Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2019/0331

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл би, Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х******* ХХК-ийн ерөнхий захирал Д.Б******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Х******* ХХК нь Эрүүл мэндийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан 1. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Тендерийн үнэлгээний хороо нь тендерийн ялагчаар Т******* ХХК-ийг шалгаруулсан 2018 оны 07 дугаар сарын 20-ны хуралдааны тэмдэглэл, мөн өдрийн Т******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон А/1-2958 дугаар албан бичгээр гаргасан шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасны дагуу илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, 2. Эрүүл мэндийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга гарын үсэг зурсан Нэгдсэн эмнэлгийн барилга, 100 ор ЭМЯ-2018/XVIII.1.40 гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.14-т заасны дагуу төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан илт хууль бус захиргааны гэрээ болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШЗ/2019/2820 дугаар захирамжаар Захиргааны хэрэг үүсгэсэн билээ.

Х******* ХХК-ийн зүгээс гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Нэхэмжлэгч компани сайн дурын үндсэн дээр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн

20.1.1-д ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Х******* ХХК нь Эрүүл мэндийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан 1. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Тендерийн үнэлгээний хороо нь тендерийн ялагчаар Т******* ХХК-ийг шалгаруулсан 2018 оны 07 дугаар сарын 20-ны хуралдааны тэмдэглэл, мөн өдрийн Т******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон А/1-2958 дугаар албан бичгээр гаргасан шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасны дагуу илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, 2. Эрүүл мэндийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга гарын үсэг зурсан Нэгдсэн эмнэлгийн барилга, 100 ор ЭМЯ-2018/XVIII.1.40 гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.14-т заасны дагуу төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан илт хууль бус захиргааны гэрээ болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х******* ХХК-ийн ерөнхий захирал Д.Б*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй гэж заасныг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаар ойлгож, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж гарын үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйл, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүл мэндийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Тендерийн үнэлгээний хороонд тус тус 1. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Тендерийн үнэлгээний хороо нь тендерийн ялагчаар Т******* ХХК-ийг шалгаруулсан 2018 оны 07 дугаар сарын 20-ны хуралдааны тэмдэглэл, мөн өдрийн Т******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон А/1-2958 дугаар албан бичгээр гаргасан шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасны дагуу илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, 2. Эрүүл мэндийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга гарын үсэг зурсан Нэгдсэн эмнэлгийн барилга, 100 ор ЭМЯ-2018/XVIII.1.40 гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.14-т заасны дагуу төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан илт хууль бус захиргааны гэрээ болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Х******* ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Х******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ