Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2024/02221

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 31

181/ШШ2024/02221

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ****дүгээр хороо, Лаго Верде хотхон, **** дугаар байрны ****тоот хаягт оршин суух, Б овогт Я.О /РД:ШД*****************/,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч *******, гэрч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* нь ******* аймгийн *************сумын Ахуйн үйлчилгээний төвд 1979 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд төмөрчнөөр ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* миний бие 1979 оны 09 сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* сумын Ахуйн үйлчилгээний төвийн даргын 18 тоот тушаалаар 1982 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд Ахуйн үйлчилгээний төвийн төмөрчнөөр ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдөж, Улаанбаатар хивсний үйлдвэрт тасралтгүй ажилласан юм.

Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч тус ажилд орсон гарсан тушаал байхгүй шалтгаанаар тэтгэвэр тогтоолгох боломжгүй, ажилласан жил хүрэхгүй нөхцөл байдал бий болсон. Дээрх хугацааны ажилд орсон, гарсан тушаалын хуулбарыг архиваас шүүлгэхэд байгууллагын баримт шилжиж ирээгүй, лавлагаа гаргаж өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Иймд намайг 1979 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд ******* аймгийн ******* сумын Ахуйн үйлчилгээний төвд төмөрчнөөр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжил 70,200 төгрөг төлсөн баримт, Архивын Ерөнхий газрын 2024.01.12-ны өдрийн 92 дугаар тодорхойлолт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, *******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч ********, ********* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, хамт ажилласан байсан талаарх тодорхойлолт, гэрчээр асуугдсан **********, *************** нартай болон ажлын хамт олонтойгоо авахуулсан 2 ширхэг гэрэл зураг зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтаар: ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр даалгавар гүйцэтгүүлж, гэрч ************** мэдүүлэг авсан, шүүх хуралдаанд гэрчээр *******ыг асуусан, ******* аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 30 дугаартай лавлагаа зэргийг авсан.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч ******* нь ******* аймгийн ******* сумын Ахуйн үйлчилгээний төвд 1979 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд төмөрчнөөр ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасантай нийцсэн байна.

2.Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж байгаа зорилгыг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ач холбогдолтой гэж тайлбарлаж байх бөгөөд энэ талаархи үйл баримтыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, архиваас зарим тушаал баримт гараагүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2, 135.2.6 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу нэхэмжлэгч *******ын хүсэлтийг шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

3.Хэрэгт дараах баримтууд авагдсан. Үүнд:

3.1 ******* аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээний төвөөс 1979 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр *******т олгосон **************дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт:

-Ахуй үйлчилгээний төвийн даргын 1979 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаартай тушаалаар ******* сумын Ахуй үйлчилгээний төвд төмөрчнөөр авч ажиллуулав. гэж,

-Ахуй үйлчилгээний төвийн даргын 1982 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 37 дугаартай тушаалаар төмөрчний ажлаас чөлөөлөв. гэх бичилтүүд хийгдэж, ******* аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээний төв-ийн тамга дарагдаж баталгаажигдсан байна./хх 7-8/

3.2 Архивын Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 92 дугаартай тодорхойлолтод ...Үндэсний төв архивын сан хөмрөгт ******* аймгийн ******* сумын Аж ахуйн үйлчилгээний төв байгууллагын баримт шилжиж ирээгүй тул Янживын Олонбаярт холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй гэх,

3.3 ******* аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 30 дугаартай тодорхойлолтод ...******* аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээний төвийн 1981 оны тушаал архивд шилжиж ирээгүй, 1979-1980, 1982 оны тушаал, 1979-1982 оны цалингийн баримтаас холбогдох баримт гараагүй гэх нотлох баримтууд тус тус авагдсан./хх 3, 23-29/

3.4 Гэрч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие ******* аймгийн ******* сумын ахуй үйлчилгээний салбарт 1977 онд гуталчин оёдолчноор орж ажиллаж байгаад 1990 онд ахуй үйлчилгээний салбар татан буугдаж ажилгүй болсон. Намайг ажиллаж байхад ******* тус ахуй үйлчилгээний салбарт төмөрчнөөр ажилд орж, зуух, яндан, хогийн сав мэтийн зүйл хийдэг байсан. ...1982 онд өөрийн хүсэлтээр ажлаас гарсан нь үнэн... гэсэн,

-гэрч *******гийн хөдөлмөрийн дэвтэрт ...1982.01.29, ******* сумын Ахуйн үйлчилгээний төвийн Гутлын тасагт гутлын оёдолчноор авч ажиллуулав. Ахуйн үйлчилгээний төвин даргын 1982 оны 01-р сарын 29-ны өдрийн 23 тоот тушаалаар, 1989.04.23, Нөхөр нь Давстад шилжин ажиллах болсон тул ажлаас чөлөөлөв. ******* АҮ-ний төвийн даргын 1989 оны 4-23-ны 20 тоот тушаалаар гэж тус тус тэмдэглэгдэн, ******* аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээний төв-ийн тамга дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг нотариатаар баталгаажуулан шүүхэд баримтаар гаргаж өгчээ./хх 9-14/

3.5 Гэрч ******* шүүхэд болон шүүх хүралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 1978 оноос 1993 он хүртэл ******* аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээний төвд цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллаж байгаад 1984-1987 онд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1988 оноос ******* аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээний төвд худалдагчаар ажиллах болсон. Тус байгууллагад 1995 он хүртэл ажилласан. ******* нь 1979-1982 оны хооронд ******* аймгийн ******* сумын ахуй үйлчилгээний төвд төмөрчнөөр ажиллаж байсан. Бид хоёр хамт 1979-1982 оныг хүртэл хугацаанд ажилласан... гэсэн бөгөөд түүний иргэний үнэмлэхний хуулбар нотариатаар баталгаажигдан хэрэгт баримтаар авагджээ./хх 15-16, 29-33/

3.6 Нэхэмжлэгч ******* нь гэрчээр асуугдсан *******той хамт авахуулсан болон гэрч ******* болон тухайн үед хамт ажиллаж байсан хамт олноор авахуулсан 2 ширхэг гэрэл зургийн үзүүлэлтийг нэр заан тайлбарлаж шүүхэд бичгийн баримтаар гаргаж өгсөн. Шүүх уг гэрэл зургийн үзүүлэлтийг шүүх хуралдаанд оролцсон гэрч *******д үзүүлж, тодруулан асуух ажиллагааг хийж, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан болно./хх 17/

5.Шүүх, хэрэгт авагдсан бичгийн баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, өөрийнх нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч *******ыг ******* аймгийн ******* сумын Аж ахуй үйлчилгээний төвд төмөрчнөөр 1979 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд төмөрчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлого болгох нь хуульд заасан зохицуулалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б овогт Я.О /РД:ШД*****************/-ыг ******* аймгийн ******* сумын Аж ахуй үйлчилгээний байгууллагад төмөрчнөөр 1979 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд төмөрчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ