Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 00160

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Шүүгдэгч П:Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Эод холбогдох 1732000000063 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Архангай аймаг Батцэнгэл суманд 1966 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Шарын голын № 09 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Пэрэнлэйдоржийн Э./РД:*/

 

Шүүгдэгч П.Э нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Шарын голын № 09 тоотод 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Д.Готой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж гарыг хутгаар зүсэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Эын өгсөн…... Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох 

 

Хохирогч Д.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .....

 

 Тэгээд Мандал сумын 7-р багийн Нарангын гудамжинд оршин суудаг О гээд найзындаа очоод 0.5 литрын “Хараа” архи 1 шилийг найдтайгаа хувааж уугаад 22 цагийн орчим би Оын гэрээс гараад Шарынголын 09 тоотод оршин суудаг найз Шар хочтой Эын гэрт яваад ороход Э ганцаараа байсан юм. Би гэрт нь ороод “Сайн уу, миний найзаа” гээд мэндлэхэд Э гэрийнхээ гал тогооны цагаан өнгийн хайрцаган дээрээс шар иштэй хутга аваад “Гоо чи манайхаас гар, зайлж үз” гэж хэлээд миний цээжруу хутгаа бариад дайрахад нь би баруун гараараа хаахад хутга нь миний баруун гарын алгаруу хатгаж гэмтээсэн тэгээд би цусаа гоожуулаад гэрээс нь гараад найз Оынд очиж унтаад өглөө 09 цагийн үед О намайг манай гэрт хүргэж өгөөд, би охин Угийн хамт эмнэлэг дээр ирсэн юм. Намайг хутгаар гэмтээх үед бид 2-ын хажууд хүн байгаагүй. О гэртээ байсан юм гэрт ороод “Сайна уу найзаа, миний хөгшинөөр юу байна” гээд мэндэлэхэд, чи манайхаас гар, зайл” гээд хутга аваад намайг гэмтээсэн юм. Баруун гарын алга хэсэгт хутгалуулж, цус их алдсан, өглөө эмчид үзүүлж боолт хийлгэж, гарандаа 4 ширхэг оёдол хийлгэсэн. Өөр зовиур байхгүй байна.  Тиймээ би үзүүлж, гэмтлийн зэргээ тогтоолгомоор байна гэх мэдүүлэг

 /Хх-н 10-11 дүгээр хуудас/

 

Гэрч Г.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ......... 2017 оны 10 дугээр сэрын 08-ны өдрийн өглөөний 08 цагийм үед намайг гэртээ байх үед Танай аавыг хүн хутгалчихлаа гээд нэг хүн цонх тогшоод байхаар нь босоод харсан чинь манай аавын найз О ах байсан. О ахын хажууд аав зогсож байсан. Тэгээд би аавыг гэртээ оруулаад ааваас юу болсон талаар асуусан чинь манай аав хэлэхдээ Аавыг нь гарлуу Э хутгалаад гэмтээчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би аавтайгаа цуг эмнэлэг рүү яваад эмнэлэг дээр очоод эмчид үзүүлээд бичиг яваад Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон. Тэр талаар надад мэдэж байгаа зүйл байхгүй. Манай аав надад хэлэхдээ Э намайг гэрээсээ гар гээд хөөгөөд байсан. Тэгээд хутга гаргаж ирээд миний баруун талын арлуу хутгалсан гэж хэлсэн. Тэрнээс өөр зүйл налад хэлээгүй. Би хэрэг болдог өдөр аавтайгаа цуг байгаагүй болохоор юу болсон талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг /Хх-н 13 дугаар хуудас/

Гэрч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ............. 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр би ээлжийн хуваарийн дагуу Нэгдсэн эмнэлэгийн хүлээн авах тасаг 103 дугаар утсаар дуудлага хүлээн авч ажилласан. Энэ хугацаанд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цаг 35 минутанд гараа хутгалуулсан гэх дуудлага хүлээн авсан. Тэгээд цагдаагийн байгуулагад хандах болсон Анхны дуудлагыг Д.Го нь өөрөө би гарандаа хутгалуулсан гэж дуудлага өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 16-17 дугаар хуудас/

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 229 ...... Дүгнэлт:

 

         1.

 

Д.Гын биед гарын алганд хатгагдсан шархтай, цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

 

          2.Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой.

          3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                                 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 19 дүгээр хуудас/

         Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 3-6 дугаар хуудас/

           П.Эын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 15 дугаар хуудас/

            П.Э нь урд нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 33-34 дүгээр хуудас/ зэрэг болно.

         

            Шүүгдэгч П.Э нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Шарын голын № 09 тоотод 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Д.Готой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж гарыг хутгаар зүсэж хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч П.Эын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа торгох ялыг оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв. 

 

Хохирогч Д.Го нь өөрт учирсан хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардлынхаа холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаад

 

 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт Пэрэнлэйдоржийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Э нь 450000 төгрөгийн торгох ялыг 08 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар П.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.

6.П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

            7.Хохирогч Д.Го нь өөрт учирсан хохирлын эмчилгээний зардалтай холбогдох нотлох баримтаа болон цаашид эмчлүүлэхэд гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжилж шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Эолд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Д.РЕНЧЕНХОРОЛ