Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
Хэргийн индекс | 141/2024/00044/И |
Дугаар | 141/ШШ2024/00082 |
Огноо | 2024-05-28 |
Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 141/ШШ2024/00082
4 оны 05 сарын 8 өдөр | Дугаар 141/ШШ4/0008 | аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяраар тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн сумын Баян-Ухаа баг хаягаар оршин суудаг ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй Нас тогтоолгох болон цэргийн алба хаасан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие оны дугаар сарын -нд аймгийн Тосонцэнгэл хотод төрсөн бөгөөд би эхээс зургуулаа, доороо таван дүүтэй. Миний удаах дүү ******* 1970 онд төрсөн. Намайг төрөх үед миний эцэг хугацаат цэргийн алба хааж байсан гэдэг. Намайг төрснөөс хойш нэг жил гаруй хугацааны дараа миний ээжийн төрсөн дүү болох ******* нь намайг төрсөн талаар сумын эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн гэдэг. Тухайн үед төрөлтийн бүртгэлийг тухай бүр нь хийлгээд байдаггүй, хэзээ ч хамаагүй бүртгүүлчихдэг байсан гэдэг. Ингээд би оны дугаар сарын -ны өдөр төрсөн гэж бүртгэгдсэн байдаг. Улмаар төрсөн оноо зөв болгуулахаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газруудад хандаж төрсний бүртгэлийн лавлагаа авах гэтэл миний төрсөн талаарх бүртгэл огт байдаггүй тул намайг шүүхэд ханд гэсэн хариу өгсөн. Мөн би аймгийн НАХЯ-ны сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар хугацаат цэргийн албанаас халагдсан. Цэргийн алба хаасан талаар лавлагаа авахад Хилийн ба ДЦУЕГ-ын 0119 дүгээр ангийн 1988 оны халагдсан цэргийн бүртгэл тус архивд шилжигдэн ирээгүй тул миний цэргийн алба хаасан талаарх лавлагааг гаргах боломжгүй гэсэн тул мөн шүүхэд хандахад хүрээд байна. Намайг онд төрсөн талаар болон хугацаат цэргийн алба хаасан талаар сайн мэдэх хүмүүс байгаа тул эдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч, мөн холбогдох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү. Иймд ******* овогт ******* намайг оны дугаар сарын -ны өдөр төрсөн болох, 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд 0119 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* овогт ******* нь оны дугаар сарын -ны өдөр төрсөн болох нь.
-******* овогт ******* ******* ******* дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн хуулбар,
- аймгийн Тосонцэнгэл хотын 1974-198 оны 8 жилийн сургуулийн монтажны зураг 1 ширхэг,
-******* , , оны дугаар сарын -нд гэртээ төрснийг оны 03 дугаар сарын 15-ны өдөр 104 дугаарт бүртгэв. Төрүүлсэн эцгийн нэр ******* , эхийн нэр ...” гэсэн төрсний гэрчилгээ,
- нь оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрөгсдийг бүртгэх анкетын бүртгэлд бүртгүүлэхдээ: “...Овог , нэр , , төрсөн он сар өдөр-.., эх ..” гэсэн төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар,
-Үндэсний төв архивын 4 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03-05/119дугаартай: “...хүн орон сууцны 010 оны улсын тооллогын бүртгэлийн 150 дугаар хуудасанд: аймгийн сумын Баян-Ухаа багийн Шинэ хороо 4-8 тоотод оршин суугч өрхийн тэргүүн ******* ургийн овогтой ******* , оны сард төрсөн, настай, , эхнэр ургийн овогтой , 1968 оны 5 сард төрсөн, 4 настай, хүү ******* ургийн овогтой ******* Раднасамбуу, 1994 оны 4 сард төрсөн, 16 настай гэж бүртгэгдсэн байна...” гэсэн архивын лавлагаа,
-Үндэсний төв архивын 4 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03-05/11 6 дугаартай он -, аймаг-, сум-, баг-, Овог-, нэр , өрхийн тэргүүний хамаарал –тэргүүлэгч, төрсөн -, төрсөн сар- , нас-3, ...” гэсэн архивын лавлагаа,
-Үндэсний төв архивын 4 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03-05/111 дугаартай: “...он -, аймаг-, сум-, баг-, Овог-, нэр , өрхийн тэргүүний хамаарал –тэргүүлэгч, төрсөн -19, төрсөн сар- , нас-, ...” гэсэн архивын лавлагаа,
-Үндэсний төв архивын 4 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03-05/111 дугаартай: “...он-, аймаг-, сум-, баг-, Овог-, нэр , өрхийн тэргүүний хамаарал –тэргүүлэгч, нас-, , овог-, нэр-, нас-3...” гэсэн архивын лавлагаа,
-******* нь 1983 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хаягийн бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: “хаана ямар ажилтай- аймгийн сумын бригадад малчин...” гэсэн бичилт бүхий иргэний хаягийн хуудас ХААТР 7 дугаартай маягтын хуулбар,
-1990 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Гэрлэснийг бүртгэх анкетын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: “...Гэрлэсэн 1990 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ...нөхөр ******* , ...ажилладаг байгууллага-ХААН, эрхэлдэг ажил-жолооч...” гэсэн бичилт бүхий ХААТР 15 маягтын хуулбар,
-******* нь 1988 оны 10 дугаар сарын 3-ны өдөр БНМАУ-ын хүн амын регистрийн дугаарын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: “...Ажилладаг байгууллага- сум, эрхэлдэг ажил-Тракторын жолооч, оршдог сум ...” гэсэн бичилт бүхий ХААТР 1 маягтын хуулбар,
-Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 4 оны 03 сарын 11-ний өдрийн СVL4810100010007 дугаартай: “...Регистрийн дугаар-*******, эцэг, эхийн нэр-, нэр-, , оны дугаар сарын -ны өдөр төрсөн, бүртгэсэн:-03-15...” гэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 4 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4985 дугаартай: “...1. Төрсний гэрчилгээ , , оны дугаар сарын -нд оны 03 дугаар сарын 15-ны өдөр 104-рт бүртгэл, цэргийн батлах №580975 дугаартай . Төрсөн оны сарын 03-ны өдөр аймаг, хот АДХ-ын Гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс 1985 оны 01 сарын 10-нд олгов” зэргээс ******* нь онд төрсөн байх боломжтой. Харин төрсөн сар нь дугаар сар, төрсөн өдөр нь дугаар сарын , дугаар сарын 03 гэж зөрүүтэй байх тул тогтоох боломжгүй байна. Биеийн ерөнхий өсөлт хөгжилтийн хэмжилзүйн үзүүлтүүд /антропометрийн үзүүлтээр/ 1 насны зөрөөг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт, рентген оношилгоо, дүрс оношилгооны хариу,
-Гэрч : “...******* нь миний эмэг эх Бүджавын эгчээс гарсан хүүхдийн хүүхэд юм. ******* аавыг гэдэг байсан. Манай хоёр гэр Тосонцэнгэл суманд хөрш хашаанд байдаг байсан. нь миний нагац ах юм. Манай ах ******* эхнэр нь гэдэг хүн байсан. Тэднийх 6 хүүхэдтэй. ахын том хүү нь юм. нь гэр бүлийн хамт суманд амьдардаг. нь онд төрсөн, морь жилтэй, цагаан сарын үед төрсөн. Бид хоёр 8 насны зөрүүтэй. Намайг 8 настай сургуульд орох үед төрсөн. г оны хэдэн сард төрснийг тодорхой мэдэхгүй. Манай ээж ой санамж сайтай хүн юм. Тэгээд надад г чамайг сургуульд орох үед сууж, мөлхдөг байсан гэж ярьж байсан ...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн ******* овогт ******* нь 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд 0119 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан болох нь:
-Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 3 оны 1 дугаар сарын 15-ны өдрийн 08/04 дугаартай: “...******* нь аймгаас НАХЯ-ны сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар 0119 дүгээр ангид цэргийн албанд татагджээ. Хилийн ба ДЦУЕГ-ын 0119 дүгээр ангийн архивт шилжүүлж ирүүлээгүй тул Ч.******* цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа гарахгүй болно...” гэсэн архивын тодорхойлолт,
-******* оны дугаар сарын 03-ны өдөр төрсөн. аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс 1985 оны 01 дүгээр сарын 10-нд олгов. 1985 оны 06 дугаар сарын 6-ны өдөр цэргийн албанд татав. 1988 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Д/5 дугаар тушаалаар хугацааг бүрэн хаасан учир бэлтгэлээр халж аймагт явуулав...” гэсэн бичилт бүхий цэргийн батлах,
-Гэрч : “...******* нь 1985 онд цэргийн албанд татагдаж хилийн цэргийн 0119 дүгээр ангийн 1 ротод цэргийн алба хааж байгаад 1988 онд халагдаж ирж байсан. бид хоёр 1985 онд цэрэгт татагдаж 1988 онд халагдсан юм. Бид хоёр нэг оны цэргийн онжавууд юм. 0119 дүгээр анги нь хилийн цэргийн барилгын анги юм. Улаанбаатар хотын Баянхошуунд байрладаг байсан. 1985 онд аймгаас , , би , зэрэг залуучууд татагдаж 1985-1988 оны хугацаанд цэргийн алба хаасан. 0119 дүгээр ангийн захирагчаар гэдэг хурандаа байсан юм...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч ******* овогт ******* г оны дугаар сарын -нд төрсөн, 58 настай болохыг, мөн ******* овогт ******* г 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд 0119 дүгээр ангид цэргийн алба хаасан болохыг тус тус тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч *******гээс ирүүлсэн “Нас тогтоолгох болон цэргийн алба хаасан болохоо тогтоолгох тухай” нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135..13 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* г оны дугаар сарын -нд төрсөн, 58 настай болохыг тогтоосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135..14 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* г 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд 0119 дүгээр ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119. дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН