Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2019/0319

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн би Н.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газар, Барилга, хот байгуулалтын яамд тус тус холбогдох Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн МЗХ2017/08/-01 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 035/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яамны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ТО12-2147/17 дугаартай барилгын угсралтын ажил гүйцэтгэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Эрдэнэтуяа шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Эвсэг нөхөд СӨХ, Макс-Импекс ХХК, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, 14 дүгээр байрны оршин суугчдын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газар, Барилга, хот байгуулалтын яаманд тус тус холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч Н.Эрдэнэтуяа би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.

Мөн Д.Цэдэнбалжирт олгосон итгэмжлэлээ хүчингүй болгож, улмаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2 дахь заалтын дагуу төлөөлөл дуусгавар болсон болно.

Иймд Д.Цэдэнбалжирын миний нэрийн өмнөөс шүүхэд гаргасан актын биелэлт түдгэлзүүлэх тухай хүсэлтийн өөрт хамаарах хэсгээс мөн татгалзаж буйгаа үүгээр мэдэгдье. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Эрдэнэтуяа нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Эвсэг нөхөд СӨХ, Макс-Импекс ХХК, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, 14 дүгээр байрны оршин суугчдын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газар, Барилга, хот байгуулалтын яаманд тус тус холбогдох захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсний дагуу тус хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Н.Эрдэнэтуяад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйл, 69 дүгээр зүйлд тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлаж, тэрээр түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Н.Эрдэнэтуяагийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Барилга, хот байгуулалтын яамд тус тус холбогдуулан гаргасан Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн МЗХ2017/08/-01 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 035/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яамны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ТО12-2147/17 дугаартай барилгын угсралтын ажил гүйцэтгэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эвсэг нөхөд СӨХ, Макс-Импекс ХХК, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Р.Батсүрэн нарын 12 иргэний нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газар, Барилга, хот байгуулалтын яаманд тус тус холбогдох захиргааны хэргээс Н.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газар, Барилга, хот байгуулалтын яамд тус тус холбогдох захиргааны хэргийг тусгаарласантай холбоотойгоор нэхэмжлэгч Н.Эрдэнэтуяагаас улсын тэмдэгтийн хураамжийг тусгайлан төлөөгүй болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэлээсээ татгалзах замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй болохыг дурдсугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэ нь бусад этгээд уг асуудлаар бие даасан нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН