Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/10

 

 

 

                                   Ю.*******, Я.******* нарт

                                холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.*******

Шүүгдэгч Ю.*******, Я.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.*******, А.*******

нарийн бичгийн дарга Ө.******* нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Ю.*******ын өмгөөлөгч М.******* болон шүүгдэгч Я.******* нарын давж заалдсан гомдлоор Ю.*******, Я.******* нарт холбогдох эрүүгийн 2131000830157 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

******* овогт *******гийн *******, 1976 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Дархан-уул аймгийн Дархан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан оодогч мэргэжилтэй, Сүхбаатар боомт дахь хилийн мэргэжпийн хяналтын албаны дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 5 дугаар баг, Орхон, 2 дугаар хэсгийн 10 дугаар байрны 02 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:/

 

******* овогт ын *******, 1981 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ургамал хамгааллын мэргэжилтэй, Сүхбаатар боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны Ургамал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 8 дугаар баг, Буур хээр, 6 дугаар хэсгийн 268 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:/

Шүүгдэгч Ю.******* нь “албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглаж тус албанд Ургамал, хорио цээрийн хяналтын улсын хаагчийн албан тушаалд түр томилогдон ажиллаж байсан Я.*******ийг төрийн жинхэнэ албан хаагчаар томилохын тулд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны байрны үүдэнд 90-06 СЭҮ дугаартай, цагаан өнгийн “Starex” маркийн автомашин дотор байхдаа Я.*******ээс “Самсунг” маркийн гар утасны хайрцганд бэлнээр хийсэн 1,500,000 төгрөгийн хахууль авсан,

 

Шүүгдэгч Я.******* нь “Ургамал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Ургамлын хорио цээрийн хяналтын байцаагчаар жинхлэн томилуулахын тулд өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны байрны үүдэнд 90-06 СЭҮ дугаартай, цагаан өнгийн “Starex” маркийн автомашин дотор сууж байсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Ю.*******од “Самсунг” маркийн гар утасны хайрцаганд бэлнээр хийсэн 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Ю.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Я.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; ******* овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.*******од нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Ю.*******од оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******т нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 2 /хоёр/ жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ч.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Ю.*******од оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Я.*******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг энэ өдрөөс буюу 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 1,500,000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгийг Авилгатай тэмцэх газрын хохирол нөхөн төлбөрийн Төрийн сангийн 1009-00000-717 дугаартай дансанд хураан авсныг Улсын төсөвт орлогод оруулж,  Ю.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, энэхүү хэргийн улмаас шүүгдэгч Ю.*******, Я.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, тэдгээр нь' бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ю.*******ын өмгөөлөгч М.******* давж заалдах гомдолдоо:  Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Я.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнээс Эрүүдэн шүүх хэлбэрээр мэдүүлэг авсан байж болзошгүй нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлсэн байхад шүүх үүнийг шалгуулахаар нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах боломжтой байсан. Энэхүү нөхцөл байдлын талаар шийтгэх тогтоолд үгүйсгэсэн баримт, үндэслэл нотолгоог дурьдаагүй болохыг давж заалдах шатны шүүх анхаарна уу.

2.Ю.******* нь өөрийн холбогдсон хэргийн талаар түүнээс мэдүүлэг авсан үеэс эхлэн үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугийн талаар маргаж байгаагүй.

Я.*******ээс авсан мөнгийг өөрт болон хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд хэрэглээгүй, байгууллагын ажилтнуудын биеийн тамирын хувцас авахад зарцуулсан болох нь баримтаар тогтоогддог.

Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын хэд хэдэн төрөл байгаа бөгөөд дээр дурьдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Ю.*******ыг нийгмээс тусгаарлахгүйгээр ял шийтгэлийг сонгон хэрэглэж өгнө үү. Түүнчлэн Ю *******ын ээж Д.Туул нь 2009 онд цус харваж, өвчний улмаас тэргэнцэртэй, байнгын асаргаатай байдаг тул өвчтэй эхийгээ асрах, мөн том хүү нь оюутан, бага, дунд хүүхдүүд нь сургуульд сурдаг хүүхдүүдийнхээ сурлага, хүмүүжилд нь анхаарч, дэм болох зэрэг амьдралын нөхцөл байдлуудыг онцгойлон анхаарч, шүүх энэрэнгүй ёсны зарчмыг үндэслэл болгон хорих ялаас өөр ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Я.******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өрх толгойлсон эх, 2 хүүхдээ тэжээн тэтгэж яваа хүн учраас надад оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах хугацааг багасган торгох ялын хэмжээг доод жишгийг нь баримтлан тогтоож өгнө үү. ...Гэм буруугаа анхан шатны шүүх хурал дээр мөн одоо ч хүлээн зөвшөөрсөөр байгаа болно. Ял шийтгэлийг хөнгөрүүлж миний болон хүүхдүүдийн маань амьдралд том тус хүргэн хувь нэмэр өгнө гэдэгт итгэж байна гэжээ.

 

Шүүгдэгч Ю.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би гэм буруугаа хүлээж байна. Ар гэрийн амьдрал хүнд байгаа болон ах удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ял шийтгэлийг нийгмээс тусгаарлахгүйгээр эдлүүлж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Я.*******ийн өмгөөлөгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаангүй байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Шүүгдэгч нь өрх толгойлсон 2 хүүхдийн эх байгаа юм. Шүүгдэгч маань ажил эрхлэх боломжгүй байгаа зэрэг байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг  тухайн зүйл ангид  заасан хамгийн бага хэмжээгээр тогтоон ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

 Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгч нарт хуульд заасан ял шийтгэл оногдуулсан. Давж заалдах шатны шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд ялыг тодорхой хэмжээгээр хөнгөрүүлж шийдвэрлэхэд улсын яллагчийн зүгээс ямар нэгэн тусгайлсан саналгүй” гэв.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.*******ын өмгөөлөгч М.******* болон шүүгдэгч Я.******* нарын давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Ю.*******, Я.******* нарт холбогдох 2131000830157 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 

Шүүгдэгч Ю.******* нь “албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглаж тус албанд Ургамал, хорио цээрийн хяналтын улсын хаагчийн албан тушаалд түр томилогдон ажиллаж байсан Я.*******ийг төрийн жинхэнэ албан хаагчаар томилох зорилгоор хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны байрны үүдэнд 90-06 СЭҮ дугаартай, цагаан өнгийн “Starex” маркийн автомашин дотор байхдаа Я.*******ээс “Самсунг” маркийн гар утасны хайрцаганд бэлнээр хийсэн 1,500,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Я.******* нь “Ургамал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Ургамлын хорио цээрийн хяналтын байцаагчаар жинхлэн томилуулахын тулд өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны байрны үүдэнд 90-06 СЭҮ дугаартай, цагаан өнгийн “Starex” маркийн автомашин дотор сууж байсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Ю.*******од “Самсунг” маркийн гар утасны хайрцаганд бэлнээр хийсэн 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.*******ын шүүх хуралдаанд өгсөн“... мөнгө авсан. Тухайн мөнгийг албанд хэрэглэсэн  гэдэг байдлаар хайнга хандаж байсан буруугаа хүлээж байна...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Я.*******ийн шүүх хуралдаанд өгсөн “...манай байгууллагад төсөв хүрэлцэхгүй байдаг. Байгууллагад хэрэглэх мөнгө гэж өгсөн. Би гэм буруугаа хүлээж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Нарангэрэл,  М.Чинбаяр, Д.******* нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ю.*******, Я.******* нарыг  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч нарт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.  

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:” гэж заасан байх ба шүүгдэгч нарын  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч нар нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тухайн үед үйлчилж байсан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд оногдуулах эрх хасах ялын хэмжээг  “...нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж  заажээ.

Харин 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах эрх хасах ялын хэмжээг “...нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хүртэл хугацаагаар хасаж...” гэж хүндрүүлэн өөрчилсөн байх тул мөн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэж зааснаар шүүгдэгч нарт 2017 оны 05 сарын 11-ний өдрийн хуулиар  хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

 Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.*******ын нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******т нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 / таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих  өөрчлөлт оруулж, шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг хангах нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 1.4, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолын  Тогтоох хэсгийн

 

2 дахь заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.*******ын нийтийн албанд томилогдох эрхийг 3  /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 8,000,000 /найман сая/ төгрөгөөр торгосугай.” гэж,

 

3 дахь заалтыг:

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.*******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 8,000,000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 01 хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай... гэж ,

 

        4 дэх заалтыг:

        “4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******т нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох гэснийг 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгосугай”  гэж,

 

        7 дахь заалтыг:

        “7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Ю.*******од оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг магадлал хүчин төгөлдөр босон үеэс эхлэн тоолсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

        2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Я.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч М.******* нарын гомдлыг хангасугай.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Ю.*******ын 2021 оны 12 сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 46 хоногийн цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15,000 төгрөгөөр тооцон торгох ялаас 690,000 төгрөгийг хасаж тооцсугай.

 

4.Шүүгдэгч Ю.*******од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                                   

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН