Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 00131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

            Нарийн бичгийн дарга                           П.Нямсүрэн

 Улсын яллагч                                         Э.Энхбат  

             Шүүгдэгч                                                 Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ч.Ат холбогдох 1732000480042 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                            

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1971 оны 10 сарын 11-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух тодорхой хаяггүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй,

 

Боржигон овгийн Чөдөрбатын А РД:/*/

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Ч.А нь согтуугаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн нутаг дэвсгэр. Дуушийн 08 тоотод 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө иргэн П.Оийг эр, эмийн хардалт буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас марган зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй хийсэн хэргээ хүлээж байна гэм буруугаа ойлгож байгаа гэх.

      

             Мөрдөн байцаалтанд хохирогч П.Оийн “...2017 оны 08 дугаарсарын 29-ний өдөр найз Аийн хамт 3-р баг Дуушийн 08 тоот гэрлүү нь дэлгүүрээс 2.5 литрийн 1 ширхэг пиво аваад очиж ууж байтал Аийн найз Х, Б гэх залуучууд орж ирээд 0,750 грамын архи ууцгаасан. Ингээд А, Х хоёр дахин архи авахаар явсан хойгуур Бтай хамт харих гэж яваад нэг мэдсэн голын эрэг дээр сууж байсан ба А ирээд “найз хүүхэн авч явлаа” гээд Бг хөөсөн. Гэрт очоод А намайг “яагаад хүн дагаад явсан, янхандах гэж явлаа” гээд намайг зодсон. Эхлээд миний нүүрлүү алгадаад, шанаадаад байсан...унагаад дээрээс өшиглөөд байсан” гомдол саналгүй гэх мэдүүлэг /Хх-ийн 13-15 дугаар тал/ 

 

                 Мөрдөн байцаалтанд гэрч Гэрч Д.Хгийн “...А бид хоёр дэлгүүр орж тамхи авчихаад буцаад ирэхэд Б, О нар байхгүй байсан ба А О РҮҮ утсаар яриад голын эрэг дээр очиход, Б, О нар архи уугаад сууж байсан ба А Б руу “найз хүүхэн дагуулж явлаа” гээд уурлаад хөөсөн ба Б голын цаана зугтаагаад гарсан. Ингээд би Бтай гэрлүүгээ явсан ба А, О нар хэрэлдээд үлдсэн. Маргааш нь А над руу залгаад “найз нь асуудал гаргачихлаа, Оийг зодчихсон” гэж ярьсан” гэх мэдүүлэг, /хавтас хэргийн 16-р тал/

 

           Шүүх үзлэг хийсэн акт №190 дугаартай “...Оийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, эрүү. зүүн хацар, хамрын нуруу, цээж, баруун гарын бугалга, шуу, зүүн гарын бугалга, шуу, зүүн ташаа, зүүн мөр, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт/хавтас хэргийн 18-р тал/

 

                  Шүүгдэгч Ч.А хувийн байдлыг тогтоосон баримт иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 31-р хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 30-р хуудас/, ял шалгах  хуудас /ХХ-ийн 44-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:    

           

            Шүүгдэгч Ч.А нь согтуугаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн нутаг дэвсгэр. Дуушийн 08 тоотод 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө иргэн П.Оийг эр, эмийн хардалт буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас марган зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

           

             Хохирогч Оийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, эрүү. зүүн хацар, хамрын нуруу, цээж, баруун гарын бугалга, шуу, зүүн гарын бугалга, шуу, зүүн ташаа, зүүн мөр, нуруунд цус хуралт гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Ч.А анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял шийтгэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Ч.Ат өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

      

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1.Шүүгдэгч Боржигон овгийн Чөдөрбатын Аийг хүний эрүүл, мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Чөдөрбатын Аийг дөрвөн зуун тавин /450/ нэгж буюу 450000 төгрөгөөр  торгосугай.   

 

        3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.А нь  торгууль 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй биелэгдээгүй торгох ялын 15000 төгрөгтэй тэнцэх хэмжээг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.  

 

        4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ч.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

 

5. Ч.Ат авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.  

      

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ