Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
Хэргийн индекс | 181/2022/02787/И |
Дугаар | 181/ШШ2024/02040 |
Огноо | 2024-05-17 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2024/02040
2024 05 17 181/ШШ2024/02040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Налайх дүүрэг, ****дугаар хороо, Тэрэлж, Ш-***** тоот хаягт оршин суух, Х овогт Ш.Э /РД:ХД**************************/,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ***** дүүрэг, ***** дугаар хороо, 14523, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байранд байрлах, *******,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: **** дүүрэг, **** дугаар хороо, *** дугаар хороолол, өөрийн байранд байрлах, ******* ХХК /рд:2864762/,
Нэхэмжлэлийн шаардлага: Шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээлгэхийг хүссэн хүсэлттэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүхээс дахин шийдвэрлүүлэхээр буцаан 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч /нэхэмжлэгч/*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар /ШТҮД-0150/,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч Г.Болорцэцэг /үнэмлэхний дугаар 0274/,
Гэрч *******
Нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч /нэхэмжлэгч/******* Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 208 дугаар шийдвэрийг үндэслэн, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 144 дүгээр Шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн дагуу олгогдсон, мөн өдрийн 06 дугаар гүйцэтгэх хуудастай, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2011 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн ************ дүгээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолтой, шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг бүхэлд нь сэргээлгэхийг хүссэн ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
*******ын эрх залгамжлагч*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэргийг Нийслэлийн *********** хэргийн шүүх 2010 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд ********** дугаар шийдвэр гарсан. Улмаар давж заалдах болон хяналтын журмаар хянагдаж Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 230 дугаар тогтоол гарснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон.
Хүчин төгөлдөр болсон 208 дугаар шийдвэрээр бүхэлдээ маргаж буй Ү-************дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн бүртгэлийн үндэслэл болсон мэдүүлэг болон түүнд хавсаргаж өгсөн баримтууд нь эх хувьгүй, хуурамч, нотариатаар гэрчлэгдээгүй, өөрөөр хэлбэл үнэн зөв биш байна гээд, түүнд үндэслэн хийгдсэн бүртгэл хууль бус болохыг дүгнэсэн.
Уг хууль бус бүртгэлээс уламжлагдан шилжиж бүртгэснийг үндэслэн олгосон *********** дугаар гэрчилгээг хуулийн дагуу олгогдсон үнэн зөв, гэж үзэх үндэслэлгүй болно гээд ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн өмчлөх эрхийн Ү-*********** дугаар бүртгэл, өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн *********** дугаар гэрчилгээг дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, хариуцагчид бүртгэлийг зөвтгөн шинээр акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн.
Улсын бүртгэлийн ерөнхий газар нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс шийдвэр албадан ***********тухай 2011 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 144 дүгээр захирамжийг 06 дугаар ********хуудасны хамт, 2011 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дүгээр албан бичгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн.
Улмаар 2011 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн ***** дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарч, 208 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт ******дугаар шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй талаар үндэслэлгүй хариу тайлбар ирүүлж байсан.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ******* дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн ********** дугаар тогтоолын дүгнэлт хэсэгт ******* ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт эх хувьгүй, нотариатаар гэрчлэгдээгүй, хуурамч баримтуудыг мэдүүлэгтээ хавсарган өгч, хууль зөрчиж бүртгэл хийлгээд мөн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан болохыг тогтоосон байхад тус компани нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, бүртгэл хийлгэх эрхгүй этгээд гэдгийг мэдсээр байж дэлгүүрийн барилгын өмчлөгчөөр тогтоолгохоор эх хувьгүй, нотариатаар гэрчлэгдээгүй, хуурамч болох нь тогтоогдсон баримтуудыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн.
Тус шүүх эдгээр баримтуудыг нь үндэслэн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1116 дугаар шийдвэрээр ******* ХХК-ийг өмчлөгчөөр тогтоосон ба улмаар давж заалдах болон хяналтын журмаар хянагдаж шийдвэр хүчин төгөлдөр болсон байдаг.
Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хууль бус гэж тогтоосон ************ дугаар шийдвэр хүчин төгөлдөр байсаар байхад Улсын бүртгэлийн ерөнхий газар нь ******* ХХК-д дахин өмчлөх эрхийн гэрчилгээ бичиж олгосон.
Ингээд би 2015 онд ******* ХХК-ийн захирал Х.Надмид нь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эх хувьгүй, хуурамч, баримт бичиг гарган өгч өмчлөгчөөр тогтоолголоо хэмээн үзээд Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.
Дээрх асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн Х.Надмидыг яллагдагчаар татаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор түүний гэм буруутайг тогтоосон боловч Улсын дээд шүүх ...хуурамч болох нь тогтоогдсон баримтуудыг иргэний хэргийн шүүхэд гаргаж өгсөн хэдий ч шүүхийг хуурах зорилго агуулаагүй... гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Энэ бүхнээс ******* ХХК-ийн хуурамч нотлох баримтуудыг Иргэний хэргийн шүүх үнэн зөв нотлох баримтын хэмжээнд сайн дураараа үнэлж, шударга бус эзэмшигч болох ******* ХХК-ийг өмчлөгчөөр тогтоон, хууль бус шийдвэр гаргаж, нэхэмжлэгч миний Үндсэн хуулиар олгосон эд хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх эрхийг ноцтой зөрчлөө.
Би 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр *******т хандаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахаар хүсэлт гаргахад шийдвэр гүйцэтгэлийн материал нь олдохгүй үрэгдэж, алга болсон байна гэж хэлээд энэ талаар 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн №************** дүгээр ...хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, нэхэмжлэгч *******од холбогдох *************** дугаартай гүйцэтгэх баримт бичиг 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр дуусгавар болсон төлөвтэй байна. Дээрх гүйцэтгэх баримт бичиг архивын цахим санд бүртгэлгүй байгаа... гэсэн хариу мэдэгдэх хуудсыг өгсөн.
Миний хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэж үзэхгүй байгаа тул уг шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээж өгнө үү.
Ингэснээр цаашид шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг даалгах, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах зэргээр шүүхэд хандаж өмчлөх эрхээ сэргээлгэнэ гэжээ.
1.1.Хүсэлт гаргагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулахдаа:
Миний гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлээд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ********** дугаар бүхий шүүхийн шийдвэр гаргаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн боловч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авч хэлэлцээд, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 02083 дугаартай магадлал гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Тиймээс нэхэмжлэгч******* миний зүгээс тус шүүхэд хандаж гаргасан шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийн үндэслэлд дараах тодруулга, тайлбарыг өгч байна.
Үүнд: 1.Анхан шатны шүүх нэхэмжлэгч миний хүсэл зориг, яагаад нэхэмжлэл хүсэлт гаргасан болохыг хангалттай тодруулж, баримт тайлбарт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд миний гол хүсээд байгаа зүйлийг дүгнэхдээ ....шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэж үзэхгүй байгаа тул цаашид ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг даалгах, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах зэргээр шүүхэд хандаж өмчлөх эрхээ сэргээлгэнэ хэмээн тайлбарлаж байна... гэж дүгнэсэн ба хамгийн чухал нь шийдвэр гүйцэтгэлийн материал нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын архивын сан хөмрөгт бүртгэлгүй бөгөөд хадгалагдаагүй, устсан болохыг тогтоосон юм. Мөн******* намайг шийдвэр гүйцэтгэлийн материал үрэгдсэн болохыг хэзээ мэдсэн талаар дүгнэхдээ ...2022 оны 3 сард Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт өөрийн биеэр очиж шийдвэр гүйцэтгэгчтэй уулзсанаар олж мэдсэн... болохыг зөв дүгнэсэн.
Үүнээс гадна анхан шатны шүүх ...Шийдвэр гүйцэтгэлийн материал гэдэгт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн акт, тэмдэглэл, гүйцэтгэх бичиг баримт, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг, түүнд авагдсан бусад баримт бичиг зэргийг хамааруулан үздэг... гэж тов тодорхой дүгнээд эдгээр баримтууд, хувийн хэрэг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт огт байхгүй талаар тайлбарлаж, ...Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж явагдсан эсэхэд хариу өгөөгүйг... цохон тэмдэглээд, ...Дээрхээс үзвэл шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх талаар цугларсан нотлох баримт хүрэлцээтэй байна... гээд ИХШХШТХ-ийн 153.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй учраас холбогдох материалыг сэргээх нь зүйтэй талаар үнэн зөв дүгнэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, шаардпагатай баримт сэлтийг илрүүлэн тогтоох талаар санаачлагатай ажиллаж, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулж, холбогдох байгууллагуудаас нотлох баримт, тайлбарыг хангалттай бүрдүүлж, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх боломж нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.
2.Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 208 дугаартай шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх тухай 144 дугаартай шүүгчийн захирамж болон 06 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 64 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол үйлдэгдэж, улмаар үүний үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан бөгөөд уг ажиллагааны явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Улсын бүртгэлийн байгууллагад 2011-2015 он хүртэлх хугацаанд удаа дараа шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай шаардлагыг хүргэж байсан баримтыг нэхэмжлэгч миний зүгээс баримтаар гаргаж өгснөөс гадна шүүх хуралдаанд энэ тухай хангалттай тайлбарласан байгаа. Жишээ нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж 2015.03.20-ны өдөр 1/7376 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай албан тоот хүргүүлж байсан баримтыг миний бие шүүхэд гаргаж өгсөн. Харин 64 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын дагуу ийнхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан боловч ******* маань энэ олон жилийн ажиллагааны баримтыг устгаж, дахин сэргээхээс өөр араггүй байдалд оруулсан юм. Энэ нь бас нэгэн баримтаар тогтоогдож байгаа нь юу бэ гэвэл: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст хандаж 2022.06.13-ны өдөр***************дугаартай мэдээлэл хүсэх тухай албан бичгээр шүүхийн шийдвэр биелүүлэх талаар тус газраас Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлж байсан мэдэгдлүүд, хоорондоо харилцаж байсан албан бичгүүдийг хуулбарлаж өгөхийг хүссэний дагуу Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс 2022.06.21-ний өдөр ********* дугаартай албан бичгээр хавсралт 117 хуудастай баримтыг *******т хүргүүлж байсан баримт байдаг. Үүнээс харахад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой ямар баримт эрхийн актыг сэргээх шаардлага гарсан нь тодорхой бөгөөд дээр дурдсан баримтууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүх бусад нэмэлт нотлох баримтуудыг хангалттай цуглуулсны үндсэн дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг бүхэлд нь сэргээж шийдвэрлэсэн гэдгийг тодруулан тайлбарлаж байна.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч хувийн хэрэг нээж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэдэг билээ. Гэтэл шүүхэд цугларсан баримтууд нь нэхэмжпэгч миний зүгээс өөрт байсан баримтуудаа гаргаж өгснөөс гадна Улсын бүртгэлийн ерөнхий газраас *******т хүргүүлж байсан баримтууд болохоос биш харин *******т албан ёсоор хадгалагдаж байгаа буюу хувийн хэрэгт авагдсан баримт биш юм. Энэхүү нөхцөл байдал нь дараах баримтаас тодорхой харагдана. Үүнд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариу мэдэгдэх хуудсаар******* надад ирүүлсэн 2022.05.02-ны өдрийн ********** дугаартай албан бичиг, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариу мэдэгдэх хуудсаар******* надад ирүүлсэн 2023.03.22-ны өдрийн*************дугаартай албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 2023.05.15-ны өдрийн *********дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын зүгээс******* надад ирүүлсэн 2023.05.26-ны өдрийн *********** дугаартай гомдлын хариу, албан бичиг зэргээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт архивын сан хөмрөгт бүртгэлгүй, хувийн хэрэг архивт байхгүй, хадгалагдаагүй болох нь тодгоогдсон талаар дурдсан байдаг. Эдгээр баримтууд бүгд хавтаст хэрэгт авагдсан. Эдгээр нь******* миний шүүхэд яагаад хандсан талаар хүсэл зоригийг минь нэгэнт нотлоно. Харин анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтуудыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг буюу нэгэнт байгаа баримт гэж үзэх боломжгүй юм. Миний бие нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 152.2-т заасан шаардлагыг хангаж нэхэмжлэлдээ холбогдох баримт материалыг хавсаргаж өгсөн билээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжпэгдсэн төлөөлөгчийн ...манай байгууллагын архивын ажилтан солигдсон, нүүдэл хийсэнтэй холбоотойгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт олдохгүй байгаа, Олдох боломжтой.... гэсэн баримт нотолгоогүй хийсвэр тайлбарыг үндэслэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг үрэгдээгүй гэж үзэх нь өөрөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 2023.05.15-ны өдрийн ********* дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг бүхий баримтыг хийсвэрээр үгүйсгэсэн, ИХШХШТХ-ийн 25.2.1-д заасан хэргийн оролцогчийн шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүргийг зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй хэрэг болно.
Тиймээс******* миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах боломжийг хангаж өгнө үү гэв.
1.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гэрч ******* нар өмнө нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжүүлэн явуулах боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг ойлгоогүй буруу ойлгож тайлбар гаргаад маргаж байсан. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаан дээр бүх ажиллагааг хийгээд дуусгавар болгон хаагаад архивт өгсөн, гэтэл архивт байхгүй болсон гэдэгтэй маргахгүй хүэолэн зөвшөөрч байна. Иймээс С.Энхжингийн шийдвэр гүйцэтгэлийн материал үрэгдэж байхгүй болсон байх тул хуулийн дагуу Шийдвэргүйцэтгэлийн баримт материалыг сэргээж, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү. Ийнхүү уг материалыг сэргээлгэх зорилго нь нэхэмжлэгч тус ажиллагааг хуулийн дагуу дуусгавар болсон эсэх, эсхүл шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхээр хэргийг хянан хэлэлцүүлэх зэрэгт ач холбогдолтой гэв.
2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа:
Нийслэлийн ************ хэргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн *********** дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ******** дугаар тогтоолоор **********дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших /хуучнаар 7 дугаар дэлгүүр/ үйлдвэр үйлчилгээний зориулалттай 701,84 м.кв талбайтай барилга байгууламжийг ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн өмчлөх эрхийн ******* дугаар бүртгэл, түүнийг үндэслэн олгосон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн №******************* дугаар гэрчилгээг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, бүртгэлийг зөвтгөн шинээр акт гаргахыг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2011 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн №64 дүгээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулсан.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэж 2011, 2012 онд мэдэгдэл хүргүүлэхэд дээрх шийдвэрийн дагуу ********* дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн ************** дугаар гэрчилгээг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, мөн өмчлөлийн маргаантай асуудал иргэний журмаар эцэслэн шийдвэрлэгдсэний дараа бүртгэлийг зөвтгөн шинээр акт гаргах тухай 2011 оны ************* дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас хариу ирүүлсэн байна.
Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ******* ХХК,******* нарт холбогдуулан ******* ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гарган, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн *********** дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204010026 дугаарт бүртгэгдсэн, үйлдвэр үйлчилгээний зориулалттай, 701,84 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* ХХК-ийг тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалган шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн **************** дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ******** дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсний дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* ХХК-ийг бүртгэж, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр *************** тоот өмчлөх эрхийн гэрчилгээг шинээр олгож, бүртгэлийг зөвтгөн шинээр акт гарган шүүхийн шийдвэрийг биелүүлснийг үндэслэн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн №407 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.
Дээрх бүртгэлийг хүчингүй болгуулахаар*******гийн гаргасан нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №*************** дүгээр шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн №152 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Иймд хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн №************** дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн №*** дугаар тогтоолын дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлснийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, мөн Сүхбаатар дүүргийн шүүхийн №1116 дугаар шийдвэр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн №769 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх боломжгүй байна.
Холбогдох шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг тус газрын архиваас баримтаар олдоогүй байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу дуусгавар болсон тул тухайн гүйцэтгэх баримт бичигт ажиллагаа явагдаж байсан нөхцөл байдлыг тогтоож болох боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн үргэлжлүүлэн ажиллагаа явуулах үндэслэлгүй байна гэжээ.
2.1.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болорцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Энхжингийн шаардаад байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн материал манай архивт материалаараа байхгүй байна, манай цахим санд бүртгэгдсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн ажиллагааны баримтуудыг сэргээн буюу нөхөн бүрдүүлж материал болгох боломжтой. Манай байгууллагын Шийдвэр гүйцэтгэгчийн цахим сан нэртэй бүртгэл байдаг тус бүртгэлийн программд ************** дугаартай С.Энхжингийн шийдвэр гүйцэтгэлийн материал цахим санд ийм дугаараар бүртгэлтэй байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болгосон бол шийдвэр гүйцэтгэгчийн цахим сангаас харагддаг, С.Энхжингийн ****************** дугаартай шийдвэр гүйцэтгэлийн материал уг цахим сангаас дуусгавар болсноор харагдаж байгаа. Иймээс С.Энхжингийн хүсээд байгаа одоо байхгүй болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн баримтуудыг нөхөн бүрдүүлэх боломжтой, харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээс энэ хэсгийг нь зөвшөөрөхгүй гэв.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:*******гийн зүгээс онцгой ажиллагааны журмаар шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээлгэхээр хүсэлт гаргаж шүүхээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийг татсантай хамааралтайгаар доорх тайлбар, хүсэлтийг гаргаж байна.
Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ************* дугаар шийдвэрээр маргаан бүхий бүртгэлийг дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн ба 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улсын бүртгэлийн газраас шүүхийн шийдвэрүүдийн биелэлтийг хангаж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ******* ХХК-ийн нэр бүртгэж энэ талаар******* дахин маргаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ************* дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн №252 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №87 дугаар тогтоолоор тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэгдэж дууссан.
Багануур, Налайх дүүргийн 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ********** дүгээр шийдвэрээр тухайн маргаантай эрх зүйн харилцаанд татан буугдсан *********** ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авах этгээд нь ******* гэж үзэж, *******ын эрх залгамжлагчаар*******г тогтоосон.******* нь эрх залгамжлагчийн хувьд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2005 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, хуучнаар 7 дугаар дэлгүүрийн м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилга, байгууламжийн шударга бус эзэмшигчээр ******* ХХК-ийг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг гаргаж маргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд анх ******* ХХК-д 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өмчлөх эрхийн №000320892 дугаар гэрчилгээ олгосон эд хөрөнгийн улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, өмчлөх эрхийн 000320892 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийг******* гарган маргасан. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн ******** дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ***********дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ************** дугаар тогтоолоор маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, хуучнаар 7 дугаар дэлгүүрийн 701,84 м.кв талбай бүхий үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* ХХК-ийг тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн газар даалгаж,*******гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
Нөгөөтэйгүүр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нэгэнт дуусгавар болсон, маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлсэн тул эрх бүхий байгууллагын зүгээс бүртгэл хийгдсэн, бүртгэлтэй холбоотой дахин маргаж захиргааны шүүхийн бүх шатны шүүхээр орж шийдвэрлүүлсэн атлаа шүүхийг төөрөгдүүлэх зорилгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ************* дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ************ дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №87 дугаар тогтоолыг гаргаж өгөөгүй санаатай үйлдэл гаргасан нь хүсэлт гаргагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үнэн зөв мэдүүлэх үүргээ ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан байна гэж үзэж байна.
Ш.Энхжингийн зүгээс иргэн, эрүү, захиргааны шүүхүүдээр маргах бүх боломжтой байдлаар маргаж өнөөдрийн ******* ХХК-ийн өмчтэй аливаа байдлаар хамааралгүй тухай удаа дараа баталсан, нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүдтэй,*******гийн зүгээс удаа дараа *******ын өмнөөс маргаж ирсэн ба шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээлгэснээр хүсэлт гаргагч этгээдийн ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол сэргэх, хөндөгдөх нь ойлгомжгүй, Улсын бүртгэлийн ерөнхий газар нэгэнт биелүүлж бүртгэл хийгдэж ******* ХХК-ийн өмч мөн байх тул хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.
Гуравдагч этгээдийн зүгээс хүсэлт хэлэлцэх шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа тул дээрх тайлбарын хүрээнд шүүх хурлыг хэлэлцэж өгнө үү гэжээ. /2хх 118-119/
4.Гэрч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг С.Энхжингийн материалд би ажиллагаа хийсэн тул мэднэ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож хаасан нь үнэн, харин дуусгавар болгосон талаар танилцуулсан эсэхээ би олон жилийн өмнө хийсэн болохоор санахгүй байна. Тус материалыг би ажиллагаа хийж хаагаад архивт би хүлээлгэн өгсөн. Архивын дугаарыг архивч өөрөө дугаар авч бүртгээд архивын нэгж болгодог. Яагаад материал байхгүй байгааг нь би мэдэхгүй. Шийдвэр гүйцэтгэлийн баримт материал манай архивт байхгүй байгаа бол уг материалыг сэргээх боломжтой, харин ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжгүй гэв.
5.Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
5.1. Нэхэмжлэгчээс: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн ************* дугаар шийдвэр /хувилсан хувь/, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 241 дүгээр шийдвэрийн хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тогтоол /хувилсан хувь/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 230 дугаар тогтоолын хуулбар, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 208 дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн №144 дүгээр Шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн хуулбар, мөн өдрийн 06 дугаар гүйцэтгэх хуудасны хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 4-127/314 дүгээр*******д хариу мэдэгдэх хуудас /хувилсан хувь/, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 1/281 дүгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба-нд хүргүүлсэн албан бичгийн хуулбар, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2011 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дүгээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар /хэлтсийн дарга/-т хүргүүлсэн 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2/8108 дугаар, 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2/2337 дугаар, 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2/2709 дүгээр, 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2/6228 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай албан бичгүүдийн хуулбар, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 333 дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 594 дүгээр магадлал /хувилсан хувь/, Монгол Улсын дээд шүүхийн хяналтны шатны Иргэний хэргийн шүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 558 дугаар тогтоол /хувилсан хувь/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 450 дугаар шийтгэх тогтоол /хувилсан хувь/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1736 дугаар шийтгэх тогтоол /хувилсан хувь/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШЗ2022/09022 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хувилсан хувь/, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар /газрын дарга/-т хүргүүлсэн 2011 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 2/1030 дугаар /хувилсан хувь/, 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2/9374 дүгээр албан бичгийн хуулбар, 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 1/7376 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай албан бичгүүдийн хуулбар, *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч*******д хүргүүлсэн 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2/8011 дүгээр хариу албан бичгийн хуулбар, Баянзүрх дүүргийн шүүхэд хүргүүлсэн 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2/6477 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай албан бичгийн хуулбар, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 62 дугаар шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанд гаргасан гомдлыг шийдвэрлэсэн тухай тогтоолын хуулбар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар тодорхойлолтын хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэн*******д хүргүүлсэн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 4-127/314 дүгээр, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 4/517 дугаар хариу мэдэгдэх хуудасны хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 6/6505 дугаар, 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 6/8147 дугаар албан бичиг /хувилсан хувь/, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хүргүүлсэн 2011 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 1/549 дүгээр тодруулга хүсэх тухай албан бичгийн хуулбар, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 1/303 дугаар хариу албан бичгийн хуулбар, Эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт үзлэг шинжилгээ хийсэн тухай 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 8/413 дугаар хариу албан бичгийн хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 331 дүгээр дүгнэлт /хавсралтын хамт/-ийн хуулбар, 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 1357 дугаар /хавсралтын хамт/ дүгнэлтийн хуулбар, МАНУ ХХК болон МООРИ ХХК-ийн хоорондын 1997 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Дэлгүүрийн байр худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Ману ХХК-ийн захирлын ... 3 дугаар сарын 01-ний өдрийн Нэр шилжүүлж хөрөнгө бүртгүүлэх тухай хүсэлт бүхий албан бичгийн хуулбар, Моори ХХК болон ******* ХХК-ийн хоорондын 1999 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах гэрээний хуулбар, мөрдөн байцаагчийн Х.Надмидыг гэрчээр байцаасан 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар, С.Молормааг яллагдагчаар татсан 2010 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоолын хуулбар, прокурорын 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 483а дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын хуулбар, ******* ХХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 17/64 дүгээр хариу албан бичгийн хуулбар, *******ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэрэгт баримт хүлээлцсэн тухай 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар, мөрдөн байцаагчийн 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэлийн хуулбар, яллагдагч Х.Надмидыг байцаасан 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 236 дугаар тогтоолын хуулбар,*******гээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад гаргасан 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хүсэлтийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4-119/334 дугаартай*******д хариу мэдэгдэх хуудасны хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 07-01/1191 дүгээр*******гийн гомдлын хариу албан бичгийн хуулбар /1хх 3-82, 209-245, 2хх 6-7, 96/ зэргийг,
5.2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас: хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2011 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаар гүйцэтгэх хуудас, 2010 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 208 дугаар шийдвэр, 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1/1846 дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлсэн Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 286 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 230 дугаар тогтоол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар /хэлтсийн дарга/-т хүргүүлсэн 2011 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2/1677 дугаар, 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2/2337 дугаар, 2011 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2/3907 дугаар, 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2/4459 дүгээр, 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2/6228 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай албан бичгүүд, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 6/3850 дугаар, 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 6/1879 дүгээр, 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 6/7605 дугаар, 2012 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 5/4326 дугаар хариу албан бичгүүд, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 324 дүгээр гүйцэтгэх хуудас, мөн өдрийн 10346/с дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1116 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өрийн 594 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 558 дугаар тогтоол, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010026 дугаарт бүртгэгдсэн ******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000320892 дугаар гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн хааж дуусгавар болгосон гүйцэтгэх баримт бичгийн бүртгэл, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2812 дугаар Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2020/0769 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 152 дугаар магадлал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2-146/12172 дугаар Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс мэдээлэл хүсэх тухай албан бичиг, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 8/993 дугаар хариу албан бичиг /1хх 102, 148-207, 2хх 93/ зэргийн хуулбарыг,
5.3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-иас: хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллийн цахим сангаас татсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /2хх 104-106/-ийг шүүхэд гаргаж өгсөн.
5.4.Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2022/13213 дугаар захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 6/8916 дугаартай хариу бүхий албан бичиг /1хх 108/-ийг,
-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4-218/19683 дугаар албан бичгээр: хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар, нэхэмжлэгч*******д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг шүүхээс хүлээн авсан бүртгэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон бүртгэлийн хуулбар /1хх 109-112/-ыг,
-Шүүхийн тусгай архивын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/2915 дугаар албан бичгээр: Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 3905 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж, 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 4775 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж, тус шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 132 дугаар Гомдол шийдвэрлэх тухай тогтоол, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 01/361 дүгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатарт өргөдөл шилжүүлэх тухай албан бичиг, түүний хариу бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2011 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 1/1627 дугаар албан бичиг, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 208 дугаар шийдвэр, тус шүүхийн шүүгчийн 2011 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 144 дүгээр Шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 06 дугаар гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/10910 дугаар Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан тайлбар, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 286 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 230 дугаар тогтоол, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2011 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дүгээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлсэн 2011 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2/1677 дугаар, 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2/2337 дугаар, 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2/2709 дүгээр шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай албан бичгүүд, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн 2011 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 6/1184 дугаартай хариу албан бичиг, *******ын нас барсны гэрчилгээ /1хх 113-144/ зэргийн хуулбарыг,
Мөн тус шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШЗ2023/05364 дүгээр захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 4-127/8582 дугаар албан бичгээр: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 4/517 дугаартай*******д хариу мэдэгдэх хуудас, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс *******т хүргүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 8/993 дугаар албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №2-146/12172 дугаар мэдээлэл хүсэх тухай албан бичиг, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2011 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн 2011 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 1/281 дүгээр албан бичиг, 2010 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 208 дугаар шийдвэр, 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1/1846 дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлсэн Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 286 дугаар магадлал, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаар гүйцэтгэх хуудас, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 230 дугаартай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар /хэлтсийн дарга/-т хүргүүлсэн 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2/2337 дугаар, 2011 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2/3907 дугаар, 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2/6228 дугаар, 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2/4459 дүгээр, 2012 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 5/4326 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай албан бичгүүд, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 6/3850 дугаар, 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 6/7605 дугаар хариу албан бичиг, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 324 дүгээр гүйцэтгэх хуудас, мөн өдрийн 10346/с дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1116 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 594 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 558 дугаар тогтоол, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010026 дугаарт бүртгэгдсэн ******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000320892 дугаар гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн хааж дуусгавар болгосон гүйцэтгэх баримт бичгийн бүртгэл, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2812 дугаар Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2020/0769 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 152 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 87 дугаар Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн газарт хүргүүлсэн 2011 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2/6250 дугаар, 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2/5564 дугаар эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг зэргийн хуулбарууд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2-127/9486 дугаар хариу тайлбар бүхий албан бичиг /2хх 13-79, 81/-ийг,
-Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШЗ2023/05554 дүгээр захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2-127/7989 дүгээр албан бичгээр: ...бүртгэлийн 201025062331 дугаартай төлбөр төлөгч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, төлбөр авагч *******од холбогдох гүйцтэгэх баримт бичиг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2014-2017 оны архивын сан хөмрөг, хадгаламжийн нэгжид бүртгэлгүй, хувийн хэрэг архивд байхгүй байна гэж хариу ирүүлсэн баримт,
-Мөн шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШЗ2023/08726 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын архивт хадгалагдаж байгаа баримтад 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бусад байгууллагад явуулж байсан албан бичгийн сан хөмрөгт үзлэг хийж бэхжүүлэх ажиллагааг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шүүгч явуулж үзлэг хийсэн тэмдэглэлийг үйлдсэн бөгөөд уг тэмдэглэлд нийт 22 хуудас үзлэгээр бэхжүүлсэн байдлыг харуулсан хэвлэмэл хуудас хавсаргагдан нотлох баримтаар авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Шүүх дараах үндэслэлээр хүсэлт /нэхэмжлэл/-ийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
7.Хүсэлт гаргагч /нэхэмжлэгч/******* нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 208 дугаар шийдвэрийг үндэслэн, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 144 дүгээр Шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн дагуу олгогдсон, мөн өдрийн 06 дугаар гүйцэтгэх хуудастай, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2011 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дүгээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолтой, шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг бүхэлд нь сэргээлгэхийг хүссэн бөгөөд шүүх хуралдаанд уг хүсэлтээ нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар бүхэлд нь дэмжсэн.
8.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох *******, ******* ХХК-ийн зүгээс дэмжихгүй байгаагаа тус тус илэрхийлсэн тайлбарыг гаргасан боловч ******* ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч шүүх хуралдаанд оролцсон ба ...манай байгууллагад бүртгэлийн ************** дугаартай төлбөр төлөгч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, төлбөр авагч *******од холбогдох гүйцэтгэх баримт бичиг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2014-2017 оны архивын сан хөмрөг, хадгаламжийн нэгжид бүртгэлгүй, хувийн хэрэг архивд байхгүй тул С.Энхжингийн хүсээд байгаа одоо байхгүй болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн баримтуудыг нөхөн бүрдүүлэх боломжтой, харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжгүй тул энэ хэсгийг нь зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
9.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Түмэнжаргал товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг 2024.05.01-ний өдөр өөрийн биеэр шүүхэд ирж мэдээд, тов мэдэгдсэн талаар баримтад гарын үсэг зурсан бөгөөд хэргийн материалтай бүрэн танилцах ажиллагаанд оролцсон боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх үүргээ биелүүлээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
10.Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 208 дугаар шийдвэрийг үндэслэн, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 144 дүгээр Шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн дагуу олгогдсон, мөн өдрийн 06 дугаар гүйцэтгэх хуудастай, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2011 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дүгээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолтой, шийдвэр гүйцэтгэлийн материал нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын архивын сан хөмрөгт бүртгэлгүй бөгөөд хадгалагдаагүй болох нь тус газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 4-127/314 дүгээр, 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4-119/334 дүгээр хариу мэдэгдэх хуудас, 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2-127/9486 дугаар хариу албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 07-01/1191 дүгээр хариу албан бичиг, мөн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02-127/7989 тоот албан бичиг, шүүхээс 2024 оны 05 дугар сарын 17-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын архивын сан хөмрөгт болон тус газрын 2023 оны шинэчилсэн цахим архивт /архивын ажилтны программд/ үзлэг хийсэн тэмдэглэлээр тус тус тогтоогдсон.
Тодруулбал, тухайн материал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эзэмшилд байхдаа буюу төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор үрэгдсэн үйл баримт гэж үзнэ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд Гүйцэтгэх баримт бичиг, 19.1-д Гүйцэтгэх баримт бичигт энэ хуулийн 6.2.1, 6.2.2, 6.2.3, 6.2.4-т заасан шийдвэрийг үндэслэн олгосон гүйцэтгэх хуудас, энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг гаргуулах тухай шийдвэр хамаарна., 19.2-т Гүйцэтгэх баримт бичгийг үрэгдүүлсэн тохиолдолд түүнийг дахин олгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 188 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд хандана. гэж заажээ.
11.Дээрх хуулийн заалтад зааснаар Гүйцэтгэх баримт бичигт аливаа шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, тогтоолыг үндэслэн олгосон гүйцэтгэх хуудас болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг гаргуулах тухай шийдвэр хамаарахаар байх бөгөөд эдгээр баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу Шийдвэр гүйцэтгэх байгууллага, тус байгууллагын ажилтан /шийдвэр гүйцэтгэгч/ нар тухайн гүйцэтгэх баримт бичигт заасан ажиллагааг хийж гүйцэтгэн явуулах бөгөөд ингэснээрээ Шийдвэр гүйцэтгэлийн материал бүрдэж хувийн хэрэг бий болно. Иймээс Шийдвэр гүйцэтгэлийн материал гэдэгт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн акт, тэмдэглэл, гүйцэтгэх бичиг баримт, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг, түүнд авагдсан бусад баримт бичиг зэргийг хамааруулан ойлгохоор байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэлийн материал үрэгдсэн байвал хэргийн оролцогчийн хүсэлт, түүнчлэн шүүхийн санаачилгаар түүнийг бүрэн буюу зарим хэсгийг сэргээж болох-оор хуульчилсан.
Хэргийн оролцогч хүсэлтдээ мөн хуулийн 152 дугаар зүйлийн 152.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн шийдвэр гүйцэтгэлийн материал үрэгдсэн болохыг хэрхэн мэдсэн, түүнд байсан ямар ямар бичиг баримт, материал үрэгдсэн талаар дурдан, түүнийг сэргээлгэх шалтгаан, ач холбогдол, хэргийн ямар оролцогчоос хүсэлт гаргаж байгаагаа зааж, үрэгдсэн материалтай холбогдох баримт бичиг, түүний хуулбарыг хавсаргах шаардлагатай.
12.Хүсэлт гаргагч /төлбөр авагч/******* нь шийдвэр гүйцэтгэлийн материал үрэгдсэн болохыг 2022 оны 3 дугаар сард *******т өөрийн биеэр очиж шийдвэр гүйцэтгэгчтэй уулзсанаар олж мэдсэн гэх бөгөөд түүнд байсан баримт бичгүүдийг нэрлэн зааж, хүсэлтдээ зарим баримтуудын хуулбарыг хавсаргасан ба үрэгдсэн материалыг бүхэлд нь сэргээлгэх шалтгаан, ач холбогдлыг ...миний хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэж үзэхгүй байгаа тул цаашид ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг даалгах, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах зэргээр шүүхэд хандаж өмчлөх эрхээ сэргээлгэнэ... хэмээн тайлбарлаж байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох *******, ******* ХХК-ийн зүгээс ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул үргэлжлүүлэн явуулах боломжгүй... гэсэн тайлбарыг гаргасан боловч үрэгдсэн материалыг сэргээснээр хүсэлт гаргагчийн өөрийн тодорхойлж буй зорилго цаашид хэрхэн хангагдах эсэх нь шүүх энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй бөгөөд урьдчилан дүгнэлт хийх боломжгүй.
13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар энэ төрлийн хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ үрэгдсэн шийдвэр гүйцэтгэлийн материалаас үлдсэн болон үрэгдэхийн өмнө иргэн, хуулийн этгээдэд олгосон баримт бичиг, түүний хуулбар, ач холбогдол бүхий бусад баримт мэдээллийг ашиглана.
Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дурдвал:
*******ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх хянан хэлэлцээд, 2010 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 208 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших /хуучнаар 7 дугаар дэлгүүр/ үйлдвэр үйлчилгээний зориулалттай 701,84 м.кв барилга байгууламжийг ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн өмчлөх эрхийн Ү-2204010026 дугаар бүртгэл, түүнийг үндэслэн олгосон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000141068 дугаар гэрчилгээг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, хариуцагчид бүртгэлийг зөвтгөн шинээр акт гаргахыг даалгаж, ******* ХХК-д олгосон 2001 оны 0032580 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар энэхүү шийдвэрийн дагуу хариуцагчаас бүртгэлийг зөвтгөн шинээр акт гаргаснаар ******* ХХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000141068 дугаар гэрчилгээ хүчингүй болохыг дурджээ./2хх 25-30/
Тухайн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхчулуун давж заалдах гомдол гаргаснаар Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 286 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргасан ба тус шүүх хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд, 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 230 дугаар тогтоолоор магадлал болон шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ./2хх 32-34, 36-38/
Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжавын хүсэлтээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 144 дүгээр Шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, мөн өдрийн 06 дугаар гүйцэтгэх хуудас олгосныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2011 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 1/281 дүгээр албан бичгээр хүргүүлсэн байна./1хх 39-42, 123-124, 2хх 24/
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2011 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулжээ./2хх 23/
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад, хариуцагч /төлбөр төлөгч/ Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар /мөн хэлтэс, газрын дарга/-т 2011 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 2/1030 дугаар, 2011 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2/1677 дугаар, 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2/2337 дугаар, 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2/2709 дүгээр, 2011 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2/3907 дугаар, 2011 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 5/4326 дугаар, 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2/6228 дугаар, 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2/8108 дугаар, 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2/9374 дүгээр, 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2/4459 дүгээр Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай албан бичгүүдийг хүргүүлэхэд 2011 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 6/1184 дүгээр, 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 6/1879 дүгээр, 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 6/3850 дугаар, 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 6/6505 дугаар, 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 6/7605 дугаар, 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 6/8147 дугаар, 2012 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 5/4326 дугаар албан бичгээр ...************** дугаартай, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн 000141608 дугаар гэрчилгээг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн, мөн өмчлөлийн маргаантай асуудал иргэний журмаар эцэслэн шийдвэрлэгдсэний дараа бүртгэлийг зөвтгөх боломжтой. Энэ талаар тодруулга хүсч Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч А.Отгонцэцэгт 2011 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 1/549 дүгээр албан бичиг хүргүүлсний хариуд 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 1/303 дугаар албан бичиг ирсэн... гэх хариуг өгч байжээ./1хх 46-49, 139, 142-143, 161-165, 166-169/
Мөн нэхэмжлэгч /төлбөр авагч/*******гээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан гомдолд 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2/8011 дүгээр албан бичиг, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 62 дугаар тогтоолоор зохих хариуг өгч байсан байна./1хх 210, 213/
Дээрхээс гадна, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн *************** дугаар захирамжаар Шүүхийн тусгай архиваас ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 333 дугаар шийдвэртэй иргэний хэргийн материалд хариуцагчаас гаргаж өгсөн 2011 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор үүсгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх бүхий л баримтыг ирүүлэхийг шаардахад 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/2915 дугаар албан бичгээр:
-Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн *********** дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж, 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 4775 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж, тус шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 132 дугаар Гомдол шийдвэрлэх тухай тогтоол, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 01/361 дүгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатарт өргөдөл шилжүүлэх тухай албан бичиг, түүний хариу бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2011 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 1/1627 дугаар албан бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/10910 дугаар Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан тайлбар, *******ын нас барсны гэрчилгээ зэргийг хавсарган ирүүлсэн байна./1хх 96-100, 112-118, 125, 144/
Мөн тус шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн **************** дүгээр захирамжаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2011 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор үүсгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 407 дугаар тогтоолыг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1116 дугаар шийдвэр, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 324 дүгээр гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн явагдсан эсэх, тийм бол хэрхэн явагдаж, дуусгавар болгосонтой холбогдох баримтуудын хамт шаардахад 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ************* дугаар албан бичгээр:
Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлсэн 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1/1846 дугаар албан бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн газарт хүргүүлсэн 2011 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2/6250 дугаар, 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2/5564 дугаар эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1116 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 594 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 558 дугаар тогтоол, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 324 дүгээр гүйцэтгэх хуудас, мөн өдрийн 10346/с дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, эрхийн улсын бүртгэлийн **************** дугаарт бүртгэгдсэн ******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000320892 дугаар гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн хааж дуусгавар болгосон гүйцэтгэх баримт бичгийн бүртгэл зэргийг хавсарган ирүүлжээ./2хх 14-19, 31-65/
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн *********** дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай албан бичгийг хүргүүлэхэд Нийслэлийн Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ****** дугаар албан бичгээр ******* ХХК-д ...2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ***** дугаар гэрчилгээг олгосон талаарх хариуг өгсөн байна./1хх 214, 224/
14.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* ХХК-ийг тогтоож, бүртгэлийг зөвтгөн шинээр акт гаргаснаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Улмаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 407 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон... гэх боловч уг тогтоолын хувийг хэрэгт гаргаж өгөөгүй бөгөөд шүүхээс үзлэг хийхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон гэх 407 дугаартай тогтоол байхгүй болох нь тогтоогдсон.
15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх тухай хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ үрэгдсэн хэрэг, шийдвэр гүйцэтгэлийн материалаас үлдсэн болон үрэгдэхийн өмнө иргэн, хуулийн этгээдэд олгосон баримт бичиг, түүний хуулбар, ач холбогдол бүхий бусад баримт мэдээллийг ашиглана. Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх тухай хэргийг хянан шийдвэрлэх шүүх уг хэргийн оролцогч, шаардлагатай бол хэргийг урьд хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн болон шийдвэр гүйцэтгэсэн этгээдээс гэрчийн хувиар мэдүүлэг авч болно. гэж заасны дагуу маргаан бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэсэн этгээд буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч *******г шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж, түүнээс мэдүүлэг авсан.
Гэрч ******* ...Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон талаар танилцуулсан эсэхээ би олон жилийн өмнө хийсэн болохоор санахгүй байна. Тус материалыг би ажиллагаа хийж дуусгаад архивт хүлээлгэн өгсөн. Архивын дугаарыг архивч өөрөө дугаар авч бүртгээд архивын нэгж болгодог. Яагаад байхгүй байгаа нь би мэдэхгүй. Шийдвэр гүйцэтгэлийн баримт материал манай архивт байхгүй байгаа тул уг материалыг сэргээх боломжтой, ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжгүй... гэх тайлбар, хэргийн үйл баримтаар С.Энхжингийн хүсэлтээр шаардаж буй Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 208 дугаар шийдвэрийг үндэслэн, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 144 дүгээр Шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн дагуу олгогдсон, мөн өдрийн 06 дугаар гүйцэтгэх хуудастай, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2011 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дүгээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолтой, шийдвэр гүйцэтгэлийн 201025062331 дугаартай төлбөр төлөгч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, төлбөр авагч ******* /эрх залгамжлагч*******/-ийн материал байхгүй үрэгдсэн болох нь нотлогдож байна.
16.Дээрхээс үзвэл, шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх талаар цугларсан нотлох баримт хангалттай байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 208 дугаар шийдвэрийг үндэслэн, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 144 дүгээр Шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн дагуу олгогдсон, мөн өдрийн №06 дугаар гүйцэтгэх хуудастай, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2011 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дүгээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолтой, шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг бүхэлд нь сэргээж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
17.Шүүхээс, нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч /нэхэмжлэгч/*******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.8 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар******* /рд:ХД****************/-гийн хүсэлтийг хангаж, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 208 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 230 дугаар тогтоолыг тус тус үндэслэн, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 144 дүгээр Шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн дагуу олгогдсон, мөн өдрийн 06 дугаар гүйцэтгэх хуудастай, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дүгээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолтой, шийдвэр гүйцэтгэлийн 201025062331 дугаартай төлбөр төлөгч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, төлбөр авагч ******* /эрх залгамжлагч*******/-ийн үрэгдсэн материалыг бүхэлд нь сэргээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч /нэхэмжлэгч/*******гээс 2022.06.27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200/далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ