Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/03593

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/03593

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Б.Б-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 538,825 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ***ББСБ ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ***ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,815 төгрөгийн 50 хувь болох 8,407.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 50 хувь болох 8,407.50 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ