| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2019/0393/З |
| Дугаар | 128/ШШ2019/0313 |
| Огноо | 2019-05-22 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2019/0313
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, Абсолют чойс ХХК-ийн нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын Онцгой байдлын албанд хувцас хэрэглэл худалдан авах ОБЕГ/201901002 дугаартай Тендерийн үнэлгээний хороо, Монгол Улсын Сангийн яаманд тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Абсолют чойс ХХК-ийн захирал Б.Дагиймаа 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн хүсэлтдээ:
...Тус шүүхэд Абсолют чойс ХХК нь Онцгой байдлын ерөнхий газрын Онцгой байдлын албанд хувцас хэрэглэл худалдан авах ОБЕГ/20190Ю02 дугаартай Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2/861 тоот Абсолют чойс ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр, Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Гомдол хянасан тухай шийдвэрүүдийг хүчингүй болгож, Абсолют чойс ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг тус Тендерийн үнэлгээний хороонд даалгуулахаар нэхэмжлэл гаргасан болно.
Абсолют чойс ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйл 20.1.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Абсолют чойс ХХК-ийн захирал Б.Дагиймаа Онцгой байдлын ерөнхий газрын Онцгой байдлын албанд хувцас хэрэглэл худалдан авах ОБЕГ/201901002 дугаартай Тендерийн үнэлгээний хороо болон Монгол Улсын Сангийн яаманд тус тус холбогдуулан гаргасан ОБЕГ/20190Ю02 дугаартай Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2/861 тоот Абсолют чойс ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр, Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Гомдол хянасан тухай шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах, Абсолют чойс ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг тус Тендерийн үнэлгээний хороонд даалгуулах тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
Энэхүү хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д: нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэхчлэн зохицуулсан заалтын агуулгын хүрээнд байна.
Иймд нэхэмжлэгч Абсолют чойс ХХК-ийн захирал Б.Дагиймаа нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар Абсолют чойс ХХК-ийн зүгээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Мөн нэхэмжлэгч Абсолют чойс ХХК-ийн захирал Б.Дагиймаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН