| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2019/0317/З |
| Дугаар | 128/ШШ2019/0328 |
| Огноо | 2019-05-29 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2019/0328
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл би, Н.Долоонбумбын нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2003 онд тушаал гаргаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Д.Долоонбумба намайг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2003 оны 01 дүгээр сараас эхлэн жолоочоор цолгүй, энгийнээр ажиллах тушаалыг нөхөн гаргахыг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын итгэмжлгэдсэн төлөөлөгч Д.Сандаг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 21.1.1-д ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэжээ.
Д.Долоонбумбаас 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр үүсэх үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгчид танилцуулахад нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Н.Долоонбумбын нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2003 онд тушаал гаргаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Д.Долоонбумба намайг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2003 оны 01 дүгээр сараас эхлэн жолоочоор цолгүй, энгийнээр ажиллах тушаалыг нөхөн гаргахыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандаг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ