| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03444/И |
| Дугаар | 181/ШШ2024/02714 |
| Огноо | 2024-07-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 181/ШШ2024/02714
2024 07 16 181/ШШ2024/02714
Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг **** дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт оршин байрлах ******* корпораци ХХК /РД:*****************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, **** дүгээр хороо, ****дугаар хороолол, ********* гудамж, ********* дугаар байр, ********* тоот хаягт оршин суух, Б овогт Д.М /РД:УШ*************/-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1,862,158 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.М нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч Hybrid 19900 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2016 оны 05 сарын 10-ны өдөр 40145745 тоот гэрээ байгуулж 99135536 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт багцын үйлчилгээ ашиглаж эхэлсэн. 2023 оны 06 сарын 16-ны өдөр үйлчилгээгээ Mymobi үйлчилгээнид шилжүүлж мөн rap утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж 2,020,000 төгрөгний үнэтэй IWatch Ser 8 45mm Starlight ухаалаг цагны төлбөрийг урьдчилгаа 202,000 төгрөг төлж үлдэх 1,818,000 төгрөгийг 12 сар хуваан төлөхөөр зээлээр авсан.
Д.М нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн 99135536 дугаарын үйлчилгээний төлбөр, зээлээр авсан гар утасны 2023 оны 07, 08, 09-р сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөр 1,862,158 төгрөг төлөхийг сануулж анхааруулсан боловч төлбөрөө төлөөгүй байна.
Иймд Д.М ************дугаарын үйлчилгээний төлбөр 29,008 төгрөг, зээлээр авсан IWatch Ser 8 45mm Starlight ухаалаг цагны төлбөр 1,666,500 төгрөг, гap утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний торгууль 166,650 төгрөг нийт 1,862,158 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: Миний бие ******* корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 1,862,158 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* корпораци ХХК нь хариуцагч Д.М холбогдуулан 1,862,158 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсан тайлбарыг ирүүлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан байна.
Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Д.М холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* корпораци ХХК нь хариуцагч Д.М холбогдуулан 1,862,158 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,746 төгрөгийн тал хувь 22,373 төгрөгийг улсын орлого болгож, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 22,373 төгрөгийг, хариуцагч Д.М 22,373 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* корпораци ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.М сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ