Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 102/2024/00029/И |
Дугаар | 102/ШШ2024/03610 |
Огноо | 2024-07-17 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2024/03610
2024 оны 07 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2024/03610 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ***ХХК-ийн нэхэмжлэлтэй, *** ХХК-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 24,690,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч *** ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн үнийн дүнгээ 4,230,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Т.Б нь үлдэх 20,460,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор 11,460,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 4,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,500 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 260,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ