Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2024/00458

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2024/00458

Улаанбаатар хот

 

                       

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар гудамжны 01 тоотод оршин суух, ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 3 дугаар хороо, 32 дугаар байрны 22 тоотод оршин суух, ******* овогт ******* Отгончулуунд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,363,607 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,363,607 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Хариуцагч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1 сарын хугацаатай, хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл авч банкны хүүтэй нь буцаан авах нөхцөлтэйгөөр 2,964,460 төгрөгийг зээлдүүлсэн. Гэвч С.Отгончулуун нь 2023 оны 11, 12 саруудад 500,000 төгрөгөөр 2 удаа төлөлт хийснийг шууд банкны зээл гарсан дансруу шилжүүлэн хийсэн. Уг зээл одоогийн байдлаар 2,363,607 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд 2,363,607 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч С.Отгончулуун нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь *******ээс 2,964,460 төгрөгийн зээл авсан бөгөөд 2 удаа 500,000 төгрөгөөр төлөлт хийж одоогийн байдлаар 2,363,607 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Уг зээлийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулна, маргах зүйлгүй гэжээ.

3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

Хариуцагч С.Отгончулуун нь Г.******* нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,363,607 төгрөгийг төлж барагдуулна, маргах зүйлгүй гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* нэхэмжлэлтэй, ******* Отгончулуунд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,363,607 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,768 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 26,384 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 26,384 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ