Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2019/0320

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Мөрөн агро ХХК, Колор тийм ХХК-иудын нэхэмжлэлтэй, Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирал, Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын хороонд тус тус холбогдох Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/01 тушаалын 1 дэх заалтыг хүчингүй болгуулах, 2, 3 дахь заалтыг болон Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 187 дугаар тогтоолын 2 дахь заалт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/73, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/76 дугаар тушаал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын хорооны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 02 тоот тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мөрөн агро ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Сүхбат шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ...Мөрөн агро ХХК нь Нексус зоне ХХК болон нэр бүхий 12 компанийн нэхэмжлэлтэй, Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирал, Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын хороонд тус тус холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 187 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны А/73, А/76 тоот тушаал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн А/01 тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан билээ.

Нэхэмжлэгч Мөрөн агро ХХК нь гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү ... гэжээ.

Нэхэмжлэгч Колор тийм ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Отгонтөгс шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ...Колор тийм ХХК нь Нексус зоне ХХК болон нэр бүхий 12 компанийн нэхэмжлэлтэй, Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирал, Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын хороонд тус тус холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 187 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны А/73, А/76 тоот тушаал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн А/01 тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан билээ.

Нэхэмжлэгч Колор тийм ХХК нь гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мөрөн агро ХХК, Колор Тийм ХХК-иуд нь Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/01 тушаалыг хүчингүй болгуулах, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 187 дугаар тогтоолын 2 дахь заалт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/73, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/76 дугаар тушаал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын хорооны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 02 тоот тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа ийнхүү шүүхэд бичгээр ирүүлжээ.

Нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг нэхэмжлэгч Мөрөн агро ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх захирал Д.Сүхбат, Колор тийм ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх захирал Д.Отгонтөгс тус тус шүүхэд бичгээр гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж зааснаар нэхэмжлэгч нар ийнхүү Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирал, Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын хороонд тус тус холбогдуулан гаргасан Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/01 тушаалыг хүчингүй болгуулах, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 187 дугаар тогтоолын 2 дахь заалт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/73, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/76 дугаар тушаал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын хорооны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 02 тоот тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирал, Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын хороонд холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Мөрөн агро ХХК, Колор Тийм ХХК-иудаас Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирал, Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын хороонд тус тус холбогдуулан гаргасан Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/01 тушаалыг хүчингүй болгуулах, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 187 дугаар тогтоолын 2 дахь заалт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/73, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/76 дугаар тушаал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын хорооны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 02 тоот тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийг Мөрөн агро ХХК, Колор тийм ХХК нь тусгайлан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, Нексус зоне ХХК болон нэр бүхий 12 компанийн нийтдээ улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төлсөн болохыг тэмдэглэсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА