Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2024/01900

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 07

181/ШШ2024/01900

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүгч Ц.Амармэнд, Б.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:******* дүүрэг, ******дүгээр хороо, Сөүлийн гудамж, өөрийн байранд байрлах Нийслэлийн прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:******* дүүрэг, ****дугаар хороо, ****дугаар хороолол, ***дугаар байрны ***тоотод оршин суух Ц овогт Х.Б /РД:ЧЕ***********************/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 8,411,093 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сувд-Эрдэнэ,

Хариуцагчийн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ,

Иргэдийн төлөөлөгч Ц.Баярцэнгэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Нийслэлийн прокурорын ******* нь хариуцагч ******* *******д холбогдуулан улсын төсвөөс олгосон 8,411,093 төгрөгийг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаас гаргуулж улсын төсөвт оруулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

*******ын нэхэмжлэлтэй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн *********** дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн *********** дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 124 дугаар тогтоолоор******* дүүргийн ******* ******* 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ******** дугаар Ажлаас чөлөөлөх тухай захирамж нь нэхэмжпэгч ******* нь 11 дүгээр хорооны ******* ******* үүрэгт ажпаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, түүнийг чөлөөлүүлэхээр тухайн хорооны иргэдийн Нийтийн хурлаас санал ирүүлээгүй байхад зөрчил гаргасан гэх үндэслэлээр хорооны ******* даргыг чөлөөлөх шийдвэрийг дүүргийн ******* дарга дангаар гаргах эрхгүй, ийнхүү нэхэмжлэгчийн эрхэд халдсан шийдвэр гаргах хуульд заасан үндэслэл байгаагүй.. гэж дүгнэн илт хууль бус болохыг тогтоож, *******ыг******* дүүргийн 11 дүгээр хорооны ******* ******* албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин олговорт 4,162,200 төгрөг олгуулахаар шийдвэрлэж******* дүүргийн ******* ******* Тамгын газраас мөнгийг олгож шийдвэрлэсэн байна.

Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/*******дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн *********** дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 113 дугаар хуралдааны тогтоолоор******* дүүргийн ******* ******* 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн *******г ажлаас чөлөөлөх тухай Б/28 тоот захирамж нь нэхэмжпэгч ******* нь 9 дүгээр хорооны ******* даргаас хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдье гэж аливаа хүсэлт өгөөгүй байхад ******* нь өөрийн дураар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль бус болсон гэж дүгнэн захирамжийг хүчингүй болгож, *******г******* дүүргийн 9 дүгээр хорооны ******* ******* албан тушаалд эгүүлэн тогтоож, *******д 4,248,693 төгрөгийг олгохыг даалгаж шийдвэрлснийг******* дүүргийн ******* ******* Тамгын газраас мөнгийг олгож шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар дүүргийн засаг дарга буюу эрх бүхий албан тушаалтны хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг шүүх илт хууль бус болохыг тогтоож, ажилтныг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөж олгохыг******* дүүргийн ******* ******* Тамгын *******т даалгаж шийдвэрлэсэн нь ажилтанд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төрийн байгууллагаас төлөх үндэслэл болж мөнгөн дүнг төлсөн нь төрд хохирол учирсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэмт хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана. 498.5-д гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус хуульчилсан.

Дээрх тохиолдолд тухайн төрийн байгууллага буюу******* дүүргийн ******* ******* Тамгын ******* нь өнөөдрийг хүртэлх хугацаанд төрд учирсан хохирлыг дүүргийн ******* даргаас нэхэмжилж гаргуулаагүйгээс гадна ******* ******* үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлж, ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ цаг үеэ олсон мэргэжлийн зөвлөгөө дэмжлэгээр шуурхай хангах, ******* ******* мөрийн хөтөлбөрийг дүүргийн нутаг дэвсгэрт бүрэн дүүрэн хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий дүүргийн ******* даргад харъяалагдах ажлын алба болно.

Иймд прокуророос Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн хүсэлттэй танилцаад *******ас төр, цаашлаад нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр төрийг төлөөлж нэхэмжлэл гаргах үндэслэл болж байна.

*******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт ******* төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно., мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт ******* төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно. гэж тус тус зааснаар прокурор төрд учирсан хохирлыг нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх олгогдсон байна.

Иймд,******* дүүргийн ******* ******* 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Б/29 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэгч *******ыг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,162,200 /дөрвөн сая нэг зуун жаран хоёр мянга хоёр зуун/ төгрөгийг,

Сүхбаатар дүүргийн ******* ******* 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн *******г ажлаас чөлөөлөх тухай Б/28 тоот захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэгч *******г ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,248,893 /дөрвөн сая хоёр зуун дөчин найман мянга найман зуун ерөн гурав/ төгрөг нийт 8,411,093 /найман сая дөрвөн зуун арван нэгэн мянга ерөн гурав/ төгрөгийг улсын төсвөөс олгосныг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан буюу ******* *******гаас гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо ******* хариуцагч ******* нарын хувьд тухайн үед ******* буюу Улс төрийн албан тушаалд ажиллаж байсан этгээд. Улс төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хууль болон Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж байсан хүний хувьд******* дүүргийн ******* ******* 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Б/29 дугаар ажлаас чөлөөлөх тухай захирамжаар нэхэмжлэгч *******ыг, мөн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/28 тоот ажлаас чөлөөлөх тухай захирамжаар Ж.Цэцгээг тус тус 9 болон 11 дүгээр хорооны ******* даргаас чөлөөлсөн. Ийм шийдвэр гаргасан гэдгээр өнөөдөр нэхэмжлэгч талаас тухайн хүнийг буруутгаж байна. Хариуцагч *******гийн хувьд тухайн үед үйлчилж байсан хуулиар буюу 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дугаар зүйл буюу 6.1.11, мөн өмнө тухайн үед үйлчилж байсан буюу 2006 оны Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т зааснаар улс төрийн албан тушаалд харьяалагдахаар албан тушаалыг хашиж байсан. Энэ нэхэмжлэлд дурдаад байгаа******* дүүргийн 11 дүгээр хорооны ******* даргаар ажиллаж байсан ******* болон мөн 9 дүгээр хорооны ******* даргаар ажиллаж байсан Ж.Цэцгээ нарын хувьд хууль зөрчиж байсан албан тушаал гэдэг нь мөн улс төрийн албан тушаалд хамаарах иргэний зохицуулалт байна. 2006 оны ******* захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т хорооны ******* дарга ямар хүнийг томилох талаар дэлгэрэнгүй хуулиар зохицуулсан байдаг. Үндсэндээ тухайн ******* даргыг огцруулах, чөлөөлөх эсэх асуудал нь тухайн хорооны Иргэдийн хурлынх нь эрх хэмжээнд хамаарах асуудлууд байсан. Энэ хэрэгт нэхэмжлэлийг бүрдүүлэхэд хавсаргаж ирсэн Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр магадлал, тогтоолууд авагдсан учраас энийг дурдаж байна. Үүнээс үзэхэд, тухайн үед үйлчилж байсан 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, энэ хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т заасан маргааныг хянан шийдвэрлэх албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах гэж, мөн 39 дүгээр зүйлийн 39.1-т төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ гэсэн эдгээр зохицуулалтуудад төрийн жинхэнэ албан хаагчид хамаарахаар зохицуулалт байна гэж үзэж байна. Мөн сая дурдаад байгаа 2006 оны ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон 2002 оны Төрийн албаны тухай хуульд заасан эдгээр үйлчлэлүүд шинэчилэн найруулсан хууль гарснаар тухайн үед зохицуулсан эрх зүйн харилцаа хүчингүй болсон байна гэж хэрэгт авагдсан баримтуудаар харагдаж байна. Тэгэхээр Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д зааснаар хуулийг хүчингүй болгох тухай хуулийг хүчингүй болгосноор өмнө нь хүчингүй болгосон хуулийн үйлчлэл сэргэхгүй гэсэн үндсэн зарчимтай нийцнэ гэж үзэж байна. Яагаад би энийг дурдаад байна гэхээр Нийслэлийн прокурорын газраас гаргасан нэхэмжлэл болоод өнөөдөр шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбартаа 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр баталсан Төрийн албаны тухай шинэчлэн найруулсан хууль тухайн үед ******* улс төрийн алба хашиж байсан, түүнтэй холбогдоод гаргаж байсан шийдвэрүүдтэй ямар шалтгаант холбоотой байна гэдэг асуудлыг хөндөхгүй гэж харж байна. Хэрэгт энэ талаар нэхэмжлэгч талаас нэхэмжлэлдээ тэмдэглэсэн тайлбар баримт гаргаж өгөөгүй байна. Тиймээс Нийслэлийн прокурорын газраас гаргасан энэ нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн тайлбарыг гаргаж байна. Энийгээ өнөөдрийн шүүх хуралдаан дэмжиж оролцож байна гэв.

3.Иргэдийн төлөөлөгч Ц.Баярцэнгэл шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: Иргэний төлөөлөл болж шүүх хуралд сууж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх боломж олгосонд талархаж байна. Төрийн албан хаагч нь төрийн хууль дүрмийг баримтлан ажиллах ёстой гэж үзэж байна. Төрийн хууль журмыг зөрчиж хууль бусаар *******, Ж.Цэцгээ нарыг ажлаас нь халсан байна гэж үзэж байна. Төрийн албан хаагч нь өөрийн гэм бурууг хүлээж хуулийн хариуцлага хүлээдэг байх ёстой гэж үзэж байгаа учраас төрийг хохиролгүй болгож *******гаас мөнгийг гаргуулах ёстой гэж үзэж байна гэжээ.

4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг дурдвал: Үүнд:

4.1. Нэхэмжлэгч талаас: Нийслэлийн прокурорын газрын 2023.08.22-ны өдрийн 06 дугаартай тогтоол, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2022.11.22-ны өдрийн 5/7700 тоот албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн 2022.11.01-ний өдрийн 01/2123 тоот албан бичиг хавсралтын хамт, *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,******* дүүргийн ******* ******* 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/29 дүгээр захирамж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ГХ2019/0250 дугаар гүйцэтгэх хуудас, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0731 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0112 дугаар магадлал, Монол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 124 дүгээр тогтоол, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШЗ2019/4601 дүгээр захирамж,******* дүүргийн ******* ******* 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/57 дугаар захирамж, эд хариуцагчийн карт, төлбөрийн хүсэлт №160, №244, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн данснаас мөнгө шилжүүлэх баримт, СБД засаг ******* тамгын ******* ажил олгогчийн 2018 онд ажиллаж буй 07, 08, 09, 10, 11 сард ногдуулах нийгмийн даатгалын шимтгэл хураамж төлөлтийн тооцооны хуудас, *******ын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх *******т гаргасан хүсэлт, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 20/02-210 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол,******* дүүргийн ******* ******* 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/28 дугаартай захирамж,******* дүүргийн ******* ******* 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/56 дугаартай захирамж, төлбөрийн хүсэлт №159, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн данснаас мөнгө шилжүүлэх баримт, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 253 дугаартай гүйцэтгэх хуудас, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШЗ2019/1677 дугаар захирамж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0730 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2019/0056 дугаар магадлал, Монол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 113 дугаар тогтоол зэргийг гаргаж өгсөн.

4.2. Хариуцагч талаас: Б.Энх-Эрдэнэд олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн, өөр баримт гаргаагүй.

4.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн:******* дүүргийн ******* ******* 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/54, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/29, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/52, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/28 дугаар захирамжууд,******* дүүргийн 11 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай хуралдааны тогтоол,******* дүүргийн 11 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын тооллогын комиссын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаартай тогтоол,******* дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн нийтийн хурлын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай тэмдэглэл,******* дүүргийн 9 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаартай хуралдааны тогтоол,******* дүүргийн 9 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын тооллогын комиссын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаартай тогтоол,******* дүүргийн 11 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаартай тэмдэглэл зэрэг авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Нийслэлийн *******ын ******* нь хариуцагч ******* *******д холбогдуулан

-Сүхбаатар дүүргийн ******* ******* 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Б/29 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэгч *******ыг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,162,200 /дөрвөн сая нэг зуун жаран хоёр мянга хоёр зуун/ төгрөг,

-Сүхбаатар дүүргийн ******* ******* 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн *******г ажлаас чөлөөлөх тухай Б/28 дугаар захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэгч Ж.Цэцгээг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,248,893 /дөрвөн сая хоёр зуун дөчин найман мянга найман зуун ерэн гурав/ төгрөг нийт 8,411,093 /найман сая дөрвөн зуун арван нэгэн мянга ерэн гурав/ төгрөгийг улсын төсвөөс олгосныг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаас гаргуулж улсын төсөвт оруулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Хариуцагч *******гийн итгэмжлэгдэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ нь Нийслэлийн *******ын ******* нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, мөн 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай /шинэчилсан найруулга/ хууль мөрдөгдөх цаг хугацаанд ******* нь улс төрийн алба хашиж байсан тул түүний гаргасан шийдвэрүүд гэм хор учрахад хүргэсэн гэх шалтгаант холбооны асуудал хөндөгдөхгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

3.Иргэдийн төлөөлөгч Ц.Баярцэнгэл нь Төрийн албан хаагч нь төрийн хууль дүрмийг баримтлан ажиллах ёстой гэж үзэж байна. Төрийн хууль журмыг зөрчиж хууль бусаар *******, Ж.Цэцгээ нарыг ажлаас нь халсан байна. Төрийн албан хаагч нь өөрийн гэм бурууг хүлээж хуулийн хариуцлага хүлээдэг байх ёстой гэж үзэж байгаа учраас төрийг хохиролгүй болгож *******гаас мөнгийг гаргуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан.

4.Шүүх бүрэлдэхүүн, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

5. *******ын нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:

5.1. Төрийн албаны Зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхий *******ын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор ...-т 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/2123 тоот Хамтран ажиллах тухай албан бичгээр ...Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд зааснаас бусад төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар төлүүлэх ажлыг албан тушаалын тодорхойлолтын чиг үүргээр төрд учирсан хохирол хариуцсан прокурор зохион байгуулж нэхэмжлэл гарган, шүүхээр шийдвэрлүүлдэг зарчмаар хамтран ажиллана... иймд Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн Төрийн албаны зөвлөлд харьяалагдахгүй төрд учирсан хохиролтой холбогдох шүүхийн шийдвэр (магадлал тогтоол, шүүгчийн захирамж)-ийг хавсралтаар хүргүүлж байна гэжээ./хх 9-12/

5.2.Улсын Ерөнхий *******ын газраас Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх-д хүргүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5/7700 тоот Хохирол нөхөн төлүүлэх тухай албан бичгээр ...Төрийн албаны зөвлөлийн хүсэлт, судалгаа, шүүхийн шийдвэр, хууль тогтоомж болон бусад шаардлагатай баримтыг судалж, хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийн, төрийн албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх талаар холбогдох арга хэмжээ авна уу...гэжээ. /хх 8/

5.3.Нийслэлийн *******ын газрын *******ын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар Хүсэлтийг хүлээн авах тухай тогтоолоор ...Төрийн албаны зөвлөлөөс гаргасан шүүхийн шийдвэрийн дагуу ажилтанд ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цалингийн зөрүүг төсвөөс гаргасан зардлыг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаас гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авсугай... гэжээ./хх 6-7/

2015 онд батлагдаж, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдсөн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж, мөн 103.4-т Гомдлыг хянан шийдвэрлэсэн дээд шатны захиргааны байгууллага болон шүүх хохирлыг буруутай албан тушаалтнаар төлүүлэх...-ээр хуульчилснаар захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээр төлүүлэх (нөгөө тал маргаагүй тохиолдолд), эсхүл шүүхээр шийдвэрлүүлэх (нөгөө тал маргасан тохиолдолд) боломжтой болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д, мөн *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д ******* төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, ...-ээр захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно гэж тус тус заасан байх тул прокурорын *******т хандан шүүхэд төлөөлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоныг буруутгах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

6.******* ******* нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/29 дүгээр захирамжаар Дүүргийн 11 дүгээр хорооны ******* дарга *******ыг ...2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх 15/

6.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0731 дугаар шийдвэрээр *******ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж,******* дүүргийн ******* ******* 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/29 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, *******ыг******* дүүргийн 11 дүгээр хорооны ******* ******* албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин олговорт 4.162.200 төгрөгийг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн бусад хэсэг болох өмгөөллийн зардал 3.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 35.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ./хх 17-21/

6.2.Дээрх шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0112 дугаар магадлалаар ...0731 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...*******ыг******* дүүргийн 11 дүгээр хорооны ******* ******* албан тушаалд эгүүлэн тогтоож, захиргааны актын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4.162.200 төгрөг, өмгөөллийн зардал 3.000.000 төгрөгийг тус тус хариуцагч *******ас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, ...хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгуулахаар тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ./хх 22-25/

6.3.Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 124 дүгээр хуралдааны тогтоолоор ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0112 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0731 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 гэснийг хасч, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна./хх 18-20/

6.4.Дээрх шүүхийн шийдвэрүүдэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ГЗ2019/4601 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 128/ГХ2019/0250 дугаар гүйцэтгэх хуудас тус тус бичигдсэн бөгөөд ******* ******* 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/57 дугаар Шүүхийн шийдвэрийг биелүүлж албан тушаалаас чөлөөлж, эгүүлэн томилох тухай захирамжаар Дүүргийн 11 дүгээр хорооны ******* ******* үүрэг гүйцэтгэгч М.Эрдэнэчимэгийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон албан ажлаас чөлөөлж, Шүүхийн шийдвэрийн дагуу *******ыг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 11 дүгээр хорооны ******* ******* албан тушаалд эгүүлэн томилсон,******* дүүргийн ******* ******* тамгын ******* /рд:9086528/-ын 100200655001 тоот данснаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Төрийн банкны 106000059575 тоот дансанд 4.162.200 төгрөгийг *******ын ажилгүй бсан хугацааны цалин гэх гүйлгээний утгаар 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр төлбөрийн хүсэлт №160 баримтаар шилжүүлсэн, СБД ******* ******* тамгын ******* ажил олгогчийн 2018 онд ажиллаж буй даатгуулагчдын 07, 08, 09, 10, 11 дүгээр саруудад ногдуулах нийгмийн даатгалын шимтгэл хураамж төлөлтийн тооцооны хуудсууд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх *******т 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр *******ын гаргасан хүсэлт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 20/02-210 дугаар тогтоол зэрэг бичгийн баримтууд авагдсанаар *******д 4.162.200 төгрөгийг******* дүүргийн ******* ******* Тамгын газраас олгогдсон үйл баримт нотлогдож байна./хх 29-30, 16, 31, 32-35, 36, түүний ар талд/

7.******* ******* нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/28 дугаар захирамжаар Дүүргийн 9 дүгээр хорооны ******* дарга Ж.Цэцгээг ...2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна./хх 37/

7.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0730 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,******* дүүргийн ******* ******* 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/29 дугаар Ц.Цэцгээг ажлаас чөлөөлөх тухай Б/28 тоот захирамжийг хүчингүй болгож, Ц.Цэцгээг******* дүүргийн 9 дүгээр хорооны ******* ******* албан тушаалд эгүүлэн тогтоож, Ж.Цэцгээд 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4.248.693 төгрөгийг олгож, Ж.Цэцгээгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг *******д даалгаж, нэхэмжлэлийн үлдэх Ж.Цэцгээ миний бие учирсан хохирол болох өмгөөллийн зардал 3.000.000 төгрөгийг гаргуулан хохиролгүй болгуулах-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ./хх 44-49/

7.2.Дээрх шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2019/0056 дугаар магадлалаар ...0730 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очирын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ./хх 50-56/

7.3.Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 113 дугаар хуралдааны тогтоолоор ...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0730 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2019/0056 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.5, 32 дугаар зүйлийн 32.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 100 дугаар зүйлийн 100.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан******* дүүргийн ******* ******* 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Б/28 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4.248.693 төгрөгийг******* дүүргийн ******* ******* Тамгын газраас гаргуулан Ц.Цэцгээд олгуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, үлдэх буюу өмгөөллийн зардал болох 3 сая төгрөгийн хохирол гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, өөрчилж шийдвэрлэсэн байна./хх 57-60/

7.4.Дээрх шүүхийн шийдвэрүүдэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ********** дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн ************дугаар гүйцэтгэх хуудас тус тус бичигдсэн бөгөөд ******* ******* 2019 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн Б/56 дугаар Шүүхийн шийдвэрийг биелүүлж албан тушаалаас чөлөөлж, эгүүлэн томилох тухай захирамжаар Дүүргийн 9 дүгээр хорооны ******* ******* үүрэг гүйцэтгэгч Б.Батцэцэгийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон албан ажлаас чөлөөлж, Шүүхийн шийдвэрийн дагуу Ж.Цэцгээг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 9 дүгээр хорооны ******* ******* албан тушаалд эгүүлэн томилсон,******* дүүргийн ******* ******* Тамгын ******* /рд:****************/-ын *********** тоот данснаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Төрийн банкны ************ тоот дансанд 4.248.693 төгрөгийг Ж.Цэцгээгийн ажилгүй бсан хугацааны цалин гэх гүйлгээний утгаар 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр төлбөрийн хүсэлт №159 баримтаар шилжүүлсэн, СБД ******* ******* тамгын ******* ажил олгогчийн 2018 онд ажиллаж буй даатгуулагчдын 07, 08, 09, 10, 11 дүгээр саруудад ногдуулах нийгмийн даатгалын шимтгэл хураамж төлөлтийн тооцооны хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх *******т 2020.02.20-ны өдөр Ж.Цэцгээгийн гаргасан хүсэлт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 20/02-209 дүгээр тогтоол зэрэг бичгийн баримтуудаар Ж.Цэцгээд 4.248.693 төгрөгийг******* дүүргийн ******* ******* Тамгын газраас олгогдсон үйл баримт тогтоогдож байна./хх 42-43, 40-41, 38 болон түүний ар тал, 39, 63-64/

Хэрэгт авагдсан баримтаар, хариуцагч ******* нь******* дүүргийн ******* ******* хувиар буюу захиргааны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж байх үедээ 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/28 дүгээр захирамжаар Дүүргийн 9 дүгээр хорооны ******* дарга Ж.Цэцгээг, Б/29 дүгээр захирамжаар Дүүргийн 11 дүгээр хорооны ******* дарга ******* нарыг үүрэгт ажлаас нь тус тус чөлөөлснийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн **********, *********** дугаар шийдвэрүүд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн **************, мөн оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ****************** дугаар магадлалууд, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 113, мөн оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 124 дүгээр хуралдааны тогтоолуудаар ...тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Ж.Цэцгээ, ******* нарыг албан тушаалд нь эгүүлэн тогтоож, захиргааны актын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт Ж.Цэцгээд 4.248.693 төгрөг, *******д 4.162.200 төгрөгийг тус тус хариуцагч *******ас гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.

Уг шүүхийн шийдвэрүүдийн дагуу******* дүүргийн ******* ******* 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/56, мөн оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/57 дугаар захирамжуудаар Ж.Цэцгээ, ******* нарын ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгохоор заасны дагуу******* дүүргийн ******* ******* Тамгын ******* /рд:**********/-ын 100200655001 тоот данснаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Төрийн банкны 106000059575 тоот дансанд 4.248.693 төгрөгийг болон 4.162.200 төгрөгийг тус тус шилжүүлснийг, Ж.Цэцгээ, ******* нарт шилжүүлэн олгосон үйл баримт тогтоогдсон.

8.Хариуцагч нь *******ар ажиллаж байх хугацаандаа төрийн (улс төрийн) албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн (2002 оны) 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан ...хууль дээдлэх... төрийн албаны нийтлэг зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх тусгай зарчмыг дагаж мөрдөх, мөн Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т ******* дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, 41 дүгээр зүйлийн 41.2-т ...******* дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж тус тус заасны дагуу хуулиар тусгайлан олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу аливаа шийдвэр гаргахдаа хуульд үндэслэх зарчмыг хэрэгжүүлэх ёстой ба хэрэв хууль бус шийдвэр гаргасан бол түүний үр дагаврыг өөрөө хариуцах үүрэгтэй.

Иймээс хариуцагч ******* нь хуулиар тусгайлан олгогдсон бүрэн эрх буюу захиргааны чиг үүрэг-ийг хэрэгжүүлэхдээ *******, Ж.Цэцгээ нарыг хууль бусаар (Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу хэрэглэж) ажлаас чөлөөлсөн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, уг шийдвэрийн дагуу бодит байдал дээр Хорооны ******* ******* ажлыг хийж гүйцэтгээгүй *******, Ж.Цэцгээ нарт ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг улсын төсвөөс олгосон байх тул захиргааны байгууллагад хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасны дагуу ...өөрт учирсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ.

9.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл (эс үйлдэхүй)-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана, 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус заажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д ...захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж, мөн хуулийн 103.2 болон 103.3-т хохирлыг төлүүлэх этгээдийг тодорхой заасан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан ...гэм хорыг арилгасан байгууллага... гэдгийг захиргааны байгууллагаас өөрт учирсан гэм хорыг арилгуулахаар шаардаж буй тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2, 103.3-т заасан этгээд гэж тайлбарлах нь зүйтэй байна.

Энэхүү хэргийн тухайд, хариуцагч-төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн буруутай үйлдэл буюу хууль бус шийдвэр гаргасны улмаас *******, Ж.Цэцгээ нарын хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, түүнд хохирол учирсан, уг хохирлыг хариуцагч өөрөө захиргааны байгууллагын хувьд (Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.) нөхөн олговор олгох байдлаар төсвөөс төлж арилгасан, ингэснээр тухайн захиргааны байгууллагад гэм хор учирсан бөгөөд уг хохирлыг нэхэмжлэгч нь шаардаж байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзнэ.

Тодруулбал, хариуцагч нь төрийн албан хаагчийн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах албан үүргээ зөрчиж, хууль бус шийдвэр гаргасныг (санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн аль нь байж болно) гэм буруугүй гэж үзэхгүй ба тухайн гэм буруутай үйлдлийн улмаас тодорхой иргэний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол (хөдөлмөрлөх эрх) зөрчигдөж, хохирол учирсан (цалин болон эрүүл мэнд, даатгалын бичилт тасалдсан), уг хохирлыг захиргааны байгууллага төсвөөс нөхөн төлж арилгасан ба хариуцагчийн буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоотой байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

10.Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хууль мөрдөгдөх цаг хугацаанд ******* нь улс төрийн алба хашиж байсан тул түүний гаргасан шийдвэрүүд гэм хор учрахад хүргэсэн гэх шалтгаант холбооны асуудал хөндөгдөхгүй... гэх тайлбар, татгалзлыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

11.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн ...Төрийн албан хаагч нь өөрийн гэм бурууг хүлээж хуулийн хариуцлага хүлээдэг байх ёстой гэж үзэж байгаа учраас төрийг хохиролгүй болгож *******гаас мөнгийг гаргуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй тохирч байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүх, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* дүүргийн засаг дарга *******гаас 8,411,093 /арван нэгэн сая нэг зуун хорин таван мянга таван зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулж******* дүүргийн ******* ******* Тамгын газрын төсөвт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 149.528/нэг зуун дөчин есөн мянга таван зуун хорин найм/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг баримтлан ******* *******гаас гэм хорын хохиролд 8,411,093 /найман сая дөрвөн зуун арван нэгэн мянга ерэн гурав/ төгрөгийг гаргуулж******* дүүргийн ******* ******* Тамгын газрын төсөвт оруулсугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 149.528/нэг зуун дөчин есөн мянга таван зуун хорин найм/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ ******* болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ц.АМАРМЭНД

Б.БИЛГҮҮН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж хуульчилсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 30, 31 дүгээр зүйлийн дагуу зохигчийн төлөөлөгчөөр манай байгууллагыг төлөөлж нэхэмжлэгчээр оролцож өгнө үү гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна гэж заасан. Аймаг, эсхүл нийслэлийн ******* ******* хувьд дээд шатны ******* дарга гэх ойлголт угаас байхгүй тул тухайн шатны ******* ******* дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын алба нь уг хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан этгээд гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд дээд шатны дотоод аудитын нэгж байхгүй гэж үзэхгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т заасан ойлголт хамаарахгүй.