| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/04613/И |
| Дугаар | 102/ШШ2024/03603 |
| Огноо | 2024-07-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2024/03603
| 2024 оны 07 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2024/03603 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *** СӨХ-ны нэхэмжлэлтэй, П.А-т холбогдох, 1,192,720 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч П.А нэхэмжлэлийн шаардлага 1,192,720 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024.07.25-ны өдөр 198,786 төгрөг, 2024 08.25-ны өдөр 198,786 төгрөг, 2024 09.25-ны өдөр 198,786 төгрөг, 2024.10.25-ны өдөр 198,786 төгрөг, 2024.11.25-ны өдөр 198,786 төгрөг, 2024.12.25-ны өдөр 198,786 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохирч, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,175 төгрөгийн 50 хувь болох 16,587.50 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсээс, 50 хувь болох 16,587.50 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ