| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2019/0292/З |
| Дугаар | 128/ШШ2019/0326 |
| Огноо | 2019-05-28 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2019/0326
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, Адхими селис клен ферпект ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох Байгаль орчин аялал жуулчлалын яам нь Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тухай хуульд заагаагүй шаардлага тавьж тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 06/1369 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийг сунгахыг даалгаж өгөх шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Гэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: Адхими селис клен ферпект ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
Мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид дахин гомдол гаргах, нэхэмжлэлд дурдсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохоо ойлгож байгаа болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Адхими селис клен ферпект ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох Байгаль орчин аялал жуулчлалын яам нь Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тухай хуульд заагаагүй шаардлага тавьж тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 06/1369 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийг сунгахыг даалгаж өгөх нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт ...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй, 66.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн Адхими селис клен ферпект ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар ...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж холбогдох баримтанд гарын үсэг зурсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан Адхими селис клен ферпект ХХК-ийн төлөөлөгч, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан Байгаль орчин аялал жуулчлалын яам нь Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тухай хуульд заагаагүй шаардлага тавьж тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 06/1369 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийг сунгахыг даалгаж өгөх шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ