Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 157/ШШ2024/00134

 

   

 

 

 

 

    2024       07        04                                            157/ШШ2024/00134

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:157/2024/00126/И

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Хүсэлт гаргагч П.М нарыг оролцуулан хүсэлт гаргагч Ж овогт П.М-ийн “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           1.Хүсэлт гаргагч П.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие П.М 1959 онд төрж 1975 онд ерөнхий боловсролын сургуулийг 7 дугаар ангийг төгсөж илгээлтээр нэгдэлд малчин болж гарсан бөгөөд 1977 оны 06 дугаар сарын 01-ний  өдрөөс 1980 оны 07 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасан 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 05 дугаар сарын 31-ний хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын холбооны салбарт монтёроор ажилласан. 1982 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс Галшар сумын Буянт-Оргил нэрдлийн Баянбадрал бригадад адуучин хоньчин зэрэг 1990 оны 12 дугаар сарын 31-ний  өдрийг дуустал малчнаар ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр холбогдох баримтууд гал түймэрт өртөж устсан учир ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү.

... Би Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийг тарах хүртэл малчнаар ажилласан. Иймд миний Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.

              

          2.Хүсэлт гаргагч Ж овогт П.М-ээс:

 

-Хэнтий аймгийн Архивын тасгийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “П.М-ийн цалингийн түүвэр” (хх-ийн 10),

-Хэнтий аймгийн Архивын тасгийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 145 дугаартай тодорхойлолт (хх-ийн 11),

-Холбооны яамны харьяа Хэнтий аймгийн Холбооны газрын даргын 1981 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 79 дугаартай “П.М-г монтёроор ажилд авах тухай” тушаал (хх-ийн 4),

-Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн даргын 1985 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 31 дугаартай “П.М-г бригадын сүүний тасагт сүү машиндагчаар ажилд томилох тухай” тушаал (хх-ийн 13),

-Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 52 дугаартай “П.М-г тууварчнаар ажилд түр томилох тухай” тушаал (хх-ийн 14),

-Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн даргын 1987 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай “П.М-г ахлах малчин бөгөөд худгийн моторчноор ажилд томилох тухай” тушаал (хх-ийн 15),

-Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн даргын 1988 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 04 дугаартай “П.М-г туслах малчнаар ажилд томилох тухай” тушаал, хавсралт (хх-ийн 16-17),

-Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн даргын 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай “П.М ээлжийн амралт олгох тухай” тушаал (хх-ийн 18-19) зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр:

 

-Гэрч Д.Д, З.Л нарын гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч П.М нь “ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох” тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь тус шүүхэд “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг гаргах эрхтэй байна.

Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Ажилласан хугацааг тогтоох” журмын 5-д “...хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно” гэж заасан байна.

Хүсэлт гаргагчид тухайн үед ажиллаж байх хугацаанд олгосон хөдөлмөрийн дэвтэр дээрх хүсэлт гаргагчийн нэр нь буруу бичигдсэн, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал архиваас гарахгүй байгаа учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоос өөр байдлаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй болсон нь хэрэгт авагдсан нотлох баримт, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

4.Хүсэлт гаргагч П.М-г Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажилд томилсон, 1988 онд малчнаас чөлөөлсөн тушаал нь Хэнтий аймгийн Архивын тасгаас олдохгүй, тухайн үед ажиллаж байсан байгууллага болох Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэл татан буугдсан, одоо үйл ажиллагаа явуулаагүй байгаа, тухайн үеийн удирдлагын болон санхүүгийн бичиг хэргийн баримт нь Хэнтий аймгийн Архивын тасагт байхгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн ажилласан байдлыг шүүхийн журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.    

5.Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: 

           Хүсэлт гаргагч П.М нь Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан гэдэг нь:

 

-Холбооны яамны харьяа Хэнтий аймгийн Холбооны газрын даргын 1981 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 79 дугаартай “П.М-г монтёроор ажилд авах тухай” тушаал (хх-ийн 4),

-Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн даргын 1985 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 31 дугаартай “П.М-г бригадын сүүний тасагт сүү машиндагчаар ажилд томилох тухай” тушаал (хх-ийн 13),

-Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 52 дугаартай “П.М-г тууварчнаар ажилд түр томилох тухай” тушаал (хх-ийн 14),

-Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн даргын 1987 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай “П.М-г ахлах малчин бөгөөд худгийн моторчноор ажилд томилох тухай” тушаал (хх-ийн 15),

-Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн даргын 1988 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 04 дугаартай “П.М-г туслах малчнаар ажилд томилох тухай” тушаал, хавсралт (хх-ийн 16-17),

-Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн даргын 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай “П.М ээлжийн амралт олгох тухай” тушаал (хх-ийн 18-19)

-Гэрч Д.Д-ийн “П.М нь цэргээс халагдаж ирээд Галшар сумын Холбоонд ажилд орсон. Тэгээд 1984 он хүртэл ажиллаж байгаад 1984 оноос Галшар сумын хөдөө малчин болсон. ...Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн Баянбадрал бригадад малчин хийж байсан. М нь 2, 3 жил адуу маллаж байсан. Тэгээд бөг мал малласан” гэх мэдүүлэг

-Гэрч З.Л-ийн “П.М нь 1980 онд цэргээс халагдаж ирээд 1980-1984 онд Галшар сумын Холбоонд ажиллаж байсан. Тэгээд 1984 онд эхнэр А-тай гэр бүл болоод Хэнтий аймгийн Галшар сумын  Баянбадрал бригдад хөдөө гарч мал малласан. Одоог хүртэл малчин хийж байгаа. П.М нь адуу маллаж байгаад хонь малласан.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “П.М-ийн 1981-1982, 1985-1990 онуудад авч байсан цалин”-гийн тодорхойлолтоор П.Мягмарсүрэнг Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн Баянбадрал бригадад ажиллаж байсан үеийн цалингийн түүврийг гаргаж ирүүлснийг шүүх нотлох баримтаар үнэлсэн бөгөөд уг тодорхойлолтыг үгүйсгэсэн, няцаасан нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн даргын тушаалуудаар хүсэлт гаргагч П.М-г нь Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

 

 Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

6.Иймд хүсэлт гаргагч П.М-г Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

 

7.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ж овогт П.М-г Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

   2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай. 

            3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

             4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

             5.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          М.ЭНХМАНДАХ