мөн 2006 оны 01 сарын 09-ний өдрийн Патентийн тухай хуулийн 16.8-д “. Энэ хуулийн 16 7-д зааснаар зохиогч өөрийн нэр дээр патент, гэрчилгээ авсан тохиолдолд ажил олгогч тухайн бүтээлийг ашиглахдаа патент, гэрчилгээ эзэмшигчид гэрээний үндсэн дээр зохих төлбөр төлнө " гэж тус  заасан байна. ****** нь 2005 оноос 2012 оны хооронд "*****” ТӨХК-тай ашигтай загварын талаар ямар нэгэн гэрээ хийгдээгүй учраас нэхэмжлэлд дурдсан мөнгөн дүнг төлөх үүрэггүй байна.

4. 2006 оны 01 сарын 19-ний өдрийн Патентийн тухай хуулийн 16.6-д “... Албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад бүтээсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварт гэрчилгээ авах эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлнэ ...” гэжээ. ******ын хийсэн гэх ашигтай загвар нь *****ийн Цувимал *******лэх цехэд хийгдсэн тул ажил олгогчийн бүтээл гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлынхаа үндэслэлийг нотолж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог. Шүүхэд анх нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдаан дээр гаргаж байгаа тайлбарууд нь яг ямар үндэслэлээр татгалзаад байгаа нь тодорхойгүй эргэлзээтэй байсны үндсэн дээр нэхэмжлэгчийн зүгээс аль хэсэг дээр яаж мэтгэлцэх нь тодорхойгүй нөхцөл байдалтай байсан. Тодруулж асуухад 2-3 татгалзлын асуудал яригдаад байх шиг байна. Нэгдүгээрт  нь энэ оюуны өмчийг хэрэглээгүй юм, гэхдээ энэ оюуны өмчийн патентыг авчихсан. Энэ талаар жилийн өмнө маргаан үүсэхэд л мэдлээ гэдэг зүйлийг ярьж байна. Оюуны өмчийг бүхэлд нь үгүйсгэж байгаа нөхцөл байдал харагдаж байна. Хоёрдугаарт R-40 гэдэг загвараар *******лээд олсон ашгийн хувьд бид ийм их хэмжээний ашгийг олоогүй гэж байна. Эдийн засгийн тооцоолол дээр маргалдаж байгаа гэдэг нь шүүх хуралдааны явцад маш тодорхой боллоо гэж үзэж байна. Гуравдугаар үндэслэл нь тухайн үедээ *******ийн ажил сайжруулах зорилгоор хийгдсэн буюу Уламбадрах гэдэг хүний хувь хүнийх нь оюуны өмч мөн эсэх байгууллагад ажиллах явцдаа хийсэн оюуны өмч юм уу гэдэг гурван төрлийн үндэслэл үүсээд татгалзаад байгаа юм байна гэдгийг хариуцагчийн тайлбар болоод асуулт хариултын үед ойлгож авлаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн оюуны өмчөөр баталгаажсан үйл явдалтай холбоотойгоор Патентийн болон Оюуны өмчийн тухай хууль 1993 оноос хойш хэд хэдэн удаа өөрчлөгдсөн асуудал байдаг. Анх 1993 онд батлагдсан хууль үйлчилж явж байгаад 2006 онд Патентийн тухай хууль шинэчлэн найруулагдаад 2021 оны буюу яг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Патентын тухай хууль энэ хэрэг маргааныг шийдвэрлэхэд хэрэглэгдэх хууль гэж үзэж байгаа. Яагаад тэгж үзэж байгаа вэ гэхээр өмнө нь хүчин төгөлдөр бус болсон бүх хуулиуд дээр хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн зохицуулалт байгаа. Тэгэхээр буцаан хэрэглэхгүй гэдэг нь маш тодорхой. Өнөөдрийн маргааныг шийдвэрлэх гол хууль нь 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Патентын тухай хууль юм. Хариуцагч талаас гэрээ байгуулагдсан юм уу гэдэг асуудлыг мөн ярьж байна. Гэрээ байгуулагдаж байсан талаарх баримт нэхэмжлэгч хариуцагч талын аль аль гаргаж өгөөгүй. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Зайлшгүй гэрээ байгуулсны үндсэн дээр ашиглах ёстой юм уу? гэдэг асуудал. Мөн ажлаа хийж байх явцад цехийн дарга байсан учраас тэрийгээ ашиглаад патент авчихсан гэдэг асуудлын тухайд хууль дээр ямар зохицуулалт байгаа вэ гэхээр Патентийн тухай хуулийн 12 дугаар зүйлд ажлын байран дахь шинэ бүтээл, ашигтай загвар гэж байгаа. 12.4-т шинэ бүтээл, ашигтай загвар зохион бүтээх үүргийг хөдөлмөрийн гэрээгээр ажилтанд хүлээлгэж, зохих цалин хөлс олгож байснаас бусад тохиолдолд гэж байгаа. Хэрвээ хариуцагч талын тайлбарлаад байгаа шиг Уламбадрах гэдэг цехийн даргынх нь хувьд ажлаа хийх замаараа энэ загварыг гаргаж ирээд *******лэлийн бүтээмжийг дээшлүүлээд шинэ технологи бүтээгээрэй гээд хөдөлмөрийн гэрээ байгуулаад тэр хөдөлмөрийн гэрээндээ үүрэг болгож заагаад чи энэ ажлыг хийвэл үндсэн цалин дээр чинь урамшуулал нэмье гэж тохиролцсоноос бусад тохиолдолд ажлын байранд зохион бүтээлцсэн шинэ бүтээл ашигтай загварын бүтээлийг ажил олгогч хэрвээ авахыг хүсвэл зохион бүтээх ажилтандаа гэрээ байгуулж зохих төлбөрийг төлнө гэж байгаа. 2005-2019 оныг хүртэл 19 жилийн хугацаанд үнэ төлбөргүй ч юм уу бусад байдлаар ашиглая гэсэн бол ажил олгогч өөрөө санаачилга гаргаад гэрээ байгуулах ёстой байсан талаарх зохицуулалтыг Патентийн тухай хуулийн 12.4 дэх заалтаар зохицуулаад өгсөн. Гэтэл өнөөдөр гэрээ байгаа гэж яригддаг боловч гэрээ нь гарч ирээгүй. Тэгэхээр Патентийн тухай хуулийн 12.6-т 12.4-т заасан гэрээг байгуулаагүй бол төлбөрийн хэмжээг тогтоолгох, гэрээ байгуулахыг даалгуулахаар ажилтан шүүхэд хандаж болно гэж байгаа. Бид шүүхэд хандаад байгаа нь төлбөрийнхөө хэмжээг ашгийнх нь 10 хувиар өөрсдийнхөө хэмжээнд хамгийн багаар бодсон. 2005-2012 оны хооронд патентын гэрчилгээ хүчинтэй байх хугацааны борлуулалтын орлогоос ашгийн тооцооллыг гаргаад тэндээс 10 хувийг авъя гэдэг шаардлага гаргаад  шүүхээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байгаа юм. Энэ эрхийг нь Патентийн тухай хуулийн 11.6-т заагаад өгчихсөн. Гэрээ байгуулаагүй л бол чиний патентыг хэн ч ашигласан болно гэсэн ойлголт байхгүй. Хариуцагч тал гэрээ байгуулаагүй байж юу шаардаад байгаа гэдэг агуулга яригдаад байгаа нь дээрх хуулийн зохицуулалтаар няцаагдаж байна гэж үзэж байна. Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын ашиглалтаас төлбөр авах гэсэн зохицуулалт байна. Ямар ямар тохиолдолд төлбөр авах талаар энэ хуулийн зохицуулалтаар зохицуулагдсан. 46.2.4 дэх заалт дээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан. 47 дугаар зүйл дээр Патентаар олгогдох эрхийг заасан байгаа. 47.3 дараах үйлдлийг патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг ашигласанд тооцно гэж, 47.3.1-т патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүнийг, эсхүл патентаар хамгаалагдсан аргаар *******лэсэн бүтээгдэхүүнийг *******лэх, зах зээлд нийлүүлэх, импортлох, худалдах санал гаргах, худалдах, хэрэглэх, эсхүл эдгээр зорилгоор хадгалахыг патентыг ашигласан гэж үзнэ гээд зохицуулаад өгсөн. 47.3.2-т патентаар хамгаалагдсан аргыг хэрэглэх гэж байдаг. Тэгэхээр 2005-2012 оны хооронд ***** нэр дээр бүртгэлтэй патентын хүчинтэй эсэх асуудал дээр маргах шаардлага байхгүй. Үүн дээр талууд ойлголцсон гэж үзэж байгаа. Харин 2005-2012 оны хооронд R-40-ийн патентыг Уламбадрах гэдэг хүн л эзэмших ёстой гэдэг нь баталгаажчихсан. Энэ аргаас өөр арга хэрвээ байдаг бол энийг баталгаажуулсан баримтыг хариуцагч гаргаж өгөх ёстой. Тийм зүйл байхгүй. Гэхдээ *******лэлд нэвтрүүлээд хэрэглээд борлуулаад байсан уу гэвэл 2005-2012 оны *****ээс ирсэн орчуулсан гэрээ хэлцэл, хэрэгт авагдсан баримтаас харахад *******лэгдээд борлуулагдаж байсан байна. Хэдийгээр хариуцагч байгууллага Уламбадрахтай гэрээ хийгээгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ийм нөхцөл байдал байгаа ч гэсэн R-40-ийг *******лээд борлуулаад байгаа нь 47.3-т зааснаар патентийг ашигласан гэдэгт орж байна гэж үзэж байна. 2005-2012 он хүртэлх 7 жилийн хугацаанд патент хүчинтэй байх хугацааны борлуулалт ***** өөрийнх нь оюуны өмч патентийн эрхээр баталгаажсан R-40 технологиор *******лэгдэж байсан байна гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж байна. Хэрвээ үүнийг хэрэглэж байгаагүй гэдэг асуудал байгаа бол хариуцагч татгалзлынхаа үндэслэлийг нотлох ёстой. Шүүх очиж үзлэг хийснээс шалтгаалаад манайх энийг огт хэрэглэхгүй байгаа гэдэг асуудал яригдсантай холбогдуулаад нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлохын тулд хэдэн хэдэн байгууллагыг шинжээчээр томилуулж дүгнэлт гаргуулах гэсэн боловч тодорхой шалтгаануудын улмаас шинжээч дүгнэлт гаргах боломжгүй гэдэг талаарх хариу ирүүлсэн баримт хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ бүрэн дүүрэн хангалттай хэрэгжүүлсэн гэж үзэх бүрэн боломжтой. Гэтэл өнөөдөр шүүх хуралдаан дээр ашгийн асуудал яригдаад эхэлж байна. Ашгийн асуудал дээр нэгдүгээр хавтаст хэргийн 119 дүгээр талд 2006-2012 он хүртэлх 6 жилийн ашгийн тооцооллоор 640,000,0000 төгрөг гэсэн байна. Гэтэл хавтаст хэргийн 140 дүгээр талд байгаа баримтын тухайд тухайн үед Уламбадрах 2005 оны 03 дугаар сараас  11 сар хүртэлх баримтыг оюуны өмчийн газар өгсөн байдаг. Энэ хугацаанд R-40-ийг *******лэлд нэвтрүүлээд бүтээгдэхүүн *******лээд борлуулаад ашиг олчихсон. Одоо үүнийг хуулийн дагуу оюуны өмчид  бүртгүүлэх боломжтой гэдгийг илэрхийлэх үүднээс тооцооллыг гаргасан. 2005 оны 03 дугаар сараас мэдүүлэг өгөх хүртэл 8 сарын хугацаанд энэ байгууллага 558,000,000 төгрөгийн ашигтай ажилласан гэдгийг батлаад үүнийг батлах үүднээс *******лэлийн мэдээг хавсаргав гээд Төмөрлөгийн *******ийн санхүүгийн тайлан мэдээг хавсаргасан. Үүнийг хүлээж авсны үндсэн дээр оюуны өмчийг нь баталгаажуулсан. Тэгэхээр хавтаст хэргийн 119 дүгээр талд авагдсан баримтаар 6-7 жилийн хугацаанд 640,000,000 төгрөгийн ашиг олсон гэж байхад энэ патент баталгаажихаас өмнө 8 сарын хугацаанд 558,000,000 төгрөгийн ашиг олсон гэж байна. Нэг ёсондоо 8 сарын хугацаанд олсон ашиг, 8 жилийн хугацаанд олсон ашиг зөрүүтэй байна. Уг нь бол улс орон хөгжиж *******лэл хөгжихийн хэрээр борлуулалтын ашиг орлого нэмэгдэхээс биш буурах ямар ч үндэслэл байхгүй. Хэрвээ буурдаг бол *******лэл дампуурах ёстой. Хариуцагч талын шүүхэд бичгээр гаргаж өгсөн тооцоолол нь илт зөрүүтэй байна. Тэгээд энийгээ нарийн задлаад тайлбарлаач гэхээр мэргэжлийн хүмүүс биш учраас тайлбарлах боломжгүй байна гэдэг зүйлийг ярьж байна. Одоо бид нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлаа ярина. 535,368,000 төгрөгийг хэрхэн нотолж байгаа хариуцагч үүнийг яаж няцаахав гэдэг асуудал л ярихаас биш R-40 хүчинтэй юу хүчингүй юу, Уламбадрах хийсэн үү, хийгээгүй юу гэдэг асуудал энэ шүүх хуралдаанд хамаагүй асуудал. Тэгэхээр хөндлөнгийн байгууллага буюу *****ээс ирсэн хоёр бичгийн тооцоолол байна. Нэг хэцүү юм нь юу гэхээр *****тэй хийж байгаа гэрээ нь дандаа гадаад хэл дээр хийгддэг байсан. Үүнээс ижил төрлийн 5 гэрээг шүүхэд орчуулж өгсөн байгаа. Нэгдүгээр хавтаст хэргийн 169 дүгээр талд авагдсан тооцоолол байгаа энэ тооцоолол нь 2005-2012 оны хооронд *****тэй холбоотой ажил гүйцэтгэх баримтын жагсаалт гэсэн толгойтой байгаа боловч яг жагсаалт дээрээ 2005 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хооронд буюу хоёрхон жилийн хугацааны борлуулалтын төлбөр шилжүүлсэн баримтууд ирүүлсэн байдаг. Үүн дээр тодорхой юм нь юу байгаа вэ гэхээр 40 мм голчтой ган бөмбөлгийг 2005 оны 1 дугаартай гэрээгээр 2000 тонныг 2006 оны 1 дугаартай гэрээгээр 2000 тонныг нийлүүлсэн байдаг. Эндээс хэдэн төгрөгөөр хэдэн тонныг нийлүүлсэн бэ гэдэг нь маш тодорхой харагдахаар баримтыг ирүүлчихсэн. Нийтдээ 12,000,000 долларын борлуулалт хийгдсэн асуудал яригдаж байгаа юм. Хоёрдугаар хавтаст хэргийн 79 дүгээр талд Эрдэнэтээс Төмөрлөгийн *******лэл рүү хэдэн төгрөг шилжүүлсэн бэ гэдэг асуудалтай холбоотой баримт ирсэн. Энэ баримт дээр 2010 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийтдээ 10,000,000 долларын борлуулалт хийгдсэн мөнгө шилжүүлсэнтэй холбоотой баримт ирүүлсэн боловч 169 дүгээр талд байгаа баримт шиг R-40-тэй холбогдолтой хэсгийг нарийн ялгаж зааглаж ирүүгүй байгаад байна. 2005-2012 он хүртэл  R-40 хэдэн тонн байсан бэ гэдгийг тодорхойлох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Энэ тооцоололтой харьцуулаад харахад хавтаст хэргийн 79 дүгээр талд байгаа хариуцагч талаас гаргаж өгсөн 640,000,000 төгрөгийн ашигтай ажилласан гэдэг л баримт байгаад байна. Өөр ямар ч нэмэлт баримт байхгүй. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр ашигтай загвар ашиглаж ашиг орлого олсны цэвэр ашгийн 10 хувь буюу 535,368,000 төгрөгийг гаргуулъя гээд нэхэмжилж байгаа. Хариуцагчийн татгалзал нь тодорхойгүй явж байгаад өнөөдрийн шүүх хуралдаан дээр тооцооллын хувьд гэдэг нэг үндэслэлийг гаргаж ирж байгаа учраас өнөөдөр энэ тооцооллоор бидний нэхэмжилж байгаа үнийн дүнг буюу нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримтууд дээр эргэлзээ үүсэж байгаа асуудал байна. Би ч өөрөө тодорхойлж чадахгүй нөхцөл байдалд хүрчхээд байна. Магадгүй 169 дүгээр талд авагдсан баримт дээр байгаа шиг тооцоолол нь хоёрдугаар хавтаст хэргийн 79 дүгээр талд байгаа *****ээс ирсэн баримт дээр тодорхой байсан бол эд нарыг нэмээд нийт өнгөрсөн хугацаанд хэдэн тонн бүтээгдэхүүн нийлүүлсэн байна гэдгийг тооцоод, тухайн үеийн гүйлгээ дандаа доллароор хийгдэж байсан учраас Монгол банкнаас өмгөөллийн албан тоот явуулсны үндсэн дээр 2005-2012 оны нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой сар бүрийн долларын ханшийг тогтоосон баримтыг нотлох баримтын шаардлага хангуулаад хэрэгт өгсөн. Энүүгээр үржүүлээд гаргах бүрэн боломжтой байгаад байна. Би шүүх хуралдаанд бэлтгэл хангаж орох ёстой. Энэ дүнг нь сар сараар нь Монгол банкнаас гаргаж өгсөн тооцооллоор бодтол 2010-2011 оных нь сүүлд ирсэн баримтаар 10,000,000 доллар гээд байгаа нь 13,365,976,168 төгрөг, 2005-2007 оны баримт дээр 14,402,373,984 төгрөг. Монгол банкнаас ирсэн ханшаар нь сар бүрээр бодоод үзэхэд ийм үнийн дүн гарч байна. Энэ 7 жилийн хугацаанд 27,000,000,000 төгрөгийг борлуулалт хийсэн хэр нь R-40-той холбоотой технологиор зөвхөн 640,000,0000 төгрөгийн ашиг олсон гэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй. Үнэхээр үндэслэлгүй тайлбарлаж байна. Хариуцагч анхнаасаа ашгийн тал дээр маргалдаагүй мөртлөө яг шүүх хуралдаан дээр гаргаж байгаа нөхцөл байдлаас шалтгаалаад өмгөөлөгч ямар санал гаргах гээд байна гэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт хэрэг болж байна буюу хавтаст хэргийн 79 дүгээр талд авагдсан байгаа баримтыг 40 мм радиустай ган бөмбөлгийг энэ хугацаанд хэдийг нийлүүлсэн бэ гэдэг тооцооллыг *****ээс гаргуулахгүй бол энэ нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ямар ч боломжгүй байна гэж үзэж байна. Энэ тохиолдолд шүүх дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэсэн саналыг гаргаж байна” гэв.   

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тухайн үед патент авсан гэж байгаа цаг хугацаанд үйлчилж байсан 1993 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн  патентын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Ашигтай загварын гэрчилгээ эзэмшигч тухайн бүтээлийг бусдад ашиглуулахдаа гэрээ байгуулна гэж, 21.2-т Гэрээнд бүтээл ашиглах нөхцөл, хүрээ, хугацаа, төлбөрийн хэмжээ, түүнийг төлөх журам зэргийг тусгана гэж тодорхой заасан. Тухайн үргэлжилж байсан хугацаа буюу 2006 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн патентын тухай хуулийн 16.6-д .Албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад бүтээсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварт гэрчилгээ авах эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлнэ гэж, 16.7-д Ажил олгогч шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг бүтээснээс хойш 6 сарын дотор мэдүүлэг гаргаагүй бол зохиогч нь мэдүүлэг гаргах эрх эдэлнэ гэж, 16.8-д өөрийн нэр дээр патент, гэрчилгээ авсан тохиолдолд ажил олгогч тухайн бүтээлийг ашиглахдаа патент, гэрчилгээ эзэмшигчид гэрээний үндсэн дээр зохих төлбөр төлнө гэж тус тус байна. Нэхэмжлэгч талын хүсэлтээр тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Даваацэрэн, ерөнхий инженер ***** нараас авсан мэдүүлгээс харахад  R-40-ийг бүтээх аргачлал гэдэг агуулгаар асуулт асуугаад асуусан. Нэхэмжлэгч мөн дурдаж байна компанийн орлогыг нэмэгдүүлэх, нэр төрлийг олшруулах агуулгаар инженер техникийн ажилтнууд хамтраад ажилласан гэдэг нь баримтаар тогтоогддог. Мөн нэхэмжлэгч 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ашигтай загварын гэрчилгээг өөрийн нэр дээр өмчилсөн. Энэ өмчилсөн эрхийнхээ дагуу тодорхой төлбөр нэхэмжилж байна гэдэг агуулгаар тайлбар хэлж байна. Хавтаст хэргийн 14 дүгээр талд *****тэй байгуулсан  2005 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Д-Э-2005-1 дугаартай гэрээ байна. Энэ гэрээгээр R-40, R-80-р гэрээ хийгдсэн байна. Өөрөөр хэлбэл ашигтай загвар авахаас өмнө ******* ******* энэ технологиор *******лэл явуулж байсан байна гэдэг агуулгыг эндээс харж болж байна. Тэгэхээр 2005 оны гэрчилгээ авахаас өмнө R-40-р үйл ажиллагаа явуулж байсан байна. Нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Патентын тухай хуулийг үндэслээд 535,368,000 төгрөгийг нэхэмжилдэг. 2021 оны энэ хуулийн 12 дугаар зүйл дээр ажлын байран дахь шинэ бүтээл, ашигтай загвар гэсэн ойлголт байна. Шинэ бүтээл, ашигтай загварыг дараах тохиолдолд ажлын байран дахь шинэ бүтээл, ашигтай загвар гэж үзнэ. Үүнд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад зохион бүтээсэн, мөн шинэ бүтээл, ашигтай загвар зохион бүтээсэн ажилтан энэ тухай ажил олгогчид нэн даруй бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ гэдэг үүргийг хүлээх талаар хуульд хуульчилж өгсөн байна. Гэтэл мэдэгдээгүй. Нотлох баримт болон нэхэмжлэгчийн тайлбараас харахад ашигтай загварыг өөрийн нэр дээр авсан гэдгийг ажил олгогчид мэдэгдээгүй. Тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болон ерөнхий инженерээр ажиллаж байсан хүмүүс нь компанийн эрх бүхий албан тушаалтнууд. Ашигтай загварын гэрчилгээ авсан гэдгийг нь мэдээгүй байгаа нь гэрчээр асуух тайлбар дээрээс харагддаг. Тийм учраас энэ хуульд заасны дагуу компани өөрийн ажил олгогчийн нэр дээр ашигтай загварыг авах эрхээ хэрэгжүүлж чадаагүй байна гэж харахаар байна. Үүн дээр тухайн үед гүйцэтгэх захирлын өгч байсан үүрэг даалгавартай холбоотой харах юм бол ажлын байран дээр гүйцэтгээд өөрийн нэр дээрээ авсан гэж харагдахаар байна. Мөн Патентын тухай хууль дээр ашигтай загварыг эзэмшигч, өмчлөгч нь ашигтай загварынхаа хүрээнд төлбөр авахаар хуульчилсан. Гэхдээ төлбөр авахын тулд гэрээ байгуулах хуулийн шаардлага байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ  миний энэ загварыг надтай гэрээ байгуулахгүй ашигласан гэдэг зүйлийг дурддаг. Тэгэхээр Иргэний хуулийн 195 дугаар зүйл дээр гэрээ байгуулах этгээд нь сонирхогч этгээдтэй хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэж хэлнэ гэж заасан. Тэгэхээр ашигтай загвар патентыг нэгэнт өөр дээрээ авсан бол Иргэний хуульд зааснаар ажил олгогчид мэдэгдээд үүний дагуу процесс явагдах байж гэж харагдаж байгаа. Түрүүнд дурдсан гэрчүүдийн мэдүүлгээр үүнийг хамтраад зохион бүтээсэн. Гэхдээ энэ зохион бүтээсэн зүйлээ оюуны өмчийн газар бүртгүүлээд гэрчилгээ авсан байна гэдэг нь албан бичгээс харагддаг. Тэгэхээр нэгэнт гэрээ байгуулаагүй талууд тохиролцоогүй учраас 535,368,000 төгрөгийг төлөх үүргийг ***** хүлээх боломжгүй юм. Дараагийн зүйл нь нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг талаар дурдсан байдаг. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж..  492.1.1 дээр хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол гээд тохиолдлыг нь зааж өгсөн байна. Тэгэхээр үндэслэлгүй хөрөнгөжих гэдэг заалт үүнд хамаарахгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид ямар нэгэн эд хөрөнгө шилжүүлж өгсөн зүйл харагддаггүй. Тиймээс үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг асуудал дээр энэ хууль зүйн тайлбарыг хэлье. Нэхэмжлэгчийн дурдсан тооцооллын тухайд ер нь бол олон жил ажилласан технологийн инженер ******ын хувьд Эрдэнэтэд жилд хамгийн дээд тал нь 3000 дээш  бүтээгдэхүүн нийлүүлдэггүй гэдгийг мэдэж байгаа. Нэхэмжлэлд дурдаад байгаа тооцоолол нь их ойлгомжгүй байна. 2005 оны 03 дугаар сараас нийлүүлсэн гэж байна. Ашигтай загварыг 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдөр авчихсан. Өөрөөр хэлбэл өөрийнх нь онцгой эрх гээд байгаа эрх нь 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдөр үүссэн. Үүнээс өмнө технологийн үйл ажиллагаа явуулаад тухайн гарч байгаа үр дүнг нь тухайн гэрээ байгуулсан этгээдүүд эрхийг нь эдлэх боломжтой байгаа. 5,353,680,000 төгрөгийн цэвэр ашиг олсон гэж байна. Үүнийг ойлгосонгүй. Энэ тооцоолол нь ойлгомжгүй байна, нотлох баримтаар олж хараагүй. Хэрэгт орчуулж ирсэн 4 гэрээ байна. Нэхэмжлэгч тийм тоот гэрээний дагуу тэгж нийлүүлэгдсэн, төлбөр ийм байдлаар орж ирсэн гэдэг байдлаар дурдсангүй. Нөгөөтэйгүүр цэвэр ашгийн 10 хувь гэдэг тоо хаанаас гарч ирсэн тоо вэ гэдэг нь ойлгомжгүй байна. Түрүүнд дурдсанаар нэгэнт гэрээ байгуулж нөхцөлөө тохироогүй учраас ямар нэгэн дүн төлбөрийг төлөх шилжүүлэх үүргийг хариуцагч байгууллага хүлээхгүй гэдэг тайлбарыг хэлье. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэгэнт ашигтай загварыг өөрийн нэр дээрээ авсан гэдгийг мэдэгдээгүй учраас хариуцагч эрхээ эдлээд өөрийн компанийн нэр дээр авах боломжгүй байсан. Гэрчүүдийн мэдүүлэг болон нотлох баримтаас харахад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэдэг тайлбарыг хэлье гэв.

 

5. Нэхэмжлэгч талаас нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Худалдаа хөгжлийн банкны тэтгэврийн зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн төрсний гэрчилгээний хуулбар, *****, ***** нарын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, *****, ***** нарын иргэний үнэмлэх, ****** миний сарын зардлын тооцоо гэх гараар бичсэн баримт, ашигтай загварын томьёолол магадлан дүгнэлтийн тайлан /хуулбар/, өмгөөллийн “Дархан эрх” ХХН-ий *****т гаргасан хүсэлт, түүний хариу албан бичиг, “Дархан эрх” ХХН-ий Оюуны өмчийн газар гаргасан хүсэлт, хүсэлтийн хариу /хуулбар/, Хаан банкны депозит дансны хуулга /хуулбар/, Ф40 круг *******лэл, борлуулалтын тооцоо, ******ын үнэмлэх орчуулгын хамт, Гэрээ № Д-Э-2005-1,  Гэрээ № Д-Э-2006-1, Гэрээ № 2007/05/80, Гэрээ № 2010/05-11 гэрээний орчуулга, Монгол банкны ханшийн лавлагаа, онолын хичээлийн гэх 9 хуудас баримт зэргийг гаргаж өгсөн. 

 

6. Хариуцагч талаас R-40 мм-н голчтой гөлгөр ган туйванг туршилтаар *******лэн *******лэлд нэвтрүүлсэн талаарх зурган тайлбар, ажилтнуудын орон сууцны тухай танилцуулга, ******ын төрийн өмчийн хороонд гаргасан өргөдөл, ***** ТӨХК-ий гүйцэтгэх захирлын 2006 оны 11 сарын 03-ны өдрийн А/188 дугаартай тушаал, ******, *****, ***** нарын тодорхойлолт, СТ70 маркийн гангаар Ф440 мм-ийн гөлгөр ган туйван цувих технологийн заавар,  Оюуны өмчийн газарт гаргасан гомдол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2024.01.16-ны өдрийн 2/36 дугаартай албан бичиг, Нэхэмжлэлийг хүлээн авахаа татгалзах тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.12.13-ны өдрийн 128/ШЗ2023/10293 дугаартай захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, ***** ХХК-ий гүйцэтгэх захирлын 2024.03.29-ний өдрийн Б/312 дугаартай тушаал зэргийг  ирүүлсэн байна.

 

7. Шүүхийн журмаар Оюуны өмчийн газраас ******ын R-40 гөлгөр ган туйван *******лэх арга нэртэй ашигтай загварын хувийн хэрэг, ***** ТӨХК-аас R-40 гөлгөр ган туйвангийн бэлдцийн дагуу гэрээний төлбөр шилжүүлсэн баримтууд, гэрч *****, ***** нараас гэрчийн мэдүүлэг, R-40 гөлгөр ган туйван, Калибрын зургийн хайчилбар, шаблом буюу дээж зэргийн бодит байдалд үзлэг хийсэн тэмдэглэл, ***** ТӨХК-аас 2005-2012 оны хооронд *****” ХХК-тай холбоотой гарсан ажил гүйлгээний баримтын жагсаалт,  гэрээний төлбөр шилжүүлсэн баримтууд, гэрч *****оос гэрчийн мэдүүлгийг авч нотлох баримтаар тус тус гаргуулсан.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******ын хариуцагч “*****” ХХК-д холбогдуулан гаргасан ашигтай загвар ашигласны төлбөрт 535,368,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Оюуны өмчийн газраас 2005 оны 12 сарын 28-ны өдөр R-40 гөлгөр ган туйван *******лэх технологиор ашигтай загварын гэрчилгээ авч түүнийг өмчлөх онцгой эрхийг өөрийн нэр дээр авсан. Өнөөдрийг хүртэл ***** ХХК нь ашиглаж байгаа. Иймд хуульд заасны дагуу ашигтай загвар ашигласны төлбөр авах эрхтэй” гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “... тухайн ашигтай загварын гэрчилгээ авсан арга, технологийг турших ажлын хэсэг ажилласан бөгөөд тухайн ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан тус *******ийн технологийн хэлтсийн дарга байсан ****** нь ганцаараа хийгээгүй, тухайн үед ажиллаж байсан хүмүүсийн бүтээлийг албаны тушаалын байдлаа ашиглан зөвхөн өөрийн нэр дээр авсан байна. Мөн хуульд зааснаар гэрээ байгуулан бусдад ашиглуулахаар заасан боловч 2005 оноос 2012 оны хооронд ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Энэ бүтээгдэхүүн нь тухайн үедээ *****ийн цувимал цехэд хийгдсэн ажил олгогчийн бүтээл юм. Иймд шаардлага үндэслэлгүй”  гэж маргаж байна.

4. Хэрэгт авагдсан Оюуны өмчийн газрын 2023 оны 03 сарын 27-ны өдрийн 3/210 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтуудаар нэхэмжлэгч ****** нь 2005 оны 12 сарын 28-ны өдрийн анхдагч огноотойгоор “R40 Гөлгөр ган туйвангийн *******лэл” гэсэн ашигтай загварын нэрээр гэрчилгээ гаргуулахаар Оюуны өмчийн газарт мэдүүлэг гаргасны дагуу 2006 оны 01 сарын 06-ны өдрийн магадлан шүүлтийн дүгнэлтээр ”R40 Гөлгөр ган туйвангийн *******лэх арга” гэсэн нэрээр ашигтай загварын бүртгэлд авахаар шийдвэрлэсэн байна. /1-р хх-ийн 137-160 дугаар хуудас/

Үүний дагуу нэхэмжлэгч ****** нь патент эзэмшигч болсон байх бөгөөд тухайн үед Оюуны өмчийн газар нь ашигтай загварын гэрчилгээний хуулбарыг авч үлддэггүй байсан талаар өмгөөлөгч Б.Содболдод тус газраас хүргүүлсэн хариу нь нотлох баримтын шаардлага хангаагүй боловч энэ талаар талууд маргаангүй болно.

5. Нэхэмжлэгч нь 1993 оны 06 сарын 25-ны өдрийн Патентийн тухай хуулийн үйлчлэлийн үед нэхэмжлэгч нь ашигтай загварыг Оюуны өмчийн газар мэдүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд Патентийн тухай хууль нь 2006 оны 01 сарын 19-ний өдөр шинэчлэгдэн батлагдсан байна. 

Патентийн тухай хууль /2006 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.1-т анхдагч огнооноос эхлэн ашигтай загварын гэрчилгээ 7 жилийн хугацаанд хүчинтэй байхаар заажээ.

Нэхэмжлэгч ****** нь ашигтай загварын гэрчилгээ авах үед хууль шинэчлэгдсэн бөгөөд түүний эрхээ хэрэгжүүлэх хугацаа нь 2006 оны 01 сарын 19-ний өдрийн Патентийн тухай хуульд хамаарч байна.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Патентийн тухай хуулийг буцаан хэрэглэхгүй тул 2021 оны 05 сарын 06-ны өдрийн хуулиар шаардах эрхээ тодорхойлж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн эрх эзэмшиж буй хугацаа нь 2006 оны 01 сарын 19-ний өдрийн хуульд хамаарч байх тул энэхүү хуулийн дагуу шаардах эрхийг тодорхойлохоор байна.

Өөрөөр хэлбэл энэ нь хуулийг буцаан хэрэглэж байгаа ойлголт биш, харин тус харилцаанд тухайн үед үйлчилж байсан хуулийг хэрэглэж байгаа явдал бөгөөд буцаан хэрэглэх тухай ойлголт нь зөвхөн хуульд заасан тохиолдолд тухайн харилцаанд оролцогчдын эрх ашгийн үүднээс эрх зүйн байдал дээрдүүлсэн буюу илүү тааламжтай нөхцөл олгож байгаа үндэслэлээр шинээр батлагдсан хуулийг хэрэглэх тухай ойлголт юм.

 6. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ****** нь хариуцагч “*****” ХХК-д 1991 оноос 2017 он хүртэл ажиллаж байсан бөгөөд ашигтай загварын гэрчилгээ авах үедээ тус компанийн *******лэл техникийн хэлтсийн даргаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Мөн Оюуны өмчийн газраас ирүүлсэн ашигтай загварын хувийн хэргийн материалд ***** ТӨҮГ “Ф40 мм-ийн гөлгөр ган туйван цувих технологийн заавар”  авагдсан бөгөөд тус зааврыг *****ийн Ерөнхий инженер ***** баталсан байна. /1-р хх-ийн 146-158 дугаар хуудас/

Хариуцагч тал энэхүү үндэслэлээр тухайн байгууллагад ажиллаж байхдаа *******лэлийн үйл ажиллагааг сайжруулах, шинэ тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор тухайн байгууллагаас томилогдсон ажлын хэсэг тухайн технологийг зохиосон гэж маргадаг болно.

Патентийн тухай хуулийн /2006 он/ 16 дугаар зүйлийн 16.6-д: “Албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад бүтээсэн ... ашигтай загварт гэрчилгээ авах эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлнэ”, 16.7-д: “Ажил олгогч ... ашигтай загварыг бүтээснээс хойш 6 сарын дотор мэдүүлэг гаргаагүй бол зохиогч нь мэдүүлэг гаргах эрх эдэлнэ” гэж тус тус заасны дагуу ***** ХХК нь ашигтай загварыг өөрийн нэрээр бүртгүүлэх, гэрчилгээ авах эрхтэй байсан боловч тухайн үедээ энэ асуудлаар маргаан гаргаагүй, нэхэмжлэгч ******ын гэрчилгээг хүчингүй болгосон үйл баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагчийн энэхүү тайлбар хууль зүйн үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл ******ын нэр дээр ашигтай загварын гэрчилгээ олгосон талаарх үйл баримтад шүүх дүгнэлт хийхгүй болно.

7. Патентийн тухай хуульд зааснаар ******ын нэр дээрх ашигтай загварын гэрчилгээ нь 2005 оны 12 сарын 28-ны өдрөөс хойш 7 жилийн хугацаанд буюу 2012 оны 12 сарын 28-ны өдөр хүртэл хүчинтэй байсан байна.

Энэхүү хугацаанд ****** нь Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5-д зааснаар ашигтай загварыг ашиглаж олсон бусад этгээдийн орлогоос зохих хэмжээний төлбөр авах эрхтэй бөгөөд хуулийн 16.8-д зааснаар зохиогч өөрийн нэр дээр гэрчилгээ авсан тохиолдолд ажил олгогч тухайн бүтээлийг ашиглахдаа гэрчилгээ эзэмшигчид гэрээний үндсэн дээр зохих төлбөр төлөхөөр байна.

Мөн Патентийн тухай хууль /2006 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.1-т: “Патент, гэрчилгээ эзэмшигч нь ... ашигтай загвараа өмчлөх онцгой эрх эдэлнэ” , 17.2-т: “... ашигтай загварыг ... гэрчилгээ эзэмшигчийн зөвшөөрлөөр ашиглана” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтаар 2005 оноос хойш тухайн технологиор хариуцагч ***** ХХК нь бүтээгдэхүүн *******лэж, ***** ХХК-д худалдан борлуулж, орлого олж байсан болох нь тогтоогдож байна. /1-р хх-ийн 167-250, 2-р хх-ийн 1-139, 201-212 дугаар хуудас/

Нэхэмжлэгч ******ын ашигтай загвараа өмчлөх эрх тухайн ашигтай загварын анхдагч огноо буюу 2005 оны 12 сарын 28-ны өдрөөс эхэлсэн байх бөгөөд түүний зохиосон ашигтай загварыг ***** ХХК ашиглаж байгааг мэдэж байсан, энэ талаар гэрээ байгуулахаар шаардах, ашигтай загварыг ашиглаж бүтээгдэхүүн *******лэх, худалдах, хэрэглэхийг хориглох хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Нөгөө талаас нэхэмжлэгч ****** нь тухайн үед хариуцагч байгууллагад *******лэл техникийн хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд *******лэж байгаа бүтээгдэхүүн технологийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж ажилладаг байсан болох нь түүний шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Мөн хэрэгт ***** ТӨХК-ийн 2010 онд гаргасан “СТ маркийн гангаар Ф40 мм-ийн гөлгөр ган туйван цувих технологийн заавар авагдсан бөгөөд тус зааврыг ******* техникийн хэлтсээс гаргасан байх ба баталсан албан тушаалтан  дээр тус хэлтсийн дарга ****** гэж гарын үсэг зурсан байна.

Энэхүү үйл баримтуудаас дүгнэхэд хариуцагч ***** ХХК нь ******ын нэр дээр бүртгэлтэй ашигтай загварыг түүний зөвшөөрлөөр ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл тухайн ашигтай загварыг ашиглаж, бүтээгдэхүүн *******лэж байгааг мэдсээр байж нэхэмжлэгч хориглоогүй, дээрх хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байгаа нь хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болно.

8. Талууд хуульд зааснаар лицензийн гэрээ байгуулаагүй бөгөөд нэхэмжлэгч тал лицензийн гэрээ байгуулаагүй нь төлбөр төлөх үүргээс чөлөөлөхгүй, мөн нэхэмжлэлийн  шаардлага нь 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар эдийн бус хөрөнгө тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-д: “Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна”, мөн хуулийн 74.2-т: “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөд хамаарахгүй” гэж тус тус заажээ.

Оюуны өмчийн эрхэд зохиогчийн эрх буюу эдийн бус хөрөнгийн эрх, бүтээл өмчлөх эрх  буюу эд хөрөнгийн эрх нэгэн зэрэг хамаарч байдаг.

 

Өөрөөр хэлбэл энэхүү ашигтай загвар ашигласны төлбөр гаргуулах шаардлага нь эд хөрөнгийн эрхэд хамаарах тул Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т ”Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж заасан зохицуулалтанд хамаарна.

 

Нэхэмжлэгч гэрээ байгуулаагүй, ашигтай загварыг ашигласны төлбөрийг олгохгүйгээр хариуцагч тал үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шаардлагаа тодорхойлж байгаа бөгөөд нэгэнт гэрээний үүрэгт хамааралгүй байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасан ерөнхий хугацаа хамаарна гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т тус тус зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолох ба шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ.

 

Нэхэмжлэгч ****** нь дээр дурдсан Патентийн тухай хуульд зааснаар анхдагч огнооноос буюу 2005 оны 12 сарын 28-ны өдрөөс эхлэн ашигтай загвараа өмчлөх онцгой эрхээ эдэлнэ. Өөрөөр хэлбэл энэ өдрөөс шаардах эрх үүссэн гэж үзэж хугацааг тоолно.

Нэхэмжлэгч нь шүүхэд 2022 оны 12 сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 12 сарын 28-ны өдрөөр дуусгавар болсон байна.

9. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч ******ын “*****” ХХК-д холбогдох ашигтай загвар ашигласны төлбөрт 535,368,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

10. Талуудын хүсэлтээр шүүх үзлэг хийж, гэрчүүдээс мэдүүлэг авч, “*****” ТӨҮГ-аас нотлох баримт бүрдүүлсэн бөгөөд үзлэгийн тэмдэглэл болон гэрчийн мэдүүлгүүд нь тухайн технологийг бүтээх үйл явц, нэхэмжлэгчийн зохиосон гэх хэмжээсийг одоо ашиглаж байгаа эсэхтэй холбоотой байх тул нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж үзсэн, мөн нотлох баримтаар ирүүлсэн гэрээ, санхүүгийн тооцоо, төлбөрийн даалгаврын баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа үндэслэлтэй хамааралгүй болохыг дурдаж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаан завсарлахаас өмнө гаргасан тайлбартаа ***** ТӨҮГ-аас ирүүлсэн 2008-2012 оны хооронд ажил гүйлгээний баримтын жагсаалтад тухайн бүтээгдэхүүний хэмжээг заагаагүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах боломжтой байна гэж дурдсан.

2 дугаар хавтаст хэргийн 79 дүгээр талд авагдсан ***** ТӨҮГ-аас ирүүлсэн гүйлгээний баримтын жагсаалтад нийт 12 гүйлгээг жагсаасан бөгөөд энэхүү гүйлгээ нь 2010/05-11-133 дугаартай гэрээний дагуу хийгдсэн байна. Тус гэрээ нь 2 дугаар хавтаст хэргийн 210-212 дугаар хуудсанд баталгаат орчуулгын товчоогоор орчуулагдсан хэлбэрээр авагдсан бөгөөд гэрээнд ган бөмбөлгийн хэмжээ 80 мм гэж тодорхой бичигдсэн байх тул шүүх хуралдааныг дээрх хуульд заасан үндэслэлээр хойшлуулах шаардлагагүй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Мөн нэхэмжлэгч талаас шинжээч томилуулахаар гаргасан хүсэлтээсээ татгалзсан болохыг тус тус дурдаж байна. 

 

11. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,834,790 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг баримтлан ******ын “*****” ХХК-д холбогдох 535,368,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,834,790 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ