| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 2031002040156 |
| Дугаар | 2022/ДШМ/03 |
| Огноо | 2022-01-11 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2022/ДШМ/03
П.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Прокурор О.*******
нарийн бичгийн дарга Ө.******* нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч П.*******гийн гаргасан гомдлоор түүнд холбогдох эрүүгийн дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* Ус овогт *******ийн *******, **** оны **** дугаар сарын *****-ны өдөр Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн, ***** настай, ****эгтэй, ******боловсролтой, ******* мэргэжилтэй, ******* эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ****** Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн **** хороо **** хороолол ****** тоотод оршин суух хаягтай, /РД: *********/
Шүүгдэгч П.Байгальмаа нь 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр цахим орчинд “Тwitter” мэдээллийн сүлжээнд байх өөрийн “Вaigalmaa” гэх хаягаас Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч А.*******, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б. болон т******* төвийн нягтлан бодогч А.******* нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан “Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн, Сайхан сумын төрийн байгууллагад ажиллаж байгаа сүү зөгийн балны хулгайч нябо *******, өөрсдөө гэмт хэрэг хийдэг Цагдаа, Прокурор Эрхэмбилэг, алуурчин , согтуу залилан хийдэг шүүгч ******* гэх мэт хүмүүс төрөөс зайлаач” гэх илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: П.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн т*******гай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх: ******* Ус овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн т*******гай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн т*******гай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******г 1000 нэгж буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.*******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1000 нэгж буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж, П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, б*******дад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг т******* т******* дурдан, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц П.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч П.******* давж заалдах гомдолдоо: Сэлэнгэ аймгийн Мандал сумын шүүхээс гаргасан 2021.1.18-ны 103 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг илтэд худал мэдээлэл тараасан гэж буй нэр бүхий хүмүүсийн гаргасан үйлдэл бүгд тогтоогдсон. Би тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийг илрүүлсэн, холбогдох нотлох баримтыг шүүхэд өгсөөр байхад шүүхээс намайг буруутгасан тул хэргийг хэрэгсэхгүй болгоно уу. Би үнэн зүйлийг мэдээлсэн гэжээ.
Прокурор О.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: П.*******д холбогдох эрүүгийн хэрэгт Мандал сум дахь сум дундын шүүхийн шийдвэр прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж шийдвэрлэсэн. Шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан бүтэц, агуулгын байдлыг хангасан, хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******гийн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:
Шүүгдэгч П.******* нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Эрүүл мэндийн төвд эмчээр ажиллаж байхдаа буюу 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр цахим орчинд “Твитер” мэдээллийн сүлжээнд өөрийн “a” гэсэн нэртэй хаягаас Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.*******, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б., т******* төвийн нягтлан бодогч А.******* нарын нэр төрд халдсан мэдээллийг олон нийтэд тараасан болох нь
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...шүүгч А.******* нь миний ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ ажилд эргүүлэн тогтоосон боловч ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулалгүй шийдвэрлэж Хөдөлмөрийн болон Зөрчлийн тухай хуулийг зөрчин хариуцлагатай ажил хийж байж намайг хохироож албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа тул ингэж тэмцэл хийсэн, ...Эрүүл мэндийн газрын нягтлан ******* нь хоолны цэсд ороогүй сүү, зөгийн бал зэргийг хэрэглэсэн гэж худал зарлага бичиж 95.000 төгрөг ашигласныг нь би олон нийтэд мэдээлсэн, ...Эрүүл мэндийн төвийн дарга Б. би эмч гэж хэлэхгүй. Нөхөр архичин нь эрүүлжүүлэхэд зуун удаа орсон, бараг арав гаран удаа эмчилгээний алдаа гаргасан, эмчилгээгээ буруу хийж, эмийн жороо ч бичиж ч чаддаггүй. Мөн Сэлэнгийн цагдаа, , , прокурор , , нар ажлаа хийдэггүй, эд нараас болж миний сэтгэл санааны хохирол учруулсан. Би буруу зүйл хийгээгүй үнэн зүйл бичсэн.” гэсэн мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б. өгсөн “... би 2017 оны 01 сард Улаанбаатар хотоос ирж т******* Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байна. Т******* төвд ажиллаж байсан П.******* нь ажиллах хугацаандаа нийт 3 удаа ажлаас халагдсан, мөн сахилгын арга хэмжээ авагдаж улмаар ажлаас халагдсан. П.******* нь хувийн таарамжгүй харьцаанаас болж үндэслэлгүйгээр өөрийн “Твитер“ хуудсанд намайг ”алуурчин” мэтээр олон нийтэд хандаж нэр төрд халдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.*******гийн “...П.******* нь ажил тасалдаг тэгээд ажиллаагүй хугацааны цалинг хасахаар над руу уурлаад хулгайчаар дуудаж бөөн хэрүүл гардаг байсан. 2020 оны 05 сарын 24-ний өдөр “Твитер” хуудсанд өөрийн нэр хуудаснаас намайг сүү, зөгийн балны хулгайч эмнэлгийн дарга алуурчин гэж бичсэн байсан. ...Аудитын шалгалтаар ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй байхад олон нийтэд хулгайч гэж гэмт хэрэгтэн шиг олон нийтэд зарласанд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 41-42/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.*******гийн “... П.******* нь ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдол 2 удаа гаргаж шүүх түүний гомдлыг 2 ч удаа шийдвэрлэж ажилд нь эргүүлэн тогтоож зохих ажилгүй байсан үеийн олговор олгож шийдвэрлэсэн. Өөрөөр энэ хүнтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Гэтэл олон нийтийн цахим сүлжээнд “залилан хийдэг шүүгч” гэж худал мэдээлэл тараасан байсан тул гомдол гаргасан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 166-167/,
Гэрч Н.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...төрийн байгууллага, хууль хяналтын байгууллагын нэр хүндэд бүдүүлгээр халдаж, үндэслэлгүй худал мэдээллийг олон нийтийн цахим сүлжээгээр тараасан...” гэсэн мэдүүлэг / хх-172-174/,
Мөрдөн байцаалтын шатанд “Твитер” хуудсанд “” гэсэн хаягт үзлэг хийсэн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 162-163/ гэрэл зургийн үзүүлэлт, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэгт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн П.*******г хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу нэг сая /1.000.000/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд тодорхойлсон шударга ёсны зарчим, 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих нөхцөл байдалд нийцжээ.
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө т******* хуульд т*******гайлан зааснаас б*******ад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч П.*******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн т*******гай ангийн 13.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх тул түүнд оногдуулсан торгох ялыг шүүх өршөөн хэлтрүүлсэн нь үндэслэл бүхий болсон байна.
Шүүгдэгч П.******* нь давж заалдах гомдлын үндэслэлээ би зөвхөн үнэнийг бичсэн байхад шүүх буруутгасан нь үндэслэлгүй гэж тайлбарлажээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрх чөлөөг хуульчилсан бөгөөд энэхүү үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэхдээ ямар хүрээнд хэрхэн эдлэх нь б*******дын эрхээр хязгаарлагддаг.
Шүүгдэгч нь өөрийгөө үнэн зөв мэдээлэл тараасан гэж тайлбарлаж байгаа боловч хохирогч нарыг гэмт хэрэг үйлдсэн, ажилдаа хариуцлагагүй хандсан болохыг нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр нотлоогүй, тэдгээрийн гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад ийнхүү тогтоогдсон мэтээр олон нийтийн хэрэгслээр худал мэдээлэл тарааж байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.” гэсэн хүний үндсэн эрхэд халдсан буруутай үйлдэл юм.
Хүний нэр төр, алдар хүндийг гутаасан үйлдэл нь худал мэдээг амаар, бичгээр, элдэв дүрс бичлэг, хуурцаг болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан байхыг ойлгоно. Энэ нь уг хүний нийгэмд үнэлэгдэх зүй ёсны бодит үнэлгээг доройтуулан, гажуудуулсан ойлголтыг олон нийтэд тараахад чиглэгдсэн мэдээлэл байх бөгөөд тарааж байгаа мэдээ нь уг хүний зан төлөв, үйл ажиллагааны үнэн бодит байдалд нийцэхгүй байхыг ойлгоно.
Шүүгдэгч П.*******гийн үйлдсэн энэ гэмт хэргийн онцлог шинж нь б*******дын нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тарааснаар тодорхойлогддог.
Уг гэмт хэрэг нь хүний нэр төр, алдар хүндийг гутаах гэсэн шууд санаатай, сэдэлт нь өш хонзон санах, үзэн ядах, атаархах явдал байдаг бөгөөд заавал олон хүнд тараасан байхыг шаардахгүй зөвхөн анхны хүнд мэдээлснээр төгсдөг онцлогтой юм.
Иймд шүүгдэгч П.*******гийн өөрийн гэм буруугийн талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүхэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч П.******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй талаар давж заалдах гомдолдоо бичгээр илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН